"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Tuesday
2024/03/19
2:17 PM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2013 » January » 25
Автомашины термостат эвдэрсэнийг хэрхэн мэдэх вэ?
Бид автомашины хөдөлгүүрийн нэгэн хэсэг болох термостатын тухай мэддэг боловч эвдэрсэн хойно л чухлыг нь мэдэрдэг.
Термостат нь: хөргөлтийн шингэний урсгалыг тохируулагч хавхлагаас бүтдэг. Түлшний шаталтаас үүсэх асар их дулааныг  хөргөх зориулалтын шингэн /ус, антифриз, тосол / даралтын хүчээр хөргөлтын радиатор руу очоод хүйтэн агаарын урсгалаар хөрдөг. 
Хөргөлтийн шингэн нь тодорхой хэмийн халуун хүртэл хөдөлгүүр дотор битүү халах бөгөөд радиаторруу очдоггүй.Тодорхой хэм хүртэл халахад термостат нээгдэж халсан шингэн радиатор болон дотор салонд байх халаалтын жижиг радиаторт очиж сэнсний үлээлтийн хүчээр зорчигчийн салоныг халаадаг. Термостат нээгдтэл салонд  дулаан очдоггүй бөгөөд хүйтэн бүсэд амьдардаг бидэнд хүндхэн байдаг билээ.
Термостат нь их энгийн бүтэцтэй байдаг. Термостатын нэг төгсгөлийн үзүүрт дулаанд мэдрэмтгий бөмбөлөг байх бөгөөд тодорхой температурт хүрээд тэлэх үед нимгэн төмөр  ялтасыг түлхэж  хавхлаг онгойсноор хөргөлтийн шингэн радиаторт очиж хөрдөг.
Термостатын үндсэн эвдрэл бол дутуу онгойх буюу гацах байдаг.  Хэрвээ таны хөдөлгүүр  дулаан хэмжигч датчиктай бол термостат эвдэрсэн тохиолдолд өндөр даралтыг заадаг. Хэмжигчгүй бол радиатораас уур гарах ба дотор салон руу халуунаар үлээхгүй болдог.
Зарим тохилдолд хөргөлтийн шингэн багасвал мөн дээрхийн адил шинж тэмдэг илэрдэг. Иймээс шингэнээ нэмэж үзээд адил байвал термостатаа солих шаардлагатай. Сүүлийн үеийн термостатууд нь халалтаас болж мотор цохихоос сэргийлж нээлттэй хэвээрээ гацаж эвдэрдэг болсон.   Эрс тэс уур амьсгалтай манай нөхцөлд термостат таны хөдөлгүүрийн үнэнч туслагч бөгөөд түүнд анхаарлаа хандуулах нь маш чухал гэдгийг байнга санаж байгаарай. Жолооч нар зарим тохиолдолд автомашины мэдлэг дутмагаасаа болоод термостатаа холбоотой асуудал гарахад буруу шийдвэр гарган бүр дордуулах тохиолдол байдаг тул жишээ болгон доорх бичил зөвлөгөөг хүргэж байна. 
Термостат авч хаях тухай.
Термостатаа гацсан байна гээд авч хаяхдаа үнэхээр гацсан эсэхийг нь эхлээд шалгасан нь дээр гэж бодож байна. Тийм учраас термостат шалгах тухай энгийн арга зааж өгье. Жижиг төмөр саванд ус хийгээд термостатаа хийчихээд буцалгаж үздэг. Термометр дүрж үзвэл бүр сайн. Хэдэн градуст онгойж байна гэдгийг харах хэрэгтэй. Хэрэв буцлахынхаа өмнөхөн онгойж байвал зүгээр гэсэн үг. Зарим термостат дээр хэдэн градуст онгойхыг нь биччихсэн байдаг. Хэрэв термостат чинь ажилгүй болсон байвал авч хаяхаасаа илүү шинээр сольсон нь дээр. Авч хаялаа гэхэд бас учир бий. Миний олж сонссоноор зарим моторынх авч хаялаа гээд ус халах нь зогсохгүй. Термостат  хаалттай байна гэдэг нь хөргөх шингэнийг радиатороор сэлгүүлэхгүй богино эргэлтээр эргүүлж байна гэсэн үг. Ус халаад теомостат онгойнгуут юу болдог вэ, гэхээр миний харсан зарим машиныхаар бол нөгөө богино эргэлтийн нүхийг бүрэн хаагаад бүтэн эргүүлж байх шиг байдаг. Хэрэв та термостатаа авч хаячихаад хоосон буцаагаад боочихвол богино эргэлт, урт эргэлтийн нүх нь аль аль нь онгорхой үлдэж сайн хөргөхгүй байх үндэс бүрдэнэ гэж бодсон. Гэхдээ энэ нь мотор болгонд ижил биш юм шиг санагдсан. Термостат нь хаана яаж байрласан гээд хоолойнуудын бүтцээс хамаараад өөр өөр байдаг. Бүр болохоо байгаад дан урт эргэлтээр байнга эргүүлэе гэж бодоод байгаа бол эвдэрсэн термостатаа задлаад хаалтыг нь авч хаяад үзүүрт байдаг зүйлээрээ богино эргэлтийн нүхийг үргэлж хаалттай байхаар тохируулж буцаагаад тавьж болно. Тиймээс юуны өмнө өөрийнхөө моторыг юунаас болоод халаад байгааг юуны өмнө заавал тогтоож байж дараагийн арга хэмжээгээ аваарай гэж зөвлөе.

Category: Зөвлөгөө | Views: 1334 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)

Машины утаа хамгийн хорон нь




НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хам­гийн хортой гэж тогтоосон 10 бодисын дотор автомашины хөдөлгүүрийн утаагаар ялгаран гардаг нүүрстөрөгчийн исэл нь хортой чанараараа цацраг идэвхит бодисын дараа 2-рт, мөн азотын исэл 4-рт оржээ. Нүүрстөрөгчийн исэл нь бензин хөдөлгүүрт автомашинаас, харин азотын исэл нь дизель хөдөлгүүрт автомашинаас гардаг.
 

