"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Tuesday
2024/03/19
3:24 PM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2013 » January » 08
Дүүргүүдийн замын цагдаагийн хэлтсийн 
авто дуудлагын утасны жагсаалт: 

Баянгол дүүрэг 93021310
Баянзүрх дүүрэг 93021121
Сонгинохайрхан дүүрэг 93021540
Хануул дүүрэг 93021210
Сүхбаатар дүүрэг 93021405
Чингэлтэй дүүрэг 93021640

Category: Авто лавлах | Views: 8214 | Added by: uugi | Date: 2013/01/08 | Comments (0)

Хуучин автомашины шатахуун зарцуулалт 
яагаад нэмэгддэг вэ? 
Хуучин автомашины шатахуун зарцуулалт нь түүний өнхрөлтийн эсэргүүцэл нэмэгдэх, хөдөлгүүрийн элэгдлээс шууд хамааран шатахуун зарцуулалт нь аажим нэмэгддэг. 
Олон жил явсан автомашин нь бүхэлдээ тодорхой хэмжээний элэгдэлд ордог. Эдгээрийн ерөнхий 5 шалтгааныг доор дурьдав. 
1. Хөдөлгүүрийн дээд анги буюу механик ажиллагаатай оруулах гаргах сувгийн хавхлагануудыг "дарах" нударган голын өвдөгөнд завсар үүссэний улмаас цохилт үүсдэг. 
2. Хөдөлгүүрийн поршин ба цилиндрийн үрэлтийн улмаас поршингийн кольц элэгдэн шатах камерийн даралт буюу поршингийн шахалт 8-12 атмосперийн даралттай байх ёстой байдаг бол энэ даралт буурч 8 атмоспероос дээш гарахгүй болдог. Үүний улмаас шаталт муу явагдаж хөдөлгүүр хүчгүй болно. 
3. Яндангийн системийн катализаторт хувьсгуур олон жилийн эдэлгээний явцад бөглөрч битүүрсний улмаас хөдөлгүүр  ажилласан хийг гаргахад хүч зарцуулж ажилласан хийний тодорхой хэсгийг шатах камерт үлдээдэг. 
4. Явах ангийн тосолгоо үйлчилгээг хийхгүй удсанаас үүдэн редуктор буюу дифференциал хувиарлагчид зууралт үүсч автомашины өнхрөлтийн эсэргүүцлийг нэмэгдүүлдэг. 
5. Хөдөлгүүрийг тойрон  байрласан мэдрэгчүүд хэт хуучирч муудан гэмтсэний улмаас төв компьютерт буруу мэдээлэл дамжуулдаг. Төв копьютер маань тэдгээр мэдрэгчүүдээр дамжуулан гадаад орчны температур, агаарын даралт, чийгшлийн хэмжээ зэрэг мэдээллийг хүлээн авч, түүнд тулгуурлан форсункны шатахуун шүрших хэмжээг тодорхойлдог тул буруу мэдээлэлд хууртан шатахуун зарцуулалтыг ихэсгэдэг байна. 
Category: Зөвлөгөө | Views: 1537 | Added by: uugi | Date: 2013/01/08 | Comments (0)

Автомашины хөдөлгүүрийг даралттай 
усаар шүршиж угаахдаа 
Хөдөлгүүрийн хэсгийг даралттай усаар шүрших явцад гал хамгаалагч болон бусад цахилгаан төхөөрөмжүүдэд ус орж цахилгааны масс үүсгэснээр зарим цахилгаан хэрэгслийг шатааж, автомашины хөдөлгүүрийг асахгүй болгох тохиолдол гарч болзошгүй юм. Иймээс та автомашиныхаа хөдөлгүүрийн хэсгийг даралттай усаар шүршиж угаалгахдаа гал хамгаалагчийн хайрцаг мөн цахилгаан дамжуулах кабель  утас, цахилгаан төхөөрөмжүүдэд ус орохоос сэргийлж  гялгар уутаар сайн битүүмжлэн ороох нь зүйтэй. 

