"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Friday
2024/03/29
12:55 PM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2013 » January » 18
Land cruiser Prado 150 машины тухай
2009 оны 10 сард 4-р үеийн 150 цувралын Тоёота Ланд Круйзер Прадо загвар худалдаанд гарч эхэлсэн бөгөөд өмнөх 120 цувралаас хэмжээ болон хүндийн жингээрээ илүү болсон байна. Тодруулж бичвэл 120 цувралаас 80 мм урт, 10 мм өргөн, 15 мм нам болж өгсөн бөгөөд цоо шинэ их бие, цоо шинэ Япон дизайнтай болж, үндсэн рам болон урд хойд тэнхлэг, явах эд ангийг сайжруулсан мөн аюулгүй байдал, нэмэлт тоноглол зэргээс болж 150-200 кг орчим хүнд жинтэй болсон байна. 3 болон 5 хаалгатай хувилбарын хамтаар хэрэглэгчдэд санал болгож байгаа бөгөөд үндсэн үйлдвэрлэл нь Япон улсын Тахарад байрлах Тоёотагийн үйлдвэр байрлаж Колумб, Энэтхэг, БНХАУ-д угсардаг байна. 

Салоны хувьд өмнөх үеэс 35 мм урт 5 мм өргөн болж жолооч болон зорчигчийн суудлын хэмжээг 30 мм томруулсан байна. 3-р эгнээний суудал шалтэй нэг төвшинд хураагддаг болсноор тээшний хэсгийн өндрийн хэмжээ багасаж мөн 7 хүн суух зориулалттай болжээ. Арын хаалган дээрээ нөөц дугуйгаа зүүдэг хувилбарууд нь ихэнхдээ 150 л орчим түлшний савтай байдаг бол нөөц дугуйгаа доороо зүүдэг хувилбарууд нь 87 л орчим шатахууны савтай байдаг юм. Гэхдээ энэ нь нэмэлт сонголтоор гэдгийг анхааран үзэх хэрэгтэй байх. Анх Тоёотагийнхан танилцуулахдаа кузовын гажилтыг бууруулах мөн аюулгүйн байдлыг дээшлүүлэхийн тулд бат бэхийг сайжруулж мөн багануудын хийцийг олон үетэй болгосноо зарлаж байсан юм. Урд бага өндөр чадвартай сунадаг төмөр бол голын багана хажуу талаас цохисон хүчинд дээд зэргийн суналт үзүүлэх чадвартай юм байна ингэснээр цохилтын хүчийг өөртөө шингээх өндөр чадвартай болсон байна. Нийт 7 ширхэг агаарын аюулгүйн дэр стандартаар ирэх бөгөөд жолоодлогын аюулгүйн байдлыг хангах VSC электрон тэнцвэржилтийн систем, бүх нөхцөлийн трэйкшн контрол (A-TRC), электрон тормозны хүчлүүр EBD-тэй ABS, тормозны туслах систем (BA)-тай ирдэг байна. Прадо худалдан авагчдын 44% нь сард нэг удаа оффроад жолоодлого, аялал хийдэг гэсэн судалгаа байдаг бөгөөд мөн шинэ прадо худалдан авагчдын 50%-аас илүү нь урд төмөр хамгаалалт хийлгэдэг гэсэн Австрали хэрэглэгчдээс авсан судалгаа байдаг байна. Энэ нь Прадо загвар оффроад чадвартайг харуулах нэгээхэн үзүүлэлт болж чадаж байна. 150 цувралын 5 хаалгатай Прадо нь дотроо GX, GXL, VX хувилбаруудтай байх бөгөөд эдгээр хувилбарууд нь европ болон австрали улсуудад экспортлогддог бол Японд TZ-G, TZ, TX, TX-L гэх хувилбаруудаар үйлдвэрлэгддэг байна.
Өмнө нь хэлсэнчлэн Прадо загварын үйлдвэрлэл Япон улсад голчлон хийгддэг бөгөөд буруу талтай рультэйг нь дотоодын зах зээлдээ гаргаж зөв рультэй загваруудыг нь экспортолж гаргадаг байна. Худалдан авагчдын дунд арабаас орж ирсэн ланд круйзер загваруудыг нимгэн төмөртэй, хүйтэн гэх зэргээр голж европ стандартын ланд круйзерүүдийг илүүд үзэх хандлага TLC 150, 200 цуврал орж ирснээс хойш сүүлийн үед ихээхэн гарах болсон юм. Угтаа бол нэг л газар үйлдвэрлэгддэг учир чанарын ялгаа кузовын төмөрийн нимгэн зузаан байхгүй бөгөөд харин аль орны стандартад зориулж хийсэн бэ гэдгээс шалтгаалж нэмэлт зүйлсийг хийдэг учиртай юм. Японоос Арабын улсуудад импортолж оруулж ирсэн автомашинуудыг хоёр зэрэгт хувааж үздэг бөгөөд нэг нь дотоодын хэрэгцээнд, нөгөөх нь бусад оронд дахин экспортлох журмаар дилерүүд орж ирдэг юм билээ. Дотоодын хэрэгцээнд багтаж байгаа нь бидний хэлдгээр хүйтэн, дулаалга муутай тэр хэрээрээ үнэ хямд байх бөгөөд харин дахин экспортонд гаргах загваруудад ямарч гар хүрдэггүй, тийм ч учраас кузовын битүүмжлэл сайн, халаалтын асуудалгүй байдаг юм. Харин кузовын төмрийн нимгэн зузааны тал дээр тийм зүйл огт байхгүй гэж хэлье... Манайд араб стандартын TLC-уудын хүйтнийг одоо хүртэл тодорхой хэмжээнд шийдээгүй бөгөөд термостатыг солиод ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Мөн 2.7 литрийн 2TR-FE хөдөлгүүрийг хурдан хөрдөг, удаан халдаг гэж ярьдаг нь ч үнэний ортой бөгөөд энэ нь түүний хөдөлгүүрийг хийсэн материалтай шууд хамааралтай юм. Дулааныг хурдан алдуулахын тулд, мөн хөдөлгүүрийн жинг хөнгөн болгохын тулд хөнгөн цагаан цилиндрийн блоктой мөн зарим нэгэн онц шаардлагагүй металл эд ангиудыг пластик материалаар хийснээс шалтгаалдаг болсноор монголын хүйтэнд дээрээс нь хөдөлгүүрийн хийцээс шалтгаалж энэ яриа гарсан гэж бодож байна. Угтаа бол хөдөлгүүр дулаанаа хурдан алдах нь сайн бөгөөд үүнийг дагаад бензин зарцуулалт, эд ангийн элэгдэл мэтчилэн багасах учиртай юм.


Category: Авто машин үйлдвэрлэгчид | Views: 4502 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (3)

Toyota Prius30 машины тухай

Prius ZVW30 (2009 оноос-)
Өмнөх загвараас бага зэрэг л томорсон ба агаарын эсэргүүцлийг бууруулахын тулд шалны доод хэсэг хаалттай болсон. Шатахуун зарцуулалтыг багасгасан учраас өмнө нь байсан 1.5 литрийн багтаамжтай 1NZ хөдөлгүүрийг ZR загварын 1.8 литрийн багтаамжтай 2ZR-FXE хөдөлгүүрээр, харин цахилгаан хөдөлгүүрийг 3JM болгон сайжруулсан. Мөн хөргөлтийн систем нь цахилгаан усны насостай болсон Toyota-гийн анхны автомашин бөгөөд үүнийг тавьснаар энергийн алдагдлыг багасгасан байна. Энэ загвар нь дэлхийд хамгийн бага иддэг загвар буюу 100км-т 2.4 литр шатахуун иддэг. Өмнөх загварт тавьсан дэвшилтэт шинэ технологи, системүүд дээр нэмэгдээд дэлхийн хамгийн анхны мэдэрдэг гэрэлтэй дэлгэцтэй загвар болсон. Дээврийн хойд хэсэгт нарны энерги хураах самбар байрлуулсан ба үүгээрээ машин дотор агаарыг хөргөдөг нарны зайн хөргөх систем, машины гаднаас агааржуулагчаа ажилуулах алсын удирдлагатай болсон нь мөн л дэлхийн хамгийн анхны дэвшилтэт технологи юм. ZVW30 нь дотроо хэд хэдэн хувилбар байдаг. Өмнөх S болон G мөн шинээр үйлдвэрлэгдсэн L-ээс гадна дээд зэргийн Touring Selection гэсэн загварууд байдаг. L загварын онцлог нь бусад загваруудаасаа 30кг-аар хөнгөн болсон буюу нийт 1310 кг жинтэй. Мөн эко дугуй буюу GT3 дугуйтай. 100км-т 2.6 л шатахуун зарцуулдаг. S загвар нь хамгийн их зарагдсан загвар бөгөөд дугуй нь L загвараас том буюу 195 болсон. G загвар нь харьцангуй дээд зэргийн загвар бөгөөд аюулгүй байдлыг бүрэн хангасан ганган чамин загвар юм. Tourning selection загвар нь 2 дахь загвараа бодвол хурд хүчний хувьд илүү бөгөөд Toyota-гийн гол брэнд болжээ. HID их гэрэл тавьсан ба, шалны доод хаалт, арын далавч гэх мэттэй болсноороо агаарын эсэргүүцлийг багасгаж өгсөн. 215/45R17 буюу 17 инчийн хайлшин ободтай. Маш олон дэвшилтэт технологийг өөртөө агуулсан загвар юм.

    1. 2009 оны 10 сард Японы оны шилдэг машин шагнал
    2. 2009 оны 11 сард Шилдэг загвартай машинаар тус тус шалгараад байгаа.
    3. 2010 оны 9 сарын байдлаар эхний загвараасаа хойш нийт 2000000ширхэг зарагдсан байсан.
    4. 2010оны 10 сард Тoyota компани улсдаа 1000000 ширхэг Hybrid машин борлуулсныг тэмдэглэн S″LED edition, G″LED edition загваруудыг гаргахаа зарласан ба 2010 оны 11 сарын 1-ээс  худалдаанд гарна.


