"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Tuesday
2024/03/19
9:30 AM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » Авто машин үйлдвэрлэгчид
Toyota Landcruiser машины тухай

Landcruiser 80 (1989-1998он)
1989 онд Landcruiser 60-ыг шинэчлэн Landcruiser 80-г бүтээсэн. Хэлбэр хэмжээ нь илүү томорсон ба гол зах зээл нь америк, европ байсан. Өмнөх загвараасаа ялгарах хамгийн том өөрчлөлт нь хүчин чадлын өөрчлөлт бөгөөд Landcruiser 60 нь байнгын 4 дугуйгаараа хөтөлдөггүй байсан бол Landcruiser 80 нь 4 дугуй нь байнгын хөтлөгчтэй болсон. Гэхдээ STD болон GX загвар нь хойд 2 дугуйгаараa хөтөлөхөөр салгадаг байсан. Тэнхлэг нь пүрштэй чулак болсон. 8 хүний суудалтай вагон, 5 хүний суудалтай хагас ачааны гэсэн загвар байсан ба вагон нь бензин хөдөлгүүртэй, хагас ачааны загвар нь дизель хөдөлгүүртэй байсан. Landcruiser 80 нь дээд зэргийн спорт тэрэг юм. 5 хүний хагас ачааны Van аялал зугаалганд унах хүмүүс ч их байдаг. STD-д байхгүй байсан боловч GX–д крылоны хөмсөг хийж өгсөн. Мөн GX-ын сүүлийн үеийн загваруудад вагон, хагас ачааны аль аль нь дизель турбо хөдөлгүүртэй болсон.



Landcruiser 100 (1998-2007он)

1998 онд өмнөх хуучин загварыг сайжруулан бүтээсэн. 1999 оны 1 сард дээд зэргийн Lexus LX470 буюу Lexus худалдаанд гарсан. Гаднаасаа ялгарах онцлог нь Cignus 4 их гэрэлтэй, никель обoдтай ба вагон загварын хөдөлгүүр нь V хэлбэрийн 8 цилиндртэй DOHC 4.7 литрийн багтаамжтай бол, багааж нь том ачааны зориулалттай landcruiser нь 4.2 литрийн дизель турбо хөдөлгүүртэй байна. Ерөнхийдөө бух загварууд нь 4 араатай, автомат хурдны хайрцагтай боловч, ачааны зориулалттай landcruiser нь 5 араатай механик хурдны хайрцагтай байдаг. Бусад өрсөлдөгчид болох Nissan Patrol, Mitsubishi Pajero зэрэг машинаас зарагдсан тоогоороо тэргүүлсэн юм. 2002 оны 8 сард шинэчлэгдэн автомат 5 араатай болж, хөдөлгүүрийн хүчин чадал нэмэгдэн салон нь өөрчлөгдсөн байна. VX Limited G selection, VX Limited загваруудад стандартаар том хайлшин обoд тавьдаг болсон. Landcruiser 80 нь урд тэнхлэгтээ пүрш, 3 татуурга бүхий хамаарах тэнхлэгтэй /чулактай/ байсан бол Landcruiser 100 нь төмөр гол савааг мушгихад үүсэх  буцах хүч (torsion bar) болон хос гарыг  ашигладаг  тэнхлэгтэй болсноор илүү ая тухтай болсон юм. Өмнө нь бөндгөр хэлбэртэй байсан жолооны механизм нь хэвтээ рулийн аппараттай болсноор урд дугуйны эвдрэл  их хэмжээгээр буурч, замгүй газраар явах үеийн дугуй хий эргэхээс хамгаалах систем, хийн өргөгч тэнхлэгтэй болгосон.


Landcruiser 105

Гадны худалдан авагч тэр дундаа Австралийн хэрэглэгчдийн хүсэлтээр Landcruiser 80-ын урд тэнхлэгийг Landcruiser 100-д тавьж шинэ Landcruiser 105-г бүтээсэн байна. Голчлон НҮБ, Австралийн хэрэглэгчдэд зориулсан ба 5 араатай механик хурдны хайрцаг, бензин болон дизель цуваа 6 цилиндртэй хөдөлгүүртэй.