Category: Зөвлөгөө | Views: 1139 | Added by: uugi | Date: 2013/01/08 | Comments (0)

хөдөлгүүрийн догол гэж юу вэ? 
Энэ нь аль нэг цлиндрийн шатах камер дахь дутуу шаталтаас үүдэн түүний ажиллагаа доголдсоны улмаас хөдөлгүүрийн ажиллагаа бүхэлдээ доголдож шатахуун зарцуулалт нэмэгдэн, хөдөлгүүрийн хүч багасах үзэгдлийн хэлнэ. 
4 цлиндртэй хөдөлгүүрийн хувьд 4р цлиндрийн үйл ажиллагаа доголдсны улмаас тахир голыг эргүүлэх хүчийг гаргаж чадахгүй болох үед 2р цлиндр хоёр цлиндрийн ажлыг давхар гүйцэтгэснээр хөдөлгүүрийн хүч буурч догол нэмэгдэнэ. 
Хөдөлгүүрийн доголыг яаж мэдэх вэ? 
Хөдөлгүүрийн доголыг мэдэх хамгийн энгийн арга нь хөдөлгүүрийн нормалдах горимд кропны араагүй байрлалд тавин автомашиныхаа air condition, шил арчигч, их гэрэл, хөгжим зэрэг төхөөрөмжүүдийг ажиллуулж мөн жолооны хүрдийг аль нэг тийш нь ханатал нь дарна. Энэ бүх төхөөрөмжүүдийг ажиллуулахад хөдөлгүүр маш их хэмжээний ачаалалд ордог. Хэрэв хөдөлгүүр доголтой бол энн их ачааллыг дааж чадахгүйн улмаас хөдөлгүүрийн догол мэдэгдэхүйц хэмжээнд мэдрэгдэн эргэлт нь багасч тахометрийн заагч зүү чичирхийлэн доошилсоор хөдөлгүүр унтардаг. 
Дизель хөдөлгүүртэй автомашины хувьд ийм ачааллыг даахгүйн улмаас хөдөлгүүр шууд унтардаг байна. 
Category: Зөвлөгөө | Views: 1827 | Added by: uugi | Date: 2013/01/08 | Comments (0)

Дугуйн үйлчилгээ
Дугуйг зөв тэнцвэржүүлсэн, дугуйн тавилтын өнцгүүдийг болон хийн даралтын хэмжээг зөв тохируулсан үед резин дугуйн ашиглалтын хугацаа хурдсах боломжтой. Автомашинд хэрэглэж байгаа нэг төрлийн зөөлөн дугуй, ободуудыг яг ижил хэмжээтэй, хэлбэртэйгээр үйлдвэрлэх боломжгүй байдаг. Дугуйн жингийн жигд биш тархалт нь хурдтай эргэж буй дугуйнд чичиргээ, савалгаа үүсгэж улмаар резины элэгдлийг янз бүр болгох үндэс болдог. Иймээс дугуйг автомашинд тавьж ашиглахаасаа өмнө  тэнцвэржүүлэг зайлшгүй хийсэн байх шаардлагатай. 
Дугуйг бага даралттай хийлэхэд зөөлөн явалт сайжирдаг боловч дугуйн элэгдэл ихэсч өнхрөлт мууддаг. Энэ үед дугуйн хөтлөх чадвар муудах ба ялангуяа хөдөлгөөний чиг өөрчлөх үед бүрэн алдагдах боломжтой. Мөн дугуйн өнхрөлт муудснаар түлшний зарцуулалт ихсэж резин дугуй их хэмжээгээр халдаг байна.  

Дугуйн хажуу бөөрний гэмтэл

Дугуйн хээ (протектор)-ний элэгдэл, гэмтэл
Category: Авто мэдлэг | Views: 1858 | Added by: uugi | Date: 2013/01/08 | Comments (0)

Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  January 2013  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024