"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Thursday
2024/04/18
8:10 AM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2013 » January » 22
Жолооны үнэмлэх хэвлэгдэж байна. 

Өнгөрсөн 2012 оны 07 сараас эхлэн жолоодох эрхийн үнэмлэх хэвлэгдэх ажилд доголдол гарч бэлдэц тасарсан шалтгаанаар 12-р сарын 20 хүртэл хэвлэгдээгүй иргэдийг ихээр бухимдуулж хүлээлтийн байдалтай байсан.

Тэгвэл өнөөдөр жолооны үнэмлэх хэвлэгдэж эхлээд байгаа энэ хугацаанд буюу 2013.01.02 -ны өдрийн байдлаар нийт 5000 жолоодох эрхийн үнэмлэхийг хэвлэж бэлэн болгоод байна. 2012.06.29-нөөс 2012.10.31-ний хооронд жолоодох эрхийн үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн шалтгаанаар нөхөн авахаар материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн жолоодох эрхийн үнэмлэх бүрэн хэвлэгдсэн.

Одоо үлдсэн жолоодох эрхийн ангилал ахиулах шалгалт өгч тэнцсэн 6000 орчим иргэн, шинээр жолооч болж байгаа 40 мянга орчим иргэдийн жолооны үнэмлэхийг хэвлэх ажил хийгдэж байгаа бөгөөд хоёр сар орчим хугацаанд эдгээр иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг хэвлэж дуусах болно.


Category: Авто мэдээ | Views: 1087 | Added by: uugi | Date: 2013/01/22 | Comments (1)

Хүйтэнд хоноод аккумулятор царцсан үед асаах гэж оролдоход царцуу хөдөлгүүр хэт удаан эргэнэ, инжекторууд нь харин хэвийн өгөгдлөөрөө түлшээ цацна, энэ үед хөдөлгүүр удаан эргэсний улмаас цилиндрт даралт бага үүснэ, свеча олигтой ниргэлт өгч чадахгүйгээс баяжих процесс явагдана. Баяжина гэдэг чинь цилиндрт хэт их бензин ороод хүчилтөрөгчийн дутагдалын улмаас тэсрэхгүй свеча норох болно гэсэн үг. Хамгийн оновчтой арга бол дулаан гарашт аваачаад хэдэн цаг болгоод асаах л зүгээр. Манайхан яаж байна одоо бол шууд свеча тайлж аваал шатаагаал халаагаал, гал үмхүүлж тэслээл. Свеча олон дахин тайлна гэдэг чинь хөдөлгүүрийн дээд ангиа эвдэх магадлалтай. болж өгвөл дахин дахин свеча тайлах зайлсхийх нь зүйтэй. Энгийн свеча ойролцоогоор 25000-30000км орчим яваад шалгуулаад явах хэрэгтэй. Платинум, иридиум свеча бол 100000км (тохиргоо цэвэрлэгээ хийж болохгүй) хэрэглээтэй байдаг. Их хэмжээгээр баяжсаны дараа моторын шубээ татаад төвшин болоод үнэрийг нь шалгах хэрэгтэй. Төвшин хэт нэмэгдсэн бензин их хэмжээгээр үнэртэж байгаа бол тосоо солих хэрэгтэй, хэт их бензинтэй моторын тос бол тос биш угаагч гэсэн үг.

За тэгээд машины гиприйн систем бол нилээд эмзэг хэсэг. Хөлдсөн үед гидрийн шингэн маш их өтгөрсөн байна, хөдөлгүүрийг асаалаа гидрийн насос өөрийн хэвийн даралтаасаа 2-3 дахин их даралтыг өтгөрсөн гидрээр гаргана. ялангуяа өндөр даралтын шланг задрах магадлал маш өндөртэй. Хүйтэнд хөдөлгүүрээ халаасны дараа рулийн систем ажиллуулах нь зүгээр байдийм.

Тормозны систем хүйтэнд харьцангуй гэмтэл багатай боловч мастер цилиндр буюу тормозны дээд аппаратны нас ихэд богиносдог.

Иймээс хүйтэнд хөдөлгүүрийн асаахдаа нэг удаа дараад асахгүй бол цааш нь оролдоод хэрэггүй, маш сайн цэнэгтэй аккумулятор сольж тавьж асаагаад сайтар халтал нь нормальдуулах хэрэгтэй. Олон дахин хаз гишгэж авах нь төмөр зүлгүүрдэх үйлдэлтэй яаг ижилхэн байдаг,  моторын эргэлт нэмэх шаардлагатай бол жигд байлгах хэрэгтэй. (дараа энэ талаар сайн техник тайлбар хийнээ)

гал түлж мотор халаах үед сальник, жийрэгнүүдийг бол ер нь ажилгүй болгодог юм шүү. Хэсэг хугацааны дараа энд тэндээсээ бөөн тос гоожсон юм л болно.