    Category: Авто машин үйлдвэрлэгчид | Views: 11425 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (2)

    toyota prius 20 машины тухай

     

    Prius NHW20 (2003 он-2009)
    4 хаалгатай седан загвараас 5 хаалгатай буюу ар шил нь багажтайгаа онгойдог загвар болон шинэчлэгдсэн. Мөн тэнхлэг хоорондын зай нь 2700 мм болон уртассан. Дугуй нь 4 боолтоос 5 боолттой болсон ба хөдөлгүүр нь өмнөх загвартайгаа адилхан 1NZ-FXE загварын хөдөлгүүртэй байсан ба 100км-т 2.8 литр иддэг болсон юм. Энэ нь 4 хүний багтаамжтай машинууд дундаа дэлхийн хамгийн өндөр амжилт тогтоосон загвар болоод  байна. 2003 онд ″Оны шилдэг загвар″-аар шалгарсан. Түлхүүрээ халаасандаа хийгээд машиндаа дөхөн ирэхэд автоматаар өөрөө асдаг буюу түлхүүргүй асдаг систем, мөн дэлхийн хамгийн анхны автоматаар ухарч байрладаг систем суулгасан төдийгүй шарвалтаас хамгаалах систем, цахилгаан рулийн аппарат гэх мэт олон дэвшилтэт технологитой загвар болсон юм. NHW20 нь дотроо хэд хэдэн загварууд /S, G, Touring selection, EX/ гарсан. Touring selection загвар нь шаландаа хаалттай мөн, арын спойлертой болсон. 16 инчийн хөнгөн цагаан ободтай, 195/55R16  сайн чанарын дугуйтай.

    2005 оны 11 сард хойд гэрэл нь тунгалаг буюу өнгөгүй цагаан болсон ба  өмнө нь байсан DVD нь HDD болсон. 2007 оны 4 сард Prius үйлдвэрлэгдэж эхэлсний 10 жилийн ойд зориулан ″S 10th anniversary edition″ загвар худалдаанд гарчээ.

    Жолоочийн суудлаас бүх товчлуур, залгуур гарын дор. Автомашиныг "залгахад" (залгах гэсэн нь учиртай, учир нь асаах түлхүүр байхгүй, самбар дээр POWER том товчлуур л байдаг) самгардах шаардлагагүй, круйз контрол залгагдсан бол хянах самбар дээрх хурдны заалтыг ч харах хэрэггүй. Приусыг асаахын тулд хэд хэдэн үйлдэл хийдэг. Хөдлөхийн тулд тоормозын дөрөөн дээр гишгэж ПОВЭР товчин дээр 1 удаа дарна, ингэхэд монитор ба хянах самбар асаж түүн дээр READY (бэлэн) гэсэн бичиг гарна. Ингээд явж болно. Хэрэв зогсож байхад радио эсвэл агааржуулагч залгах шаардлагатай бол тоормозын дөрөөн дээр гишгэхгүйгээр POWER товчийг дарна. 0-100 км/ц хурд авахад 11-12 секүнд шаардагдана. 100-аас 130 км/ц хүрэхэд моторын чадал хүрэлцэнэ, түүнээс дээш хурд авахад бензинт хөдөлгүүр хангалтгүй. Техникийн үзүүлэлтэд зааснаар 180 км/ц хурдыг аажим авна гэсэн байдаг.
    Приусын ая тухтай хурд 100-120 км/ц, ийм хурдтай явахад түлшний зарцуулалт шулуун замд 4,47л/100км, салхины шуугиан сонсогддоггүй, салон дотор намуухан ярих ба 18-20 нэгж хөгжим сонсож болдог. 100-120 км/ц хурдтай явахад хөдөлгүүрийн дуу чимээ бараг сонсогдохгүй, үйлдвэрлэгч 92-оос доошгүй октантай бензин хэрэглэхийг зөвлөдөг. Приуст хурдны дамжуурга байхгүй.

    Машинаа бүртгүүлээд техникийн үзлэг хийлгээд бага зэргийн техник үйлчилгээ хийв. Хөдөлгүүрийн агаар шүүгч ба тосны шүүр, хөдөлгүүрийн тосыг сольсон. Хөдөлгүүрийн хөргөх систем дахь антифризийн түвшинг шалгаж нэмсэн. Гибрид хурдны хайрцагийн маслын түвшин ба чанарыг шалгасан, тэдгээр нь хэвийн байлаа. Тэнд хийсэн ATF тос нь харлаагүй, чанараа алдаагүй байсан. Үйлдвэрлэгч хурдны хайрцагийн тосыг 80,000 км гүйсний дараа солихыг зөвлөдөг. 5000 км яваад дугуйг сольж тавих ёстой. Салон нь зай сайтай сэлүүхэн. Жолоочийн суудлаас үзэгдэлт сайтай ухрахад арын камер их тустай. EV товчийг дархад автомашин баттэрэйгээр хөдөлнө. Бүрэн цэнэглэгдсэн баттэрэйгээр тэгш замд 2,5 км явна, ингэхдээ 50 км/ц илүү хурдлах боломжгүй. Хаазан дээр огцом дарж болохгүй учир нь EV горим салгагдаж бензин хөдөлгүүр асна. EV горимыг агаарын хэм маш бага болон маш өндөр байхад ажиллуулж болохгүй. Цельсийн 32-33 градусаас дээш болоход компьютер энэ горимыг ажиллуулдаггүй.

    Category: Авто машин үйлдвэрлэгчид | Views: 9183 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (2)

    Toyota prius 10 машины тухай
    Дэлхийн хамгийн анхны хос хөдөлгүүртэй суудлын машин бол Toyota компаний үйлдвэрлэсэн Prius юм. Анхны загвар нь 1997 оны 10 сард гарсан ба хөдөлгүүр нь 16-н калапантай, цуваа 4 цилиндртэй хос нударган голтой, 1,5 литрийн багтаамжтай 1NZ-FXE загвартай байжээ. Хос хөдөлгүүр гэдэг нь бензин хөдөлгүүрээс гадна цахилгаан хөдөлгүүртэй гэсэн үг юм. Ингээд 2000 онд нилээн том шинэчлэл явагдсан ба авсаархан шинэ батерейтай болсон төдийгүй, бензин хөдөлгүүрийн хүчин чадал 20%-иар, цахилгаан хөдөлгүүр 10%-иар тус тус  нэмэгдсэн.
    Салон нь сэлүүхэн хөдлөхөд эвтэйхэн (тоёота коронатай харьцуулахад), бүх зүйл гарын дор, хянах самбар ба дэлгэц төвийн байрлалтай, чухал хэрэгцээтэй товчнууд нь жолоочид ойр байрласан тул эргономик сайтай.
    (1997-2003он)
    1997 онд анх худалдаанд гарсан. Бага оврын седан бөгөөд өвөрмөц урд нүүр болон капоттай. Ийм загвар нь агаарын эсэргүүцлийг багасгах зорилготой. Сайжруулсан хайлшин ободтай. THS /Toyota Hybrid System/ буюу Aтокинсоны зарчимаар ажиллах дотоод шаталтын хөдөлгүүр болох 1NZ-FXE бензин хөдөлгүүр, мөн 1CM загварын тогтмол гүйдлийн цахилгаан хөдөлгүүрээс бүтсэн машин юм. 1СМ загварыг нь сайжруулан 2СМ болгосон байна. 100 км-т 3.5 л иддэг бөгөөд энэ нь бензин хөдөлгүүртэй машинд байж боломгүй бага тоо юм. Хянах дэлгэц нь урд хянах самбарын голд байрладгаараа салон нь өвөрмөц бөгөөд мөн 5.8 инчийн LCD дэлгэцтэй. Уг дэлгэцэн дээр замын зааварчилгаа, хөгжим, эйркoндишн /агааржуулагч/ зэргийн үзүүлэлтүүд гардаг. Гэвч моторын эргэлтийн хурд хэмжигч байдаггүй. 
    1998 оны 11 сард G selection, G selection-navigation хувилбарууд худалдаанд гарчээ. 1998 онд тухайн оныхоо  шилдэг загвартай машинаар шалгарсан. 2000 онд дахин шинэчлэл хийгдэж 100км-т 3.4 литр бензин иддэг болсон ба тухайн оноосоо хойд америкт худалдаалагдаж эхэлсэн. 2001 онд S загварыг сайжруулан , DVD дуу хоолойн зааварчилгаатай систем болон автомат хурд баригч систем бүхий S premium 21 хувилбар худалдаанд гарсан бол  2002 оны 8 сард 100 км-т 3.2литр иддэг болгон сайжруулсан ба S navi-special, G navi special загварууд худалдаанд гарчээ.

    Category: Авто машин үйлдвэрлэгчид | Views: 5795 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (0)

    Honda Fit машины тухай




    GD1/2/3/4 (2001-2007 он) Гоёмсог авсаархан загвартай Honda Fit нь 2001 оны 6 сард Honda Logo-ийн дараагийн загвар болон гарч ирсэн. Нийт урт нь 3830 мм ба, өргөн нь 1675 мм, тэнхлэг хоорондын зай нь 2450 мм байдаг. 86 морины хүчин чадалтай 1.3 литрийн багтаамж бүхий шатахуун бага зарцуулдаг i-DSI хөдөлгүүртэй. Энэхүү хөдөлгүүртээ тохируулан CVT хурдны хайрцаг тавьсан. Бензиний сав нь машины төв хэсэгт байрладаг болсноор ачаа ачих боломж улам нэмэгдсэн. Америк болон Хятадад Японтой адилхан FIT нэртэйгээр худалдаалагддаг боловч европ, зүүн өмнөд ази, осеан, африк  зэрэгт хонда Jazz нэртэйгээр худалдаалагддаг. 



    Хөдөлгүүр нь 1.3 литр болон 1.5 литр гэсэн сонголттой бөгөөд 2 свечатай i-DSI гэх систем бүхий, эсвэл клапангийн хугацаа тохируулах VTEC системтэй 2 төрлийн хөдөлгүүртэй. Хурдны хайрцаг нь CVT. 4 дугуйгаар мааждаг загвар байгаа. Тэр нь байнгын 4 биш хэрэгтэй үед тосон шахуургаар автоматаар залгагдаж салдаг учир бензин зарцуулалтад хэмнэллтэй. Хөдөлгүүр нь ангилалдаа хамгийн бага шатахуун зарцуулалтайд тооцогддог боловч манайд бол нэг дунджаар 10 аас дээш гарахгүй явчихнаа. 

