"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Saturday
2024/05/04
10:06 AM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » Entries archive
Машины утаа хамгийн хорон нь




НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хам­гийн хортой гэж тогтоосон 10 бодисын дотор автомашины хөдөлгүүрийн утаагаар ялгаран гардаг нүүрстөрөгчийн исэл нь хортой чанараараа цацраг идэвхит бодисын дараа 2-рт, мөн азотын исэл 4-рт оржээ. Нүүрстөрөгчийн исэл нь бензин хөдөлгүүрт автомашинаас, харин азотын исэл нь дизель хөдөлгүүрт автомашинаас гардаг.
 

  Эрдэмтдийн хийсэн судал­гааны дүнгээс харахад агаар бохирдуулагч нүүрстөрөгчийн ис­лийн дөнгөж 10 орчим хувийг суурин эх үүсвэр /гэр хороолол, уурын зуух/, харин 90 гаруй хувийг хөдөлгөөнт эх үүсвэр /автомашин/ гаргадаг юм байна. Түүнчлэн агаар дахь нүүрс - ус төрөгч, азотын ислийн 50 хувь нь мөн л автомашинаас үүдэлтэй. Тэгэхээр агаарын бохирдол гэхээр л нөгөө муу гэр хорооллынхноо ад үзээд байдаг ч анхаарах л ёстой асуудал юм байна.
 
  Автомашины утаагаар ялгарах хорт бодис нь хүний амьсгалах түвшинд /20-30 см-т/ хаягддаг учраас хамгийн хор хөнөөлтэй байдаг юм байна. Ялангуяа өвлийн улиралд хүйтний хэмээс хамаарч агаар нягтарсан байдаг учир машины утаа дээшээ хөөрч чаддаггүй, орчиндоо бөөгнөрч байдаг.
 
  Замын цагдаагийн газрын мэдээллээр Улаанбаатарт 240.000 автомашин хөдөлгөөнд оролцож байна. Үүний 30.000-40.000 нь дулаан гаражаар хангагддаг гэсэн тойм тооцоо ч байдаг. Царцсан автомашин хэвийн үеэсээ хамгийн багаар бодоход 10 дахин их хортой утаа ялгаруулдаг гэж үзвэл дулаан гаражгүй 200.000 автомашин нь 2.000.000 автомашины утаатай тэнцэхүйц хэмжээний утаа, тортог ялгаруулж байна гэж манай инженер тооцоолсон байна.
 
  Тээврийн хэрэгслийн хөдөл­гүүрээс ялгаран гарч буй утааны найрлаганд нүүрстөрөгчийн исэл, хөө тортог, хар тугалга, бензипирэн, альдегид зэрэг 200 гаруй хорт бодис байдаг аж. Эдгээр нь хүний бие, эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар олон тооны баримтууд байдаг.
 
Цөөн зарим нэгийг нь дурдвал:
 
Автомашины хөдөлгүүр албадан сул ажиллахад, хөдөл­­гүүрээр тормослох үед нүүрстөрөгчийн хэм­жээ олон дахин ихэсдэг бөгөөд бензиний ууршилт, хөдөлгүүрийн тэвш­нээс гарах дутуу шатсан нүүрстөрөгч бүхий хий нь төв мэдрэлийн системийг мансууруулах буюу амьсгалын замын салст эрхт­нүүдийг цочрооно.
 
Хөө тортог нь хүний амьсгалын замыг бохир­дуулахаас гадна хамар, уушигны архаг өвчин үүсгэх ба хорт хавдар үүсгэгч бодисын дамжуулагч нь болдог.
 
Автомашины хөдөлгүүрийн цилиндр, поршингийн хэсэг элэгдсэн, царцсан, хөдөл­­гүүрийн тосны зарцуулалт ихэссэн үед утаан дахь бензпирэн хэдэн арав дахин ихэсдэг бөгөөд энэ нь амьсгалын замаар дам­жин хүний бие махбодод хуримтлагдаж, улмаар хорт хавдар үүсгэх аюултай. 10.000 хүнд ноогдох хорт хавдрын өвчлөлийн тоогоор манай улс дэлхийд эхний 10-т орж байгаа нь үүнтэй холбоотой ч байж болох юм.
 
