"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Wednesday
2024/05/01
8:59 PM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » Entries archive

Гэрлэн дохио түүний зориулалт ба бүтэц

1914 оны 8 сарын 5-нд дэлхийн түүхэнд анх удаа АНУ-ын Огайо мужийн Кливленд хотын 105-р гудамжины уулзвар дээр гэрлэн дохио суурилуулж байжээ.

 Гэрлэн дохио бол тээврийн хэрэгсэл болон замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хэрэглэдэг төхөөрөмж юм. Гэрлэн дохио нь үндсэн 3 өнгийн чийдэнтэй. Чийдэнгийн ашиглалтын хугацаа нь дундажаар 5 жил байдаг. Жирийн чийдэнгээс гадна, матриц үүсгэдэг олон төрлийн чийдэнг ашиглаж болно. Гэрлэн дохиог хэлбэрээр нь автомат, механик гэж 2 хуваадаг. Автомат гэрлэн дохионы үйл ажиллааг зохицуулах 3 янзийн систем бий. Эхний систем нь тодорхой цагийн давтамжаар гэрлэн дохионы өнгө солигддог. Хоёр дахь нь авто замын хөдөлгөөний ачаалалаас хамаарч өнгө солигдох зарчим үйлчилдэг. Харин эцсийнх нь компьютерийн удирдлагатай юм. Гэрлийн өнгө солигдох нэг мөчлөг нь 160 секунд орчим байдаг. Гэрлэн дохионы чийдэнгийн өнгө нь шөнө 100 метрийн алсаас харагдаж байх ёстой.



Category: Авто мэдлэг | Views: 4288 | Added by: uugi | Date: 2013/04/06 | Comments (6)

Автомашин ба Фэнгшүй

Таны машин цэвэрхэн, салондоо бүх зүйл нямбай, хог шороогүй байвал хамгийн гол шүтээн нь тэр болно. Дараагийн машин доторхи фэн шүйгийн сайн зүйл нь түүнтэй сайхан харьцах явдал юм. Мэндлэх, нэр өгөх, машинаа харааж зүхэхгүй, өхөөрдөх гэх мэт. Өөр хүнд шилжүүлэхгүй байвал их сайн. Салхины шилэнд есөн шидийн юм наахгүй байх хэрэгтэй.Цэвэр фэн шүйгээр бол машиндаа Багуа-гийн толийг хэрэглэх нь чухал. Бас нэгэн сонирхолтой автомашины энергийг зохицуулах арга бол Багуа- гийн 8 өнцөгтийг зүүж 8 хуваагаал нүх бүрийг тохирох өнгөөр будаарай.

 

1. Өмнө хэсэг-улаан

2. Баруун өмнө-шар эсвэл ягаан

3. Баруун- цагаан буюу саарал

4. Баруун хойд- цагаан буюу саарал

5. Хойд - хар, хөх эсвэл цэнхэр

6. Зүүн хойд - шар

7. Зүүн - ногоон

8. Зүүн урд- ногоон, нил ягаан

Одоо үүнийгээ духны шилний дээр өмнө зүг дээрээс нь байхаар байрлуулна. Гэрлийн хамгаалалтын цаагуур нуун хавчуулж болно. Энэ нь таны төлөө ажиллана. Машинаа худалдаж авсны дараа сайтар угааж цэвэрлээрэй. Сүм, хийдээс ариусгалын рашаан авчирч ариулаарай.

Бид өдөрт өөрсдийи цаг хугацааны 30-40%-ийг машин дотроо өнгөрүүлдэг тул фэн шүй хэрэгтэй л байж таарна. Орчин үед машин хүний гол  хэрэглээнүүдийн нэг болсон тул түүний тав тухтай  байдал ба үйлчлэл нь бидний энергийн  оронд хүчтэй нөлөөлөх болно. Машин бүр хүнд янз бүрээр нөлөөлж мэдрэгддэг. Тэгвэл ямар хүнд зохих вэ? Фэн шүйд үүнийг хувь заяаны  4 багана гэж нэрлэлэг. Энэхүү хүснэгт хүнд  махболиудын аль сайн нөлөө үзүүлдгийг харуулдаг. /мод, гал, ус, төмөр, шороо/ Жишээлбэл, ус махбодид хар өнгө, 1 ба 6 гэсэн тоо, сэтгэл хөдлөл-айх, энерги-хүйтэн, дотор эрхтэнээс-бөөр тохирдог. Автомашинд дараахь зүйлүүд хамааралтай.

