"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Saturday
2024/05/18
1:45 PM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » Entries archive


P  /parking/  Зогсоолд тавих ба хөдөлгүүрийг асаахад хэрэглэнэ. Бүрэн зогссоны дараа энэ байрлалд хийх хэрэгтэй.
R  /reverse/  Ухрах үед хэрэглэнэ. Бүрэн зогссоны дараа энэ байрлалд хийх хэрэгтэй.
N /neutral/ Aраа сална. Чирэгдэх үед ашиглах бөгөөд хурдыг 30 км/ц аас хэтрүүлж болохгүй. Мөн хөдөлгүүрийг асаах байрлал.
 /driving/  Ердийн үед явахад хэрэглэнэ. Явдал дунд арааг салгаж болохгүй өөрөөр хэлбэл N байрлалд шилжүүлэхэд хурдны хайрцаг шууд эвдэрэхгүй ч ажиллагаа муудаж яваандаа эвдрэх шалтгаан болно.
2  /second/   Энэ байрлалд 1 ба 2-р араа автоматаар солигдоно. Зарим автомашинд  дан 2-р араа байх тохиолдол бий. Иймд анхаарах хэрэгтэй. Хөдөлгүүрийн тормоз хийхэд хэрэглэнэ.
 L  /low/  1-р араа буюу хүнд араа, огцом уруу газар хөдөлгүүрийн тормоз хийх, огцом өгсүүр, гол горхи гатлах үед, мөн хөдөлгүүрийн өндөр эргэлт шаардсан үед хэрэглэнэ.




over_drive
хотын нөхцөлд хянах самбар дээр
O/D OFF гэрэл асахгүй байвал зохилтой

O/D /over drive/ Араа шилжүүлэгч дээр байрлах товчлуур бөгөөд on /off гэсэн хоёр горимтой. Хөдөлгүүрийн эргэлтийг хурдны хайрцагт нэмэгдүүлж дамжуулах систем. Off  горимд тавихад хянах самбар дээр шар гэрэл асах бөгөөд зөвхөн 1-3-р арааг ашигладаг. Хурдтай явах боломжгүй хот дотор тохиромжтой. On горимд гэрэл унтрах бөгөөд шулуун замд саад бага үед хурдан явахад 4 арааг ашиглан явна. Мөн 4-р араанаас 3-р араанд шилжүүлэн хүндрүүлж хөдөлгүүрийн тормоз хийх үед ашиглана. Сүүлийн үеийн автомат хурдны хайрцагууд 8 шатлал хүртэл байдаг бөгөөд энэ тохиолдолд хамгийн сүүлийн буюу 8-р араа гэсэн үг юм. Олон шатлалтай болох нь хурдны хайрцагийн янз бүрийн хурдан дахь нарийвчлалыг сайжруулж байгаа хэрэг юм.

Анхаар! Гэрлэн дохио болон уулзвар дээр арааг салгалгүйгээр D байрлал дээр тормоз гишгээтэйгээр зогсоно. Олон дахин залгаж салгах нь хурдны хайрцагийн ажиллагаанд муу бөгөөд кардан гол дифиренциалд холхио үүсэх шалтгаан болно. Мэдээж хэт удаан зогсох үед D байрлалаас N байрлалд шилжүүлж болно.
Автомат хурдны хайрцаг нь үйлдвэрлэгчээс хамааран Power /NormalPower/Auto/HoldPower/Economy,Power/ManualNormal/Snow  зэрэг олон янзаар нэрлэгддэг ажиллагааны горимтой байна.
  • Power Чадал шаардсан үед хэрэглэх бөгөөд хаазыг тултал гишгэхэд хөдөлгүүрийн эргэлт дээд эргэлтэд хүрсний дараа араа солигдоно. Мөн араа солигдох хугацааг өөрчлөнө. Ингэхдээ хүч авхуулах үед солигдох хугацааг уртасгах, өгсүүр газар арааг эрт хүндрүүлдэг.
  • Normal- ердийн үед хэрлэнэ.
  • Auto- ердийн үед хэрэглэнэ.
  • Hold- Арааг хамгийн бага боломжит эргэлтэд солих бөгөөд хамгийн хөнгөн араанд шилжсэн үед хаазыг огцом гишгэсэн ч араа хүндрэхгүй, шулуун зам болон халтиргаатай замд тохиромжтой.
  • Economy, ManualSnow нь Hold горимтой адил бөгөөд нэг зүйлийг өөрөөр  нэрлэсэн.

