"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Tuesday
2024/03/19
1:58 PM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2013 » January » 07
Шатахууны систем
Шатахууны систем нь шатахууны банк, шатахууныг хөдөлгүүний хэсэг хүртэл тээвэрлэх насос, агаар шүүгчээр дамжин орох агаарын хэмжээг тохируулагч коллектор зэрэг төхөөрөмж болон хөдөлгүүрийн шатах камер дахь агаар шатахууны холимогийн хэмжээг тохируулах төв компьютер зэргээс бүрддэг. 
Шатахууны системийг хялбараар тайлбарлахад: 
1. Шатахууны урсгал нь банкнаас  насосоор шахагдан, шүүгчээр дамжин шүүгдэж, хоолойгоор тээвэрлэгдэн форсунг руу хүргэгддэг. 
2. Агаар шүүгчээр дамжин өнгөрсөн агаарыг автомашины төв компьютерийн тооцоолсноор хөдөлгүүр рүү оруулахад коллектор агаарын их бага хэмжээг тохируулж өгдөг. 

Шатахууны ууршилтын банк
Шатахууны банкан дотор байгаа шатахуунаасаа хамааран тодорхой хэмжээний ууршилт явагдаж байдаг. Энэ ууршсан шатахуун ууршилтын банкинд хуримтлагдан коллекторын нарийн сувгаар дамжин шатах камер руу орж буй агаартай нэгддэг. 
Форсунк
Форсунк нь дотоод шаталтын хөдөлгүүрт хэрэглэгддэг, агаар шатахууны холимогийг бэлтгэх хамгийн гол шүршигч төхөөрөмж юм. Хөдөлгүүрийн бүх цлиндр тус тусдаа форсунктай байдаг. 
Форсунк нь шатахууны насосоор тээвэрлэгдэн ирж буй шатахууныг цлиндрийн шатах камер руу маш нарийн тоосруулан шүршдэг. Шатахууныг шүрших хэмжээг жолоодлогын нөхцөлд тохируулан автомашины төв компьютер удирдан хянадаг. Хөдөлгүүрт илүү их шатахуун хэрэгтэй байх нөхцөлд тэр хэмжээний шатахууныг оруулах сувагт шүршиж оруулдаг. 
Шатахуун насос
Category: Авто мэдлэг | Views: 1319 | Added by: uugi | Date: 2013/01/07 | Comments (3)

Дугуйн хээ
Дугуйн хээ нь цаг агаарын ямар ч нөхцөлд дугуйн хөтлөх болон тоормослох шинж чанарыг хадгалах үүрэгтэй. 
Хуурай гадаргуутай зам дээр ямарч хээгүй дугуй хамгийн сайн зохицдог. 
Замын гадаргуу дээрх ус нь дугуй зам хоёрын хооронд шаантаг хэлбэрийн давхарга үүсгэж автомашиныг усны мандал дээр гулгах цана шиг болгодог. Энэ үзэгдлийг усан гулсалт \шаантаг\ гэж нэрлэдэг. Үүнээс хамгаалж зуны дугуйнд хээ гаргадаг. Усан гулгалтаас зайлсхийхийн тулд хээний гүний хэмжээ 2ммээс бага болсон үед дугуйг шинээр солих шаардлагатай. 
Өвлийн дугуйны зуныхаас ялгагдах гол онцлог нь хээний хэлбэр байдаг. Мөн "M+S" тэмдэглэгээгээр нь уг дугуйг өвлийн зориулалттай гэж таньдаг. Өвлийн дугуй нь нойтон цас, шавар шавхайтай замаар явахад илүү тохиромжтой. 
Дугуйн хээний шинж чанараас хамаарч дугуйн ашиглалтанд өөрчлөлт гардаг. Дугйн резин зөөлөн байхад дугуйн хөтлөх чадвар илүү сайн, хатуу үед дугуйн хээний элэгдэл бага байдаг. 
Category: Авто мэдлэг | Views: 2862 | Added by: uugi | Date: 2013/01/07 | Comments (1)