Landcruiser 200 (2007оноос)
2007 оны 4 сард Landcruiser 200 буюу LX570 нь Нью-Йорк-д зохиогдсон автомашины үзэсгэлэн дээр анх дэлгэгдсэн ба тухайн оныхоо 9 сараас худалдаанд гарч эхэлсэн юм. Lexus LX570 нь автомат 6 араатай, V8 бензин хөдөлгүүртэй ба 2007 оны Toyota Tundra-тай адилхан 5.7 литрийн багтаамж бүхий хөдөлгүүртэй /2UR-FE/. Япондоо зарагддаг Landcruiser 200 нь өмнөх landcruiser 100-д хэрэглэж байсан 2UZ-FE хөдөлгүүрийг сайжруулан тавьсан бөгөөд автомат 5 араатай HID гэрэл болон шилэн люк тавигдаагүй. 2008 оны байдлаар дэлхийн 100 гаруй улсад худалдаалагдаж байна. 2009 оны 4 сард шинэчлэгдэн өмнө нь хэрэглэж байсан 2UZ-FE хөдөлгүүрийг халж Crown Majesta, lexus LS460 зэрэгтэй адилхан орчин үеийн хөдөлгүүр болох 1UR-г тавьсан. 318 морины хүчин чадалтай болж буурсан боловч тахир голын эргүүлэх хүч нь 46.9н.м болж нэмэгдсэн ба 6 араатай болж бензин зарцуулалт багассан. Ингэснээр 100-д 14 иддэг болсон байна. Хэрэглэгчдийн хүсэлтээр автомат шилэн люкыг суурилуулах боломжтой болсон. Харин энгийн хямд загваруудад Toyota  FJ Cruiser-ийн V6 4 литрийн хөдөлгүүрийг тавьжээ. Мөн дизель хөдөлгүүртэй хувилбар бий бөгөөд V8 цилиндртэй болсон байна. Үүний шинэчлэгдсэн загвар нь ZX бөгөөд ZX нь 20 инчийн хайлшин обoдтай /LX570 тай адил/ , агаарын эсэргүүцлийг багасгахад зориулагдсан хэлбэртэй, автомат шилэн люктэй, гадаад үзэмж нь илүү спортлог болж ирсэн. Дотоод эд анги нь LX570 тай адилхан,  ZX-ийн 4 дугуйгаараа хөтөлдөг систем болон туулах чадварыг илүү нэмэгдүүлж өгсөн. 2010 оны 7 сард  Landcruiser-ийн 60 жилийн ойд зориулж хаалганы самбар, суудал нь арьсан сонголт нэмэгдэж, хойд багана дээрээ эмблемтэй болсон төдийгүй түлхүүргүй асaах электрон системтэй болсон.



Category: Авто машин үйлдвэрлэгчид | Views: 3579 | Added by: uugi | Date: 2013/01/21 | Comments (0)

Land cruiser Prado 150 машины тухай
2009 оны 10 сард 4-р үеийн 150 цувралын Тоёота Ланд Круйзер Прадо загвар худалдаанд гарч эхэлсэн бөгөөд өмнөх 120 цувралаас хэмжээ болон хүндийн жингээрээ илүү болсон байна. Тодруулж бичвэл 120 цувралаас 80 мм урт, 10 мм өргөн, 15 мм нам болж өгсөн бөгөөд цоо шинэ их бие, цоо шинэ Япон дизайнтай болж, үндсэн рам болон урд хойд тэнхлэг, явах эд ангийг сайжруулсан мөн аюулгүй байдал, нэмэлт тоноглол зэргээс болж 150-200 кг орчим хүнд жинтэй болсон байна. 3 болон 5 хаалгатай хувилбарын хамтаар хэрэглэгчдэд санал болгож байгаа бөгөөд үндсэн үйлдвэрлэл нь Япон улсын Тахарад байрлах Тоёотагийн үйлдвэр байрлаж Колумб, Энэтхэг, БНХАУ-д угсардаг байна. 