Автомат хурдны хайрцагийг спорт явалтад ашиглах нь:
Зарим үед хөдөлгүүрийн хүчин чадлыг дээд зэргээр ашиглах шаардлага гардаг. Энэ үед араа шилжүүлэгчийн байрлалыг явдал дунд L-ээс D байрлалд чөлөөтэй шилжүүлэн хэрэглэж болно. Энэ үед хөдөлгүүрийн эргэлт хэмжигч tahometer-ийг хянаж тахир голын эргэлтийн хязгаарын улаан зураасаас өнгөрүүлж болохгүйг анхаарах хэрэгтэй.
Гараар шилжүүлэх боломжтой
автомат хурдны хайрцаг

manual_ATСүүлийн үед автомат хурдны хайрцаг 1-5, 5-1 гэх мэтчилэн гараар шилжүүлэх боломжтой загвар өргөн дэлгэрч байгаа бөгөөд механик хурдны хайрцагийн араа солих ажиллагаанд ойртуулах зорилготой хийсэн боловч яг адил гэж хэлж болохгүй. Механик хурдны хайрцагт арааг өгсүүлэн алгасаж хийж болдог бол гараар шилжүүлэх боломжтой автомат хурдны хайрцагт ийм боломж байхгүй заавал дамжиж хийдэг. Мөн хурд саарах үед автоматаар шатлал буурдаг байдаг боловч зарим үйлдвэрлэгч нарын авто машин заавал гараар бууруулдаг ба ийм тохиолдолд мартсан үед угзчих зэрэг таагүй явдал гардаг. Үндсэндээ бол автомат хурдны хайрцагийн солигдох хугацааг гараар зохицуулж байна гэсэн үг бөгөөд доторх механизмын хувьд автомат хурдны хайрцагаас ямарч ялгаа байхгүй. Зарим хүмүүс автомат механик хос ажиллагаатай гэхээр сонгодог механик хурдны хайрцагтай андууран бензин бага иднэ гэх мэтчилэн андуурдаг. Худалдаж байгаа хүмүүс нь ч тэгж ухуулах явдал байдаг. Хэрэглэж сураагүй хүн нэг хэсэг автоматаар явж дараа нь  гараар шилжүүлэх горимд шилжүүлэн явж байгаад зогсоод ахиад хөдлөхдөө шилжүүлэхээ мартах зэргээр түвэг уддаг бөгөөд ийм хурдны хайрцагтай автомашинд  ач холбогдол өгөх хэрэггүй юм.
Category: Зөвлөгөө | Views: 1494 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)

-TOTAL-н мэргэжилтэн зөвлөж байна-

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан хэрэглэгчид маань автомашиныхаа тос тосолгооны материалыг солих ажил ид өрнөдөг. Тиймээс автомашин хэрэглэгч Та бүхэндээ хөдөлгүүрийн тосны чанар, стандарт, ангиллын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Улирлаас хамаарч хөдөлгүүрийн тосоо сонгоорой 
Улирлын байдал, автомашины тань хөдөлгүүрийн төрөл, хэмжээ, тос үйлдвэрлэгчээс өгсөн зөвлөмжөөс гадна хөндлөнгийн байгууллагуудын гаргадаг чанарын ангилал, нормуудыг анхаарах нь чухал. Мөн үйлдвэрлэгчийн буюу брэндийн нэр хүнд ч чухал байдаг. Таны автомашин бензин болон дизель хөдөлгүүртэй эсэх, суудлын, дунд оврын, эсвэл ачааны аль ангилалд хамаарахаас шалтгаалаад тохирсон зориулалт бүхий тосыг сонгоорой. 