 
 
МАШИНАА ДУЛААН ХОНУУЛАХ АРГА
 
Хувийн гаражгүй жолооч нар машинаа дулаан хонуулах гэж янз бүрийн л арга хэрэглэдэг. Шөнийн цагаар хөлсний гараажид тавих, хучлага хучих гэх мэт. Гэвч бүхэл бүтэн өвлийн турш дулаан гаражд хонуулах нь эдийн засгийн хувьд ч халгаатай. Жижиг тэрэг хоногийн 3000-4000, жип болон ачааны тэрэг 4000-5000 төгрөгний ханштай байна. Тиймээс жолооч нар мөнгөө хэмнэх үүднээс янз бүрийн арга хэрэглэдэг. Машинаа ил зогсоолд байрлуулж бүтээлгээр хучих гээд л. Үнийн хувьд 40,000-90,000 төгрөгний ханш заажээ. Хучлагаар үйлчилдэг зогсоол ч байдаг. Хучлага хэрэглэж байгаа тохиолдолд машинаа нэлээн удаан халааж оройхон тавих хэрэгтэй болдог. Өдөржин энэ чигээр нь орхивол үүний үр дүн гэж бүүр ч байхгүй. Тиймээс аккумлятор сайн байх хэрэгтэй. Энэ арга өглөө аажуухан босож яаралгүй хөдөлдөг хүнд илүү зохимжтой. Гол хүндрэл тоос шороо болсон хүнд хучлагатай өглөө орой бүр ноцолдох. Энэ арга нь ямар нэгэн дулааны эх үүсвэргүй учраас хэдий машин асавч элэгдэл хорогдол чамгүй үзүүлнэ. Машин халтлаа нэлээд бензин иднэ. Гүйцэт халлаа ч нэгэнт хүйтэн асалт хийсэн учраас свеча-ны нөхцөл байдал сайнгүй байж ерөнхийдөө идэлт­тэй. Хамар дотор дулаалга хийх, машинаа байрлуулсаны дараа доогуур нь хөөсөнцөр шур­гуулах, янданг бөглөх зэрэг аргуудыг давхар хийх хэрэг гардаг. 
 
Монгол инженерийн бүтээ­сэн ДН-1 хэмээх халаах төхөөрөмж
 
Энэ нь дулаан гаражгүй жолооч нарт хамгийн хэрэг­цээтэй эд бөгөөд шөнийн -20-40 хэмийн хүйтэнд машины аккумляторын шингэн, мотор, кропны тосыг царцаахгүй байлгах зорилготой. Мөн хөлд­сөн царцсан тосыг халаана. Гадаа байгаа машины­хаа кастчерын доор авто халааг­чийг байрлуулаад цахил­­гаанд залгаж хэрэглэнэ. Ихэнх жолооч нар асуухдаа цахил­гаанд хэр хэмнэлттэй вэ шөнөжин залгаж болох уу гэж асуудаг. Хоногт 1,5-3.0 квт цахилгаан зарцуулдаг бөгөөд шөнийн турш дээд тал нь 150 төгрөг л жолоочийн халааснаас гарна. Энэ төхөөрөм­жийг багаар бодоход 15 жил ашиглана. Үнийн хувьд 100 гаруй долларын ханштай байдаг гэнэ.  
Category: Авто мэдээ | Views: 1995 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)

Суперчаржер 
Турбочаржертай адил үүрэгтэй ба хөдөлгүүрээс эргэлт авах хэлбэр нь тахир голын эргэлтээс ремин дамжуурга болон араан дамжуургаар эргэлт авч агаарыг сорон хөдөлгүүрийн шатах камерт өндөр даралтаар шахаж оруулах үйлдлийг хийдэг төхөөрөмж юм. 
Суперчаржерийг турбочаржертай адил автомашинд нэмэлт тоноглолоор тавьж болдог. 
Category: Авто мэдлэг | Views: 1048 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)

Турбочаржер 
Дотоод шаталтат хөдөлгүүрийн шатах камерийг илүү их хүчилтөрөгчөөр хангаж шаталтыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгүүрт тавигддаг төхөөрөмж юм. Ийм төхөөрөмжтэй хөдөлгүүр агаар хөргөгч буюу интеркүүлэрийг заавал хэрэглэдэг. Инкүүлэр нь турбочаржерийн сорж буй агаарыг хөргөх үүрэгтэй төхөөрөмж юм. Хөрсөн агаарын эзлэхүүн багасч илүү нягт болдог учир хөдөлгүүрт хүчилтөрөгч их хэмжээгээр орсны хэрээр шаталт өндөр явагддаг байна. 
Турбочаржерийн бүтэц нь нэг голд суурилагдсан хоёр сэнс байх ба нэг сэнс нь хөдөлгүүрээс гарч буй ажилласан хийний даралтанд цохигдон эргэхэд нөгөө сэнс нь хамт буюу дагаж эргэдэг. Хоср сэнсний нэг нь үлээгдэхэд нөгөө нь сорох гэсэн зохион байгуулалтаар сэнсний далбангуудыг байрлуулсан байдаг. Ийнхүү агаарыг сорон хөдөлгүүрийн шатах камерт өндөр даралтаар оруулдаг. 
Ашиглалтын зөвлөгөө: 
Турбочаржертай автомашины агаар шүүгч бохирдоход турбо руу тоос шороо элдэв бохирдол орж сэнсийг гэмтээдэг тул агаар шүүгчийг байнга цэвэрхэн байх шаардлагатай. 
Category: Авто мэдлэг | Views: 1205 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)