    Тэнхлэгийн хоорон дахь зай хол тул дунд хэсгээрээ шүргэж магадгүй юм. Мөн бензиний савыг урд суудлын доор (ихэнх машин хойд суудлын доор ба хойноо байдаг) хийснээр багаажны хэсгийн зай нь доошоо гүн бөгөөд багтаамж сайтай болсон байгаа юм. Бензинд хэмнэлттэй гэдгээрээ залууст болон эмэгтэйчүүдэд тохиромжтой. Түүгээр хөдөө гадаа явна гэж бодохын хэрэггүй зүгээр л хотдоо унах хэрэгтэй. Ремень болон гинжин дамжуулагатай CVT кроп нь хүнд зүйлс  ачсан үед эмзэг тул их юм ачихгүй байхыг хичээх хэрэгтэй.
    Category: Авто машин үйлдвэрлэгчид | Views: 2800 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (2)

    Honda HR-V машины тухай

    Honda HR-V нь 3 болон 5 хаалгатай бензин бага иддэг. Урд шил нь нилээн налуу, богинохон хамар, урд хойдох нь богино саад туулах өнцөг ихтэй. 
    Дотор салоны ерөнхий байдал нь Хондагийн загварууд нэг иймэрхүү байдагдаа гэдгийг санагдуулам бөгөөд их энгийн. Паарны удирдлага нь гараараа эргүүлдэг, жижиг дэлгэцтэй дижитал гэсэн 2 төрөл байдаг ба гар удирдлага нь илүү амар. Дижитал нь жижиг товчлууртайгаас гадна олон дамжиж байж сонгодог. Эхэн үедээ гадна толь тохируулагч нь урд хянах дээр рулийн баруун доод талд байсан бол сайжруулалтаар хаалганы удирдлагатай хамт байрлуулсан нь их аятайхан болсон юм. Суудлын өндөр нам хэвийн бөгөөд арын суудлын өвдөгний зай боломжийн. 

    Хөдөлгүүр нь 2 янз. Энгийн, VTEC системтэй гээд. Мэдээж VTEC нь илүү хүчтэй боловч VTEC систем ажилтал хаазлах тохиолдол байхгүй дээ. Хөдөлгүүр нь 90 оны эхэн үеийн трамблёртэй технологитой, свечанууд нь ил бөгөөд авахад хялбар байдаг. Хэт хүйтэнд бол асахдаа тийм ч сайн биш, тоосгон гаражид бол асчихна. Шатахуун зарцуулалт маш  бага иднэ. Урд тэнхлэг нь 1 гартай хялбар бүтэцтэй. Урд хөтлөгчтэйн хойд тэнхлэг нь Di Dion гэх хамаарах хатуу холбоосон учраас их ачаанд алцайгаад байхааргүй байв.


    Category: Авто машин үйлдвэрлэгчид | Views: 1647 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (0)

    Toyota wish машины тухай

    Энэ загвар нь 2003 оноос эхэлж гарсан юм. Загварын хувьд ерөнхийдөө маш амжилттай болсон загвар төдийгүй хуучин автомашины тоо ихтэй гэсэн үг. 
     Хол ойрын гэрлүүд тусдаа байгаа нь сайшаалтай. Ийм загварууд гэрэл сайтай байдаг. Нэг дор хол ойрын гэрэлтэй бол шилжүүлэх үед ойрын гэрэл унтардаг болохоор тэр. Хаалганы хувьд хэвлэмэл хаалга сонгосон байгаа нь шилний хүрээ резин зузаан болоход хүргэсэн.  Гэхдээ хаалга гажихгүй байх сайн талтай юм. 

    Дунд баганыг хараар хийлгүйгээр их биеийн өнөгтэй адил болгосон нь дизайны шийдэл ба урд хэсэгт тусдаа кабинтай мэт харагдуулахаар хийсэн. Харин арын хаалганы баганыг хараар будаж өгсөн нь хойшоо урт мэт харагдуулна. Урд капот салхины шил нь бараг л нэг өнцгөөр налсан нь урдаас ирэх салхины эсэргүүцлийг багасгасан байна. Энэ байдал нь капот доторх зайг их багасгасан ба урд амартизатор солиход нилээн ажиллагаа орохоор болгожээ. Урд хамар харагддагүй учир зарим хувилбарт урд камер захиалгаар суурилуулах боломжтой ба удирдлагыг руль дээр хийсэн байдаг.


    Урд хөтлөгчтэй ба 4WD хөтлөгчтэй загвар бий. 4WD хөтлөгч нь байнгын боловч энгийн үед хойд дугуйнд дамжуулах хүчийг бараг дан урд хөтлөгчтэй юм шигээр маш багаар дамжуулдаг ба шаардлагатай үед энэ хүчийг нэмэгдүүлдэг компьютерийн удирдлагатай юм. Энэ нь шатахуун зарцуулалтад сайнаар нөлөөлдөг боловч зохицуулах компьютерийн ажиллагаа доголдсон үед солиход үнэтэй байж магадгүй л юм. Энэ систем RAV4, Highlander гэх мэт бусад загваруудад ч байдаг. Арлын дугаартаа ZNE14 гэсэн кодтой нь 4WD, ZNE10 нь урд хөтлөгчтэй 1.8 тай нь, АNE10, ANE11 нь D4 системтэй нь юм.
    Урд тэнхлэг нь Premio, Camry-тай адил боловч урд хөтлөгчтэйн хойд тэнхлэг Prius, Vitz-ийн зарчимтай адил хагас хамааралтай тэнхлэгтэй байв. Иймд алцайх нь үгүй боловч пүрш нь шууд тэнхлэг дээрээ дарахгүй амартизаторын таваг, тэгээд амартизаторын бэхэлдэг боолт бүх арын ачааллыг хүлээн авдаг болохоор хэтрүүлэн ачихад тэр боолт нь хугарах эсвэл тахийх боломжтой. 
    Харин 4WD нь хойноо дээд доод гартай тэнцүүлэгчтэй ба их ачаалсан үед алцайхаар юм. Урд талын гуперийн урд хормой бас л жаахан шүргэчихээр, хойноо бол гайгүй, голоороо бол ер нь л мордохоор юм билээ. Иймэрхүү асуудал бараг л бүх машинд байдаг. Тиймээс санаа зовоод байх хэрэггүй. Хот дотор болон засмал замаар орон нутагт явдаг ам бүл ихтэй айлд бол сайхан таарах машин. Гэхдээ багатаамж ихтэй гээд чихээд байвал ямарч машин эвдэрэх нь ойлгомжтой. Фамили гэгддэг загвар дотор бол хамгийн сайн сонголт болно.

    Category: Авто машин үйлдвэрлэгчид | Views: 1594 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (0)

    Жийпний ангилалын машинууд нь монголд зам харилцаа муутайгаас болоод хүссэн хүсээгүй мөнгөтэй бэлтэй л бол бүгд авахыг хүсдэг, тэгээд туулах чадвар болон найдвартай ажиллагаа, сэлбэгийн олдоц, засварлах боломжтойгоор сонирхож байна. Хурдыг нэг их голчлохгүй газраас тэнхлэг хүртэлх зай их байх, 4 дугуй хөтөлдөг байх, холын аялалд найдвартай тохитой байх гэх зэрэг шалгуураар манайхан сонирхож унаж байна. Энэ ангилалын машинуудын гол үзүүлэлт болон эд ангиудын тухайд бол:

    Газраас тэнхлэг хүртэлх зай өндөр байх. Хэт өндөр байх нь машины тогтвортой байдалд муугаар нөлөөлөх бөгөөд хурдтай яваж байх үед аеродинамик алдагдаж онхолдох магадлалыг өндөрсгөнө. Туулах чадварыг бол мэдээж ихэсгэх боловч тооцгүй өндөрлөгөө нь бусад эд ангид муугаар нөлөөлнө. Жишээ нь шууд өндөр хатуу амортизатор машиндаа тавьсанаар тэнхлэг тохиргоо шууд алдагдна. Пүршийг заавал солихгүй бол пүрш хатуу амортизатортой ажиллаж чадахгүй хугарна. Амортизаторын таваг сууриараа ханзарна (patrol Y61…). Зарим машинуудын (Land 105…)кузов ханзарна. Резин болон шарнер, втулькан холбоосууд амархан байн байн тасрах зэрэг гэмтэлүүд гарна.

    Мост бол бартаат замд маш хэрэгтэй зүйл бөгөөд 2 ангилдаг.  Full time буюу байнгын 4 дугуй хөтөлдөг. Part time буюу хэрэгтэй үедээ 4 дугуй хөтөлдөг, энгийн үед салгачихдаг.

    Дифференциал бол бас нэг туулах чадварт нөлөөлөх чухал зүйл бөгөөд энгийн, цоожлогчтой, LSD гэж ангилдаг. Ерөнхийдөө гол үүрэг нь кардан голоос өгсөн эргэлтийг 2 хагас голд дамжуулах үүрэгтэй.

    Энгийн дифференциал бол кардан голоос өгсөн эргэлтийг хагас голд дамжуулах үүрэгтэй, нэг тэнхлэгийн 2 дугуйны зууралт нь адил байх үед 2 хагас голд 50/50%-р эргэлт дамжуулна. Эргэлтийн үед радиусаас хамаарч 60/40% эсвэл 70/30% гэх мэтээр дамжуулалт хийдэг.  Нэг дугуй хөндийрчихсөн эсвэл мөсөн дээр байхад аль сул талдаа эргэлт дамжуулах буюу хөндийрсөн дугуйнд чинь бүх эргэлтийг дамжуулдаг сул талтай. Ашигтай тал нь эдэлгээний хугацаа харьцангуй урт байдаг. Сул тал нь: Зарим full time машинууд нэг дугуй хөндийрсөн, эсвэл мөс, шавар зэрэгт муу байдаг нь ийм дифференциалтай учраас тэр. Бас урд эсвэл хойд кардан гол эвдэрчихвэл бас явахгүй болчихдог.

    Цоожлогчтой дифференциал. Дифференциалдах функцыг хэрэгтэй үед түгждэг жижиг араа энгийн дифференциал дээр нэмэж өгсөн байдаг бөгөөд түгжсэн үедээ нэг тэнхлэгийн дугуйнууд шууд 50/50% ачаалалтай ажиллана. Төвийн дифф цоожлогчтой бол урд хойд тэнхлэгт 50/50% ачаалалыг дамжуулна. Ашигтай тал нь хэрэв урд эсвэл хойд кардан гэмтчихсэн бол төв дифферанциалаа түгжээд нэг карданаараа яваад байх боломжтой. Аль нэг дугуй хөндийрсэн эсвэл зууралтгүй байхад нөгөө талын, эсвэл нөгөө тэнхлэгийн дугуйгаараа зүтгэх боломжтой. Туулах чадварыг нэмэгдүүлж өгдөг.

    Сул тал нь эргэлтийн үед нэг тэнхлэгийн 2 дугуй чинь адил эргэлттэй байх учраас гадна талын дугуй чирэгдэнэ, эргэлтийн үед нэг л хөшилдөөд байгаа нь мэдрэгдэнэ. Эдэлгээний хугацаа багатай, ялангуяа хурдтай явж байх үед залгавал түгжигчийн жижиг араа хугардаг гэмтэй. Мөн дифференциалаа түгжээд өндөр ачаалалтай зүтгүүлж байх үед рулиэ хэт их мушгивал таван бул эвддэг.