Тосны зууралданги хэт их байвал шатахуун их зарцуулах, бага байвал элэгдэл хорогдол их гардаг. Тиймээс эдгээр шинж чанарыг харгалзан, улирлын байдалдаа зохицуулан үйлдвэрлэгчээс өгсөн зөвлөмжийг дагах ёстой. Тухайн автомашины гарын авлага дээр үйлдвэрлэгчээс хэрэглэгдэх тосны зууралдангыг зааж өгсөн байдаг. Үүнийг дагавал шатахуун зарцуулалт болон элэгдэл багасдаг. 

Хөдөлгүүрийн тосны зууралданги чанарын тухай
Зууралданги бол аливаа шингэн бодисын урсамтгай физик шинж чанарыг илэрхийлж байгаа юм. Зууралданги чанар температураас хамаарч өөрчлөгдөх буюу халуунд багасч хүйтэнд ихэсдэг. Жишээ нь, ус зөгийн балнаас илүү урсамтгай байдаг нь түүний зууралданги бага байгаатай холбоотой. 

Гэтэл усыг 0-с доош градуст байлгавал зайрмагтаж аажмаар хөлддөг бол зөгийн балыг халаахад зууралданги нь багасч шингэн, урсамтгай болдог. Тосолгооны материалын зууралданги чанар хөдөлгүүрийн ажиллах орчны болоод ялангуяа гадаад орчны температурын нөлөөнд мөн адил өөрчлөгдөж байдаг. Зууралданги багатай шингэн тос өвлийн хүйтэнд автомашины хөдөлгүүрийн эд ангийн хооронд тослох хальс хялбар үүсгэхэд чухал нөлөөтэй ч хэт шингэн байх нь тэдгээрийн элэгдлийг хурдасгадаг. 

Харин эсрэгээр өтгөн байх нь тослох чанарыг дээшлүүлдэг ч, хэт өтгөн бол эд ангиудын хөдөлгөөнийг сааруулж, цаашлаад шатахуун зарцуулалтыг ихэсгэдэг. Тэдгээрийн хоорондох тохиромжтой балансыг барих нь тос үйлдвэрлэгчдийн хувьд анхаарлаа хандуулдаг чухал сэдвүүдийн нэг юм.

Хөдөлгүүрийн тосны савлагаа, шошгон дээр зууралдангийн талаар тэмдэглэгээ байдаг  
Аливаа хөдөлгүүрийн тосны савлагаа, шошгон дээр 5W40 гэх мэтийн  тэмдэглэгээ байдаг. Энэ 2 цифрийн эхнийх нь өвлийн тосны, харин арын цифр нь зуны тосны зууралдангийн ангиллыг харуулсан мэдээлэл юм. Өвлийн улирал дахь зууралданги 0 буюу бага зууралдангитайгаас эхэлж  5, 10, 15, 20 гэж явсаар хамгийн өтгөн буюу 25 хүртэл байдаг. 

 Ар талд нь байх латин W үсэг нь (winter) өвлийн улиралд гэдгийг тодотгож өгч байгаа юм. Зуны улирал дахь зууралдангийн ангилал нь хамгийн багадаа 20-оос эхэлж 30, 40, 50, ба  хамгийн өтгөн буюу 60 хүртэл байдаг.

Энэхүү зууралдангийн ангиллыг SAE – (Society of Automotive Engineers) буюу Автомашины Инженерүүдийн Холбооноос 1911 онд гаргасан байдаг. Гэхдээ энэ нь тосны зууралданги үзүүлэлтийг хэмжээг нэгжээр бус харин тодорхой нэр төрөл(хөдөлгүүрийн, хурдны хайрцагны г.м)-д харьяалагдах тосны зууралдангийг хооронд нь харьцуулсан үзүүлэлт гэж ойлгох хэрэгтэй. 