  1. Өнгө
  2. Улсын дугаар
  3. Үйлдвэрлэсэн ба зараглсан хугацаа /учир нь жилийн өдөр болгонд тодорхой махболь тохирч байдаг/

Эхлээд эзэмшигч өөрийн хүснэгтийг зохиолгож ямар махболь сайн болохыг тодорхойлно. Жишээ нь, ус, төмөр гэсэн махбодиуд хамгийн сайн нөлөөтэй байвал машинд зохих өнгө нь хар, саарал, цагаан, мөнгөлөг эсвэл цэнхэр байх болно. Хэрэв бид улаан, шар өнгө сонговол машины энерги эзнээ дэмжихгүй, харин золгүй явлалд хүргэж болно. Салоны өнгө бас чухал. Гална талын өнгөтэй адил байх албагүй.

Автомашины үйллвэрлэгдсэн ба зарсан хугацааг шинжээд хэр азтай машин таарав гэдгийг шинжиж болно. Муу өдөр үйллвэрлэгдсэн машин бусдаасаа илүү замын осолд өртөн, байнга л соронз шиг замын цагдаа нарыг дуудаж байдаг. Үүнийг машин худалдаж авах өдрөөрөө зохицуулж болдог. Мөн эхлээл хөдлөхдөө зөв зүг рүүгээ хөдлөнө. Сайн өдөр худалдаж авсан машины энерги хүний энергитэй зохицон нийлнэ.

Эх сурвалж: Moto.mn

Category: Зөвлөгөө | Views: 4480 | Added by: uugi | Date: 2013/03/11 | Comments (0)

Утаан дахь хорт бодисын хяналт 
Орчин үеийн хөдөлгүүрийн доторх эд ангийг хийцийг шинэчлэх, нэмэлт
 хэрэгслээр тоноглох зэргээр хүний эрүүл мэндэд хортой дараах 3н гол химийн
 бодисын ялгаралтыг багасгах урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Үүнд:
Нүүрс устөрөгч (CH):
Энэ хий бол шатаагүй буюу хагас шатсан түлш юм. СН нь тахир голын хөндий
 болон тэжээлийн системээс уурших юм уу дутуу шаталтын улмаас
 ажилласан хийн найрлагад агуулагдаж байдаг. 
Нүүрстөрөгчийн дутуу исэл (СО)
Энэ хий нь агаарын хэмжээ хэт бага байх үеийн дутуу шаталтын улмаас 
үүсдэг. 
Азотын эсэл: NOx нь агаар дахь хүчилтөрөгч болон азот нэгдэхэд хүрэлцэхүйц
 өндөр температур шаталтын хөндийд бий болсны улмаас үүснэ. Шаталтаас
 үүссэн СН болон NOx нь нарны гэрлийн нөлөөгөөр хорт бодисыг үүсгэнэ.
 Эдгээр 3н хорт бодисыг зэрэг хянахад хэцүү. Жишээ нь шаталтын өндөр 
температур нь СНыг багасгадаг ч NOxыг нэмэгдүүлдэг. Автомашины үйлдвэрүүд 
энэхүү асуудалтай олон арга замаар тэмцэж байна.

Category: Авто мэдлэг | Views: 1916 | Added by: uugi | Date: 2013/02/16 | Comments (0)