  Эрдэмтдийн хийсэн судал­гааны дүнгээс харахад агаар бохирдуулагч нүүрстөрөгчийн ис­лийн дөнгөж 10 орчим хувийг суурин эх үүсвэр /гэр хороолол, уурын зуух/, харин 90 гаруй хувийг хөдөлгөөнт эх үүсвэр /автомашин/ гаргадаг юм байна. Түүнчлэн агаар дахь нүүрс - ус төрөгч, азотын ислийн 50 хувь нь мөн л автомашинаас үүдэлтэй. Тэгэхээр агаарын бохирдол гэхээр л нөгөө муу гэр хорооллынхноо ад үзээд байдаг ч анхаарах л ёстой асуудал юм байна.
 
  Автомашины утаагаар ялгарах хорт бодис нь хүний амьсгалах түвшинд /20-30 см-т/ хаягддаг учраас хамгийн хор хөнөөлтэй байдаг юм байна. Ялангуяа өвлийн улиралд хүйтний хэмээс хамаарч агаар нягтарсан байдаг учир машины утаа дээшээ хөөрч чаддаггүй, орчиндоо бөөгнөрч байдаг.
 
  Замын цагдаагийн газрын мэдээллээр Улаанбаатарт 240.000 автомашин хөдөлгөөнд оролцож байна. Үүний 30.000-40.000 нь дулаан гаражаар хангагддаг гэсэн тойм тооцоо ч байдаг. Царцсан автомашин хэвийн үеэсээ хамгийн багаар бодоход 10 дахин их хортой утаа ялгаруулдаг гэж үзвэл дулаан гаражгүй 200.000 автомашин нь 2.000.000 автомашины утаатай тэнцэхүйц хэмжээний утаа, тортог ялгаруулж байна гэж манай инженер тооцоолсон байна.
 
  Тээврийн хэрэгслийн хөдөл­гүүрээс ялгаран гарч буй утааны найрлаганд нүүрстөрөгчийн исэл, хөө тортог, хар тугалга, бензипирэн, альдегид зэрэг 200 гаруй хорт бодис байдаг аж. Эдгээр нь хүний бие, эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар олон тооны баримтууд байдаг.
 
Цөөн зарим нэгийг нь дурдвал:
 
Автомашины хөдөлгүүр албадан сул ажиллахад, хөдөл­­гүүрээр тормослох үед нүүрстөрөгчийн хэм­жээ олон дахин ихэсдэг бөгөөд бензиний ууршилт, хөдөлгүүрийн тэвш­нээс гарах дутуу шатсан нүүрстөрөгч бүхий хий нь төв мэдрэлийн системийг мансууруулах буюу амьсгалын замын салст эрхт­нүүдийг цочрооно.
 
Хөө тортог нь хүний амьсгалын замыг бохир­дуулахаас гадна хамар, уушигны архаг өвчин үүсгэх ба хорт хавдар үүсгэгч бодисын дамжуулагч нь болдог.
 
Автомашины хөдөлгүүрийн цилиндр, поршингийн хэсэг элэгдсэн, царцсан, хөдөл­­гүүрийн тосны зарцуулалт ихэссэн үед утаан дахь бензпирэн хэдэн арав дахин ихэсдэг бөгөөд энэ нь амьсгалын замаар дам­жин хүний бие махбодод хуримтлагдаж, улмаар хорт хавдар үүсгэх аюултай. 10.000 хүнд ноогдох хорт хавдрын өвчлөлийн тоогоор манай улс дэлхийд эхний 10-т орж байгаа нь үүнтэй холбоотой ч байж болох юм.
 
 
 
МАШИНАА ДУЛААН ХОНУУЛАХ АРГА
 
Хувийн гаражгүй жолооч нар машинаа дулаан хонуулах гэж янз бүрийн л арга хэрэглэдэг. Шөнийн цагаар хөлсний гараажид тавих, хучлага хучих гэх мэт. Гэвч бүхэл бүтэн өвлийн турш дулаан гаражд хонуулах нь эдийн засгийн хувьд ч халгаатай. Жижиг тэрэг хоногийн 3000-4000, жип болон ачааны тэрэг 4000-5000 төгрөгний ханштай байна. Тиймээс жолооч нар мөнгөө хэмнэх үүднээс янз бүрийн арга хэрэглэдэг. Машинаа ил зогсоолд байрлуулж бүтээлгээр хучих гээд л. Үнийн хувьд 40,000-90,000 төгрөгний ханш заажээ. Хучлагаар үйлчилдэг зогсоол ч байдаг. Хучлага хэрэглэж байгаа тохиолдолд машинаа нэлээн удаан халааж оройхон тавих хэрэгтэй болдог. Өдөржин энэ чигээр нь орхивол үүний үр дүн гэж бүүр ч байхгүй. Тиймээс аккумлятор сайн байх хэрэгтэй. Энэ арга өглөө аажуухан босож яаралгүй хөдөлдөг хүнд илүү зохимжтой. Гол хүндрэл тоос шороо болсон хүнд хучлагатай өглөө орой бүр ноцолдох. Энэ арга нь ямар нэгэн дулааны эх үүсвэргүй учраас хэдий машин асавч элэгдэл хорогдол чамгүй үзүүлнэ. Машин халтлаа нэлээд бензин иднэ. Гүйцэт халлаа ч нэгэнт хүйтэн асалт хийсэн учраас свеча-ны нөхцөл байдал сайнгүй байж ерөнхийдөө идэлт­тэй. Хамар дотор дулаалга хийх, машинаа байрлуулсаны дараа доогуур нь хөөсөнцөр шур­гуулах, янданг бөглөх зэрэг аргуудыг давхар хийх хэрэг гардаг. 
 