Автомашины дугаарын төгсгөлөөр хязгаарлаж буй хуваарь 

Гариг Дугаарын төгсгөл 
Даваа1 ба 6
Мягмар2 ба 7
Лхагва3 ба 8
Пүрэв4 ба 9
Баасан5 ба 0
Бямба
 (1 сарын 26, 2 сарын 2)
Тэгш тоогоор төгссөн
Ням 
(1 сарын 27,  2 сарын 3)
Сондгой тоогоор 



Category: Авто мэдээ | Views: 2131 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)

Автомашины VIN CODE буюу арлын дугаарын тухай

XX зууны 80-аад оныг хүртэл бүх автомашин долоон шифр бүхий арлын /шасси/ дугаараар тодорхойлогддог байсан. Энэ хэлбэр нь тухайн тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг бага агуулдаг дутагдалтай байжээ. Иймээс автомашин үйлдвэрлэгчид 17 тэмдэгт бүхий олон үсгэн тэмдэглэгээтэй VIN CODE буюу тусгайлан ялгах тэмдэгт /арлын дугаар/-ийг хэрэглэх болсон.

1977 онд АНУ болон Канадад автомашины арлын дугаарыг илтгэсэн ISO 3779 стандарт бий болсон түүхтэй. Энэ стандарт бий болсноор автомашиныг төрөлжүүлэх, хулгайчаас хамгаалах энгийн бөгөөд найдвартай аргыг олж чадсан гэж үздэг. Одоогоор дэлхий дахинд ISO 3779-1983 стандартыг мөрдөж байгаа бөгөөд нийт автомашин үйлдвэрлэгч 24 улс багтдаг. Автомашины vin code бичигдсэн тусгай таблиц нь автомашины салдаггүй эд анги болох кузов, эсвэл арал дээр байрлана.

VIN CODE-ийн 17 тэмдэгт нь ихэвчлэн нэг шугаманд /зарим тохиолдолд хоёр шугаманд/ хоорондоо ямар нэгэн зай авагдахгүй, дунд нь ямар нэгэн тэмдэгт /цэг таслал гэх мэт/ хэрэглэхгүйгээр бичигдсэн байна. VIN CODE нь гаргацтай тод, автомашины ашиглалтын хугацаанд бүдгэрч арилахгүй, өөрчлөхөд төвөгтэй буюу дууриалган хийх боломжгүй нөхцөлөөр хийгдсэн байна.

Энэхүү системийг 30 жилийн дотор нэгэн утга агуулга бүхий тоо болон үсэг давхцахгүй байхаар тооцсон.

VIN CODE-д 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэсэн араб тоо болон латин үсгүүдийг хэрэглэдэг. Латин цагаан толгойн I үсэг нь 1-ийн тоотой. О болон Q үсгүүд нь 0 тоотой андуурагдах магадлалтай тул I.O.Q үсгүүдийг хэрэглэдэггүй. ISO 3779 стандартад зааснаар автомашины үйлдвэрлэсэн он нь тухайн жилийн долдугаар сарын 1-нээс эхэлж дараа жилийн зургадугаар сарын 30-аар дуусгавар болно. Жишээ нь:1993 оны 7 сарын 1-нд үйлдвэрээс гарсан автомашины vin code - д R үсэг байгаа нь тухайн автомашин 1994 онд үйлдвэрлэгдсэн болохыг нотолно. /Зарим улсад 10-1-ээс 5 сарын 1 хүртэл тооцдог. Volkswagen/ 1980 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинуудын оны тэмдэглэгээг хүснэгтээр үзүүлбэл:


Автомашиний vin code - д хэрэглэдэг тоо ба үсгүүдийг дурьдвал:
0 1 2 3 4 5 6 7 8 9

A B C D E F G H J K L M N P R S T U V W X Y Z зэрэг болно. VIN CODE -д орсон 17 тэмдэгтийн бүтцийг тодорхойлвол:

VIN CODE нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ.

World Manufacturers Identification (WMI) - Үйлдвэрлэгчийн индекс 
Vehicle Description Section (VDI) - Бичвэрийн хэсэг 
Vehicle Identification Section (VIS) - Ялгах хэсэг


WMI /1-3/ хэсгийн эхний тоо /1/ нь тухайн газарзүйн бүсийг илэрхийлнэ. Хоёр дахь тоо нь тухайн газарзүйн бүс нутагт байрлах орон /үйлдвэрлэгч,завод,фирм/ заана. Гурав дахь тоо нь үйлдвэрлэгчийн код байна.

