"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Thursday
2024/05/02
2:28 AM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » Entries archive

Автомашины ерөнхий бүтэц

Автомашин нь ямарч хэлбэр дүрсзориулалттайбайсан ерөнхийд нь хөдөлгүүршасси /арал анги/

тэвш бүхээг гэж гурав ангилж болно.

Шасси гэдэг нь /chassis-суурь хайрцаг гэсэн францүгнээс гаралтайхөдөлгүүрийн чадлыг хөтлөх дугуйнддамжуулжэргэх

 хөдөлгөөнийг автомашины давшиххөдөлгөөнд хувирган зам дугуй хоёрын харилцанүйлчлэлийг гүйцэтгэнавтомашиныг

 удирдах цогц хэсэг юм.

Шасси /арал ангинь автомашины бүтцийн үндэсбөгөөд гурван хэсгээс тогтоно.

Хүч дамжуулах анги - явах анги - удирдах хэсэг

Трансмиссия - ходовая часть - механизмы управления

 Хүч дамжуулах анги нь хөдөлгүүрийн эргүүлэххүчийг хөтлөх дугуйнд дамжуулжэнэхүү эргүүлэх хүчболон дугуйн эргэх 

хурдчиглэлийг өөрчилдөг агрегатзангилаанаас бүрдэнэХүч дамжуулгын үндсэн зангилаандавцуулах холбоохурдны 

хайрцагкарданерөнхийдамжуулгадифференциалхагас гол орно.

Авцуулах холбоо нь хөдөлгүүрийн эргүүлэх хүчийгдамжуулах

хөдөлгүүрийг хүч дамжуулгаас түр зуур  салгах,хөдөлгүүрийг дамжуулгатай аажим холбох үүрэгтэй юм.

Хурдны хайрцаг бол хөдөлгүүрээс хөтлөх дугуйнддамжиж байгаа эргүүлэх хүчийг өөрчлөхмашиныг урагшхойш явуулах

хөдөлгүүр дамжуулга хоёрыг удаанхугацаагаар саланги байлгах үүргийг гүйцэтгэнэХөдөлгүүр,авцуулах холбоохурдны 

хайрцаг гурав нь өөр хоорондоохөдөлгөөнгүй холбогдсон нэгдмэл хэсэг байдаг. 

Кардан гол нь эргүүлэх хүчийг хурдны хайрцагаасхөтлөх дугуйнд өнцөгийн өөрчлөлт мөн хоорондын зайөөрчлөгдөх  
  нөхцөлд  дамжуулна.
Ерөнхий дамжуулга нь кардан голоос ирэх эргүүлэх хүчийг хувьсган хөтлөх голдифференциалаар дамжууланхагас голд 
тогтмол өнцөгөөр өгнө.

Дифференциал нь хөтлөх дугуйнуудыг өөр өөр хурдтай эргэх боломжтой болгодог.

Хагас гол нь эргүүлэх хүчийг хөтлөх дугуйнд дамжуулна.

Явах анги нь машины суурь хэсэг юмЯвах ангидаралурд хойд тэнхлэгнумзөөллүүрдугуй хамаарнаИхэнхи суудал

болон автобусанд бүхээг нь арлын үүргийггүйцэтгэнэЭнэ тохиолдолд бүхээгийг даацат хэсэг гэнэ.

Удирдах хэсэгт тоормосны системжолоонымеханизм хамаарнаЖолооны механизм нь жолооны хүрд,жолооны 

дамжуулгагөнжүүрэгтатуургануудаас бүрдэжавтомашины эргэх тойрох хөдөлгөөнийг хангана.

Category: Авто мэдлэг | Views: 3615 | Added by: uugi | Date: 2013/02/01 | Comments (1)