Монгол инженерийн бүтээ­сэн ДН-1 хэмээх халаах төхөөрөмж
 
Энэ нь дулаан гаражгүй жолооч нарт хамгийн хэрэг­цээтэй эд бөгөөд шөнийн -20-40 хэмийн хүйтэнд машины аккумляторын шингэн, мотор, кропны тосыг царцаахгүй байлгах зорилготой. Мөн хөлд­сөн царцсан тосыг халаана. Гадаа байгаа машины­хаа кастчерын доор авто халааг­чийг байрлуулаад цахил­­гаанд залгаж хэрэглэнэ. Ихэнх жолооч нар асуухдаа цахил­гаанд хэр хэмнэлттэй вэ шөнөжин залгаж болох уу гэж асуудаг. Хоногт 1,5-3.0 квт цахилгаан зарцуулдаг бөгөөд шөнийн турш дээд тал нь 150 төгрөг л жолоочийн халааснаас гарна. Энэ төхөөрөм­жийг багаар бодоход 15 жил ашиглана. Үнийн хувьд 100 гаруй долларын ханштай байдаг гэнэ.  
Category: Авто мэдээ | Views: 1978 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)

Суперчаржер 
Турбочаржертай адил үүрэгтэй ба хөдөлгүүрээс эргэлт авах хэлбэр нь тахир голын эргэлтээс ремин дамжуурга болон араан дамжуургаар эргэлт авч агаарыг сорон хөдөлгүүрийн шатах камерт өндөр даралтаар шахаж оруулах үйлдлийг хийдэг төхөөрөмж юм. 
Суперчаржерийг турбочаржертай адил автомашинд нэмэлт тоноглолоор тавьж болдог. 
Category: Авто мэдлэг | Views: 1037 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)

Турбочаржер 
Дотоод шаталтат хөдөлгүүрийн шатах камерийг илүү их хүчилтөрөгчөөр хангаж шаталтыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгүүрт тавигддаг төхөөрөмж юм. Ийм төхөөрөмжтэй хөдөлгүүр агаар хөргөгч буюу интеркүүлэрийг заавал хэрэглэдэг. Инкүүлэр нь турбочаржерийн сорж буй агаарыг хөргөх үүрэгтэй төхөөрөмж юм. Хөрсөн агаарын эзлэхүүн багасч илүү нягт болдог учир хөдөлгүүрт хүчилтөрөгч их хэмжээгээр орсны хэрээр шаталт өндөр явагддаг байна. 
Турбочаржерийн бүтэц нь нэг голд суурилагдсан хоёр сэнс байх ба нэг сэнс нь хөдөлгүүрээс гарч буй ажилласан хийний даралтанд цохигдон эргэхэд нөгөө сэнс нь хамт буюу дагаж эргэдэг. Хоср сэнсний нэг нь үлээгдэхэд нөгөө нь сорох гэсэн зохион байгуулалтаар сэнсний далбангуудыг байрлуулсан байдаг. Ийнхүү агаарыг сорон хөдөлгүүрийн шатах камерт өндөр даралтаар оруулдаг. 
Ашиглалтын зөвлөгөө: 
Турбочаржертай автомашины агаар шүүгч бохирдоход турбо руу тоос шороо элдэв бохирдол орж сэнсийг гэмтээдэг тул агаар шүүгчийг байнга цэвэрхэн байх шаардлагатай. 
Category: Авто мэдлэг | Views: 1191 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)

Автомашины дугаарын төгсгөлөөр хязгаарлаж буй хуваарь 

Гариг Дугаарын төгсгөл 
Даваа1 ба 6
Мягмар2 ба 7
Лхагва3 ба 8
Пүрэв4 ба 9
Баасан5 ба 0
Бямба
 (1 сарын 26, 2 сарын 2)
Тэгш тоогоор төгссөн
Ням 
(1 сарын 27,  2 сарын 3)
Сондгой тоогоор 



Category: Авто мэдээ | Views: 2118 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)

Автомашины VIN CODE буюу арлын дугаарын тухай

XX зууны 80-аад оныг хүртэл бүх автомашин долоон шифр бүхий арлын /шасси/ дугаараар тодорхойлогддог байсан. Энэ хэлбэр нь тухайн тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг бага агуулдаг дутагдалтай байжээ. Иймээс автомашин үйлдвэрлэгчид 17 тэмдэгт бүхий олон үсгэн тэмдэглэгээтэй VIN CODE буюу тусгайлан ялгах тэмдэгт /арлын дугаар/-ийг хэрэглэх болсон.

1977 онд АНУ болон Канадад автомашины арлын дугаарыг илтгэсэн ISO 3779 стандарт бий болсон түүхтэй. Энэ стандарт бий болсноор автомашиныг төрөлжүүлэх, хулгайчаас хамгаалах энгийн бөгөөд найдвартай аргыг олж чадсан гэж үздэг. Одоогоор дэлхий дахинд ISO 3779-1983 стандартыг мөрдөж байгаа бөгөөд нийт автомашин үйлдвэрлэгч 24 улс багтдаг. Автомашины vin code бичигдсэн тусгай таблиц нь автомашины салдаггүй эд анги болох кузов, эсвэл арал дээр байрлана.

VIN CODE-ийн 17 тэмдэгт нь ихэвчлэн нэг шугаманд /зарим тохиолдолд хоёр шугаманд/ хоорондоо ямар нэгэн зай авагдахгүй, дунд нь ямар нэгэн тэмдэгт /цэг таслал гэх мэт/ хэрэглэхгүйгээр бичигдсэн байна. VIN CODE нь гаргацтай тод, автомашины ашиглалтын хугацаанд бүдгэрч арилахгүй, өөрчлөхөд төвөгтэй буюу дууриалган хийх боломжгүй нөхцөлөөр хийгдсэн байна.

Энэхүү системийг 30 жилийн дотор нэгэн утга агуулга бүхий тоо болон үсэг давхцахгүй байхаар тооцсон.

VIN CODE-д 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэсэн араб тоо болон латин үсгүүдийг хэрэглэдэг. Латин цагаан толгойн I үсэг нь 1-ийн тоотой. О болон Q үсгүүд нь 0 тоотой андуурагдах магадлалтай тул I.O.Q үсгүүдийг хэрэглэдэггүй. ISO 3779 стандартад зааснаар автомашины үйлдвэрлэсэн он нь тухайн жилийн долдугаар сарын 1-нээс эхэлж дараа жилийн зургадугаар сарын 30-аар дуусгавар болно. Жишээ нь:1993 оны 7 сарын 1-нд үйлдвэрээс гарсан автомашины vin code - д R үсэг байгаа нь тухайн автомашин 1994 онд үйлдвэрлэгдсэн болохыг нотолно. /Зарим улсад 10-1-ээс 5 сарын 1 хүртэл тооцдог. Volkswagen/ 1980 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинуудын оны тэмдэглэгээг хүснэгтээр үзүүлбэл:


Автомашиний vin code - д хэрэглэдэг тоо ба үсгүүдийг дурьдвал:
0 1 2 3 4 5 6 7 8 9

A B C D E F G H J K L M N P R S T U V W X Y Z зэрэг болно. VIN CODE -д орсон 17 тэмдэгтийн бүтцийг тодорхойлвол:

VIN CODE нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ.

