"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Friday
2024/04/19
1:59 PM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2013 » January » 25 » Машины утаа хамгийн хорон нь
4:35 PM
Машины утаа хамгийн хорон нь
Машины утаа хамгийн хорон нь




НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хам­гийн хортой гэж тогтоосон 10 бодисын дотор автомашины хөдөлгүүрийн утаагаар ялгаран гардаг нүүрстөрөгчийн исэл нь хортой чанараараа цацраг идэвхит бодисын дараа 2-рт, мөн азотын исэл 4-рт оржээ. Нүүрстөрөгчийн исэл нь бензин хөдөлгүүрт автомашинаас, харин азотын исэл нь дизель хөдөлгүүрт автомашинаас гардаг.
 

  Эрдэмтдийн хийсэн судал­гааны дүнгээс харахад агаар бохирдуулагч нүүрстөрөгчийн ис­лийн дөнгөж 10 орчим хувийг суурин эх үүсвэр /гэр хороолол, уурын зуух/, харин 90 гаруй хувийг хөдөлгөөнт эх үүсвэр /автомашин/ гаргадаг юм байна. Түүнчлэн агаар дахь нүүрс - ус төрөгч, азотын ислийн 50 хувь нь мөн л автомашинаас үүдэлтэй. Тэгэхээр агаарын бохирдол гэхээр л нөгөө муу гэр хорооллынхноо ад үзээд байдаг ч анхаарах л ёстой асуудал юм байна.
 
  Автомашины утаагаар ялгарах хорт бодис нь хүний амьсгалах түвшинд /20-30 см-т/ хаягддаг учраас хамгийн хор хөнөөлтэй байдаг юм байна. Ялангуяа өвлийн улиралд хүйтний хэмээс хамаарч агаар нягтарсан байдаг учир машины утаа дээшээ хөөрч чаддаггүй, орчиндоо бөөгнөрч байдаг.
 
  Замын цагдаагийн газрын мэдээллээр Улаанбаатарт 240.000 автомашин хөдөлгөөнд оролцож байна. Үүний 30.000-40.000 нь дулаан гаражаар хангагддаг гэсэн тойм тооцоо ч байдаг. Царцсан автомашин хэвийн үеэсээ хамгийн багаар бодоход 10 дахин их хортой утаа ялгаруулдаг гэж үзвэл дулаан гаражгүй 200.000 автомашин нь 2.000.000 автомашины утаатай тэнцэхүйц хэмжээний утаа, тортог ялгаруулж байна гэж манай инженер тооцоолсон байна.
 
  Тээврийн хэрэгслийн хөдөл­гүүрээс ялгаран гарч буй утааны найрлаганд нүүрстөрөгчийн исэл, хөө тортог, хар тугалга, бензипирэн, альдегид зэрэг 200 гаруй хорт бодис байдаг аж. Эдгээр нь хүний бие, эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар олон тооны баримтууд байдаг.
 
Цөөн зарим нэгийг нь дурдвал:
 
Автомашины хөдөлгүүр албадан сул ажиллахад, хөдөл­­гүүрээр тормослох үед нүүрстөрөгчийн хэм­жээ олон дахин ихэсдэг бөгөөд бензиний ууршилт, хөдөлгүүрийн тэвш­нээс гарах дутуу шатсан нүүрстөрөгч бүхий хий нь төв мэдрэлийн системийг мансууруулах буюу амьсгалын замын салст эрхт­нүүдийг цочрооно.
 
Хөө тортог нь хүний амьсгалын замыг бохир­дуулахаас гадна хамар, уушигны архаг өвчин үүсгэх ба хорт хавдар үүсгэгч бодисын дамжуулагч нь болдог.
 
Автомашины хөдөлгүүрийн цилиндр, поршингийн хэсэг элэгдсэн, царцсан, хөдөл­­гүүрийн тосны зарцуулалт ихэссэн үед утаан дахь бензпирэн хэдэн арав дахин ихэсдэг бөгөөд энэ нь амьсгалын замаар дам­жин хүний бие махбодод хуримтлагдаж, улмаар хорт хавдар үүсгэх аюултай. 10.000 хүнд ноогдох хорт хавдрын өвчлөлийн тоогоор манай улс дэлхийд эхний 10-т орж байгаа нь үүнтэй холбоотой ч байж болох юм.
 
 
 
МАШИНАА ДУЛААН ХОНУУЛАХ АРГА
 
Хувийн гаражгүй жолооч нар машинаа дулаан хонуулах гэж янз бүрийн л арга хэрэглэдэг. Шөнийн цагаар хөлсний гараажид тавих, хучлага хучих гэх мэт. Гэвч бүхэл бүтэн өвлийн турш дулаан гаражд хонуулах нь эдийн засгийн хувьд ч халгаатай. Жижиг тэрэг хоногийн 3000-4000, жип болон ачааны тэрэг 4000-5000 төгрөгний ханштай байна. Тиймээс жолооч нар мөнгөө хэмнэх үүднээс янз бүрийн арга хэрэглэдэг. Машинаа ил зогсоолд байрлуулж бүтээлгээр хучих гээд л. Үнийн хувьд 40,000-90,000 төгрөгний ханш заажээ. Хучлагаар үйлчилдэг зогсоол ч байдаг. Хучлага хэрэглэж байгаа тохиолдолд машинаа нэлээн удаан халааж оройхон тавих хэрэгтэй болдог. Өдөржин энэ чигээр нь орхивол үүний үр дүн гэж бүүр ч байхгүй. Тиймээс аккумлятор сайн байх хэрэгтэй. Энэ арга өглөө аажуухан босож яаралгүй хөдөлдөг хүнд илүү зохимжтой. Гол хүндрэл тоос шороо болсон хүнд хучлагатай өглөө орой бүр ноцолдох. Энэ арга нь ямар нэгэн дулааны эх үүсвэргүй учраас хэдий машин асавч элэгдэл хорогдол чамгүй үзүүлнэ. Машин халтлаа нэлээд бензин иднэ. Гүйцэт халлаа ч нэгэнт хүйтэн асалт хийсэн учраас свеча-ны нөхцөл байдал сайнгүй байж ерөнхийдөө идэлт­тэй. Хамар дотор дулаалга хийх, машинаа байрлуулсаны дараа доогуур нь хөөсөнцөр шур­гуулах, янданг бөглөх зэрэг аргуудыг давхар хийх хэрэг гардаг. 
 
Монгол инженерийн бүтээ­сэн ДН-1 хэмээх халаах төхөөрөмж
 
Энэ нь дулаан гаражгүй жолооч нарт хамгийн хэрэг­цээтэй эд бөгөөд шөнийн -20-40 хэмийн хүйтэнд машины аккумляторын шингэн, мотор, кропны тосыг царцаахгүй байлгах зорилготой. Мөн хөлд­сөн царцсан тосыг халаана. Гадаа байгаа машины­хаа кастчерын доор авто халааг­чийг байрлуулаад цахил­­гаанд залгаж хэрэглэнэ. Ихэнх жолооч нар асуухдаа цахил­гаанд хэр хэмнэлттэй вэ шөнөжин залгаж болох уу гэж асуудаг. Хоногт 1,5-3.0 квт цахилгаан зарцуулдаг бөгөөд шөнийн турш дээд тал нь 150 төгрөг л жолоочийн халааснаас гарна. Энэ төхөөрөм­жийг багаар бодоход 15 жил ашиглана. Үнийн хувьд 100 гаруй долларын ханштай байдаг гэнэ.  
Category: Авто мэдээ | Views: 1989 | Added by: uugi | Tags: Машины утаа хамгийн хорон нь | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  January 2013  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024