Салоны хувьд өмнөх үеэс 35 мм урт 5 мм өргөн болж жолооч болон зорчигчийн суудлын хэмжээг 30 мм томруулсан байна. 3-р эгнээний суудал шалтэй нэг төвшинд хураагддаг болсноор тээшний хэсгийн өндрийн хэмжээ багасаж мөн 7 хүн суух зориулалттай болжээ. Арын хаалган дээрээ нөөц дугуйгаа зүүдэг хувилбарууд нь ихэнхдээ 150 л орчим түлшний савтай байдаг бол нөөц дугуйгаа доороо зүүдэг хувилбарууд нь 87 л орчим шатахууны савтай байдаг юм. Гэхдээ энэ нь нэмэлт сонголтоор гэдгийг анхааран үзэх хэрэгтэй байх. Анх Тоёотагийнхан танилцуулахдаа кузовын гажилтыг бууруулах мөн аюулгүйн байдлыг дээшлүүлэхийн тулд бат бэхийг сайжруулж мөн багануудын хийцийг олон үетэй болгосноо зарлаж байсан юм. Урд бага өндөр чадвартай сунадаг төмөр бол голын багана хажуу талаас цохисон хүчинд дээд зэргийн суналт үзүүлэх чадвартай юм байна ингэснээр цохилтын хүчийг өөртөө шингээх өндөр чадвартай болсон байна. Нийт 7 ширхэг агаарын аюулгүйн дэр стандартаар ирэх бөгөөд жолоодлогын аюулгүйн байдлыг хангах VSC электрон тэнцвэржилтийн систем, бүх нөхцөлийн трэйкшн контрол (A-TRC), электрон тормозны хүчлүүр EBD-тэй ABS, тормозны туслах систем (BA)-тай ирдэг байна. Прадо худалдан авагчдын 44% нь сард нэг удаа оффроад жолоодлого, аялал хийдэг гэсэн судалгаа байдаг бөгөөд мөн шинэ прадо худалдан авагчдын 50%-аас илүү нь урд төмөр хамгаалалт хийлгэдэг гэсэн Австрали хэрэглэгчдээс авсан судалгаа байдаг байна. Энэ нь Прадо загвар оффроад чадвартайг харуулах нэгээхэн үзүүлэлт болж чадаж байна. 150 цувралын 5 хаалгатай Прадо нь дотроо GX, GXL, VX хувилбаруудтай байх бөгөөд эдгээр хувилбарууд нь европ болон австрали улсуудад экспортлогддог бол Японд TZ-G, TZ, TX, TX-L гэх хувилбаруудаар үйлдвэрлэгддэг байна.
Өмнө нь хэлсэнчлэн Прадо загварын үйлдвэрлэл Япон улсад голчлон хийгддэг бөгөөд буруу талтай рультэйг нь дотоодын зах зээлдээ гаргаж зөв рультэй загваруудыг нь экспортолж гаргадаг байна. Худалдан авагчдын дунд арабаас орж ирсэн ланд круйзер загваруудыг нимгэн төмөртэй, хүйтэн гэх зэргээр голж европ стандартын ланд круйзерүүдийг илүүд үзэх хандлага TLC 150, 200 цуврал орж ирснээс хойш сүүлийн үед ихээхэн гарах болсон юм. Угтаа бол нэг л газар үйлдвэрлэгддэг учир чанарын ялгаа кузовын төмөрийн нимгэн зузаан байхгүй бөгөөд харин аль орны стандартад зориулж хийсэн бэ гэдгээс шалтгаалж нэмэлт зүйлсийг хийдэг учиртай юм. Японоос Арабын улсуудад импортолж оруулж ирсэн автомашинуудыг хоёр зэрэгт хувааж үздэг бөгөөд нэг нь дотоодын хэрэгцээнд, нөгөөх нь бусад оронд дахин экспортлох журмаар дилерүүд орж ирдэг юм билээ. Дотоодын хэрэгцээнд багтаж байгаа нь бидний хэлдгээр хүйтэн, дулаалга муутай тэр хэрээрээ үнэ хямд байх бөгөөд харин дахин экспортонд гаргах загваруудад ямарч гар хүрдэггүй, тийм ч учраас кузовын битүүмжлэл сайн, халаалтын асуудалгүй байдаг юм. Харин кузовын төмрийн нимгэн зузааны тал дээр тийм зүйл огт байхгүй гэж хэлье... Манайд араб стандартын TLC-уудын хүйтнийг одоо хүртэл тодорхой хэмжээнд шийдээгүй бөгөөд термостатыг солиод ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Мөн 2.7 литрийн 2TR-FE хөдөлгүүрийг хурдан хөрдөг, удаан халдаг гэж ярьдаг нь ч үнэний ортой бөгөөд энэ нь түүний хөдөлгүүрийг хийсэн материалтай шууд хамааралтай юм. Дулааныг хурдан алдуулахын тулд, мөн хөдөлгүүрийн жинг хөнгөн болгохын тулд хөнгөн цагаан цилиндрийн блоктой мөн зарим нэгэн онц шаардлагагүй металл эд ангиудыг пластик материалаар хийснээс шалтгаалдаг болсноор монголын хүйтэнд дээрээс нь хөдөлгүүрийн хийцээс шалтгаалж энэ яриа гарсан гэж бодож байна. Угтаа бол хөдөлгүүр дулаанаа хурдан алдах нь сайн бөгөөд үүнийг дагаад бензин зарцуулалт, эд ангийн элэгдэл мэтчилэн багасах учиртай юм.