World Manufacturers Identification (WMI) - Үйлдвэрлэгчийн индекс 
Vehicle Description Section (VDI) - Бичвэрийн хэсэг 
Vehicle Identification Section (VIS) - Ялгах хэсэг


WMI /1-3/ хэсгийн эхний тоо /1/ нь тухайн газарзүйн бүсийг илэрхийлнэ. Хоёр дахь тоо нь тухайн газарзүйн бүс нутагт байрлах орон /үйлдвэрлэгч,завод,фирм/ заана. Гурав дахь тоо нь үйлдвэрлэгчийн код байна.

WMI хэсгийн гурав дахь тоо нь ес байвал тухайн үйлдвэрлэгч нь жилд 500-аас цөөн автомашин үйлдвэрлэдэг гэж ойлгож болно.

VDI хэсэгт /4-10/ автомашины төрөл, кузовны хэлбэр, хөдөлгүүрийн төрөл, дамжуулгын төрөл /хойт, урд хөтлөгчтэй/, хөдөлгүүрийн ажлын эзлэхүүн, жолооны хүрдний байрлал зэргийг бичиж болох ба үйлдвэрлэгч нь өөрийн үзэмжээр өөр тэмдэглэгээ хийж болно.

VIS хэсэгт /10-17/ үйлдвэрлэгчид өөрсдийн тэмдэглэгээг хийх ба сүүлчийн дөрвөн тоо нь заавал тоон цифрээр илэрхийлэгдсэн байх ба угсралтын дамжлагуудыг тодорхойлно.

Audi, VMW, Chrysler, Hyundai, Mitsubishi, Opel, Peugeot, Porsche, Renault, Rover, Saab, Volvo үйлдвэрийн автомашинуудын VIN-кодийн 10 дахь тэмдэгт нь үйлдвэрлэсэн оныг тодорхойлно. Бусад зарим үйлдвэрлэгчийн хувьд 11 дэх тэмдэгг нь үйлдвэрлэсэн оныг тодорхойлдог. Жишээ нь: Ford фирмийн 11 дэх тэмдэгт нь үйлдвэрлэсэн оныг тодорхойлно.


Vin code нь хөдөлгүүр салон хоёрыг тусгаарласан хэсэгт таблиц дээр бичигдсэн байна. Мөн хянах самбарын зүүн дээд буланд, салхины шилний баруун доод өнцөг зэрэг газруудад гаднаас нь харахад харагдахуйц хадагдсан байна. Япон улс дотоод зах зээлдээ нийлүүлдэг автомашиндаа 9-12 тэмдэгт бүхий frame code, гадаад зах зээлд нийлүүлдэг автомашиндаа 17 тэмдэгт бүхий vin code хэрэглэдэг. Жишээ болгож toyoto RAV-4 автомашины frame code-р үзүүлбэл:

VIN CODE -ийн зарим ухагдахууныг тодруулвал: Эхний тоо - үйлдвэрлэгч улс
1, 4, 5-АНУ
2 - Канад
3 - Мексик 
9 -Бразил 
J - Япон
К - Солонгос 
S - Англи 
V - Испани 
W - Герман 
Ү - Швед 
Z - Бразил 
Z - Итали

2-дахь тоо - Үйлдвэрлэгч Фирм - завод
1  - Chevrolet
2 эсвэл 5 - Pontiac  
3 - Oldsmobile
4 - Buick
6 - Cadillac 
7 - GM Canad  
8 - Saturn 
A - Audi 
A - Jaguar 
A - Land Rover 
B - BMW 
U - BMW (АНУ) 
B - Dodge 
D - Dodge 
C - Chrysler 
D - Mercedes Benz 
J - Mercedes Benz (АНУ) 
J - Jeep 
F - Ford 
F - Ferrari 
F - Fiat 
F - Subaru 
G - General Motors 
H - Honda 
H - Acura 
L - Lincoln  
M - Mercury 
M - Mitsubishi 
A - Mitsubishi (АНУ) 
M- Skoda 
M - Hyundai 
N - Nissan 
N - Infiniti 
O - Opel 
P - Plymouth 
S - Isuzu
S - Suzuki 
T - Toyota 
T - Lexus 
V - Volvo
V – Volkswagen

VIN-кодийн 3 дахь тэмдэгт нь автомашины төрлийг заана.
• В -трейлер
• F- Ачааны автомашин
• Н,Х - Суудлын автомашин, бага оврын тээврийн хэрэгслүүд
• J, Ү -  Автобус, универсал 
• Z - Ачааны автомашин, микроавтобус, универсал
• 8 - Бага оврын тээврийн хэрэгслүүд MPV (Multi Purpose Vehicle) гэх мэт,

4 дэх тоо нь автомашины модель /хувилбар/-ыг заана.
• A Atos, Atos Prime   
• C Sonata (зөв рультэй), Accent
• D Sonata (буруу рультэй), Elantra
• U Accent (буруу рультэй)
• V Accent (зөв рультэй) гэх мэт

эх сурвалж: http://news.gogo.mn
Category: Авто мэдлэг | Views: 6288 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (1)

Нисдэг машин замын хөдөлгөөнд оролцоно
АНУ-ын "Terrafugia” компанийн зохион бүтээсэн "Transition” нисдэг машинд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгосон тухай ВВС уламжиллаа. Машинд туршилтын нислэгийн зөвшөөрөл олгосноос 12 сарын дараа ийнхүү агаарын замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл өгснөө Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газраас мэдэгджээ.

Дөрвөн дугуй, хоёр далавчтай, хоёр хүний суудалтай уг машин 500 метрийн өндөрт хөөрөх чадалтай бөгөөд 279 мянган ам.долларын үнэтэй аж. "Transition”-ыг зохион бүтээгчдийн ярьж буйгаар, Америкийн нислэгийн 5000 орчим талбай, агаарын зам дээр уг машинаар зорчиж болох аж. Үүний зэрэгцээ 100 гаруй хүн одоогийн байдлаар нисдэг машиныг захиалж, урьдчилгаа мөнгө төлсөн байна.