    Манайд орж ирсэн ихэнх машинууд төвийн дифференциал цоожлогчтой байдаг бөгөөд  хүндрүүлэгч залгах үед зэрэг автоматаар залгагддаг функцтэй байдаг. Хүндрүүлэгч залгаагүй үед бол хянахын аль нэг хэсэгт center diff  гэсэн кноптой байдаг. Мөн хойд болон урд дифференциал түгжигчтэй машинууд байдаг боловч дийлэнхийг эзэлдэггүй.

    LSD бол түгжигчтэй дифферециалтай ойролцоо боловч түгжих салгах ажиллагааг дотор нь нэмэж хийж өгсөн муфт болон перда холбоосоор хийж өгснөөрөө ялгаатай. Дотроо хэд хэдэн төрөл байдаг.  Ерөнхийдөө хуваарилалт нь 20/80% хуваарилалтай, 50/50 хуваарилалтай гэх мэт ангилдаг. Жолооч ямар нэг дифф цоожлогч гэх мэт кноп, рычаг залгах шаардлагагүй зэрэг давуу талтай. Сул тал нь мөн эдэлгээний хугацааны хувьд эргэлзээтэй, засварлахад хүндрэлтэй, перда холбогчтой LSD бол заавал өөрийнх нь тусгай тосыг хийх шаардлагатай.

    Дугуйны хувьд бол ямар замд явдагаас шалтгаалж сонгосон нь дээр байх. Маш олон сонголт байна. Мөн зарим дугуй нь бэлээхэн дээр нь замын нөхцөлийг нь биччихсэн байдаг.MUD TERRAIN бол шавар элс, ALL TERRAIN бол ерөнхийдөө бүх төрлийн замд,  ROCK GUARD  хад чулуутай замын гэх мэтчилэн. Tubeless буюу олгойгүй дугуйнд олгой хийсэн нь дээр гэдгийг бараг бүх хүн л мэддэг дээ.

    Обуд ны хувьд хэт том бөгөөд нарийнхан хаймартай байвал машин чинь хатуу болно, хайлшин болон никель обуд хүнлд нөхцөлд хагачихдаг гэмтэйг анхаарах хэрэгтэй. Хэт их бартаатай, хүнд замд ашигладаг бол төмөр обуд найдвартай бөгөөд болж өгвөл нуухтай обуд байвал хээр дугуй хагарахад задлах, нөхөхөд хялбар байдаг.

    Мөн төмөр хамгаалалтын гупер. Найдвартай бат бөх чанаржуулсан хайлшаар хийгдсэн, шууд машины рамтай бэхлэгддэг байвал зүгээр. Гэхдээ ийм гүпер бол урдуураа юм мөргөхөд рам болон жолоочийн аюулгүй байдалд шууд нөлөөлдөг муу талтай. Бартаат замд явахад хуванцар гүперийг бодвол амархан хагарч гэмтээд байхгүй давуу талтай. Мөн өөрийн дураараа нэмэлт гэрэл, лебёдка зэргийг суурилуулах боломжтой.

    Ус, гол их гаталдаг замаар явдаг бол мотортоо ус залгиулахгүй болохын тулд агаар шүүгчиндээ snorkleхийлгэх хэрэгтэй.

     Мөн шавар цасанд их явддаг хүмүүс маниултай өндөрт өргөдөг домкроттай байх хэрэгтэй. Бүр 1 метрт өргөдөг домкратууд байдаг.

    Уаз469 бол хамгийн түгээмэл оффроад машин бөгөөд он цаг, цаг хугацааны эрхээр одоо шахагдаж байна. Сүүлийн үед бол Hummer, Dodge, Tundra болон Land Cruiser гээд full size SUV манайд унаж байна. Сайн тал нь гэвэл манайд тохь тух найдвартай байдлыг дээд зэргээр хангасанд байна. 

    Category: Авто мэдлэг | Views: 1098 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (0)

    Автомашины шингэн гоожиж алдагдах

    Шингэн гоожиж алдагдах:

    Шингэн гоожиж алдагдаж байгааг автомашины доор дуссан толбо болон аль нэг шингэний төвшин байнга дундарч байгаагаар тогтооно. Хэрэв та хөдөлгүүрийн тосоо байнга нэмэхэд хүрч байгаа бол тос их хэмжээгээр цилиндрт орж шатаж байгаатай холбоотой байж болно. Ноцтой гэмтэл гарсан гэдгийг яаж тодорхойлох вэ? Ямар эвдрэлтэй ямар хугацаагаар эвлэрч болох вэ?

     Авцуулах холбоо ("конс")-ны шингэн: Авцуулах холбооны ажлын, төв цилиндрийн резин жийрэг болон шингэний системийн холбоосууд муудсан үед шингэн алдагддаг. Гоожилт бага бол хөдөлгөөнөө үргэлжлүүлж болно. Гэвч энэ нь хэтэрвэл авцуулах холбоог ажиллахгүй болгоно. Шингэн гоожиж байгаа холбоосуудыг чангалж гоожилтыг зогсоож болно. Харин авцуулах холбооны цилиндрүүдийн резин жийрэг муудсан бол зайлшгүй шинээр солих шаардлагатай.

     Бензин болон дизелийнтүлш: Бензин нь онцгой үнэртэй тул түүний гоожиж байгаа газрыг хялбархан тогтоох боломжтой. Зуны улиралд түлшний савыг тултал дүүргэсэн, мөн автомашиныг халуун наранд удаан хугацаагаар орхисон үед халалтаас тэлсэн бензин савнаасаа хальж гоожиж болно. Дизелийн түлш нь нефтийн мэдэгдэхүйц үнэртэй тунгалаг, тослог шингэн юм. Түлшний саваа тултал дүүргэвэл бензиний нэг адил халуунд тэлсэнээсээ болж хальж гоожих шинж чанартай. Аль нэг газраар шатахуун алдагдаж байвал хөдөлгүүрээ унтрааж, яаралтай арга хэмжээ ав. Хэрэв түлш дамжуулах аль нэг хоолойны холболтоор шатахуун алдагдаж байвал тэрхүү холбоосыг чангалах хэрэгтэй. Харин өөр газраар шатахуун алдагдаж байвал түүнийг бие дааж арилгах гэж бүү оролдоорой.

    Хөргөлтийн шингэн: Хөргөлтийн шингэн нь ихэвчлэн будагч бодистой ойролцоо хурц үнэртэй байдаг бөгөөд халсан үедээ эвгүй исгэлэн ч юм шиг үнэртэй болно, Ашиглалтын үед хөргөлтийн шингэн булингартай цайвар өнгөтэй болох ба гоожсон хэсгийг тойрч талсжсан цагаан тунадас үүсдэг, Хөргөлтийн шингэн гол төлөв радиатор болон шингэний системийн холбоосуудаар алдагдана. Хэрэв дулаацуулах системийн аль нэг газраар хөргөлтийн шингэн алдагдаж байвал дулаацуулгыг залгасан үед үнэртдэг. Гоожилт бага байвал автомашиныг үргэлжлүүлэн жолоодож болно. Харин гоожилт ихэсвэл хөдөлгүүр хэт халах аюултай. Заримдаа шланкны хомутыг чангалаад ч гоожилт зогсохгүй байх тохиолдол байдаг. Хэрэв шингэн дамжуулах хоолой гэмтсэн бол тэр хэсгийг тусгаарлах лентээр ороож түр зуур тогтоож болно. Радиатор болон дулаацуулгаас хөргөлтийн шингэн алдагдаж байвал тусгай нягтруулагч чигжээсээр бөглөх нэг арга байдаг. Гэвч энэ аргыг буруу ашиглавал хөргөлтийн болон дулаацуулгын радиаторын үндсэн суваг бөглөрч,болохыг анхаараарай.

    Өтгөн тос:  Өтгөн тос нь гол төлөв хар юм уу, саарал өнгөтэй байдаг. Хэрэв өтгөн тос кардан гол, жолооны нугасан холбооны сальникаар алдагдаж байгаа бол уг эд анги дээр цацагдсан тосны мөр мэдэгддэг. Энэ үед автомашиныг үргэлжлүүлэн жолоодож болно. Гэвч өтгөн тос нь ихэвчлэн холхивч, жийрэг гэмтсэн үед гоождог тул гэмтсэн газраар шавар шавхай орвол жолооны механизм, кардан голын нугас эвдэрч илүү зардал гарахад хүрнэ. Зарим нэг гоожилтыг өөрөө аргалан зогсоож болох боловч авто үйлчилгээний газарт хандах нь илүү зохимжтой.

    Амортизаторын шингэн: Амортизатороос шингэн алдагдвал түүний гарны гадна талд тоосоор хучигдсан тосон бүрхүүл тогтдог, Гоожилт бага байвал автомашиныг үргэлжлүүлэн жолоодож болно. Гэхдээ зорчих тав тух алдагдаж, автомашины тогтворжилт муудах тул болгоомжтой байгаарай. Бүх амортизаторыг солих боломжгүй бол ядахдаа нэг тэнхлэгг байгаа хоёр амортизаторыг зэрэг сольсон нь дээр.

    Жолооны хүчлүүрийн шингэн: Жолооны хүчлүүрийн шингэн нь автомат хурдны хайрцагны шингэнтэй адил өнгөгүй, тунгалаг юм уу эсвэл улаавтар хүрэн өнгөтэй байдаг. Зөв ялгахын тулд жолооны хүчлүүрийн саванд байгаа шингэнтэй харьцуулж үз. Энэ шингэн нь хоолойнууд нийлэх уулзвар болон шингэнт хүчлүүрийн насосоор, эсвэл жолооны механизмаас алдагддаг. Гоожилт бага байвал автомашиныг үргэлжлүүлэн жолоодож болно. Гэхдээ шингэний төвшинг тогтмол шалгаж явах хэрэгтэй. Шлангуудын холбоосоор шингэн алдагдаж байвал холболтыг чангал. Харин шингэний насос болон жолооны механизмаар алдагдаж байвал авто үйлчилгээний газарт хандаарай.

    Шил угаагуурын шингэн: Шил угаагуурын шингэн нь угаалгын бодис шиг үнэртэй юм уу, эсвэл спирт, аммиакийн хурц үнэртэй байдаг. Шингэн ихэвчлэн гуурсан хоолойнуудын уулзвараар юм уу, шингэний саван дахь насосны нягтруулагчаар гоождог. Гоожилтыг зогсооход амархан боловч гуурсан хоолой болон шингэний саванд хүрэхийн тулд нэлээд ажиллагаа шаардагдана.