Тосны савлагаан дээрх тэмдэглэгээ юуг илэрхийлдэг вэ?
Тосны чанар, тэдгээрийн зориулалт, нэр төрөл, стандартуудыг гаргадаг олон байгууллага, холбоод  байдгаас API  /Америкийн Нефть Судлалын Хүрээлэн/,  ACEA / Европын Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбоо/, ILSAC  /Олон Улсын Тосны Стандартжуулалт Баталгаажуулалтын Холбоо/ зэргийг дурьдаж болно. 

Жишээ нь: ACEA-с хөдөлгүүрийн тосыг A-бензин хөдөлгүүр, B- дизель хөдөлгүүр бүхий суудлын тэрэг, C - хорт утаа шүүгч бүхий дизель хөдөлгүүр, E- дизель хөдөлгүүр бүхий ачааны автомашин гэж ангилсан байдаг. АPI-аас бензин хөдөлгүүрийн тосыг латины S үсгээр , харин дизель хөдөлгүүрийн тосыг C үсгээр тус тус төлөөлүүлээд, ард нь харгалзан A, B, C,…N зэрэг үсгүүдтэй хослуулсан байдгийг дэлхийд нэр хүндтэй брэндийн тосны савлагаа шошгон дээрээс харж болно.

Сүүлийн үеийн автомашинууд API болон бусад зэрэглэл тогтоодог байгууллагуудын сүүлийн үеийн зэрэглэлийг шаарддаг болсон. Жишээ нь,  SA, SB-ээс SH  дуустал тэмдэглэгээ бүхий хөдөлгүүрийн тоснууд зөвхөн 1996 он  хүртэл үйлдвэрлэгдсэн автомашинд хамаатай бол  SJ-нь  1996-2000 он хүртэл,  SL–нь 2001-2004 онд үйлдвэрлэгдсэн автомашинд хамаардаг. 

Харин 2005 оноос өнөөг хүртэл үйлдвэрлэгдэж байгаа автомашинуудад SM, 2011 оноос хойш үйлдвэрлэгдсэн авто машинуудад SN зэрэглэл тохирдог бөгөөд мөн өмнөх онуудын зэрэглэлийг бүрэн нөхдөг. Таван Богд Моторс ХХК-н оруулж ирдэг  TOTAL брэндийн тос энэхүү SN зэрэглэлд хамаардаг. 

Эдгээр мэдээллүүд тосны савлагаан дээр өгөгдсөн байдаг. Тос худалдан авахдаа дээрх чанар, стандарт ангиллуудыг харгалзан үзэж, сонголтоо хийх нь таны автомашины хөдөлгүүрийн эдэлгээнд тустай.
эх сурвалж: http://zowolgoo.blogspot.com

Category: Зөвлөгөө | Views: 1521 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)

Машин хөлөглөдөг хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаанууд 
1. Машиныхаа гар тоормосыг таталгүй үлдээх 
Налуу газарт тэгш байсан ч гэсэн машин тавихдаа гар тоормосоо татаагүй тохиолдолд бүх ачаалал транмиссэд ирдэг. Машины тогтвортой байдлыг хангах үүрэгтэй транмиссэд ачаалал өгснөөр автомат кропыг гэмтэхэд хүргэдэг. Хөдлөхөөсөө өмнө гар тоормосоо буулгахаа мартав аа.
2. Тоормос гишгээтэйгээр уруудах 
Уруу газар руу уруудахдаа удаан тормос гишгэж явах нь дугуйн барабаны үзүүрийн шариг элэгдэхэд хүргэдэг. Тиймээс колодокыг халаахаас хамгаалан тормосоо гишгэж аваад явах хэрэгтэй. 
 