Амортикарын хувьд бол ямар мотор халлаа гээд амортизатор халах биш, донсолгоо цохио багатай явахаас өөр аргагүй юм дөө.

Category: Зөвлөгөө | Views: 1333 | Added by: uugi | Date: 2013/01/22 | Comments (1)

Их гэрлийн тохиргоо 
Автомашины урд их гэрэл нь босоо болон хэвтээ чиглэлд гэрэлтүүлгийг тохируулах тохиргоотой байдаг. Ихэнх автомашинд тогтсон стандартаар их гэрлийн гэрэлтүүлгийн чиглэлийг тохируулдаг байна. Маш энгийн багажны тусламжтайгаар жолооч та өөрөө тохируулж болох энгийн үйлдэл юм. 
Их гэрлийг босоо чиглэлд дээш хэт өргөх болон их гэрлийн тохиргоо алдагдсанаар бороо, цастөй шөнийн цагаар автомашин жолоодоход гэрэл буцаж ойн жолоочид зам харагдахгүй болж жолоо барихад их хүндрэлтэй болдог. Иймээс их гэрлийн тусгалыг автомашины копут буюу их гэрлийн өндрийн түвшингээс дээш нь гаргахгүй байхаар тохируулах нь зүйтэй. 
Category: Зөвлөгөө | Views: 3960 | Added by: uugi | Date: 2013/01/22 | Comments (0)

Духны ремин 
Духны ремин нь тахир голын эргэлтийн хүчийг нударган гол руу дамжуулдаг дамжуулагч ремин юм. Автомашины 100000 км явалт тутамд духны реминыг сольж байй үйлдвэрлэгчээс тогтоосон заалт байдаг. Бартаа ихтэй болон өгсүүр замаар их явдаг автомашины хувьд замын нөхцөл байдлаас хамаарч 80.000аас 90.000 км ын явалт тутамд сольж байх шаардлагатай. Зарим автомашины духны ремин нь гинжин мөн араан дамжуургатай байдаг. 
Хэрэв духны реминыг заасан хугацаанд солиогүй тохиолдолд танд дараах бэрхшээлүүдийг үүсгэнэ. 
1. Духны ремин сунах 
Элэгдэлтийн байдлаас болж духны ремин хагарч язран сунадаг. Ингэснээрээ тахир голын эргэлт нударган голын "эргэлтийн ээлж"тэй зөрж хөдөлгүүрийн хүч багасч, шатахуун зарцуулалт нэмэгддэг. 
2. Дух "мөргөх"
Элэгдэж муудсан духны ремин сунаж, язран улмаар  тасардаг. Ингэж тасрахад тахир голын эргэж байхад нударган голын эргэлт зогссоноор оруулах болон гаргах сувгийн хавхлагуудыг поршин цохиж гэмтээх, поршин хагарах зэрэг хөдөлгүүрийн чухал эд ангиудад ноцтой гэмтэл учруулдаг. 

Category: Зөвлөгөө | Views: 1205 | Added by: uugi | Date: 2013/01/22 | Comments (1)

Духны ремин 
Духны ремин нь тахир голын эргэлтийн хүчийг нударган гол руу дамжуулдаг дамжуулагч ремин юм. Автомашины 100000 км явалт тутамд духны реминыг сольж байй үйлдвэрлэгчээс тогтоосон заалт байдаг. Бартаа ихтэй болон өгсүүр замаар их явдаг автомашины хувьд замын нөхцөл байдлаас хамаарч 80.000аас 90.000 км ын явалт тутамд сольж байх шаардлагатай. Зарим автомашины духны ремин нь гинжин мөн араан дамжуургатай байдаг. 
Хэрэв духны реминыг заасан хугацаанд солиогүй тохиолдолд танд дараах бэрхшээлүүдийг үүсгэнэ. 
1. Духны ремин сунах 
Элэгдэлтийн байдлаас болж духны ремин хагарч язран сунадаг. Ингэснээрээ тахир голын эргэлт нударган голын "эргэлтийн ээлж"тэй зөрж хөдөлгүүрийн хүч багасч, шатахуун зарцуулалт нэмэгддэг. 
2. Дух "мөргөх"
Элэгдэж муудсан духны ремин сунаж, язран улмаар  тасардаг. Ингэж тасрахад тахир голын эргэж байхад нударган голын эргэлт зогссоноор оруулах болон гаргах сувгийн хавхлагуудыг поршин цохиж гэмтээх, поршин хагарах зэрэг хөдөлгүүрийн чухал эд ангиудад ноцтой гэмтэл учруулдаг. 