Category: Авто машин үйлдвэрлэгчид | Views: 4499 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (3)

Toyota Prius30 машины тухай

Prius ZVW30 (2009 оноос-)
Өмнөх загвараас бага зэрэг л томорсон ба агаарын эсэргүүцлийг бууруулахын тулд шалны доод хэсэг хаалттай болсон. Шатахуун зарцуулалтыг багасгасан учраас өмнө нь байсан 1.5 литрийн багтаамжтай 1NZ хөдөлгүүрийг ZR загварын 1.8 литрийн багтаамжтай 2ZR-FXE хөдөлгүүрээр, харин цахилгаан хөдөлгүүрийг 3JM болгон сайжруулсан. Мөн хөргөлтийн систем нь цахилгаан усны насостай болсон Toyota-гийн анхны автомашин бөгөөд үүнийг тавьснаар энергийн алдагдлыг багасгасан байна. Энэ загвар нь дэлхийд хамгийн бага иддэг загвар буюу 100км-т 2.4 литр шатахуун иддэг. Өмнөх загварт тавьсан дэвшилтэт шинэ технологи, системүүд дээр нэмэгдээд дэлхийн хамгийн анхны мэдэрдэг гэрэлтэй дэлгэцтэй загвар болсон. Дээврийн хойд хэсэгт нарны энерги хураах самбар байрлуулсан ба үүгээрээ машин дотор агаарыг хөргөдөг нарны зайн хөргөх систем, машины гаднаас агааржуулагчаа ажилуулах алсын удирдлагатай болсон нь мөн л дэлхийн хамгийн анхны дэвшилтэт технологи юм. ZVW30 нь дотроо хэд хэдэн хувилбар байдаг. Өмнөх S болон G мөн шинээр үйлдвэрлэгдсэн L-ээс гадна дээд зэргийн Touring Selection гэсэн загварууд байдаг. L загварын онцлог нь бусад загваруудаасаа 30кг-аар хөнгөн болсон буюу нийт 1310 кг жинтэй. Мөн эко дугуй буюу GT3 дугуйтай. 100км-т 2.6 л шатахуун зарцуулдаг. S загвар нь хамгийн их зарагдсан загвар бөгөөд дугуй нь L загвараас том буюу 195 болсон. G загвар нь харьцангуй дээд зэргийн загвар бөгөөд аюулгүй байдлыг бүрэн хангасан ганган чамин загвар юм. Tourning selection загвар нь 2 дахь загвараа бодвол хурд хүчний хувьд илүү бөгөөд Toyota-гийн гол брэнд болжээ. HID их гэрэл тавьсан ба, шалны доод хаалт, арын далавч гэх мэттэй болсноороо агаарын эсэргүүцлийг багасгаж өгсөн. 215/45R17 буюу 17 инчийн хайлшин ободтай. Маш олон дэвшилтэт технологийг өөртөө агуулсан загвар юм.

    1. 2009 оны 10 сард Японы оны шилдэг машин шагнал
    2. 2009 оны 11 сард Шилдэг загвартай машинаар тус тус шалгараад байгаа.
    3. 2010 оны 9 сарын байдлаар эхний загвараасаа хойш нийт 2000000ширхэг зарагдсан байсан.
    4. 2010оны 10 сард Тoyota компани улсдаа 1000000 ширхэг Hybrid машин борлуулсныг тэмдэглэн S″LED edition, G″LED edition загваруудыг гаргахаа зарласан ба 2010 оны 11 сарын 1-ээс  худалдаанд гарна.