3. Моторын тосоо солихгүй байх 
Моторын тосыг 5000 км тутамд солих шаардлагатай. Тосыг солихдоо тосны шүүрийг давхар солих хэрэгтэй. 
4. Хөдөлгүүрийг асаалттай байхад угаах 
Хөдөлгүүрийг асаалттай байхад их хэмжээний хөөстэй усаар угаах нь таны машинд их хор учруулж болох юм. Ер нь халуун ажиллаж байгаа хөдөлгүүрийг угаахад хүйтэн байхад угаахаас илүү хялбар байдаг боловч орчин үеийн хөдөлгүүр нь нарийн бүтэцтэй учир халуун хөөстэй ус гэмтээх тохиолдол их байдаг. 
5. Буруу асаах
Та машиндаа суугаад хамгийн түрүүнд цахилгаан хэрэгслүүд, суудлын халаагуур, хөгжим зэрэгээ залгадаг. Энэ үйлдлээрээ та хөдөлгүүрээ элээж байна. Мөн жолооч нарын дундах нийтлэг буруу ойлголт бол өвлийн хүйтэнд хөдөлгүүрийг халаах нь хэвийн ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэсэн ойлголт юм. Хүйтэн хөдөлгүүрийг асаахад тос царцанги байдаг тул бүх эд ангиудыг тослож чаддаггүй. Тиймээс ойр ойрхон асаах нь хөдөлгүүрийн эд ангиудыг хурдан элэгдүүлдэг. 
6. Машины сул дууг анхаарахгүй байх
Таны машинд шинээр нэмэгдсэн танихгүй элдэв хачин дуунууд бүхэн ямарваа нэгэн гэмтэл гарах гэж байгааг илэрхийлдэг. Жишээ нь тормос гишгэхэд жингэнэсэн дуу гарвал наклад солих болсныг, төмрийн дэржигнэсэн дуу гарвал тормосны колодок солих болсныг анхааруулж байгаа юм. 
7. Хоосон бензин банктай явах 
Ямарч нөхцөлд бензин банкийг тэг болтол нь явж болохгүй банкин дахь үлдэгдэл инжекторт орж бөглөх аюултай. Орчин үеийн ихэнх машины бензины гэрэл ассанаас хойш ойролцоогоор 100 км явахаар тооцоолсон байдаг. 
эх сурвалж: http://www.tsahim.net
Category: Зөвлөгөө | Views: 1045 | Added by: uugi | Date: 2013/01/24 | Comments (0)

Шинэ жолоочид өгөх зөвлөгөө

Муу явдаг машин гэж байдаггvй харин муу жолооддог жолооч гэж байдаг. Шєнє машин барих тэр дундаа маш хэцvv ба шєнє харанхуй болсон vед аваар осол гарах нь хvртэл их байдаг.

