Хөдөлгүүрийн хөргөлтийн систем Автомашин явж байх үед хөдөлгүүрийн дотоод шаталтаас үүсэх дулаан 2000 градус буюу түүнээс дээш халах тохиолдол байдаг. Энэ халуун нь цлиндр, поршин, цилиндрийн толгой гэх мэт хөдөлгүүрийн эд ангиудад их хэмжээний элэгдэл үүсгэдэг. Үүнээс сэргийлж хөргөлтийн систем нь хөргөлтийн шингэнийг ашиглан хөдөлгүүрийг хөргөдөг. Автомашины хөргөлтийн системийн ажиллагаа нь радиатор, радиаторын таг, хөргөх сэнс, термостат, хөргөлтийн шингэний насос зэрэг төхөөрөмжүүдийн тусламжтайгаар явагддаг байна. Хөргөлтийн шингэн нь хөдөлгүүр доторх халууныг өөртөө шингээж радиаторт орж хөрөн, буцаж хөдөлгүүрт орох давтамжаар хөдөлгүүрийг хөргөдөг. шараар тэмдэглэсэн хэсэг нь хөргөлтийн шингэн дамжин урсах зам юм. Радиатор Хөдөлгүүр доторх халсан хөргөлтийн шингэнийг хөргөх зорилгоор радиатор доторх гуурсуудаар дамжуулан өнгөрүүлэхдээ хөргөх сэнсний тусламжтайгаар бий болсон агаарын хүчтэй урсгалд оруулж шингэнийг хөргөдөг. Радиаторын ажиллагаа Радиаторын таг Хөргөлтийн шингэн байнга халж, хөрч байдаг тул түүний эзлэхүүн байнга ихэсч багасч байдаг. Үүнийг радиаторын таг зохицуулж илүүдлийн бортого руу оруулж мөн гаргаж байдаг байна. Радиаторын таг нь хөргөлтийн шингэний буцах хугацааг удаашруулж түүний буцлах температурыг 110 градус болгож нэмэгдүүлж өгдөг. Хөргөлтийн шингэний температур нэмэгдэхийн хирээр шингэний эзлэхүүн нь нэмэгдэж радиатороос хальж тагны хавхлагыг түлхэн онгойлгож хальсан шингэнийг илүүдлийн бортого руу юүлдэг. Хөргөлтийн шингэн хөрөхөөр түүний эзлэхүүн нь багасч радиатор дтор вакум орчин бий болсноор соролт үүсч бортогоноос радиатор руу юүлэгдэнэ. Термостат Термостат нь хөргөлтийн шингэнийг харахад түүний хавхлаг нээгдэж, хөрөхөд хаагддаг дулааныг мэдэрдэг төхөөрөмж юм. Радиаторт орж хөрсөн шингэн хөдөлгүүрийг хөргөхөөр, хөдөлгүүрт байгаа халсан шингэн радиатор руу орж хөрөхөөр өөр хоорондоо солигдож шилжих үйлдлийг термостатын тусламжтайгаар гүйцэтгэдэг. Хөргөх шингэний насос Хөргөлтийн системд шингэний насос нь хөдөлгүүр доторх шингэний богино эргэлт болон радиатороос хөдөлгүүр рүү шингэнийг сэлгэж оруулах эргэлтийн давтамжийг үүсгэдэг. Хөргөлтийн сэнс Радиатор доторх хөргөлтийн шингэнийг сорж хөргөдөг, сорогдсон агаарыг хойшоо үлээж хөдөлгүүрийг давхар хөргөх ажиллагаатай. Энэ сэнс нь цахилгаан ба термомуфьт ажиллагаатай гэж 2 ангилдаг. Термомуфьт ажиллагаатай сэнс нь тахир голын эргэлтээс ремин дамжуургаар эргэлтээ авч термомуфьт шингэний халалтанд тэлэх шинж чанарыг ашиглан барьцалдаж эргэдэг зарчимтай. Цахилгаан сэнс Цахилгаан сэнс нь дулааны мэдрэгчийн тусламжтайгаар цахилгаан хөдөлгүүрийн энергээр ажилладаг. Дулааны мэдрэгч нь халалтыг тодорхой хэмжээнд хүрэхэд цахилгаан хөдөлгүүрийг асааж сэнсийг ажиллуулдаг.
|