    Автомат хурдны хайрцагны шингэн: Автомат хурдны хайрцагны шингэнийг маш сайн хянах хэрэгтэй. Энэ шингэн ихэвчлэн улаавтар хүрэн өнгөтэй байх юм уу, эсвэл өнгөгүй тунгалаг байдаг. Дуссан шингэнийг төвшин хэмжих щупэн дээрх шингэнтэй харьцуулаж үз. Гоожилт хурдны хайрцагны гэрэн дээр юм уу, хөргөх радиатортой холбогддог шлангууд дээр гарч болно. Автомат хурдны хайрцгийн шингэнийг хөргөх радиатор нь хөдөлгүүрийн радиатортой хамт байх юм уу, эсвэл хурдны хайрцаган дээр байрлана. Хэрэв гоожилт бага бол автомашиныг үргэлжлүүлэн жолоодож болно, Гэвч үе үе зогсож шингэний төвшинг шалгаарай. Хэрэв аль нэг холбоосоор алдагдаж байвал тэдгээрийг чангалаад үз. Харин өөр газраар шингэн алдагдаж байгаа бол авто үйлчилгээний хандах хэрэгтэй.

    Хүч дамжуулах ангийн тос: Энэ тос нь бараан шар юм уу, эсвэл улаавтар ягаан өнгөтэй байдаг бөгөөд хуучирсан тохиолдолд харлаж өнгө нь хувирдаг. Хүч дамжуулах ангийн тос нь хөдөлгүүрийн тосноос илүү өтгөн байдаг бөгөөд халсан үедээ сармис шиг онцгой үнэртэй болдог. Гоожилт бага байвал автомашиныг үргэлжлүүлэн жолоодож болно. Гэвч тосны төвшин хэтэрхий багасвал ноцтой гэмтэл үүсгэх аюултай. Хүч дамжуулах ангийн тос ихэвчлэн жийрэг, сальникны битүүмж алдагдсанаас гоождог. Гоожилтыг зогсоохдоо агрегатыг задлах шаардлага гардаг тул авто үйлчилгээний газарт хандаарай.

    Category: Зөвлөгөө | Views: 1462 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (0)

    Land cruiser prado машины тухай

    landcruiser prado 70
    Prado 70 загвар дөрвөлжин хийцтэй урд хойд тэнхлэгүүд нь чулактай байсан боловч дизайны  хийцийн хувьд гэнэт огцом  өөрчлөгдөн 90 загвар гарах болсон юм. 70 загвар нь Landcruiser II загварын стилл хийцийг авч байсан бол 90 загвар Hilux Surf загварын хийцрүү шилжсэн байна.    Хөдөлгүүр нь 3 төрөл ба 2.7 литрийн бензин, 3.0 литрийн V6 бензин болон 3.0 литрийн  турбо дизель хөдөлгүүртэй. Хамгийн их орж ирсэн нь 2.7 литрийн хөдөлгүүр ба энэ нь илүү практик ач холбогдолтой.

    landcruiser prado 90 
    Яагаад гэхээр засвар үйлчилгээ хийхэд хялбар, духны гинжтэй, бензин зарцуулалт боломжийн, хүйтэн асахдаа сайн зэрэг давуу талууд нөлөөлсөн. Дизель хөдөлгүүр нь өмнөх 70 үед байсан нилээн хүчтэй сайжруулсан бас туршигдсан хөдөлгүүр байсан боловч тоо цөөтэй юм. 

    landcruiser prado 120 
    Гадна дизайн бол тухайн үедээ бас л онцгой байсан .  Урд гупер дээр голдуу давхар хамгаалалттай нь илүү үзэмжтэй, ерөнхий кузов нь дээр боловч гишгүүр нь өндөр ханатай болохоор доор харагдуулдаг. Гэхдээ цаанаа бол рамын өндөртэй чацуу. Дугуй хооронд тийм ч хол биш, хойшоо урагшаа богино. Ер нь их зайтай болгох гээд кузовыг урагш нь шахсан юмуу гэмээр харагддаг. 
     Хянах самбар нь босоодуу өндөр. Суудлын байдал бас өндөр. 
     Рулийн дизайн тийм ч муу биш.  

    Landcruiser Prado 150 
    Ихэвчлэн фуллтайм 4WD бөгөөд энгийн стандарт загварууд нь парттайм байдаг. Гэхдээ маш ховор юм. Замын хүнд нөхцөлд ашиглах бууруулсан дамжуулга буюу туслах хурдны хайрцагтай бөгөөд гар рычагаар залгагдана. L байрлалд төвийн дифференциал цоожлогч залгагдана.  Амортизаторын ажиллагааг тохируулах боломжтой.Мөн урд доод өндгөн тулгуурыг ойр ойр шалгаж байх зөв. солихгүй удаан явснаас мултарч унах тал бий. Удаан ашиглалтын явцад хойд урд болон төвийн дифференциалуудад холхио үүсдэг ба эдгээр нь нийтдээ хүч авах тоормозлох үед мэдэгддэг болно. Шатахууны савыг арын доод хэсэгт байладаг ба ижил загвар болох Hilux Surf-д энэ зай хоосон эсвэл нөөц дугуй хийхээр байдаг. 

    Category: Авто машин үйлдвэрлэгчид | Views: 2296 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (0)

    Toyota ist машины тухай
    Хөдөлгүүрийн хувьд  1.3 ба 1.5 литрийн хөдөлгүүртэй бөгөөд NZ серийн хөдөлгүүрүүд юм.  Кроп нь бүгд 4 шатлалтай автомат бөгөөд CVT тавигдаагүй юм. Урд тэнхлэг хойд тэнхлэгийн бүтэц Vitz-тэй адил бүтэцтэй. Тoyota-гийн бусад жижиг загварууд ямар билээ тийм л байдаг. 4 дугуйгаар мааждаг загвар бий боловч урдуураа мааждаг нь элбэг. Хойд тэнхлэг нь хагас хамааралтай, тусдаа пүрш амортизатор. Өндөрлөх боломжтой, гэхдээ тэгэх хэрэггүй гэж хэлэх байна. Урд тэнхлэг страт бүтэцтэй болохоор дуу орох нь бага ба орсонч солих зүйл бага юм. Мэдээж шатахуун зарцуулалт багадаа орно. Дунджаар 7 литр. Түүнээс их идүүлэх үү бага идүүлэх үү гэдэг нь таны чадвараас шалтгаална. 
    Гадна дизайны хувьд жижиг машинд байхааргүй тансаг болсон гэхэд болно. Урд их гэрлийн хэлбэр, шулуун тууш том урд нүүр нь хоорондоо маш зохицсон учир тийм ч хямд мэт харагдахгүй. Хажуу талаасаа ч гэсэн хэт бөмбөгөр биш хэт дөрвөлжин биш яг л таарсан классик стиль. Харин эгц хойноосоо бол трапец маягийн, палааж шиг ч гэж хэлж болмоор юм. Гэхдээ тийм ч муу биш шүү. Ихэнх нь хайлшин ободгүй байдаг ба өөрт нь зохисон колпактай бөгөөд хайлшин обод тавихдаа үзэмжийг нь сайн бодохгүй бол таны машиныг колпактай байснаас нь доор харагдуулж мэдэх юм.
    Салоныг орж үзэхэд жижиг машинууд дотроо бол арай өргөн юм шиг санагдлаа. Урд баганыг урагшлуулж шилийг налуулж өгсөнөөр хянах самбарыг бандгар том хийхэд нэмэр болсон байна. Хянах самбарын гадаргууг зүгээр нэг гөлгөр хийчэхээгүй, торолсон хээ оруулж өгсөнөөр хямд биш мэт харагдуулж чадсан байна. Харин хянах дэлгэц нь голдоо ба тал дээр ганц уул торойж байгаа мэт юм. Голдоо хийх нь түр зуурын дизайны үзэгдэл гэх юмуудаа. 
    Дараагийн шинэ загвартаа эргээд рулийн урдаа хянах дэлгэц нь байрлах болсон. Хурд хэмжигчийг ганцааранг нь тодруулж цагаан болгосон нь холоос сондгойроод долир мэт харгадуулна. Усны температур заагч байхгүй ба цэнхэр улаан гэрлээр хүйтэн, хэт халсан гэдгийг мэдэх боломжтой. Паарны удирдлага нь том 3 дугуй эргүүлдэг хэлбэрийнх бөгөөд хэрэглэхэд ойлгомжтой. Хөгжмийг дээр хэсэгт суурилуулсан нь гарт ойр болжээ. 

    Category: Авто машин үйлдвэрлэгчид | Views: 3623 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (1)

    Nissan wingroad машины тухай
     Wingroad загварын эхэн үе 1996 онд гарсан бөгөөд Sunny California болон AD загваруудыг нэгтгэн хөгжүүлснээр түүх эхэлжээ. 2-р үе нь 1999 онд гарч 2005 он хүртэл үйлдвэрлэгдсэн бөгөөд тус оноос 3-р үе нь зах зээлд гарч эхэлсэн байна. Олон нийтийн дунд эдийн засгийн хэмнэлттэй байдал, салоны зай, өндөр зэрэг нь маш ихээр таалагдсан бөгөөд залуу худалдан авагч нарын сонголт болж чадсан байна.
    Анхны төлөвлөгөөт худалдан авалт 3,500 ширхэг/сард байсан бол энэ тоо 7,650 ширхэгт хүрч байсан удаатай байдаг юм байна.
    Өвөрмөц хэв маяг
    Хажуу талаас харахад шилний нумарсан хэлбэр нь өндөр сэтгэгдэл төрөхүйц. Ер нь ч Ниссан этгээд өвөрмөц загварлаг тал дээр бусад Япон авто үйлдвэрлэгчдээс онцгойрдог компани гэдгийг хүн болгон мэдэх байх. B багана буюу дунд багана нь хар өнгийн тул үзэмжид сайн зохицсон байна.