Энэ нь гэрэл муутай ба єнгє ялгах чадвар мууддаг зэргээс болдог байна. Тэгвэл одоо єгєх зєвлєгєє танд хэрхэн шєнє, харанхуй болсон байхад машин барих талаар хэрэгтэй зєвлєгєєг єгєх болно.
1. Та орой бvрэнхий болохоос ємнє машиныхаа гэрлийг асаах хэрэгтэй ба єглєє гэгээ цайхаас ємнє машин харагддаг болох хvртэл гэрлээ асаах хэрэгтэй байдаг. 
2. Шєнє юм сайн харахын тулд урд талыхаа цонхыг сайтар арчих хэрэгтэй. 
3. Мэдээж согтууруулах ундаа хэрэглэсэн vед машин унаж болохгvй. Хичнээн ганц пово уугаад танд нєлєєлєхгvй байгаа ч энэ нь таны нойрыг маш их хvргэдэг. Нойр хvрнэ гэдэг осол гарах том шалтгаан болдог. 
4. Амралтын єдрvvд болон баасан гаригын орой машин барихдаа илvv болгоомжтой байх хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл ихэнх согтуугаас болосн осол аваарууд энэ єдрvvдэд гарсан байдаг. 
5. Орой машин барихдаа та урдах машинаасаа зайгаа сайн барьж аль болох хол явах хэрэгтэй. Шєнє ємнєх машин болон таны машин 2ын хоорондын зайг хэмжихэд маш хэцvv байдаг. 
6. Монголчууд ихэнхдээ ойрын гэрэл болон холын гэрлээ тохируулах дvрмийг сайн мэддэггvй ба хэрэгжvvлдэггvй учир урдаас ирж буй машинд хvндрэл учруулсанаар осол их гардаг. Тиймээс та энэ байдлаас єєрийгєє аврахын тулд та замын баруун захад нvдээ тєвлєрvvлж явах хэрэгтэй . Мєн урд тань ямар ч машин байхгvй тохиолдолд та холын гэрлээ тавьж явааарай. Энэ нь танд зам болон орчныг харах сайн нєхцєл бvрдvvлж єгєх болно.
7. Хєдєє газар харанхуйд явж байхад даваа давах vед их аюултай байдаг. Яагаад гэвэл гэнэт машин давааны цаанаас гарч ирдэг учир та давааруу дєхєж явахдаа машины гэрэл цаанаас тусаж байгаа эсэхэд сайн анхаарал хандуулах хэрэгтэй. 
8. Хэрвээ нvд тань ядарч чилсэн байх юм бол шууд зогсоод нvдээ хэсэг минут амраах хэрэгтэй. 
9. Хэрвээ шєнє таны машин эвдрэх юм бол аль болох хурданаар замаас гарч, замыг чєлєєлж єгєх хэрэгтэй. Мєн хамгийн гол нь аваарын гэрлээ асаахаа мартваа. 
10. Мєн та хэрвээ хараа муутай бол машин барина гэдэг маш хэцvv . Тиймээс та хэрвээ анх 
машин барьж байгаа бол эхлээд хараагаа шалгуулах хэрэгтэй. Эс тэгвээс та осолд орж мэднэ. 
11. Мєн шєнє орой болсон vед машин цєєхєн болоход хvмvvс дураараа хамаагvй хурдан давхих нь бий. Vvнээс татгалзаарай. Хэн нэгэн тантай адил хvн бас хурдтай давхиж байж болох юм. 
12. Мєн та шєнє орой явахаар шийдсэн бол хэн нэгнээр гэрлvvдээ шалгуулчих хэрэгтэй. Зєв, ямар ч асуудалгvй ажиллаж байгаа эсэхийг нь шалгах хэрэгтэй. 
13. Шєнє машин барихдаа ямар нэг нарны шил зvvж болохгvй. 
14. Ямар ч тохиолдолд аюулгvй машин барих арга бол бага хурдтай машин барих юм. Таныг хурдтай явж байхад хэн нэгэн эсвэл машин гарч ирэх аваас та амжиж зогсож чадахгvй юм.
15. Та хэдий анхааралтай, зєв жолоодож байвч аюулгvй байна гэсэн vг биш. Яагаад гэвэл хэн нэгэн хариуцлагагvй хvн бас машин барьж байж болно. Иймээс ямар ч тохиолдолд анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй.
эх сурвалж: http://2007b-3.blogspot.com
Category: Зөвлөгөө | Views: 1083 | Added by: uugi | Date: 2013/01/24 | Comments (1)

