|
хотын нөхцөлд хянах самбар дээр O/D OFF гэрэл асахгүй байвал зохилтой |
O/D /over drive/ Араа шилжүүлэгч дээр байрлах товчлуур бөгөөд on /off гэсэн хоёр горимтой. Хөдөлгүүрийн эргэлтийг хурдны хайрцагт нэмэгдүүлж дамжуулах систем. Off горимд тавихад хянах самбар дээр шар гэрэл асах бөгөөд зөвхөн 1-3-р арааг ашигладаг. Хурдтай явах боломжгүй хот дотор тохиромжтой. On горимд гэрэл унтрах бөгөөд шулуун замд саад бага үед хурдан явахад 4 арааг ашиглан явна. Мөн 4-р араанаас 3-р араанд шилжүүлэн хүндрүүлж хөдөлгүүрийн тормоз хийх үед ашиглана. Сүүлийн үеийн автомат хурдны хайрцагууд 8 шатлал хүртэл байдаг бөгөөд энэ тохиолдолд хамгийн сүүлийн буюу 8-р араа гэсэн үг юм. Олон шатлалтай болох нь хурдны хайрцагийн янз бүрийн хурдан дахь нарийвчлалыг сайжруулж байгаа хэрэг юм.
Анхаар! Гэрлэн дохио болон уулзвар дээр арааг салгалгүйгээр D байрлал дээр тормоз гишгээтэйгээр зогсоно. Олон дахин залгаж салгах нь хурдны хайрцагийн ажиллагаанд муу бөгөөд кардан гол дифиренциалд холхио үүсэх шалтгаан болно. Мэдээж хэт удаан зогсох үед D байрлалаас N байрлалд шилжүүлж болно.
Автомат хурдны хайрцаг нь үйлдвэрлэгчээс хамааран Power /Normal, Power/Auto/Hold, Power/Economy,Power/Manual, Normal/Snow зэрэг олон янзаар нэрлэгддэг ажиллагааны горимтой байна.
- Power Чадал шаардсан үед хэрэглэх бөгөөд хаазыг тултал гишгэхэд хөдөлгүүрийн эргэлт дээд эргэлтэд хүрсний дараа араа солигдоно. Мөн араа солигдох хугацааг өөрчлөнө. Ингэхдээ хүч авхуулах үед солигдох хугацааг уртасгах, өгсүүр газар арааг эрт хүндрүүлдэг.
- Normal- ердийн үед хэрлэнэ.
- Auto- ердийн үед хэрэглэнэ.
- Hold- Арааг хамгийн бага боломжит эргэлтэд солих бөгөөд хамгийн хөнгөн араанд шилжсэн үед хаазыг огцом гишгэсэн ч араа хүндрэхгүй, шулуун зам болон халтиргаатай замд тохиромжтой.
- Economy, Manual, Snow нь Hold горимтой адил бөгөөд нэг зүйлийг өөрөөр нэрлэсэн.
Автомат хурдны хайрцагийг спорт явалтад ашиглах нь:
Зарим үед хөдөлгүүрийн хүчин чадлыг дээд зэргээр ашиглах шаардлага гардаг. Энэ үед араа шилжүүлэгчийн байрлалыг явдал дунд L-ээс D байрлалд чөлөөтэй шилжүүлэн хэрэглэж болно. Энэ үед хөдөлгүүрийн эргэлт хэмжигч tahometer-ийг хянаж тахир голын эргэлтийн хязгаарын улаан зураасаас өнгөрүүлж болохгүйг анхаарах хэрэгтэй.
Гараар шилжүүлэх боломжтой
автомат хурдны хайрцаг
автомат хурдны хайрцаг
Сүүлийн үед автомат хурдны хайрцаг 1-5, 5-1 гэх мэтчилэн гараар шилжүүлэх боломжтой загвар өргөн дэлгэрч байгаа бөгөөд механик хурдны хайрцагийн араа солих ажиллагаанд ойртуулах зорилготой хийсэн боловч яг адил гэж хэлж болохгүй. Механик хурдны хайрцагт арааг өгсүүлэн алгасаж хийж болдог бол гараар шилжүүлэх боломжтой автомат хурдны хайрцагт ийм боломж байхгүй заавал дамжиж хийдэг. Мөн хурд саарах үед автоматаар шатлал буурдаг байдаг боловч зарим үйлдвэрлэгч нарын авто машин заавал гараар бууруулдаг ба ийм тохиолдолд мартсан үед угзчих зэрэг таагүй явдал гардаг. Үндсэндээ бол автомат хурдны хайрцагийн солигдох хугацааг гараар зохицуулж байна гэсэн үг бөгөөд доторх механизмын хувьд автомат хурдны хайрцагаас ямарч ялгаа байхгүй. Зарим хүмүүс автомат механик хос ажиллагаатай гэхээр сонгодог механик хурдны хайрцагтай андууран бензин бага иднэ гэх мэтчилэн андуурдаг. Худалдаж байгаа хүмүүс нь ч тэгж ухуулах явдал байдаг. Хэрэглэж сураагүй хүн нэг хэсэг автоматаар явж дараа нь гараар шилжүүлэх горимд шилжүүлэн явж байгаад зогсоод ахиад хөдлөхдөө шилжүүлэхээ мартах зэргээр түвэг уддаг бөгөөд ийм хурдны хайрцагтай автомашинд ач холбогдол өгөх хэрэггүй юм.