Резин дугуйн хийц
Өмнө нь зөвхөн энгийн буюу диагноль хийцтэй дугуйг автомашинд ашигладаг байсан. Ийм төрлийн дугуйны каркас нь гадуураа резинээр бүрхүүлтэй кордон давхаргуудаас бүрдэнэ. 
Энгийн буюу диагноль дугуй
Радиал дугуй
Өнөөдөр автомашинд радиал хийцтэй дугуйг өргөнөөр ашиглах болсон. Хэдийгээр радиал дугуйн үйлдвэрлэлийн зардал энгийн дугуйтай харьцуулахад их боловч түүний ашиглалтын болоод хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шинж чанар илүү сайн байдаг. Радиал болон энгийн дугуйг нэг тэнхлэгт тавихыг хориглодог. Учир нь радиал болон энгийн хийцтэй дугуйнуудын хөтлөх чадвар, халалт, элэгдлийн эрчим зэрэг нь өөр өөр учир ашиглалтын явцад хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах магадлал өндөр байдаг. Кордны сүлжээний чиглэл нь дугуйн дагуу (эргэлтийн чиглэлийн дагуух тэнхлэгийг дагуу гэж нэрлэдэг) тэнхлэгтэй 900 өнцөг үүсгэдэг учраас уг дугуйг радиал гэж нэрлэдэг. 
Радиал болон энгийн дугуйн ялгаа
Category: Авто мэдлэг | Views: 1555 | Added by: uugi | Date: 2013/01/07 | Comments (0)

Хэний тааллаар буруу талдаа рультэй автомашиныг шахах болов.

Томчууд нээрэн томорчих юмаа. Нийслэлийн замын түгжрэлийг багасгахын тулд тун боловсон арга сэдсэн гэнэ. Энэ нь жолооны хүрд нь баруун талдаа буюу бидний нэрлэдгээр буруу талдаа рультэй автомашиныг долоо хоногийн ням гарагт явуулахгүй байх шийдвэр. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр өнөөдөр нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөс "Буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг ням гаригт замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргавал  дэмжих үү” гэсэн санал асуулгыг явуулж эхэллээ. Санал асуулга ч яах вэ дээ. Хэний ч талд гарч мэднэ. Түүнийг хэн санаачилсан тэр хүнийг л дэмжсэн дүн гарна. Тиймээс олон нийтийн саналаар гэдэг нэрийн дор баруун талдаа жолооны хүрдтэй автомашинуудыг бүтэн сайн өдөр жагсаалтаас гаргах нь тодорхой боллоо.


Түүнчлэн ирэх сараас баруун талдаа жолоотой автомашиныг импортлохыг хориглох гэнэ. Зам тээврийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Д.Батбаатарын хэлснээр Монгол Улс зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэнэ гэсэн дүрмийн заалттай байдаг. Түүнээс баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн талаар нарийн заасан зүйл байдаггүй гэнэ. Түүнчлэн түүний хэлснээр зүүн, баруун  талдаа жолооны хүрдтэй машин холилдон явж байгаа орон Монголоос өөр бараг байдаггүй гэнэ шүү. Түүний хэлснээр нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 49 хувь нь буруу талдаа жолоотой аж. Тиймээс л тэдгээрийг ням гарагт замын хөдөлгөөнд оролцуулахгүйгээр шийдэж л дээ. 
Хачирхалтай л юм. Монголчуудыг автомашин ихтэй баян гэдэг ч хэрэв ийм шийдвэр гарчихвал автомашинтай байгаад яах ч билээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн бараг анхны шахуу шийдвэр нь замын хөдөлгөөний хязгаарлалт байлаа. Тэрбээр автомашинуудыг улсын дугаарын сүүлийн цифрээр нь замын хөдөлгөөнд оролцох эрхийг нэг өдрөөр хассан. Түүний энэ шийдвэр нь хувь хүний өмчид халдсан хэдий ч нийслэлчүүд дуртай дургүй дагаж мөрдсөн. Үнэн хэрэгтээ автомашин унах нь хувь хүний эрх. Хотын түгжрэл их гэдгийг нийслэлчүүд мах цусандаа шингэтэл ойлгосон. Харин түгжрэлтэй гэдгийг мэдсээр байж цагаа баримтлаагүй бол жолоо барьж яваа хүний буруу гээд тэдний хувийн өмчөөр оролдохгүй байх арга Э.Бат-Үүл даргад байсан. Гэвч тэр тэгээгүй. Асуудлыг хүчээр шийдвэрлэсэн. Гэтэл одоо түүний дараагийн алхам нь бүтэн сайнд бас оролцуулахгүй гэнэ. Тэгэхээр буруу талдаа жолоотой автомашинтай иргэн юуны тулд хөл дүүжлэх унаатай болсон хэрэг вэ. Тэд долоо хоногийн хоёр өдөр нь машинаа унахгүй юм бол дэмий мөнгөө үрсэн хэрэг үү. 
Угтаа нийслэлчүүд ардчилсан нийгэмд амьдарч байгаа улс. Гэтэл хувийн эд хөрөнгө, эрх ашгийг зөрчих нь ардчилсан нийгмийн ёс уу. Өнөөдөр замын түгжрэлийг сааруулахын тулд унах унаагаа хэдийд унахыг зааж байгаа ардчилсан төр маргааш агаарын бохирдлоос үүдэж хэзээ гал түлэхийг хориглоход гайхах юмгүй болжээ. 