Category: Авто мэдээ | Views: 1104 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)

Нисдэг машин даацаа нэмжээ
Агаарын хөлөг үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг Америкийн "Terrafugia” корпораци нисдэг машин зохион бүтээснээ жилийн өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл уг машиныхаа сайжруулсан хувилбарыг олон нийтэд танилцуулжээ. Энэ удаа тэд аюулгүй байдлыг нь найдвартай хангаж, даацыг 210 кг хүртэл нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн машины сүүл хэсэгт хос жигүүр нэмсэн аж. 

Машин 185 км/ цаг хурдлах боломжтой бөгөөд хоёр хүний суудалтай, хоёр метр өндөр, зургаан метр урт. Далавчаа дэлгэхэд найман метр хүртэл өргөн болно. Нисэх тусгай зөвшөөрөлтэй хүмүүс л тэнгэр, газрын унааг хөлөглөх боломжтой гэнэ. Ирэх оноос эхлэн худалдаанд гарах уг машин 194 мянган долларын үнэтэй.




Category: Авто мэдээ | Views: 1014 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)

Машины ямар өнгө хамгийн аюултай вэ
Австралийн Монашийн их сургуулийн эрдэмтэд сүүлийн ямар өнгийн авто машин зам тээврийн осолд их өртдгийг тогтоожээ. Мэргэжилтнүүд нийтдээ 850 мянган янзын ослыг судлан үзлээ гэж mignews хэвлэл бичсэн байв.

Их сургуулийн мэргэжилтнүүд осолд хамгийн ихээр хар өнгийн машин ордог гэж үзсэн байна. Тийм өнгийн машин өдөр нь бусдаасаа 12 хувиар, харин шөнө нь 47 хувиар илүүтэй осолд ордог аж!

Хоёр ба гуравт саарал болон мөнгөлөг өнгийн машинууд нэрлэгдэв. Дөрөв ба тавд улаан, цэнхэр өнгийн машинууд оржээ. Улбар шар өнгийн машинууд хамгийн аюулгүйд тооцогдлоо. Тийм өнгөтэй машинууд осолд хамгийн бага өртсөн байжээ


Category: Авто мэдээ | Views: 1000 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)

Машины дугаарын тухай сонирхолтой баримтууд

1.  Дугаарын тэмдгийг бүр ХIХ зуунд морин тэрэг болон унадаг дугуйнд өгдөг байжээ.  Бүр 110 гаруй жилийн өмнө 1901 оны дөрөвдүгээр сарын 25-нд  дэлхийд автиомашины албан ёсны дугаарыг анх удаа нэвтрүүлсэн байна. Энэ явдал Нью-Йорк хотод болсон бөгөөд  тэгэхэд машинтай  бүх хүн өөрийн тээврийн хэрэгслийг бүртгүүлж, дугаар зүүх ёстой байсан бөгөөд ингэхдээ нэг доллар төлдөг байж.

2.   АНУ-ын "дугаарын” анхдагчийг Герман улс булаалцдаг байна. Тэр 1901 онд берлиний худалдаачин Рудольф Герцог  хотын захиргааны зөвшөөрлөөр машиндааIA1гэсэн дугаар  авчээ. IA гэдэг нь түүний залуу эхнэр Иоганна Анкерын нэр, овгийн эхний үсэг байсан бөгөөд тэр миний анхны, цорын ганц эмэгтэй гэсэн утгатай байж.

3.    Эхлээд дугаарын тэмдэг стандартгүй байж, жолооч бүр түүнийг өөрөө хийх юмуу  дугаарыг хийдэг хүмүүсээс худалдан аваад, машиндаа зүүж болдог байжээ. Орост машины дугаарын тэмдэг 1904 онд бий болж, гэхдээ тэр үеийн нийслэл Санкти-Петербургт биш, харин Рига хотод бий болжээ.

4.   Хувьсгалын өмнөх Орост хот бүр өөрийн дугаарын системтэй байжээ. Техникийн үзлэг хийлгэсний дараа жил бүрийн гуравдугаар сарын 15-нд дугаарыг солих ёстой байсан бөгөөд ингэхдээ дугаарын өнгө нь өөрчлөгддөг байж. Хоёр нүхтэй дугаарыг үдээсээр бэхлэдэг байжээ!

5.   ЗСБНХУ-ын хэмжээнд 1931 онд нэгдмэл загварын дугаар бий болгосон байна. Цагаан дэвсгэр дээр хар өнгөөр нэг үсэг, хоёр тоо бичдэг байжээ.  Мөн тэр жилүүдэд мотоциклын дугаарыг урд талын шаврын хаалтан дээр урагшаа тэнхлэгийн дагуу тавьдаг байсан учир хоёр баруун, зүүн гар талаас  харагддаг байжээ.

6.   Юрий Гагарин  алдарт нислэгийнхээ дараа нислэг хийсэн өдөр, сар  болон нэр, овгийн эхний үсгээс бүрдсэн 12-04 ЮАГ гэсэн дугаартай "Волга” машинаар шагнуулсан байна. Дараачийн сансрын нисэгчид өөрийн машинд Москва мужийн оддын хотхоны индекс болгон ЮАГ гэсэн үсгүүдийг хэвээр хэрэглэж, харин тоогоор нь ниссэн өдөр, сарыг тэмдэглэж байжээ.

7.   1980 оны Москвагийн зуны олимпийн наадмаас 2-3 сарын өмнө олимпийн наадамд үйлчлэх зорилгоор ОЛМ цувралын хар үсэгтэй илүү том цагаан дугаартай машинууд үзэгдэх болжээ. Харин өөр хотын бүх машиныг Москвагийн автомашины тойрог замын гадна гаргаж, Москвагийн машинуудын хөдөлгөөнийг элдвээр хязгаарлаж байсан  байна.

