"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Thursday
2024/04/25
3:34 PM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » Entries archive
Playboy сэтгүүл 2013 оны шилдгүүдийг тодруулжээ.


Playboy сэтгүүл 2013 оны Шилдэг загварыг гаргасан байна. Тэргүүн байрыг 2013 Порше 911 загвар эзэлжээ.
2013 Porsche 911 Carrera
Хамгийн халуухан Роадстер загвараар Мерседес-Бенз SL500 загвар өөрийн хүчирхэг хүчин чадал, цул хөнгөн цагаан кузов, дээд зэргийн тав тух, сүүлийн үеийн технологи зэргээр шалгарсан бөгөөд түүнийг авахад танд $106,405 ам.доллар хэрэгтэй.

2013 Land Rover Range Rover
Харин Шилдэг SUV ангилалд Ланд Ровер Ренж Ровер загвар шалгарчээ. 4-р үеийн Ренж Ровер нь анхны цул хөнгөн цагаан бүтцийг ашигласан SUV болсон бөгөөд үүний туслалцаатай 320 кг гаруй хөнгөн болж чадсан юм. Түүнийг жолоодсоноор аялал зугаалга, амралтаар хол замд явахад компьютерийн туслалцаатай бүх дугуйн хөтлөгч системийг автоматаар тохируулах ажээ. Гадна дизайны хувьд дээд зэргийн байдлыг мэдрүүлэх элементтэй бөгөөд $83,500 ам.доллар төлснөөр өөрийн болгох боломжтой.
2013 BMW M5 US-Version
Спорт седан төрөлд БМВ М5 загвар тэргүүлсэн байна. Их гарын спорт седан бөгөөд хос турбо V8 хөдөлгүүрийг ашигласнаар 560 морины хүч гаргах боломжтой болсон юм. Ийм хүчирхэг эдийг ердөө л $92,095 ам.доллараар та өөрийн болгох боломжтой бөгөөд эр хүн бүрийн хүсдэг зүйлийг танд мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна
2013 Cadillac ATS
Тусгай байрын шагналыг Cadillac ATS загвар хүртсэн байна. Хэрвээ та Derek Hill-ийн оролцсон ЖМ-ийн сурталчилгааг үзсэн бол түүнийг авах хүсэл тань өөрийн эрхгүй төрөх болно.
2013 Honda Fit EV
Шилдэг Цахилгаан автомашины төрөлд Хонда Fit EV загвар шалгарчээ. Энэхүү өхөөрдөм, загварлаг бяцхан тэрэг нь хот/шулуун замд 2.86л/100км шатахуун зарцуулалтыг танд санал болгох бөгөөд цэнэглэхэд 3 цаг танаар шаардана. 2013 онд түүнийг хязгаарлагдмал тоогоор борлуулах тул та $37,415 ам.доллараа бэлдээд хүлээж байгаарай.
2013 Chevrolet Camaro ZL1 Convertible
Америк Булчин төрөлд Chevrolet Camaro ZL1 болон Ford Shelby GT500 загвар шалгарсан байна. Камаро нь танд 580 м.х болон 752 Нм эргүүлэх хүчийг хурц ширүүн дизайны хамтаар санал болгож байгаа бол Форд компани 552 морины хүч болон 325 км/ц хурдлах боломжийг санал болгож байна. Дээрх 2 загвар нь 2 уулаа Америк улсын нэр хүндийг өөртөө шингээсэн загварууд билээ.
2013 Ford Mustang Shelby GT500
Category: Авто мэдээ | Views: 1299 | Added by: uugi | Date: 2012/12/25 | Comments (0)

Auction буюу дуудлага худалдаанаас машин худалдан авах, захиалах

Та манай компаниар дамжуулан Японы автомашины дуудлага худалдаанаас машин захиалахдаа: 
  1. Манай компанийн харилцах утсаар эсвэл оффис дээр өөрөө болон өөрийн төлөөлөгчийг явуулж ямар маркийн, ямар өнгөтэй, хөдөлгүүрийн багтаамж ямар байвал зүгээр зэрэг бүх саналаа хэлнэ. 
  2. Дараа нь бид таны саналын дагуу дуудлага худалдаанаас хайлт хийж хэрэв таны хүссэн үзүүлэлтүүдтэй нийцэж байвал эргэж тантай холбогдож уг машиныг санал болгоно.
  3. Уг санал болгосон машин таны хүсэлд нийцэж байвал та болон манай компани хоорондын худалдан авалтын гэрээг байгуулна. \Та машиныхаа төлбөр тооцоог хэрхэн төлөх тухай уг гэрээн дээр заагдсан байх болно.\
  4. Үүний дараа бид өөрсдийн мөнгөөр таны машиныг  худалдан авч  мөн commission буюу хураамжийг өөрсдийн мөнгөнөөс гаргаж таны машиныг монголд таны гар дээр хүргэж өгнө. 
Commission буюу хураамжид ямар зардлууд багтах вэ?
Энэ хураамжид recycle буюу дахин эргэлтэд оруулах төлбөр, худалдан авсан дуудлага худалдааны байршлаас үл хамааран Японы газар нутаг дээрх бүх төрлийн тээврийн зардал, экспортын гэрчилгээ, Засгийн газрын татвар, шуудан, харилцаа холбоо, гаалийн бүрдүүлэлт, худалдан авахын өмнөх болон дараахь үеийн гэрэл зураг (машин ачигдсаны дараа та хэрэв хүсвэл эдгээр гэрэл зургуудыг хэрэглэн машинаа Монголд очихоос өмнө зарах боломжтой), боомтын хадгалалтын зардал болон бэхэлгээний зардал зэрэг Японы газар нутаг дээр холбогдон гарах бүхий л зардал багтсан болно. 