Нөгөө талаар энэ шийдвэрийг яагаад гаргах болсон нь олны анхаарлыг татаж байна. Нийслэлд давхилдах зөв талдаа жолоотой Land, Lexus, Hammer, Ford, Range Rover, BMW, Benz машинуудыг хэн унаж байна вэ гэдэг асуулт тавих нь илүү биз. Харин тэдгээр автомашинуудыг хэн оруулж ирж байна гэдэг нь илүү сонирхолтой хэрэг. Захаас нь сонирхоод үзье. Land, Hyundai-г Лу.Болдын мэдлийн Бодь, Kia-г Г.Батхүүгийн Шунхлай, BMW-г С.Болдхэтийн Наран моторс оруулж ирдэг. Үнэндээ тэд зөв талдаа жолоотой ч дэндүү үнэтэй тул дундаж амьдралтай монголчуудын хувьд мөрөөдөл. Дэндүү дээрээс шидсэн чулуу нийслэлчүүдийг дэндүү дорд үзэх нь энэ


Эцэст нь хэлэхэд нийслэлчүүд Excel эсвэл олигархиудын эрхэнд орж үнэтэй машин унах хоёр л зам байна. Excel-ийг нэгэнт жагсаалтаас хасчихсан тул одоо үнэтэй машин сандайлах л зам үлдэв. Тэртэй тэргүй ганц машинтай болохын тулд, цалингаас цалингийн хооронд өр шир тавин амьдарч байгаа монголчууд үнэтэй машин мөрөөдөөд юу хийх вэ дээ. Баян хоосны ялгаа туйлдаа хүрэхийг хараад мөрөөрөө явсан нь дээр болох шив. 

эх сурвалж www.moto.mn

Category: Авто мэдээ | Views: 913 | Added by: uugi | Date: 2013/01/07 | Comments (0)

Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортлохыг хориглоно.

Замын түгжрэлийг багасгах үүднээс баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг улсын дугаарын хязгаарлалттай адилхан хотын төвийн замуудаар долоо хоногийн  ням гарагт замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана хэмээн яригдах болсон билээ. Энэ талаар Зам тээврийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Д.Батбаатараас тодрууллаа.


-Монгол Улсын тээврийн хэрэгслийн тухай хуульд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах талаар заасан тодорхой зүйл байдаг уу? 

- Монгол Улс зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэнэ гэсэн дүрмийн заалттай байдаг. Түүнээс баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн талаар нарийн заасан зүйл байдаггүй. Бүх дүрэм журам нь зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлд зориулагдсан байдаг. Ер нь зүүн, баруун  талдаа жолооны хүрдтэй машин холилдон явж байгаа орон Монголоос өөр байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. 

-Замын ачааллыг багасгах нэг хэлбэр нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гарагт замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар яригдаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач? 

-Зөвхөн зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах, баруун талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг явуулахгүй байх  ямар нөхцөл байна гэдгийг бид 2-3 сарын хугацаанд судалж үзсэн. Дэлхийн 190 гаруй орноос 56 орон нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй байна. Харин Америк, Австрали, Канад зэрэг өндөр хөгжилтэй орнууд буюу 133 орон зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй байна. Ер нь амралтын өдрүүдэд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг явуулах үгүйгээ мэдээж нийслэлийн иргэд санал асуулгаар өөрсдөө шийдэх ёстой. Тодорхой хэмжээний хязгаарлалт хийж болохыг үгүйсгэхгүй. Энэ асуудал дээр бид ард иргэдийн санал хүсэлтийг хүндэтгэж үзэх болно.  