Хөдөлгүүрийн хөргөлтийн систем
Автомашин явж байх үед хөдөлгүүрийн дотоод шаталтаас үүсэх дулаан 2000 градус буюу түүнээс дээш халах тохиолдол байдаг. Энэ халуун нь цлиндр, поршин, цилиндрийн толгой гэх мэт хөдөлгүүрийн эд ангиудад их хэмжээний элэгдэл үүсгэдэг. Үүнээс сэргийлж хөргөлтийн систем нь хөргөлтийн шингэнийг ашиглан хөдөлгүүрийг хөргөдөг. 
Автомашины хөргөлтийн системийн ажиллагаа нь радиатор, радиаторын таг, хөргөх сэнс, термостат, хөргөлтийн шингэний насос зэрэг төхөөрөмжүүдийн тусламжтайгаар явагддаг байна. Хөргөлтийн шингэн нь хөдөлгүүр доторх халууныг өөртөө шингээж радиаторт орж хөрөн, буцаж хөдөлгүүрт орох давтамжаар хөдөлгүүрийг хөргөдөг. 
шараар тэмдэглэсэн хэсэг нь 
хөргөлтийн шингэн дамжин 
урсах зам юм. 
Радиатор
Хөдөлгүүр доторх халсан хөргөлтийн шингэнийг хөргөх зорилгоор радиатор доторх гуурсуудаар дамжуулан өнгөрүүлэхдээ хөргөх сэнсний тусламжтайгаар бий болсон агаарын хүчтэй урсгалд оруулж шингэнийг хөргөдөг.  
Радиаторын ажиллагаа
Радиаторын таг 
Хөргөлтийн шингэн байнга халж, хөрч байдаг тул түүний эзлэхүүн байнга ихэсч багасч байдаг. Үүнийг радиаторын таг зохицуулж илүүдлийн бортого руу оруулж мөн гаргаж байдаг байна. Радиаторын таг нь хөргөлтийн шингэний буцах хугацааг удаашруулж түүний буцлах температурыг 110 градус болгож нэмэгдүүлж өгдөг. 
Хөргөлтийн шингэний температур нэмэгдэхийн хирээр шингэний эзлэхүүн нь нэмэгдэж радиатороос хальж тагны хавхлагыг түлхэн  онгойлгож хальсан шингэнийг илүүдлийн бортого руу юүлдэг. 
Хөргөлтийн шингэн хөрөхөөр түүний эзлэхүүн нь багасч радиатор дтор вакум орчин бий болсноор соролт үүсч бортогоноос радиатор руу юүлэгдэнэ. 
Термостат
Термостат нь хөргөлтийн шингэнийг харахад түүний хавхлаг нээгдэж, хөрөхөд хаагддаг дулааныг мэдэрдэг төхөөрөмж юм. 
Радиаторт орж хөрсөн шингэн хөдөлгүүрийг хөргөхөөр, хөдөлгүүрт байгаа халсан шингэн радиатор руу орж хөрөхөөр өөр хоорондоо солигдож шилжих үйлдлийг термостатын тусламжтайгаар гүйцэтгэдэг. 
Хөргөх шингэний насос 
Хөргөлтийн системд шингэний насос нь хөдөлгүүр доторх шингэний богино эргэлт болон радиатороос хөдөлгүүр рүү шингэнийг сэлгэж оруулах эргэлтийн давтамжийг үүсгэдэг. 
Хөргөлтийн сэнс 
Радиатор доторх хөргөлтийн шингэнийг сорж хөргөдөг, сорогдсон агаарыг хойшоо үлээж хөдөлгүүрийг давхар хөргөх ажиллагаатай. Энэ сэнс нь цахилгаан ба термомуфьт ажиллагаатай гэж 2 ангилдаг. 
Термомуфьт ажиллагаатай сэнс нь тахир голын эргэлтээс ремин дамжуургаар эргэлтээ авч термомуфьт шингэний халалтанд тэлэх шинж чанарыг ашиглан барьцалдаж эргэдэг зарчимтай. 
Цахилгаан сэнс 
Цахилгаан сэнс нь дулааны  мэдрэгчийн тусламжтайгаар цахилгаан хөдөлгүүрийн энергээр ажилладаг. 
Дулааны мэдрэгч нь халалтыг тодорхой хэмжээнд хүрэхэд цахилгаан хөдөлгүүрийг асааж сэнсийг ажиллуулдаг. 



Category: Авто мэдлэг | Views: 4379 | Added by: uugi | Date: 2013/01/24 | Comments (2)

« 1 2 ... 5 6 7 8 9 ... 19 20 »
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  May 2024  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024