8.   Орост өнөөдрийн загварын дугаарын тэмдгийг 1994 онд бий болгожээ. Тэгэхэд 27 үсгийн оронд латины цагаан толгойд байдаг тэр 12 үсгийг л үлдээсэн байна

9.   Нэрийн дугаар АНУ-д анх гарсан бөгөөд өнөөдөр ч Англи, Герман, Франц, Бельги, Швейцар, Финланд, түүнчилэн ӨАБНУ, Аргентин, Индонез зэрэг олон оронд хууль ёсны дагуу албан ёсоор хэрэглэж байна. Ийм дугаар нь бусад ердийн дугаараас хэд дахин илүү үнэтэй байдаг.

10.               "AM  General  компани  цэргийн зориулалттай "Hummerжийпийг 1992 онд энгийн хүмүүст нээлттэй худалдахаар шийдвэрлэжээ. Рекламын зорилгоор Арнольд Шварценеггерт TERMINATOR гэсэн үгтэй дугаар  худалдсан байна. Гэвч энэ дугаар  яагаад ч юм түүнд удаагүй аж.

11.               Захирагчийн гарын үсэг зурсан "Keep Kids Off Drugs("Хүүхдийг мансууруулах бодисоос хол байлга”) гэсэн бичиг бүхий дугаарууд саяхан америкийн Флорида муж улсад бий болжээ. Ийм дугаартай машины эзэд жил бүр 25 доллар төлдөг бөгөөд энэ мөнгийг залуусын дунд мансууруулах бодистой тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулдаг байна.

12.               "Азын” дугаарын дуудлага худалдаа дэлхийд маш их дэлгэрсэн юм.  2008 оны Арабын нэгдсэн эмирт улсын Абу-Даби хотын  25 настай нэг даруухан залуу Саид аль-Хури ердөө  14 сая ам. доллараар "1” дугаарын эзэн болжээ. Уг дугаарын анхны үнэ нь 27 мянга гаруйхан ам. доллар байсан байна.

13.               Их Бритианид урьд нь хэзээ ч олгосон бүх дугаарын тэмдэг одоо болтол хүчинтэй байдаг. Тээврийн хэрэгсэл өөр оронд  очсон юмуу эзэн нь хүссэн нөхцөлд л дугаарыг сольж болно. Тус оронд шинээр орж ирсэн хуучин машинуудад түрүүнд олгоогүй тооны хуучны цувралын дугаар олгож болдог.  Хуучин машины дугаарыг хүсвэл нэмэлт мөнгө төлөн шинэ машинд шилжүүлэн тавьж болно, ингэхдээ хуучин машин нь байгаа бол үйлдвэрлэсэн оноос хамааран шинэ дугаар авдаг байна

эх сурвалж: www.shuud.mn

Category: Авто мэдээ | Views: 1281 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)

Ухрах үйлдэл хийх үед жолоочид ар талын саад харагдахгүй байх хүндрэл гардаг. Ялангуяа байгалийн хүндрэлтэй нөхцөл болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед ухрах үйлдэл хийхэд төвөгтэй байдаг.  Ухрах  мэдрэгчийг суурилуулснаар ухрах үйлдэл хийхэд ард талд саад байгааг зайнаас мэдэрч жолоочид  дуут дохио болон гэрлээр мэдээ өгнө. Энэхүү мэдрэгч нь ар талын саадад  машин 1.5 м ойртоход гэрэл анивчиж, дуут дохио хол зайтай дуугарах зарчмаар ажиллана.


Энэ мэтчилэнгээр ар талын саадад ойртох тусам гэрэл түргэн түргэн анивчиж, дуут дохионы дуу үргэлжлэн дуугарч саад илүү ойр болсныг жолоочид мэдээлнэ. Ухрах мэдрэгч нь 2, 3, 4  мэдрэгчтэй, энгийн болон дэлгэцтэй  гэсэн олон төрөл байдаг.  Энэ жил манай компани шинэ загварын камертай ухрах мэдрэгчийг оруулж ирээд байна. Энэхүү ухрах мэдрэгчийг суурилуулснаар жолооч та зөвхөн мэдрэгчийн дууг сонсоод зогсохгүй машины хойд талын зай  болон гадна байдлыг камерийн тусламжтайгаар хянах боломжтой.


Category: Авто мэдлэг | Views: 1237 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)


P  /parking/  Зогсоолд тавих ба хөдөлгүүрийг асаахад хэрэглэнэ. Бүрэн зогссоны дараа энэ байрлалд хийх хэрэгтэй.
R  /reverse/  Ухрах үед хэрэглэнэ. Бүрэн зогссоны дараа энэ байрлалд хийх хэрэгтэй.
N /neutral/ Aраа сална. Чирэгдэх үед ашиглах бөгөөд хурдыг 30 км/ц аас хэтрүүлж болохгүй. Мөн хөдөлгүүрийг асаах байрлал.
 /driving/  Ердийн үед явахад хэрэглэнэ. Явдал дунд арааг салгаж болохгүй өөрөөр хэлбэл N байрлалд шилжүүлэхэд хурдны хайрцаг шууд эвдэрэхгүй ч ажиллагаа муудаж яваандаа эвдрэх шалтгаан болно.
2  /second/   Энэ байрлалд 1 ба 2-р араа автоматаар солигдоно. Зарим автомашинд  дан 2-р араа байх тохиолдол бий. Иймд анхаарах хэрэгтэй. Хөдөлгүүрийн тормоз хийхэд хэрэглэнэ.
 L  /low/  1-р араа буюу хүнд араа, огцом уруу газар хөдөлгүүрийн тормоз хийх, огцом өгсүүр, гол горхи гатлах үед, мөн хөдөлгүүрийн өндөр эргэлт шаардсан үед хэрэглэнэ.




over_drive
хотын нөхцөлд хянах самбар дээр
O/D OFF гэрэл асахгүй байвал зохилтой

O/D /over drive/ Араа шилжүүлэгч дээр байрлах товчлуур бөгөөд on /off гэсэн хоёр горимтой. Хөдөлгүүрийн эргэлтийг хурдны хайрцагт нэмэгдүүлж дамжуулах систем. Off  горимд тавихад хянах самбар дээр шар гэрэл асах бөгөөд зөвхөн 1-3-р арааг ашигладаг. Хурдтай явах боломжгүй хот дотор тохиромжтой. On горимд гэрэл унтрах бөгөөд шулуун замд саад бага үед хурдан явахад 4 арааг ашиглан явна. Мөн 4-р араанаас 3-р араанд шилжүүлэн хүндрүүлж хөдөлгүүрийн тормоз хийх үед ашиглана. Сүүлийн үеийн автомат хурдны хайрцагууд 8 шатлал хүртэл байдаг бөгөөд энэ тохиолдолд хамгийн сүүлийн буюу 8-р араа гэсэн үг юм. Олон шатлалтай болох нь хурдны хайрцагийн янз бүрийн хурдан дахь нарийвчлалыг сайжруулж байгаа хэрэг юм.