    Category: Авто машин үйлдвэрлэгчид | Views: 11424 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (2)

    toyota prius 20 машины тухай

     

    Prius NHW20 (2003 он-2009)
    4 хаалгатай седан загвараас 5 хаалгатай буюу ар шил нь багажтайгаа онгойдог загвар болон шинэчлэгдсэн. Мөн тэнхлэг хоорондын зай нь 2700 мм болон уртассан. Дугуй нь 4 боолтоос 5 боолттой болсон ба хөдөлгүүр нь өмнөх загвартайгаа адилхан 1NZ-FXE загварын хөдөлгүүртэй байсан ба 100км-т 2.8 литр иддэг болсон юм. Энэ нь 4 хүний багтаамжтай машинууд дундаа дэлхийн хамгийн өндөр амжилт тогтоосон загвар болоод  байна. 2003 онд ″Оны шилдэг загвар″-аар шалгарсан. Түлхүүрээ халаасандаа хийгээд машиндаа дөхөн ирэхэд автоматаар өөрөө асдаг буюу түлхүүргүй асдаг систем, мөн дэлхийн хамгийн анхны автоматаар ухарч байрладаг систем суулгасан төдийгүй шарвалтаас хамгаалах систем, цахилгаан рулийн аппарат гэх мэт олон дэвшилтэт технологитой загвар болсон юм. NHW20 нь дотроо хэд хэдэн загварууд /S, G, Touring selection, EX/ гарсан. Touring selection загвар нь шаландаа хаалттай мөн, арын спойлертой болсон. 16 инчийн хөнгөн цагаан ободтай, 195/55R16  сайн чанарын дугуйтай.

    2005 оны 11 сард хойд гэрэл нь тунгалаг буюу өнгөгүй цагаан болсон ба  өмнө нь байсан DVD нь HDD болсон. 2007 оны 4 сард Prius үйлдвэрлэгдэж эхэлсний 10 жилийн ойд зориулан ″S 10th anniversary edition″ загвар худалдаанд гарчээ.

    Жолоочийн суудлаас бүх товчлуур, залгуур гарын дор. Автомашиныг "залгахад" (залгах гэсэн нь учиртай, учир нь асаах түлхүүр байхгүй, самбар дээр POWER том товчлуур л байдаг) самгардах шаардлагагүй, круйз контрол залгагдсан бол хянах самбар дээрх хурдны заалтыг ч харах хэрэггүй. Приусыг асаахын тулд хэд хэдэн үйлдэл хийдэг. Хөдлөхийн тулд тоормозын дөрөөн дээр гишгэж ПОВЭР товчин дээр 1 удаа дарна, ингэхэд монитор ба хянах самбар асаж түүн дээр READY (бэлэн) гэсэн бичиг гарна. Ингээд явж болно. Хэрэв зогсож байхад радио эсвэл агааржуулагч залгах шаардлагатай бол тоормозын дөрөөн дээр гишгэхгүйгээр POWER товчийг дарна. 0-100 км/ц хурд авахад 11-12 секүнд шаардагдана. 100-аас 130 км/ц хүрэхэд моторын чадал хүрэлцэнэ, түүнээс дээш хурд авахад бензинт хөдөлгүүр хангалтгүй. Техникийн үзүүлэлтэд зааснаар 180 км/ц хурдыг аажим авна гэсэн байдаг.
    Приусын ая тухтай хурд 100-120 км/ц, ийм хурдтай явахад түлшний зарцуулалт шулуун замд 4,47л/100км, салхины шуугиан сонсогддоггүй, салон дотор намуухан ярих ба 18-20 нэгж хөгжим сонсож болдог. 100-120 км/ц хурдтай явахад хөдөлгүүрийн дуу чимээ бараг сонсогдохгүй, үйлдвэрлэгч 92-оос доошгүй октантай бензин хэрэглэхийг зөвлөдөг. Приуст хурдны дамжуурга байхгүй.

    Машинаа бүртгүүлээд техникийн үзлэг хийлгээд бага зэргийн техник үйлчилгээ хийв. Хөдөлгүүрийн агаар шүүгч ба тосны шүүр, хөдөлгүүрийн тосыг сольсон. Хөдөлгүүрийн хөргөх систем дахь антифризийн түвшинг шалгаж нэмсэн. Гибрид хурдны хайрцагийн маслын түвшин ба чанарыг шалгасан, тэдгээр нь хэвийн байлаа. Тэнд хийсэн ATF тос нь харлаагүй, чанараа алдаагүй байсан. Үйлдвэрлэгч хурдны хайрцагийн тосыг 80,000 км гүйсний дараа солихыг зөвлөдөг. 5000 км яваад дугуйг сольж тавих ёстой. Салон нь зай сайтай сэлүүхэн. Жолоочийн суудлаас үзэгдэлт сайтай ухрахад арын камер их тустай. EV товчийг дархад автомашин баттэрэйгээр хөдөлнө. Бүрэн цэнэглэгдсэн баттэрэйгээр тэгш замд 2,5 км явна, ингэхдээ 50 км/ц илүү хурдлах боломжгүй. Хаазан дээр огцом дарж болохгүй учир нь EV горим салгагдаж бензин хөдөлгүүр асна. EV горимыг агаарын хэм маш бага болон маш өндөр байхад ажиллуулж болохгүй. Цельсийн 32-33 градусаас дээш болоход компьютер энэ горимыг ажиллуулдаггүй.