    Салонын давуу тал
    Салоны хэв шинжид хурц өнцөг байхгүй. Хөлөөс урд самбарын дээд цэг хүртэл маш сайн зохицож өгсөн бөгөөд жолооны ард суухад руль асуудал үүсгээд байхааргүй эвтэйхэн. Маш хурдан тав тухаа олдог. Суудлын бүрээс болон элдэв чимэглэлүүд ангилалдаа таарсан чанартай. Нэмэлт HDD навигэйшн, мөн iPod холболт зэрэг зүйлстэй багц бий.
    Бидний тест хийж буй загвар 1.5 литрийн хөдөлгүүртэй бөгөөд шатахуунд хэмнэлттэй байгаа нь мэдрэгдэж байв. Хойд суудлуудыг хурааж болдог онцлогтой. Урд суудлыг хойш нь 120 мм хойшлуулж болохоос гадна 40 градус хүртэл хэвтүүлж болдог. Хол замд явахад тохойн тавиур, аяганы суурь зэрэг зүйлс байхгүй нь бага зэрэг дутагдалтай тал нь юм.
    Хэрвээ та арын суудлыг хэвтүүлбэл багажинд 412 литрийн зай гарна. Ингэснээр дугуй ачаа зэргийг хялбархан тээвэрлэж болох юм. Хойд суудлууд нам доор орших бөгөөд толгойн түшлэг нь жижигхэн. Суухад эвтэйхэн ч гэсэн машинаас бууж суухад бага зэрэг төвөгтэй. Толгой цохих боломжтой.
    Хөдөлгүүр
    HR15DE хөдөлгүүр дээрээс нь Ниссан компанийн CVT хурдны хайрцаг, 16 инчийн обуд, спорт пүрш амортизатор нь өрсөлдөгч нараас 10-15% илүү хэмнэлтийг танд санал болгоно. Шатахуун зарцуулалт нь хянах самбар дээр 18.0км/Л гэж гарч байсан. Хүчний хувьд 1.8-тайгаас арай сул гэхдээ тав тух, нөхцөл үнэхээр сайн.

    Спорт жолоодлого
    Өгсүүр газар эсвэл машин гүйцэж түрүүлэх үед хаазыг тултал нь гишгэхэд хүч дутагдахгүй байгаа нь анзаарагдсан. Гэхдээ салонд орж ирэх дуу ихтэй.


    Давуу тал

    Дизайны хувьд ер бусын шийдэлтэй. Ирээдүйгээ харж залуу худалдан авагч нарт зориулсан нь илт мэдрэгдэж байв. Түүний энэ загвар Марч, Куб, Тийда болон note загваруудад шингээгүй онцлог болсон. Хэмжээний хувьд тийм ч өндөр биш бас тийм ч жижигхэн биш. Яг л таарамжтай хэмжээтэй. Зогсоолд байршуулахад тийм ч төвөгтэй биш дээрээс нь салоны зай тун боломжийн хэмжээтэй.
    Би түүнийг хүчтэй, тав тухтай гэж хэлэхгүй, 1.5 литрийн хөдөлгүүрийн гол зорилго бол хэмнэлт шүү дээ. Үнийн хувьд ч боломжийн үнэтэй бөгөөд шинэ машин худалдан авах гэж буй жолооч нарт яг тохирно. Би итгэлтэй байна.
    Тээшинд ачаа ачихад хялбар, орчны үзэгдэц сайтай, бага зэрэг спортлог дизайнтай, тээш болон тээшний хаалтыг угаах боломжтой.
    90-ээд оны Японы авто үйлдвэрлэгч нар бүхий л зах зээлд гарч байгаа вагон загвартаа 4 дугуйн хөтлөгч системийг ашиглаж байсан. Ойролцоогоор 95 хувь нь энэ зарчмаар явсан бөгөөд 20-р зууны төгсгөл ирэхэд энэ байдал ор тас алга болж эхэлсэн юм. Гэхдээ яг ч ор тас биш 9 жилийн дараагаас түүний хэрэглээ эргэн ирж эхэлсэн.



    Хэдийгээр вагон загварын хэрэглээ седан төрлөөс бага хэдий ч Японы хувьд чухал байр сууритай хэвээр байгаа юм. Японы авто үйлдвэрлэгчдийн бүтээл дотоодын зах зээлд Мерседес-Бенз E-Class вагон загвартай шууд өрсөлдөж чадахгүй ч гэсэн хэрэглэгчдийн ая тух, замын ямар ч нөхцөлд туулах чадвараараа седан төрлөөс ч илүү гэдгээ хэдийнээ харуулаад байгаа билээ. Вагон загварыг худалдан авахад тийм ч үнэтэй биш, олон талын ашигтай, нөөц бололцоо их зэргийг нь бодолцон үзвэл амьдралд хэрэг болохоор л загвар юм. Харамсалтай нь манай нөхцөлд энэ бүгдийг дутагдал гэж олж хардаг бөгөөд бүх нийтээрээ ад үзэх шинж хандлагатай.
    Хямдхан, хэрэглэхэд ашигтай гэдэг үзүүлэлт бол энэ зах зээлийн гол давуу тал. Вингроад загвар ч гэсэн үүнээс хол зөрсөнгүй. Хүчтэй дизайн, хялбар хэрэглээ, бат бөх байдал зэрэг түүнд бүгд шингэсэн.
    1.5 литрийн HR15DE 1498 сс DOHC хөдөлгүүрээс 109 морины хүч хөдөлгүүрийн 6,000 эргэлтэд, 4400 эргэлтэд 148 Нм гардаг бөгөөд банкны багтаамж 45 литр.

    Category: Авто машин үйлдвэрлэгчид | Views: 1124 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (0)

    Машинаараа хэрхэн Дрифт хийх вэ

    Хамгийн гол шалгуур үзүүлэлт аз, авхаалж самбаа сорьсон энэ үйлдлийг хийхийн тулд жолоочийн өндөр мэдрэмж шаардлагатай. Унасан төмөр хүлэг чинь хажуугаараа гулгаж байх үед хөдөлгүүрийн эргэлт, машины динамик, жолоодлогын хуваарилалт хамгаас чухал бөгөөд энэ зөвхөн жолоочийн гайхалтай ур чадвар мэдрэмжээс шалтгаална.


     Ямар  техникийн үзүүлэлт шаардлагатай байх вэ?

    Хойноо хөтлөгчтэй байх

    Урд хөтлөгчтэй машинаар мөс/цасан дээр кардан татаж эргэдэгийг бол дрифт гэж тооцох хэцүү л дээ үүнийг хөндлөн гулсалт л гэх байх.  Эргэлт хийх үед хаз өгөхөд урд хөтлөгч чинь харинч хөндлөн савж байгаа машины бөгсийг засаад тэгшилж өгөөд байдаг иймээс эргэлтийн радиус хэт ихтэй байдаг болохоор дрифт тохиромж муутай.

    4 дугуй хөтлөгчтэй машинаар дрифт хийнэ гэдэг мөн л хүндрэлтэй асуудал. 4WD бол эргэлт хийж байх үед  хааз өгөх юм бол дифференциал нь машиныг энгийн эргэлт хийхээр хуваарилж өгөөд байдаг. 4WD full time –тай машиныг бол урд карданыг авч хаяад төв дифференциалыг түгжих юм бол дан хойд дугуйгаар хөтлөгдөх боломжтой болно. Ийм машин нь төв дифференциал түгжигчгүй бол туслах кропыг солиж хойноо хөтлөгчтэй болгохоос өөр аргагүй.

    Харин хойноо хөтлөгчтэй машин эргэлт хийж байх үед хааз өгөхөд хойд тэнхлэгийг хөндлөн чиглэлийн дагуу байнгын тогтоож байх боломжтой. Энэ үед жолооч машинаа болон замаа сайн мэдрээд хааз болон рулийн хуваарилалтыг тохируулаад өгчихөд л болох нь тэр.

    Кроп.

    Жолооч хөдөлгүүрийн эргэлт, хүчээ шаардлагатай үед хүссэн хэмжээгээрээ авч байхын тулд механик кроптой байвал зүгээр байдаг. Жишээ нь зогсож байхдаа шууд эргэлт хийхдээ моторын эргэлтийг 4000RPM-д барьж байгаад 2 араанд хийж консыг огцом авч дугуйг хий эргүүлэх гэх мэт.

    Дугуй

    Рулийн хуваарилалтад дэмжлэг болох бас нэгэн зүйл бол мэдээж дугуй бөгөөд урд талдаа зөөлөн дугуй, хойд талдаа хатуу дугуй тавьснаар  дрифтлэх үеийн жолоодлогын функцийг сайжруулж өгдөг. Хэрэв хойд дугуйны зууралт нь өндөр байвал машинд урагшаа зүтгэх хүч өгдөг бөгөөд шарвалт хийлээ гэхэд машиныг хөндлөн гулсах байрлалд удаан барьж чадахгүй машин чигээрээ яваад өгнө.

    Амортизатор.

    Хатуу спорт аморизатор нь мөн машины хүндийн төвийн шилжилтийг харьцангуй хязгаарлаж өгдөг.

    Хөдөлгүүр

    Хөдөлгүүр бол мэдээж хөдлөх ангийн амин зүрх нь. Дрифт хийхэд хүчирхэг хөдөлгүүртэй байх хэрэгтэй бөгөөд хүчин чадлыг нь нэмэгдүүлэн тоноглосон байвал зохино жишээ нь хөргөлтийн системийг сайжруулах, intercooler, hood vent,турбо болон BOV, спорт яндан, инжекторнударган гол,клапан зэргийг upgrade хийж хүчин чадлыг нэмэгдүүлдэг. Моторын өндөр эргэлтээр дугуйг маш өндөр хурдаар газар дээр хий эргүүлэх нь дугуйг урагш биш хөндлөн гулгах үндэс болно.

    LSD дифференциалтай байх.

    Машиныг эргэлт хийж байх үед эргэлтийн радиусын дотор талын дугуй гадна талд байгаа дугуйнаас арай бага хурдтай, бага явалт хийдэг. Ингэснээр машиныг тохиромжтойгоор бага зайд эргэлт хийх боломж олгож байдаг. 1, 1.5, 2 way LSD гэх гурван өөр ажиллагааны зарчимтай дифференциалууд байдаг бөгөөд  way LSDдифференциалыг дрифтинг хийхэд хамгийн тохиромжтой нь юм. Энэ дифференциал нь нэг тэнхлэгийн баруун зүүн дугуйны эргэлт ямарч тохиолдолд ижил байхаар хийгдсэн байдаг ба нэг ёсондоо дифференциал нь байнгын түгжээтэй гэсэн үг юм. Ийм дифференциалтай машин богино радиуст огцом эргэлт хийхийг оролдвол шууд хөндөлдөж эргэдэг бөгөөд удаан аажимаар эргэлт хийвэл аль нэг талын дугуй чирэгддэг нь жолоочинд ч маш их мэдрэгдэнэ.

