Турбочаржер Дотоод шаталтат хөдөлгүүрийн шатах камерийг илүү их хүчилтөрөгчөөр хангаж шаталтыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгүүрт тавигддаг төхөөрөмж юм. Ийм төхөөрөмжтэй хөдөлгүүр агаар хөргөгч буюу интеркүүлэрийг заавал хэрэглэдэг. Инкүүлэр нь турбочаржерийн сорж буй агаарыг хөргөх үүрэгтэй төхөөрөмж юм. Хөрсөн агаарын эзлэхүүн багасч илүү нягт болдог учир хөдөлгүүрт хүчилтөрөгч их хэмжээгээр орсны хэрээр шаталт өндөр явагддаг байна. Турбочаржерийн бүтэц нь нэг голд суурилагдсан хоёр сэнс байх ба нэг сэнс нь хөдөлгүүрээс гарч буй ажилласан хийний даралтанд цохигдон эргэхэд нөгөө сэнс нь хамт буюу дагаж эргэдэг. Хоср сэнсний нэг нь үлээгдэхэд нөгөө нь сорох гэсэн зохион байгуулалтаар сэнсний далбангуудыг байрлуулсан байдаг. Ийнхүү агаарыг сорон хөдөлгүүрийн шатах камерт өндөр даралтаар оруулдаг. Ашиглалтын зөвлөгөө: Турбочаржертай автомашины агаар шүүгч бохирдоход турбо руу тоос шороо элдэв бохирдол орж сэнсийг гэмтээдэг тул агаар шүүгчийг байнга цэвэрхэн байх шаардлагатай.
|