WMI хэсгийн гурав дахь тоо нь ес байвал тухайн үйлдвэрлэгч нь жилд 500-аас цөөн автомашин үйлдвэрлэдэг гэж ойлгож болно.

VDI хэсэгт /4-10/ автомашины төрөл, кузовны хэлбэр, хөдөлгүүрийн төрөл, дамжуулгын төрөл /хойт, урд хөтлөгчтэй/, хөдөлгүүрийн ажлын эзлэхүүн, жолооны хүрдний байрлал зэргийг бичиж болох ба үйлдвэрлэгч нь өөрийн үзэмжээр өөр тэмдэглэгээ хийж болно.

VIS хэсэгт /10-17/ үйлдвэрлэгчид өөрсдийн тэмдэглэгээг хийх ба сүүлчийн дөрвөн тоо нь заавал тоон цифрээр илэрхийлэгдсэн байх ба угсралтын дамжлагуудыг тодорхойлно.

Audi, VMW, Chrysler, Hyundai, Mitsubishi, Opel, Peugeot, Porsche, Renault, Rover, Saab, Volvo үйлдвэрийн автомашинуудын VIN-кодийн 10 дахь тэмдэгт нь үйлдвэрлэсэн оныг тодорхойлно. Бусад зарим үйлдвэрлэгчийн хувьд 11 дэх тэмдэгг нь үйлдвэрлэсэн оныг тодорхойлдог. Жишээ нь: Ford фирмийн 11 дэх тэмдэгт нь үйлдвэрлэсэн оныг тодорхойлно.


Vin code нь хөдөлгүүр салон хоёрыг тусгаарласан хэсэгт таблиц дээр бичигдсэн байна. Мөн хянах самбарын зүүн дээд буланд, салхины шилний баруун доод өнцөг зэрэг газруудад гаднаас нь харахад харагдахуйц хадагдсан байна. Япон улс дотоод зах зээлдээ нийлүүлдэг автомашиндаа 9-12 тэмдэгт бүхий frame code, гадаад зах зээлд нийлүүлдэг автомашиндаа 17 тэмдэгт бүхий vin code хэрэглэдэг. Жишээ болгож toyoto RAV-4 автомашины frame code-р үзүүлбэл:

VIN CODE -ийн зарим ухагдахууныг тодруулвал: Эхний тоо - үйлдвэрлэгч улс
1, 4, 5-АНУ
2 - Канад
3 - Мексик 
9 -Бразил 
J - Япон
К - Солонгос 
S - Англи 
V - Испани 
W - Герман 
Ү - Швед 
Z - Бразил 
Z - Итали

2-дахь тоо - Үйлдвэрлэгч Фирм - завод
1  - Chevrolet
2 эсвэл 5 - Pontiac  
3 - Oldsmobile
4 - Buick
6 - Cadillac 
7 - GM Canad  
8 - Saturn 
A - Audi 
A - Jaguar 
A - Land Rover 
B - BMW 
U - BMW (АНУ) 
B - Dodge 
D - Dodge 
C - Chrysler 
D - Mercedes Benz 
J - Mercedes Benz (АНУ) 
J - Jeep 
F - Ford 
F - Ferrari 
F - Fiat 
F - Subaru 
G - General Motors 
H - Honda 
H - Acura 
L - Lincoln  
M - Mercury 
M - Mitsubishi 
A - Mitsubishi (АНУ) 
M- Skoda 
M - Hyundai 
N - Nissan 
N - Infiniti 
O - Opel 
P - Plymouth 
S - Isuzu
S - Suzuki 
T - Toyota 
T - Lexus 
V - Volvo
V – Volkswagen

VIN-кодийн 3 дахь тэмдэгт нь автомашины төрлийг заана.
• В -трейлер
• F- Ачааны автомашин
• Н,Х - Суудлын автомашин, бага оврын тээврийн хэрэгслүүд
• J, Ү -  Автобус, универсал 
• Z - Ачааны автомашин, микроавтобус, универсал
• 8 - Бага оврын тээврийн хэрэгслүүд MPV (Multi Purpose Vehicle) гэх мэт,

4 дэх тоо нь автомашины модель /хувилбар/-ыг заана.
• A Atos, Atos Prime   
• C Sonata (зөв рультэй), Accent
• D Sonata (буруу рультэй), Elantra
• U Accent (буруу рультэй)
• V Accent (зөв рультэй) гэх мэт

эх сурвалж: http://news.gogo.mn
Category: Авто мэдлэг | Views: 6302 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (1)

« 1 2 3 4 5 6 7 ... 19 20 »
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  May 2024  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024