Category: Зөвлөгөө | Views: 2110 | Added by: uugi | Date: 2012/12/22 | Comments (0)

Уулзвараар эргэхдээ



Уулзварт буцаж эргэхдээ манай зарим эмэгтэй жолооч нар багтаж эргэхгүй  байгаа харагддаг. Хөндлөнгөөс харах юм бол багтахаар харагдаад байдаг. Ихэнх авто машинууд 11 метрийн өргөнд чөлөөтэй эргэхээр. Анзаараад байхад багтаж эргэхгүй байгаа жолооч нар голдуу жолоогоо эргүүлээгүй зогсож байдаг. Ингэснээр ногоон гэрэл асах үед хөдлөнгөө жолоогоо эргүүлж эхэлэхэд машин аль хэдийн тойргийн хагасыг их тойргоор туулсан байдаг ба сүүлд тултал эргүүлсэн ч багтахгүй болдог юм.

Нөгөө талаар нарны зам мэтийн дундаа хашлагатай газар буцаж эргэхдээ тойрон гарах гэж байгаа хашлагын ирмэгийг  хойд дугуйнаас өнгөрөөсөн байх. Хойд дугуй хашлагын төгсгөлөөс өнгөрөөгүй байвал буцаж эргэх үед хашлага дээгүүр хойд дугуй давах, өндөр хашлагатай бол доод хэсгээр тулж мордон машинаа хонхойлгож гэмтээх аюултай.

1. Тиймээс улаан гэрэл дээр зогсож байхдаа юмуу машин өнгөрөөх гээд хүлээж байх үед  жолоогоо тултал эргүүлсэн байх хэрэгтэй.

turn_left

2. Зохицуулдаггүй уулзварт шууд эргэхээр бол аль болох маш хурдан жолоогоо тултал эргүүлэх хэрэгтэй. Хэрвээ таны машины тэнхлэг тохиргоо болон дугуйн хий хэвийн байвал буцаж эргэж дуусах үедээ жолоогоо жаахан сулруулбал руль аяндаа өөрөө буцаж эргэн авто машин тэгширч байвал тэнхлэгийн тохиргоо хэвийн гэсэн үг. Хэрвээ буцахгүй заавал гараараа буцаан эргүүлж байвал тэнхлэгийг бүхэлд нь тохируулах болсон байна гэсэн үг. Дээр нь бас өндгөн тулгуурууд элэгдэж дугуйн байрлал өөрчлөгдсөн байж болох юм.

3. Зохицуулдаггүй уулзварт эргэхээр бол өөдөөс ирж байгаа автомашиныг өнгөрөөж байж, эсвэл гэрэл дохиогоороо дохиж байгаад эргэвэл сандрахгүй, тайван эргэхэд тус болно.

4. Өвлийн нөхцөлд хойд хөтлөгчтэй автомашинаар эргэж байгаа нөхцөлд хаазаа тултал нь гишгэж болохгүйг анхаарах хэрэгтэй ингэсэн тохиолдолд автомашин бөгсөө шидэж таны автомашины удирдлага алдагдах аюултай юм. Мөн өгсүүр замын эргэлт зэрэгт мөс тогтдог тул  хойшоо хүч алдаж арын машинаа мөргөх аюултай тиймээс нам хаазтайгаар машинаа тогтоож байгаад хөдөлгөөнөө үргэлжлүүлбэл зохилтой. Эсрэгээр та хойно нь яваа бол урдах автомашинаас зайгаа барьж зогсоорой.

5. Хойноо хөтлөгчтэй автомашинаар өвлийн нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ огцом хааз өгч мөн огцом  руль мушгих тун аюултай. Энэ нь таны автомашин шарвах улмаар жолоодлого алдагдаж бусдын болоод өөрийн эд хөрөнгөнд хохирол учрах аюултай. Тиймээс та гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ яаралгүй тайвнаар боломжит нөхцөлийг хүлээнэ үү.

Category: Зөвлөгөө | Views: 1197 | Added by: uugi | Date: 2012/12/21 | Comments (0)

« 1 2 ... 18 19 20
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  April 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024