Автомашины гүүшингийн ажиллагаа 
Хуудсан нум нь хооронд нь боосон янз бүрийн урттай нимгэн утаснаас бүрддэг. Хамгийн урт хуудламжтаасны 2 талд гаргасан сэнжний тусламжтайгаар нумыг автомашины бүхээг, аралтай холбож өгнө. Нумны үзүүрийн нэг талын сэнжийг автомашины бүхээгтэй шууд боож өгдөг. Нөгөө үзүүрийг нь татуургаар дамжуулан холбодог. 
Гүүшин нь автомашиныг дотроос нь тулж явах, цохилтын хүчийг жолоочид дамжуулахгүй тусгаарлах, дугуй замын гадаргуу хоёрын харьцалтыг алдагдуулахгүй байх үүрэгтэй. Үүнийг чиглүүлэх, зөөллөх, унтраах элемент гүйцэтгэнэ. 
Зөөллөх элементүүд нь гадна хүчний үйлчлэлээр хэв гажилтанд орж, дараа нь буцаж хэвийн байдалдаа ордог. Гүүшингийн зөөллөх элементүүд нь ихэвчлэн автомашины бүхээг дугуй хоёрын хооронд байрладаг. Замын гадаргуугаас ирж байгаа цохилт зөөллөх элементийг хэв гажилтанд оруулдаг. Дараа нь хэв гажилтанд орсон элемент буцаж хэвийн байдалдаа орох зэргээр дээрх үйл ажиллагаа олон давтагдаж байдаг. 
Пүрш
Пүрш нь дээд доод тавган дээр сууж автомашины бүхээг, дугуй хоёрыг холбож өгдөг. Дугуй дээш доош шилжихээс хамаарч пүрш нь агшиж сунадаг.
Мушгиа гүүшин 
Энэ гүүшингийн мушгирах гол нь автомашины бүхээг дугуй хоёрыг хооронд нь шууд холбодог. Мушгиа гүүшин нь автомашинд дагуу, эсвэл хөндлөн байрлаж болдог. 
Амортизатор 
Орчин үед ашиглагдаж байгаа бүх төрлийн амортизаторуудын ажиллах зарчим нь ижил боловч тэдгээр нь хоорондоо шингэн нэвтрүүлэх нүх болон клапангуудын хэмжээ, тоо зэргээрээ ялгагдана. Иймд амортизаторуудыг ажиллах нөхцөлөөс нь хамааруулж дараах хэлбэрээр ангилна. Энгийн амортизаторыг хэт их ачаалалгүй, хэвийн нөхцөлд ашиглахад тохиромжтой. 
Амартизатор нь хамгаалах таг, шингэний цлиндр, жижиг диаметртай нүх эсвэл клапан бүхий поршен, шингэн зэргээс бүрддэг. Поршен хамгаалах таг зэрэг нь поршингийн гол дээр суудаг. Поршенгийн голыг автомашины бүхээгтэй, шингэний цлиндрийг гүүшингийн чиглүүлэх элемент эсвэл хагас голын гэртэй тус тус боосон байдаг. Поршен нь цлиндрийн дотор талыг дээд, доод гэсэн 2 хөндийд хуваадаг. Шингэн нөөцлөх хэсэг, шингэний доод хөндий хоёрыг хоёр талын ажиллагаатай клапан тусгаарлана. 
Автомашин донсолж дугуй дээш шилжих үед пүрш шахагдах бөгөөд шингэний цлиндр хамгаалах таг руу орж, амортизатор богинссоноор поршенг доош түлхэнэ. Поршен доош хөдлөх үед шингэн шахагдахгүй, харин доод хөндийгөөс дээд хөндий рүү шилжиж байраа солино. 
Урд үл хамаарах тэнхлэг 
Автомашины урд тэнхлэг ихэвчлэн үл хамаарах гүүшинтэй байдаг. Уг тэнхлэгийг үл хамаарах гэж нэрлэдэг. Ийм автомашины дугуйг тэнхлэгтэй татуургуудаар дамжуулан холбодог учир замын гадаргуугаас дамжих цохилт, хэлбэлзэл нь зөвхөн дугуйнд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл дугуйн дээш, доош шилжих хөдөлгөөн автомашиныг бүхэлд нь хазайлгах боломжгүй. Автомашины хамаарах тэнхлэгийг үл хамаарах тэнхлэгээр сольсон нь дараах 2 давуу талтай. Замын гадаргуугаас ачаалал зөвхөн дугуйд дамжих болсноор бүхээгт үүсэх хэлбэлзэл багасаж, улмаар автомашин илүү тав тухтай болно. Мөн дугуй, замын гадаргуу ямар байхаас үл хамаарч маш сайн залагддаг байх шаарддлагатай. Өндгөн тулгуурыг автомашинд тавьснаар дугуй баруун зүүн дээш доош бүх чиглэлд шилжих боломжтой болсон. 
Хойд гүүшин 
Автомашины хойд тэнхлэгт гүүшин тавьсан нь урд гүүшинтэй адил дугуй замын гадаргуу хоёрын харьцалтыг алдуулалгүй хадгалах, тээврийн хэрэгслийн зорчигчдыг тав тухтай байлгах зорилгтой. Мөн түүнчлэн хойд тэнхлэгийн гүүшинд дараах хүндрэлүүд гарч, түүнийг шийдэх шаардлага тавигддаг. Урд тэнхлэгийг ачаалах автомашины жин бараг тогтмол үл өөрчлөгдөж байдаг. Гэтэл хойд тэнхлэгт ачаалах жин зорчигч суух болон ачаа ачих зэргээр үргэлж хувьсаж байдаг. Хойд тэнхлэгийн зөөллөх элемент нь ачаалал ихсэх үед амархан хэв гажилтанд орохооргүй хатуу, ачаалал багасах үед тав тухтай байдлыг хангах үүднээс зөөлөн байх шаарлагатай. Дээрх шаардлагаас болоод зарим хүнд даацын автомашинд хийн гүүшинг ашигладаг. 