    Хүүхдийн тоглоомон машинаар жишээ аваад үзье. Нэг тэнхлэгийн хоёр дугуй нь хоорондоо шууд холбоотой тоглоомон машинаар өөрөөр нь хүчлэхгүйгээр богинохон эргэлт хийх гээд үзэхэд мэдэгдэнэ.

    Мөн машины чинь хүндийн жин нь аль болох 50/50%-р урд хойд тэнхлэгт хуваарилагдсан байвал динамик сайтай зүгээр байдаг.

    Дрифт хийх техник

    Конс, хөдөлгүүрийн эргэлтээр тохируулж  дрифтлэх. Хөдөлгүүрийн эргэлтийг хангалттай хэмжээнд хүртэл өсгөж байгаад шаардлагатай араандаа хийгээд консоо огцом авснаар хөндөлдүүлж болно. Мөн эргэлтийн үед консыг гишгээд арааг шатлал буруулаад огцом консыг буцааж авах гэх мэт.

    Тормосоор дрифтлэх.

    Кардан татаж эргэх бол хамгийн түгээмэл хувилбар юм.

    Мөн эргэлтийн үед тормос гишгэснээр машины өөрийн хүндийн жин урд хэсэгт төвлөрч хойд хэсэг хөнгөрснөөр зууралт багасаж дрифтлэх.

    Моторын эргэлтийн хүчээр дрифтлэх, энэ нь моторын маш их хүчин чадал шаардах бөгөөд  эргэлтийн үед моторын эргэлтийг өндөрсгөж дугуйг хий эргүүлэн төвөөс зугатаах хүчээр машин хөндөлдөнө. 

    Мөн чигээрээ хүрдтай явж байгаад эргэх үед консоо аваад араатай нь орхивол энэ үед машины хүндийн төв урд хэсэгруу шилжиж хойд дугуйны зууралт багасаж өөрийнх нь төвөөс зугатах хүчний үйлчлэлээр шидүүлж дрифтлэх гэх мэт маш олон төрлөөр дрифтлэдэг.

    Дахин хэлэхэд хамгийн чухал зүйл бол аюулгүй байдал бөгөөд зөв газраа дрифтлэх нь чухал. Анхлан оролдож байгаа үед бол машинаа хянаж мэдэрч сурахын тулд задгай хангалттай талбайд дрифлэх хэрэгтэй. 

    Category: Зөвлөгөө | Views: 1014 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (0)

    Estima hybrid машины тухай
    Энэ машин нь анх гарахдаа дэлхийн микро автобусны зах зээлийг доргиосон машин юм. Учир нь  гэхээр микро автобус бол дөрвөлжиндүү хэлбэртэй, дотроо вандан маягийн үргэлж суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан нийтийн ба албан хэрэгцээний тээврийн хэрэгсэл гэсэн ойлголт хүмүүсийн тархинд бат суусан байжээ. Мөн микро автобус гэхээр жолооч нь урд дугуйн дээрээ цомцойтол суусан, урд талдаа хамаргүй эгээ л эрэг дээрээс унах гэж байгаа юм шиг. Тэгвэл Эстима нь энэ ойлголтыг тас цохиж гэр бүл, хувь хэрэгцээнд хэрэглэхээр тав тух, жолоодлогыг мэдрүүлсэн юм.
     Тэгвэл Эстима нь энэ ойлголтыг эвдэн гэр болон хувь хэрэгцээнд хэрэглэхээр тав тух, жолоодлогыг мэдрүүлсэн юм. Урд дугуйн ар хэсгээс жолоодоно гэдэг их том ялгаа. Тиймдээ ч дэлхий даяар алдаршин эхний загвар нь 10 гаран жил үйлдвэрлэгджээ. Харин монголчууд бид түүний зах зухаас дөнгөж л амсах төдий байгаа. Үнэхээр түүний уужим зай яах аргагүй эхний давуу тал мөн.

    Хоёрдугаарт түүний бөмбөгөөр дизайн ба одоо ч энэ хэлбэрээ хадгалсаар байна. Хайбрид хувилбар, цахилгаан хөдөлгүүртэй хойд хөтлөгч. Одоо энэ нь уламжлаад Алфард гэх мэтийн загваруудад тавигдаад байгаа билээ. 

    Хөдөлгүүрийн хувьд Клюгер, Харриер, Камри, Рав4 гээд нийтлэг загваруудад тавигддаг 2AZ хөдөлгүүр бөгөөд тийм ч муугүй юм. Мөн энгийн загваруудад V6 хөдөлгүүрийн сонголт бий. 

    Харин хурдны хайрцаг нь хайбрид хувилбарт CVT гэсэн ганц сонголттой.  Хайбрид хувилбарын гол эвдрэл нь CVT хурдны хайрцаг байдаг.  Засварын газруудын мэдээллээр бол хурдны хайрцагийн 1-р голын араа хугарч гацах, хурдны хайрцагийн дамжуулга хий эргэх зэрэг гэмтлүүд гардаг. Араа хугарна гэдэг нь 1-р голын гангийн хатаалт илүү ачаалалд тооцоологдоогүй байж болно. Манайхан байнга л даац хэтрүүлдэг шүү дээ. Харин CVT дамжуулгын хувьд түүний амьдрах хугацаа дуусаж байгаа зуун мянга илүү гүйсэн тэргүүд ирдэг, нөгөө талаас нүсэр хүнд бие, дээр нь илүү ачаалсан үед хий эргэж эвдрэх нь ойлгомжтой юм. Эндээс гинжин дамжуулгат CVT нь том автомашинд тохиромжгүй гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Estima-  гийн хайбрид биш загвар нь харин манайд нийтлэг хэрэглээд байгаа Harrier, Kluger шиг эдэлгээтэй байх юм. Яагаад гэвэл нэг суурьтай юм.

    Үйлдвэрлэгчийн мэдээлснээр бол энгийн 2.4 мотортой нь 10 орчим л, хайбрид нь 6-7 л шатахуун зарцуулахаар заалттай.

    Салон дотроо бол уужуухан бөгөөд хөл тулна гэсэн зовлон байхгүй. Бүх эгнээний суудлууд хойш урагш гүйхээр хийгдсэн. Урд хянах самбар голдоо хянах дэлгэцтэй боловч яг голд нь дов шиг хийлгүй төгсгөл нь аажимдаа жолоочийн урд хүртэл үргэлжлэх учир эл хуль оргиод байх нь гайгүй. Урд хянах нь том бандгар учир их том ширээний ард суусан ч юм шиг сэтгэгдэл төрнө. 2-р эгнээний суудал нь капитан суудал буюу голоороо зайтай тусдаа байрлана. Арын эгнээнд голоор нь дамжаад орохоор. Мөн 2-р эгнээний суудал нь үргэлж суудалтай ба хамгийн зүүн талын суудал урагш гүйснээр хойд эгнээнд орох хувилбар бий бөгөөд манай нөхцөлд эсрэг талаас суух хэрэг гарах нь. Тиймээс дундуураа ордог нь зүгээр юм байна. Шал нь нилэнхүйдээ тэгш болохоор хөлд тээглээд байх зүйл байхгүй. 

    Хойд 2 хаалга нь гүйдэг хаалга. Энэ манай нөхцөлд дуу орох ч гэдэг юм уу сул талтай. Хойд хаалганы шил онгойлгох товчлуур нь хэвтээ биш босоо байгаа нь гарт тийм ч эвтэй бус. Гүйдэг хаалгыг жолооч товчлуур дарж хааж болох боловч манайхаар бол буруу талдаа голдуу товчлуураар хаах болдог тул үр ашиг багатай юм. Харин 2 талдаа товчлуураар хаахаар захиалж хийлгэсэн хувилбар байдаг. Тэр нь ховор гэж хэлж болно. Хурдны хайрцагийн шилжүүлэгч бариул рулийн хажууд байрласан нь урд хоёр суудлын дундуур гарч хойш гарах боломжтой болгосон.  Ялан гуяа хайбрид хувилбарыг усанд оруулахаас болгоомжлох хэрэгтэй. Учир нь шалаар нь ихэнх цахилгааны өндөр хүчдэл, баттерэй, инвертер нь байрладаг. 



    Category: Авто машин үйлдвэрлэгчид | Views: 3781 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (1)

    Toyota prius машины тухай
    Цахилгаан болон бензинээр давхар ажилладаг автомашиныг эрлийз машин гэж нэрлэдэг байна. Тухайлбал, монголд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа автомашин бол Toyota Prius юм. Prius-г өвөл асахдаа муу гэж мэтээр жолооч нар ярилцдаг. Энэ нь манай улсын эрс тэс уур амьсгалаас гадна эрлийз машиныг арчлах тал дээр жолооч нарын мэдлэг тааруу, мөн амжиргааны түвшинтэй холбоотой жолооч бүр дулаан гаражинд автомашинаа тавиад байх нөхцөл бололцоо муу зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг нь тодорхой юм. Ингээд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа Toyota Prius-г сонгон авч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорилоо.

    -
    HYBRID машины тухайHybrid гэдэг бол Монголоор орчуулах аваас Эрлийз гэсэн үг юм. Яг энэ утгаараа машин дээр бууна. Өөрөөр хэлбэл та бидний сайн мэддэг дотоод шаталтат хөдөлгүүр болон цахилгаан моторыг хослуулан ажилладаг тээврийн хэрэгслийг Hybrid Vehicle гэж нэрлэдэг. Ингэснээр эдийн засгийн үр ашигтайгаас гадна байгаль орчинд хор хөнөөл багатай тээврийн хэрэгсэл бий болж байгаа юм. Мэдээж эрлийз учраас түлш бага хэрэглэдэг.

    -
    PRIUS-ийг цахилгаанд залгах ёстой юу? Хэзээ ч залгах шаардлагагүй. Prius нь өөрийнхөө батарейг өөрөө цэнэглэж чаддаг. Тэрээр шаардлагатай үедээ бензин мотороороо ажиллах бөгөөд энэ үед генератор цахилгаан үүсгэн батарейгаа цэнэглэнэ. Тэгэхээр жолооч хүн батарейны маань цэнэг дуусах вий гэж санаа зовох хэрэггүй.

    - PRIUS нь ямар түлш хэрэглэдэг вэ? Prius нь 91 болон 92 октантай бензинээр ажилладаг мотортой. Өөрөөр хэлбэл манай оронд элбэг байдаг АИ-92 бензинээр ажиллана.