    Category: Авто машин үйлдвэрлэгчид | Views: 9182 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (2)

    Toyota prius 10 машины тухай
    Дэлхийн хамгийн анхны хос хөдөлгүүртэй суудлын машин бол Toyota компаний үйлдвэрлэсэн Prius юм. Анхны загвар нь 1997 оны 10 сард гарсан ба хөдөлгүүр нь 16-н калапантай, цуваа 4 цилиндртэй хос нударган голтой, 1,5 литрийн багтаамжтай 1NZ-FXE загвартай байжээ. Хос хөдөлгүүр гэдэг нь бензин хөдөлгүүрээс гадна цахилгаан хөдөлгүүртэй гэсэн үг юм. Ингээд 2000 онд нилээн том шинэчлэл явагдсан ба авсаархан шинэ батерейтай болсон төдийгүй, бензин хөдөлгүүрийн хүчин чадал 20%-иар, цахилгаан хөдөлгүүр 10%-иар тус тус  нэмэгдсэн.
    Салон нь сэлүүхэн хөдлөхөд эвтэйхэн (тоёота коронатай харьцуулахад), бүх зүйл гарын дор, хянах самбар ба дэлгэц төвийн байрлалтай, чухал хэрэгцээтэй товчнууд нь жолоочид ойр байрласан тул эргономик сайтай.
    (1997-2003он)
    1997 онд анх худалдаанд гарсан. Бага оврын седан бөгөөд өвөрмөц урд нүүр болон капоттай. Ийм загвар нь агаарын эсэргүүцлийг багасгах зорилготой. Сайжруулсан хайлшин ободтай. THS /Toyota Hybrid System/ буюу Aтокинсоны зарчимаар ажиллах дотоод шаталтын хөдөлгүүр болох 1NZ-FXE бензин хөдөлгүүр, мөн 1CM загварын тогтмол гүйдлийн цахилгаан хөдөлгүүрээс бүтсэн машин юм. 1СМ загварыг нь сайжруулан 2СМ болгосон байна. 100 км-т 3.5 л иддэг бөгөөд энэ нь бензин хөдөлгүүртэй машинд байж боломгүй бага тоо юм. Хянах дэлгэц нь урд хянах самбарын голд байрладгаараа салон нь өвөрмөц бөгөөд мөн 5.8 инчийн LCD дэлгэцтэй. Уг дэлгэцэн дээр замын зааварчилгаа, хөгжим, эйркoндишн /агааржуулагч/ зэргийн үзүүлэлтүүд гардаг. Гэвч моторын эргэлтийн хурд хэмжигч байдаггүй. 
    1998 оны 11 сард G selection, G selection-navigation хувилбарууд худалдаанд гарчээ. 1998 онд тухайн оныхоо  шилдэг загвартай машинаар шалгарсан. 2000 онд дахин шинэчлэл хийгдэж 100км-т 3.4 литр бензин иддэг болсон ба тухайн оноосоо хойд америкт худалдаалагдаж эхэлсэн. 2001 онд S загварыг сайжруулан , DVD дуу хоолойн зааварчилгаатай систем болон автомат хурд баригч систем бүхий S premium 21 хувилбар худалдаанд гарсан бол  2002 оны 8 сард 100 км-т 3.2литр иддэг болгон сайжруулсан ба S navi-special, G navi special загварууд худалдаанд гарчээ.

    Category: Авто машин үйлдвэрлэгчид | Views: 5795 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (0)

    1 2 3 »
    Хайх
     

    Валютын ханш Хаан банк

    
    Хуанли
    «  March 2024  »
    SuMoTuWeThFrSa
         12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31
    Архив
    Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024