Анхаар! Гэрлэн дохио болон уулзвар дээр арааг салгалгүйгээр D байрлал дээр тормоз гишгээтэйгээр зогсоно. Олон дахин залгаж салгах нь хурдны хайрцагийн ажиллагаанд муу бөгөөд кардан гол дифиренциалд холхио үүсэх шалтгаан болно. Мэдээж хэт удаан зогсох үед D байрлалаас N байрлалд шилжүүлж болно.
Автомат хурдны хайрцаг нь үйлдвэрлэгчээс хамааран Power /NormalPower/Auto/HoldPower/Economy,Power/ManualNormal/Snow  зэрэг олон янзаар нэрлэгддэг ажиллагааны горимтой байна.
  • Power Чадал шаардсан үед хэрэглэх бөгөөд хаазыг тултал гишгэхэд хөдөлгүүрийн эргэлт дээд эргэлтэд хүрсний дараа араа солигдоно. Мөн араа солигдох хугацааг өөрчлөнө. Ингэхдээ хүч авхуулах үед солигдох хугацааг уртасгах, өгсүүр газар арааг эрт хүндрүүлдэг.
  • Normal- ердийн үед хэрлэнэ.
  • Auto- ердийн үед хэрэглэнэ.
  • Hold- Арааг хамгийн бага боломжит эргэлтэд солих бөгөөд хамгийн хөнгөн араанд шилжсэн үед хаазыг огцом гишгэсэн ч араа хүндрэхгүй, шулуун зам болон халтиргаатай замд тохиромжтой.
  • Economy, ManualSnow нь Hold горимтой адил бөгөөд нэг зүйлийг өөрөөр  нэрлэсэн.

Автомат хурдны хайрцагийг спорт явалтад ашиглах нь:
Зарим үед хөдөлгүүрийн хүчин чадлыг дээд зэргээр ашиглах шаардлага гардаг. Энэ үед араа шилжүүлэгчийн байрлалыг явдал дунд L-ээс D байрлалд чөлөөтэй шилжүүлэн хэрэглэж болно. Энэ үед хөдөлгүүрийн эргэлт хэмжигч tahometer-ийг хянаж тахир голын эргэлтийн хязгаарын улаан зураасаас өнгөрүүлж болохгүйг анхаарах хэрэгтэй.
Гараар шилжүүлэх боломжтой
автомат хурдны хайрцаг

manual_ATСүүлийн үед автомат хурдны хайрцаг 1-5, 5-1 гэх мэтчилэн гараар шилжүүлэх боломжтой загвар өргөн дэлгэрч байгаа бөгөөд механик хурдны хайрцагийн араа солих ажиллагаанд ойртуулах зорилготой хийсэн боловч яг адил гэж хэлж болохгүй. Механик хурдны хайрцагт арааг өгсүүлэн алгасаж хийж болдог бол гараар шилжүүлэх боломжтой автомат хурдны хайрцагт ийм боломж байхгүй заавал дамжиж хийдэг. Мөн хурд саарах үед автоматаар шатлал буурдаг байдаг боловч зарим үйлдвэрлэгч нарын авто машин заавал гараар бууруулдаг ба ийм тохиолдолд мартсан үед угзчих зэрэг таагүй явдал гардаг. Үндсэндээ бол автомат хурдны хайрцагийн солигдох хугацааг гараар зохицуулж байна гэсэн үг бөгөөд доторх механизмын хувьд автомат хурдны хайрцагаас ямарч ялгаа байхгүй. Зарим хүмүүс автомат механик хос ажиллагаатай гэхээр сонгодог механик хурдны хайрцагтай андууран бензин бага иднэ гэх мэтчилэн андуурдаг. Худалдаж байгаа хүмүүс нь ч тэгж ухуулах явдал байдаг. Хэрэглэж сураагүй хүн нэг хэсэг автоматаар явж дараа нь  гараар шилжүүлэх горимд шилжүүлэн явж байгаад зогсоод ахиад хөдлөхдөө шилжүүлэхээ мартах зэргээр түвэг уддаг бөгөөд ийм хурдны хайрцагтай автомашинд  ач холбогдол өгөх хэрэггүй юм.
Category: Зөвлөгөө | Views: 1479 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)

-TOTAL-н мэргэжилтэн зөвлөж байна-

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан хэрэглэгчид маань автомашиныхаа тос тосолгооны материалыг солих ажил ид өрнөдөг. Тиймээс автомашин хэрэглэгч Та бүхэндээ хөдөлгүүрийн тосны чанар, стандарт, ангиллын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Улирлаас хамаарч хөдөлгүүрийн тосоо сонгоорой 
Улирлын байдал, автомашины тань хөдөлгүүрийн төрөл, хэмжээ, тос үйлдвэрлэгчээс өгсөн зөвлөмжөөс гадна хөндлөнгийн байгууллагуудын гаргадаг чанарын ангилал, нормуудыг анхаарах нь чухал. Мөн үйлдвэрлэгчийн буюу брэндийн нэр хүнд ч чухал байдаг. Таны автомашин бензин болон дизель хөдөлгүүртэй эсэх, суудлын, дунд оврын, эсвэл ачааны аль ангилалд хамаарахаас шалтгаалаад тохирсон зориулалт бүхий тосыг сонгоорой. 

Тосны зууралданги хэт их байвал шатахуун их зарцуулах, бага байвал элэгдэл хорогдол их гардаг. Тиймээс эдгээр шинж чанарыг харгалзан, улирлын байдалдаа зохицуулан үйлдвэрлэгчээс өгсөн зөвлөмжийг дагах ёстой. Тухайн автомашины гарын авлага дээр үйлдвэрлэгчээс хэрэглэгдэх тосны зууралдангыг зааж өгсөн байдаг. Үүнийг дагавал шатахуун зарцуулалт болон элэгдэл багасдаг. 