-Энэ талаар ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Эхний ээлжинд бид энэ оноос баруун талдаа жолооны хүрдтэй машиныг импортоор оруулж ирэхийг хориглоно. Ер нь судалгаанаас харахад сүүлийн гурван жил 28 орчим мянга осол зөрчил гарсанаас 51.6 хувь нь баруун  талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслүүдээс болж гарсан байна. Тиймээс иргэд сүүлийн 5-10 жил унах тээврийн хэрэгсэл авахаар төлөвлөж байгаа бол зүүн  талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл авах хэрэгтэй байна. Одоогийн байдлаар хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгслийн 58 хувь зүүн  талдаа жолооны хүрдтэй, 42 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл байна. Тиймээс цаашдаа баруун талдаа жолооны хүрдтэй, насжилт өндөр тээврийн хэрэгслийн татварын тал дээр томоохон бодлого явуулах хэрэгтэй байгаа. 

-Эдгээр бодлогууд хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Бид Авто тээврийн хуулийн шинэчилсэн төслийг яамны хэмжээнд хэлцчихсэн байгаа. Мөн төрийн бус байгууллагуудаар хэлэлцүүлж байна. Ерөнхийдөө хаврын чуулганд төрөөс баримтлах авто тээврийн бодлого, хуулийн хэрэгжилтийг өргөн барина. Түүнчлэн чадвал энэ сардаа багтаад баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортлохыг хориглох төлөвлөгөөтэй байна. Мөн нийслэлийн Засаг даргатай хэрхэн ажиллах талаар Зам тээврийн яам хамтарсан санамж бичигт гарын үсэг зурсан байгаа.  

-Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг осол аваар их гаргадаг гэж ойлгож болох уу?

-Ер нь томоохон аваар биш юм гэхэд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл бага хэмжээний ослыг байнга гаргаж байдаг. Тухайлбал, жолооч заавал бүтэн гарч байж урд яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх болдог. Мөн гэрэл шилжүүлэлт нь өөр байдаг. Тодруулбал, жолоочийн талын гэрэл дандаа доор тусч байдаг. Харин баруун талын гэрэл нь хэт дээшээ босоо тусгалтай байдаг учир жолооны хүрд тэр талдаа байхаар ямар нэгэн тээврийн хэрэгсэлтэй зөрөх тохиолдолд гэрэл гялбах нөхцөл их байдаг зэрэг дутагдалтай тал их бий.

-Нэгэнт ороод ирчихсэн баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслүүдийг яах вэ?

-Одоо хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг эндээ насжилтыг нь дуусгана. Гэхдээ болж өгвөл уг тээврийн хэрэгслүүдийг орон нутаг руу шилжүүлэх ч юм уу ер нь л нийслэлдээ баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг аль болох цөөлнө.

-Машин импортлох эрхтэй хэчнээн компани байдаг юм бэ?

-Нийслэлийн хэмжээнд нийт аж ахуйн нэгжийн 19 хувь нь албан ёсны зөвшөөрөлтэй. Үлдсэн 81 хувь нь Пакистан гаралтай зургаан хүний гарт байдаг. Уг том сүлжээ нь 80 орчим зогсоолтой. Наанаас нь харахад монголчууд уг бизнесийг эрхэлж байгаа юм шиг харагддаг ч цаанаа бол хэдхэн гадаадын хүний гарт байдаг. Тиймээс гадны цөөхөн хэдэн хүнийг дэмжээд Монгол Улсыг аваар осол их гаргадаг хуучин машины цуглуулгатай болгох хэрэг байна уу гэдэг бас л бодох асуудал юм. Ер нь Монголд байгаа нийт тээврийн хэрэгслийн 70 хувь нь 10-аас дээш насжилттай байгаа. Дөнгөж 11 хувь нь 0-3 жилийн насжилттай байгаа.

Эх сурвалж: www.mminfo.mn

Category: Авто мэдээ | Views: 1369 | Added by: uugi | Date: 2013/01/07 | Comments (0)

Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  January 2013  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024