    - PRIUS хэрэглэснээр хэр их бензин хэмнэх вэ? Prius нь хамгийн их идлээ гэхэд л 100 км-т 5 литр бензин хэрэглэдэг. Хэмнэж явбал 4.4 литр хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Энэ бол Prius-ийн хэмжээний машинд хангалттай үзүүлэлт юм. Тэгэхээр хот дотор явдаг хүмүүст бол 4.7 литр гэж ойлгоход буруудахгүй. Унаж заншсан бусад машинтай харьцуулахад явалт, жолоодлого хэр вэ?Prius нь автомат араатай таны унаж дадсан машинаас ялгагдах зүйл огт байхгүй. Тэр тусмаа явж байгаа үедээ ямар ч ялгаагүй. Харин онцгой зүйл нь зогсолтын горим болон удаан явж байгаа үед л анзаарагдана. Өөрөөр хэлбэл түгжрэлд орчихсон нормалдаад зогсож байхад дотоод шаталтын хөдөлгүүр унтрах бөгөөд цахилгаан мотор ажиллагаанд орно. Цахилгаан мотор ажиллаж байгаа үед машин тань ямар ч чичиргээ, моторын чимээ эргэлтгүй болох учир машин тань унтарчихсан юм шиг санагддаг. Энэ үед шинэхэн жолооч машинаа унтарчихлаа гэж санан асаах гэж оролддог юм. Улаанбаатар хот шиг түгжрэл ихтэй, богинохон замуудтай үед Prius үнэхээр тохирсон машин юм. Жижигхэн боловч боломжийн хүчтэй цахилгаан мотороор машин тань ажиллах нь байна шүү дээ. Түүнчлэн Pri­us-ийн дотоод шаталтын мотор нь 1500cc багтаамжтай боловч цахилгаан моторын хүчийг нэмбэл 2.4 литрийн багтаамжтай мотортой тэнцэх хүч гаргах ажээ. Иймд хүч сайтай, хурдтай боловч хэмнэлттэй гэдэг нь ойлгомжтой болж байна.

    - Механик кроптой PRIUS бий юу? Мэдээж механик кроптой бол бензин илүү хэмнэх нь ойлгомжтой. Харамсалтай нь Prius-ийн загваруудад механик кроп байхгүй. Тэр байтугай арааны алхамт систем ч байхгүй. Өөрөөр хэлбэл бидний ярьдаг шиг 1-р араа, 2-р араа байхгүй гэсэн үг. Түүнд ганцхан араа бий. Харин түүнийхээ эргэлтийг цахилгаан мотор зохицуулдаг. Гэвч жолоодох үед бидний унаж дадсан автомат кроптой машинаас юугаараа ч ялгагдаггүй байна.

    - Бензин дуусчихвал PRIUS явж чадах уу? Үгүй. Ямар ч тохиолдолд бензин байх шаардлагатай. Гэхдээ шатахууны саванд бензин байхад Prius маань бензин хэрэглэхгүйгээр явж чадах боловч Prius маань эрлийз тэрэг гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр бензин заавал байх ёстой юм.
    PRIUS-ийн аюулгүй байдал хэр вэ?Prius бол Toyota фирмийн сүүлийн жилүүдэд бүтээсэн тэрэг учраас орчин үеийн сонирхолтой системүүд бараг бүгд бий. Тоормосны ABS (Anti-Lock Brake System) системтэй. Бас жолоочийн болон зорчигчийн ослын дэртэй. Хамгийн гол нь хэлбэр нь их царай муутай гэж яригддаг. Гэвч Prius-ийн хэлбэр нь осолд ороход хамгийн аюул багатай загваруудын нэг юм. Бөгтөрдүү загвартай шүү дээ. Осолд орох үед цахилгаан мотор болоод батарей нь зорчигчдыг тогонд цохиулах аюултай байдаг учир батарейг сайтар тусгаарлаж өгсөн байна. Танд гэж хэлэхэд Toy­ota Prius II хэмээх 2000-2003 онд гарсан загвар нь NCAP (New Car Assessment Program) буюу шинэ машинд олгодог үнэлгээнээс 4 од авсан нь тун өндөр үзүүлэлт юм. Тэгвэл саяхан гарсан Prius III цоо шинэ загвар нь 5 од авсан нь хичнээн их дээшилж, урагшилж байгааг харуулж байна. 5 од бол хамгийн өндөр оноо шүү дээ. Өөрөөр хэлбэл бараг л төгс машин болсон гэсэн үг.

    - PRIUS-ийн арчилгаа үйлчилгээг хэн хийх вэ? Цахилгаан мотор болоод батарейнаас бусад механикийн бүхий л эд ангиуд нь жирийн машинтай яг адилхан засвар үйлчилгээ шаардана. Иймээс үүнийг дурын засварын газар хийж болно. Харин батарейны хэсэг нь элдэв засвар үйлчилгээ шаардахгүй. Яг л та бидний гар утасны батарей засвар үйлчилгээ хийлгэдэггүйтэй адил юм даа. Бас цахилгаан моторт ямар ч үйлчилгээ хэрэггүй. Яг л бидний хэрэглэдэг угаалгын машины цахилгаан мотор арчилгаа шаарддаггүйтэй адил юм.
    PRIUS хэдэн жил болох вэ?Toyota фирмийн машинууд ерөнхийдөө хамгийн эдэлгээ сайтай, бөх бат байдаг. Монголд орж ирсэн Prius-үүд буруу арчилж батерейнд нь асуудал үүсгэхгүй бол бусдаараа бусад Toyota-н машинуудтай ижил.

    - PRIUS-ийн батарей хэр удаан ажиллах вэ? Түүнийг солиход хэр үнэтэй вэ? Мэдээж Prius нь батарейгүйгээр явах аргагүй болох тул энэ бол анхаарал хандуулах ёстой асуудал юм. Ер нь бол Prius нь Toyota-ийн анхны олон нийтэд зориулан үйлдвэрлэсэн эрлийз тэрэг гэхэд тун чанартай гэдэгт итгэж болно. Түүний батарей ч гэсэн сайн ажилладаг. Toyota-ийн лабораторийн үзүүлэлтээр бол Prius-ийн батарей нь 290,000 км замд хэвийн ажиллах нормтой юм байна. Гэхдээ аливаа автомашины хэр удаан ажиллах нь жолоочоос ихээхэн хамааралтай. Түүнчлэн дэлхий даяар Prius II ба III загварууд 500,000 хувь зарагдсан гэхэд батарейтай холбоотой гомдол огт ирээгүй юм байна. Гэхдээ батарей эвдэрвэл та нилээд хүнд байдалд орно. Батарей бол маш үнэтэй эд анги юм. Prius II ба Prius III загварын батарейг солиход 4000 гаруй доллар зарцуулж байгаа бол монголд элбэг байдаг Prius I нь дутахгүй үнэтэй ажээ. Гэхдээ энэ үнэ жил бүр хямдарч байгаа. 3-хан жилийн өмнө батарейг бүр 7000 доллараар сольж байсан. Яваандаа 2000 хүртэл буурах байх гэсэн тооцоо байдаг.

    -PRIUS-ээр юм чирж болох уу? Prius-ээр юм чирэх нь тун тохиромжгүй юм. Яагаад гэвэл түүний моторын бүтэц нь эдийн засгийн хэмнэлт гаргах явдал юм. Иймээс тэр илүү хүч гаргахдаа тааруу. Prius-ийг үйлдвэрлэсэн мэргэжилтэн хэлэхдээ "Prius-ээр юм чирэх хэрэггүй” гэж шуудхан хэлж байна. Гэхдээ гадаадад жижигхэн чиргүүл чирчихсэн явж байх тохиолдол хэд хэд гарсан гэсэн. Хэрвээ хүнд юм чирвэл цахилгаан болоод уламжлалт мотороо эвдэх аюултайг санагтун.

    -Арын суудлыг эвхэж болох уу? Болно. Арын суудлыг 60/40 харьцаагаар бүтээсэн тул эвхэх үед арын хэсэгт чөлөөтэй зай гардаг.

    -PRIUS-ийг холбож асааж болох уу? Болно. Танд 12 вольтын цахилгаан байхад л болно. Түүнийгээ Prius-ийнхээ jumper кабельд холбоод л түлхүүрээ дарахад болно.

    -LEVs, ULEVs, SU­LEVs, AT-PZEVs гэсэн хэллэгүүдийн учир? LEV гэдэг бол Low Emission Ve­hicle гэсэн үгүүдийн товчлол юм. Монголчилбол Хорт утаа бага ялгаруулдаг тээврийн хэрэгсэл гэж болно. Энэ нь Калифорни мужийн Агаарын Нөөцийг Удирдах Газраас гаргасан стандарт юм. Тэгвэл ULEV гэдэг нь Ultra-Low Emission Ve­hicle буюу Маш бага хорт утаа ялгаруулдаг тээврийн хэрэгсэл юм. Энэ нь LEV-ийг бодвол илүү нарийн хэмжүүрээр тээврийн хэрэгслийг шалгаж үнэлгээ өгдөг. Харин SULEV бол Super Ultra буюу Супер бага гэсэн утгатай. Тэгвэл AT-PZEV бол Advanced Technol­ogy Partial Zero Emission Veihcle гэсэн утгатай бөгөөд монголчилбол Сайжруулсан Технологи Ашиглаж бараг л Тэг Хорт Утаа ялгаруулдаг гэсэн үг. Сүүлийн ангилалд орсон автомашин их ховор бөгөөд Toyota Prius III-ийг энэ ангилалд оруулсан байна. Харин Prius II нь SULEV-д ордог байсан тул III загвар нь нэг шат ахиж байгаль орчинд ямар ч хор хөнөөлгүй болсон гэж ойлгож болно.
    TOYOTA болон HONDA-ийн эрлийзүүдийн ялгааг хэлж өгнө үү?Honda ч гэсэн эрлийз тэрэг үйлдвэрлэлтээр нилээд их ажил хийж байгаа. Тэгвэл Toyota нь тухайн явалтдаа дотоод шаталтат болон цахилгаан мотороо аль алийг хэрэглэх бөгөөд хэрхэн зохицуулж явахаа өөрөө шийддэг. Хамгийн тохиромжтой хувилбараа өөрөө сонгодог гэсэн үг. Жолооч хүн жирийн л машин жолоодож байгаа юм шиг явахад л болно. Тэгвэл Honda нь үргэлж дотоод шаталтат хөдөлгүүрээ ашиглах бөгөөд илүү их хүч шаардагдсан үед цахилгаан мотор ажиллагаанд орж тусалдаг байна.
    эх сурвалж: car club mongolia
    Category: Авто машин үйлдвэрлэгчид | Views: 1667 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (0)

    Хайх
     

    Валютын ханш Хаан банк

    
    Хуанли
    «  January 2013  »
    SuMoTuWeThFrSa
      12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031
    Архив
    Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024