"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Wednesday
2024/04/24
12:24 PM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2013 » January » 7 » Хэний тааллаар буруу талдаа рультэй автомашиныг шахах болов
11:14 AM
Хэний тааллаар буруу талдаа рультэй автомашиныг шахах болов

Хэний тааллаар буруу талдаа рультэй автомашиныг шахах болов.

Томчууд нээрэн томорчих юмаа. Нийслэлийн замын түгжрэлийг багасгахын тулд тун боловсон арга сэдсэн гэнэ. Энэ нь жолооны хүрд нь баруун талдаа буюу бидний нэрлэдгээр буруу талдаа рультэй автомашиныг долоо хоногийн ням гарагт явуулахгүй байх шийдвэр. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр өнөөдөр нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөс "Буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг ням гаригт замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргавал  дэмжих үү” гэсэн санал асуулгыг явуулж эхэллээ. Санал асуулга ч яах вэ дээ. Хэний ч талд гарч мэднэ. Түүнийг хэн санаачилсан тэр хүнийг л дэмжсэн дүн гарна. Тиймээс олон нийтийн саналаар гэдэг нэрийн дор баруун талдаа жолооны хүрдтэй автомашинуудыг бүтэн сайн өдөр жагсаалтаас гаргах нь тодорхой боллоо.


Түүнчлэн ирэх сараас баруун талдаа жолоотой автомашиныг импортлохыг хориглох гэнэ. Зам тээврийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Д.Батбаатарын хэлснээр Монгол Улс зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэнэ гэсэн дүрмийн заалттай байдаг. Түүнээс баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн талаар нарийн заасан зүйл байдаггүй гэнэ. Түүнчлэн түүний хэлснээр зүүн, баруун  талдаа жолооны хүрдтэй машин холилдон явж байгаа орон Монголоос өөр бараг байдаггүй гэнэ шүү. Түүний хэлснээр нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 49 хувь нь буруу талдаа жолоотой аж. Тиймээс л тэдгээрийг ням гарагт замын хөдөлгөөнд оролцуулахгүйгээр шийдэж л дээ. 
Хачирхалтай л юм. Монголчуудыг автомашин ихтэй баян гэдэг ч хэрэв ийм шийдвэр гарчихвал автомашинтай байгаад яах ч билээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн бараг анхны шахуу шийдвэр нь замын хөдөлгөөний хязгаарлалт байлаа. Тэрбээр автомашинуудыг улсын дугаарын сүүлийн цифрээр нь замын хөдөлгөөнд оролцох эрхийг нэг өдрөөр хассан. Түүний энэ шийдвэр нь хувь хүний өмчид халдсан хэдий ч нийслэлчүүд дуртай дургүй дагаж мөрдсөн. Үнэн хэрэгтээ автомашин унах нь хувь хүний эрх. Хотын түгжрэл их гэдгийг нийслэлчүүд мах цусандаа шингэтэл ойлгосон. Харин түгжрэлтэй гэдгийг мэдсээр байж цагаа баримтлаагүй бол жолоо барьж яваа хүний буруу гээд тэдний хувийн өмчөөр оролдохгүй байх арга Э.Бат-Үүл даргад байсан. Гэвч тэр тэгээгүй. Асуудлыг хүчээр шийдвэрлэсэн. Гэтэл одоо түүний дараагийн алхам нь бүтэн сайнд бас оролцуулахгүй гэнэ. Тэгэхээр буруу талдаа жолоотой автомашинтай иргэн юуны тулд хөл дүүжлэх унаатай болсон хэрэг вэ. Тэд долоо хоногийн хоёр өдөр нь машинаа унахгүй юм бол дэмий мөнгөө үрсэн хэрэг үү. 
Угтаа нийслэлчүүд ардчилсан нийгэмд амьдарч байгаа улс. Гэтэл хувийн эд хөрөнгө, эрх ашгийг зөрчих нь ардчилсан нийгмийн ёс уу. Өнөөдөр замын түгжрэлийг сааруулахын тулд унах унаагаа хэдийд унахыг зааж байгаа ардчилсан төр маргааш агаарын бохирдлоос үүдэж хэзээ гал түлэхийг хориглоход гайхах юмгүй болжээ. 

Нөгөө талаар энэ шийдвэрийг яагаад гаргах болсон нь олны анхаарлыг татаж байна. Нийслэлд давхилдах зөв талдаа жолоотой Land, Lexus, Hammer, Ford, Range Rover, BMW, Benz машинуудыг хэн унаж байна вэ гэдэг асуулт тавих нь илүү биз. Харин тэдгээр автомашинуудыг хэн оруулж ирж байна гэдэг нь илүү сонирхолтой хэрэг. Захаас нь сонирхоод үзье. Land, Hyundai-г Лу.Болдын мэдлийн Бодь, Kia-г Г.Батхүүгийн Шунхлай, BMW-г С.Болдхэтийн Наран моторс оруулж ирдэг. Үнэндээ тэд зөв талдаа жолоотой ч дэндүү үнэтэй тул дундаж амьдралтай монголчуудын хувьд мөрөөдөл. Дэндүү дээрээс шидсэн чулуу нийслэлчүүдийг дэндүү дорд үзэх нь энэ


Эцэст нь хэлэхэд нийслэлчүүд Excel эсвэл олигархиудын эрхэнд орж үнэтэй машин унах хоёр л зам байна. Excel-ийг нэгэнт жагсаалтаас хасчихсан тул одоо үнэтэй машин сандайлах л зам үлдэв. Тэртэй тэргүй ганц машинтай болохын тулд, цалингаас цалингийн хооронд өр шир тавин амьдарч байгаа монголчууд үнэтэй машин мөрөөдөөд юу хийх вэ дээ. Баян хоосны ялгаа туйлдаа хүрэхийг хараад мөрөөрөө явсан нь дээр болох шив. 

эх сурвалж www.moto.mn

Category: Авто мэдээ | Views: 921 | Added by: uugi | Tags: Хэний тааллаар буруу талдаа рультэй | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  January 2013  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024