Category: Зөвлөгөө | Views: 1236 | Added by: uugi | Date: 2013/01/22 | Comments (0)

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ӨӨРЧЛӨЛТ, ЭЗЭМШИГЧИЙН ШИЛЖИЛТ

 ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛАХ САЛБАРУУД

1. Төв байр
-    Шинээр орж ирж байгаа автотээврийн хэрэгслийг бүртгэж, гэрчилгээ, улсын дугаар олгох  
-    Нийслэлээс орон нутаг руу шилжих тээврийн хэрэгслийн эзэмшигчийн      шилжилт  хөдөлгөөн
-    Тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах, явуулын /транзит/ дугаар олгох 
-    Тээврийн хэрэгслийн арал солих
-    Автотээврийн хэрэгслийн лавлагаа мэдээлэл өгөх
2. Техникийн "Да хүрээ” салбар
-    Шинээр орж ирж байгаа автотээврийн хэрэгслийг бүртгэж, гэрчилгээ, улсын дугаар  олгох  
(БЗД ,  "Да хүрээ” зах)

3. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг 
-    21 аймаг, орон нутгаас тус дүүрэгт шилжиж ирж байгаа автотээврийн хэрэгслийн  эзэмшигчийн бүртгэл, дүүрэг хоорондын шилжилт хөдөлгөөн   
( Хуучнаар Дэнжийн1000 бараан зах)

4. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг 
-    21 аймаг, орон нутгаас тус дүүрэгт шилжиж ирж байгаа автотээврийн хэрэгслийн  эзэмшигчийн бүртгэл, дүүрэг хоорондын шилжилт хөдөлгөөн   
(Гурвалжингийн гүүрний урд оношлогооны Хөсөг трейд ХХК)

5. Баянзүрх дүүрэг
-    21 аймаг, орон нутгаас тус дүүрэгт шилжиж ирж байгаа автотээврийн хэрэгслийн  эзэмшигчийн бүртгэл, дүүрэг хоорондын шилжилт хөдөлгөөн   
(Зүүн аймгуудын "Баянзүрх-Автовокзал)

6. 21 аймгийн төв 
-    Нийслэлээс тухайн аймагт ирж байгаа болон аймгийн орон нутаг дахь тээврийн хэрэгслийн  эзэмшигчийн     шилжилт  хөдөлгөөний бүртгэл, шинээр мотоциклийн улсын дугаар олгох
Category: Авто лавлах | Views: 1392 | Added by: uugi | Date: 2013/01/22 | Comments (1)

Авто тээврийн хэрэгслийн тоо 
эх сурвалж: Авто тээврийн хэрэгслийн газар 
Category: Авто мэдээ | Views: 1571 | Added by: uugi | Date: 2013/01/22 | Comments (1)

Тээврийн хэрэгсэлд шинээр дугаар авах 

БАЙРЛАЛ : Авто тээврийн газрын II байр, 2 давхарт
ХАЯГ: Энхтайвны гүүрний баруун талд Авто тээврийн газар
УТАС: 70111720, 70111693, 70111692


БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 
1.    Өргөдлийн маягтыг бөглөж ард нь иргэний үнэмлэхийг канондуулсан байна.
2.    Шилжүүлэгч нь байгууллага бол  албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 
3.    Худалдах, худалдан авах нотариатын гэрээ хийсэн бол гэрээний эх хувь
4.    Тээврийн хэрэгслийн дагалдах бичиг буюу техникийн паспорт
5.    Гаалийн мэдүүлгийн хуудас
6.    Оношлогоонд орсон дүгнэлтийн хуудас  /2010 оноос өмнө үйлдвэрлэсэн т/х/
7.    Тэмдэгтийн хураамж төлсөн баримт


ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАРААЛАЛ : 
1.    Угтах үйлчилгээнээс дарааллын дугаар авна.
2.    Өргөдлийн маягтыг канон дээрээс авч маягтын ард нь иргэний үнэмлэхээ канондуулан, маягтыг үнэн зөв  бөглөнө.
3.    Банкинд дээрхи тэмдэгтийн хураамжийг тушаана.
4.    2 давхарт гарч улсын дугаарын дэлгэцнээс харъяаллын дагуу улсын дугаараа сонгож захиална.
5.    Мэргэжилтний дуудсны дагуу дарааллаар үйлчилүүлнэ.
6.    20-30 минутын дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ угтах үйлчилгээнээс авна.
Category: Авто лавлах | Views: 5693 | Added by: uugi | Date: 2013/01/22 | Comments (0)

Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  January 2013  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024