Тоормосны систем
Тоормосны гишгүүр дээр гишгэж, тоормосны төв аппаратан дахь тоормосны шингэнийг шахаж даралтанд
 оруулснаар тоормосны шингэн тусгай хоолойгоор дамжин гүйж 4н дугуй тус бүрийн хавчигч болон тэлэгч
 аппаратанд хуваарилагдана. 
Тоормосны шингэн хавчигч, тэлэгч аппаратуудаар дамжин накладыг дугуйн планзтай шахаж хавчих замаар
 тоормослох үйлдэл хийгддэг. 
Тоормосны систем нь шингэнээр \Тоормосны шингэн буюу гидравлик шингэн\ ажилладаг, даралтат хийгээр
 ажилладаг гэсэн хоёр төрөл байдаг. Суудлын автомашинд ихэвчлэн шингэнээр ажилладаг системийг өргөн  
 хэрэглэдэг. Том оврын хүнд даацын автомашинд даралтат хийн системийн тоормос суурилагдсан байдаг.
Тоормосны шингэн 
Тоормосны шингэн нь агшдаггүй шинж чанартай байдаг, түүний энэ шинж чанарыг ашиглан даралтын хүч үүсгэж 
тоормосны системд шингэнээр ашигладаг юм. Энэ шингэнийг гидравлик шингэн гэх ба буцлах температураас
 бага халуунд өтгөрөхгүйгээр, хүйтэнд тэсвэртэй байдлаар зохиогдсон байдаг. Хэрэв гидравлик шингэн буцалсан
 тохиолдолд физик химийн шинж чанараа алдаж агшиж эзлэхүүн нь багасдаг учраас тоормос барихгүй байх
 шалтгааны нэг болдог байна. Иймээс гидравлик шингэний стандартыг баримталдаг. Гидравлик шингэний нөөц
 сав нь Тоормосны төв аппаратны дээр байрладаг. Нөөц саван дээрх max ба  min тэмдэглэгээгээр шингэний
 түвшинг хянана. Тоормосны гишгүүрийг гишгэхэд гидравлик шингэний түвшин бага зэрэг унана. Хэрэв шингэий
 түвшин унахгүй байвал тоормосны төв аппаратын цлиндр бохирдож битүүрэлтэй байгаа гэсэн үг. 
Тоормосны хавчигч аппарат 
Хавчигч аппарат нь цлиндр дотор поршин буюу бүлүүрийг гидравлик шингэний даралтын хүчээр шахах замаар
 ажилладаг. Жолоочийн тоормосны гишгүүр дээр гишгэж байгаа хүч нь хавчигч аппаратын шахах хүчтэй харилцан
 хамааралтайгаар үйлчилж дугуйн эргэлдэх хөдөлгөөнийг аажмаар бууруулж автомашиныг зөөлөн зогсоодог.
 Тоормосны гишгүүрийг гишгэхээ болих үед гидравлик шингэний даралт багасч цлиндр доторх поршин буцсанаар
 планз наклад хоёр хөндийрөн дугуйнд эргэх боломж олгодог байна. 
Тоормосны хавчигч аппаратны ажиллагаа
Тэлэгч аппарат 
Тэлэгч аппарат нь автомашиныг илүү сайн зогсоодог учраас хойд дугуйнд ихэвчлэн тавьдаг байна. Мөн хүнд
 даацын автомашинуудын урд дугуйнд суурилагдсан байдаг. Хоёр бүлүүртэй цлиндр байх ба гидравлик шингэний
 хийн даралтын хүчээр хоёр бүлүүр гадагшаа чиглэлээр саран накладыг дугуйн планз руу шахаж тоормослох
 үйлдэл хийгддэг. 
Тоормосны гишгүүрийг чөлөөтэй байлгах үед гидравлик шингэний даралт багасч саран накладыг буцаах пүршээр
 өөр хооронд нь татаж дугуйн эргэх хөдөлгөөнийг чөлөөтэй байлгадаг байна. 
Зарим автомашинд тэлэгч аппарат нь зогсоолын тоормосны үүргийг давхар гүйцэтгэдэг. Сидан ангилалын
 автомашины хойд дугуйнд хавчигч аппараттай хамт суурилагдаж зогсоолын тоормосны үүргийг гүйцэтгэдэг
 байна. 
Тоормосны тэлэгч аппаратын ажиллагаа
Category: Авто мэдлэг | Views: 5090 | Added by: uugi | Date: 2013/02/15 | Comments (2)

 Жолооч та жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн бол 
Энэхүү үнэмлэхийг үрэгдүүлмсэн бол зохих лавлагаа иргэний бичиг баримтыг үндэслэн шалгалтгүйгээр нөхөн олгодог. 
Жолооны үнэмлэх авахад дараах материалыг  бүрдүүлнэ. 
Иргэд жолооны үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэх, эмнэлгийн үзлэгт хамрагдаж тэнцсэн эрүүл мэндийн хуудас, 
Өнгөт зураг: 2 хувь 
Үнэмлэхний 12.500 төгрөгийг банкинд тушаана. 
Хүлээн авагч банк: Төв төрийн сан, хүлээн авагч байгууллага замын цагдаагийн газар, дансны дугаар: 9000961826 

Жолооны үнэмлэхээ хүчингүй болгож зарлуулна. Зарлуулахад 2500 төгрөг банкинд тушаана. 
Хүлээн авагч банк: Төв төрийн сан, хүлээн авагч байгууллага занмын цагдаагийг газар, дансны дугаар: 9000961826 
Үнэмлэхний нэр, хүчингүй болгож зарлуулсан баримтаа замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын тасгийн үйлчилгээний заалны 03 дугаарын цонхонд авч ирнэ. Шалгалт авахгүйгээр нөхөн олгоно.
Category: Зөвлөгөө | Views: 7414 | Added by: uugi | Date: 2013/02/15 | Comments (4)

1 2 3 ... 19 20 »
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  May 2024  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024