Хөдөлгүүрийн тосны зууралданги чанарын тухай
Зууралданги бол аливаа шингэн бодисын урсамтгай физик шинж чанарыг илэрхийлж байгаа юм. Зууралданги чанар температураас хамаарч өөрчлөгдөх буюу халуунд багасч хүйтэнд ихэсдэг. Жишээ нь, ус зөгийн балнаас илүү урсамтгай байдаг нь түүний зууралданги бага байгаатай холбоотой. 

Гэтэл усыг 0-с доош градуст байлгавал зайрмагтаж аажмаар хөлддөг бол зөгийн балыг халаахад зууралданги нь багасч шингэн, урсамтгай болдог. Тосолгооны материалын зууралданги чанар хөдөлгүүрийн ажиллах орчны болоод ялангуяа гадаад орчны температурын нөлөөнд мөн адил өөрчлөгдөж байдаг. Зууралданги багатай шингэн тос өвлийн хүйтэнд автомашины хөдөлгүүрийн эд ангийн хооронд тослох хальс хялбар үүсгэхэд чухал нөлөөтэй ч хэт шингэн байх нь тэдгээрийн элэгдлийг хурдасгадаг. 

Харин эсрэгээр өтгөн байх нь тослох чанарыг дээшлүүлдэг ч, хэт өтгөн бол эд ангиудын хөдөлгөөнийг сааруулж, цаашлаад шатахуун зарцуулалтыг ихэсгэдэг. Тэдгээрийн хоорондох тохиромжтой балансыг барих нь тос үйлдвэрлэгчдийн хувьд анхаарлаа хандуулдаг чухал сэдвүүдийн нэг юм.

Хөдөлгүүрийн тосны савлагаа, шошгон дээр зууралдангийн талаар тэмдэглэгээ байдаг  
Аливаа хөдөлгүүрийн тосны савлагаа, шошгон дээр 5W40 гэх мэтийн  тэмдэглэгээ байдаг. Энэ 2 цифрийн эхнийх нь өвлийн тосны, харин арын цифр нь зуны тосны зууралдангийн ангиллыг харуулсан мэдээлэл юм. Өвлийн улирал дахь зууралданги 0 буюу бага зууралдангитайгаас эхэлж  5, 10, 15, 20 гэж явсаар хамгийн өтгөн буюу 25 хүртэл байдаг. 

 Ар талд нь байх латин W үсэг нь (winter) өвлийн улиралд гэдгийг тодотгож өгч байгаа юм. Зуны улирал дахь зууралдангийн ангилал нь хамгийн багадаа 20-оос эхэлж 30, 40, 50, ба  хамгийн өтгөн буюу 60 хүртэл байдаг.

Энэхүү зууралдангийн ангиллыг SAE – (Society of Automotive Engineers) буюу Автомашины Инженерүүдийн Холбооноос 1911 онд гаргасан байдаг. Гэхдээ энэ нь тосны зууралданги үзүүлэлтийг хэмжээг нэгжээр бус харин тодорхой нэр төрөл(хөдөлгүүрийн, хурдны хайрцагны г.м)-д харьяалагдах тосны зууралдангийг хооронд нь харьцуулсан үзүүлэлт гэж ойлгох хэрэгтэй. 

Тосны савлагаан дээрх тэмдэглэгээ юуг илэрхийлдэг вэ?
Тосны чанар, тэдгээрийн зориулалт, нэр төрөл, стандартуудыг гаргадаг олон байгууллага, холбоод  байдгаас API  /Америкийн Нефть Судлалын Хүрээлэн/,  ACEA / Европын Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбоо/, ILSAC  /Олон Улсын Тосны Стандартжуулалт Баталгаажуулалтын Холбоо/ зэргийг дурьдаж болно. 

Жишээ нь: ACEA-с хөдөлгүүрийн тосыг A-бензин хөдөлгүүр, B- дизель хөдөлгүүр бүхий суудлын тэрэг, C - хорт утаа шүүгч бүхий дизель хөдөлгүүр, E- дизель хөдөлгүүр бүхий ачааны автомашин гэж ангилсан байдаг. АPI-аас бензин хөдөлгүүрийн тосыг латины S үсгээр , харин дизель хөдөлгүүрийн тосыг C үсгээр тус тус төлөөлүүлээд, ард нь харгалзан A, B, C,…N зэрэг үсгүүдтэй хослуулсан байдгийг дэлхийд нэр хүндтэй брэндийн тосны савлагаа шошгон дээрээс харж болно.

Сүүлийн үеийн автомашинууд API болон бусад зэрэглэл тогтоодог байгууллагуудын сүүлийн үеийн зэрэглэлийг шаарддаг болсон. Жишээ нь,  SA, SB-ээс SH  дуустал тэмдэглэгээ бүхий хөдөлгүүрийн тоснууд зөвхөн 1996 он  хүртэл үйлдвэрлэгдсэн автомашинд хамаатай бол  SJ-нь  1996-2000 он хүртэл,  SL–нь 2001-2004 онд үйлдвэрлэгдсэн автомашинд хамаардаг. 

Харин 2005 оноос өнөөг хүртэл үйлдвэрлэгдэж байгаа автомашинуудад SM, 2011 оноос хойш үйлдвэрлэгдсэн авто машинуудад SN зэрэглэл тохирдог бөгөөд мөн өмнөх онуудын зэрэглэлийг бүрэн нөхдөг. Таван Богд Моторс ХХК-н оруулж ирдэг  TOTAL брэндийн тос энэхүү SN зэрэглэлд хамаардаг. 

Эдгээр мэдээллүүд тосны савлагаан дээр өгөгдсөн байдаг. Тос худалдан авахдаа дээрх чанар, стандарт ангиллуудыг харгалзан үзэж, сонголтоо хийх нь таны автомашины хөдөлгүүрийн эдэлгээнд тустай.
эх сурвалж: http://zowolgoo.blogspot.com

Category: Зөвлөгөө | Views: 1501 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)

Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  January 2013  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024