Category: Авто мэдлэг | Views: 3921 | Added by: uugi | Date: 2013/02/01 | Comments (2)

Автомашины түлш
Альтернатив эрчим хүч 
Мэргэжилтнүүд газрын тосны бүтээгдхүүн ирэх 30-40  жилд улам бүр ховордож, цаашид шавхагдах учир автомашиныг ажиллуулах өөр түлшний эх үүсвэрийг эрэлхийлсээр байгаа юм. Ер нь олон төрлийн хий бий л дээ. Гэхдээ орчин үеийн дотоод шаталтат хөдөлгүүрийн хийцийг их өөрчлөхгүйгээр улам бүр ховордож байгаа газрын тосны бүтээгдхүүнийг орлох түлш хэрэглэх нь зардлын хувьд хамгийн хямд байна гэсэн тооцоо байдаг. Хамгийн боломжит түлшинд эрдсээс гарган авах түлш хэрэглэх нь зардлын хувьд хамгийн хямд байна гэсэн тооцоо байдаг. Хамгийн боломжит түлшинд эрдсээс гарган авах түлш, синтетик бензин, дизелийн түлш метилийн болон этилийн спирт, пропан хий, байгалийн хий, метан хий, устөрөгч зэргийг нэрлэж болох юм. 
Спирт 
Спиртийг бензинтэй хольж хэрэглэж болно. Түүнийг бензинд 10% орчим хэмжээтэй нэмж, хольж хэрэглэвэл ямар нэг гаж нөлөө байхгүй. Спирт нь бензиний хоёрны нэг юмуу гуравны хоёртой тэнцэх л эрчим хүчний агууламжтай тул түлшний хэмнэлт муудах тал бас бий. Хөдөлгүүрийг 100%ын спиртээр ажиллуулж ч болно. Ялангуяа уралдааны машинуудад ийм спирт хэрэглэдэг. Бензинээр ажилладаг хөдөлгүүрийг спиртээр ажиллуулахын тулд карбюраторын хийцийг өөрчлөх, агаар түлшний баян холимог хэрэглэхэд тохируулга хийх, асаалтын хугацааг өөрчлөх, мөн тэрчлэн шинэ поршин тавьж, шахалтын зэргийг нэмэгдүүлэх шаардлагатай. Шахалтын зэргийг нэмэгдүүлэхэд хөдөлгүүрийн хийцээс хамааран өртөг зардал нь өөр өөр байдаг. Бензинт хөдөлгүүрт хийцийн ийм өөрчлөлт хийсний дараа спиртэн түлшээр ажиллуулахад хөдөлгүүрийн чадал 20 орчим хувь нэмэгддэг. Энэхүү өсөлт нь холимогийн найрлага дахь спиртийн хувиас хамаараад бензин, спиртийн холимог хэрэглэхэд харьцангуй бага байдаг. 
Пропан ба байгалийн хий
Өмнө нь үйлдвэрийн дотор ашигладаг автомашинд пропан хий болон байгалийн синтетик хийгээр ажилладаг хөдөлгүүрийг тавьдаг байсан. Харин өнөөдөр энгийн автомашин, түүнчлэн ачааны автомашиныг хүртэл пропанаар ажиллуулж байна. Пропан хийгээр суудлын автомашиныг ажиллуулахын тулд тэжээлийн системийг нь хэвээр байлган жолоочийн бүхээгт удирдлагын залгуур нэмж тавих шаардлагатай. Зарим оронд аюулгүй байдлын үүднээс пропан хийтэй автомашиынг гүүр, нүхэн гарцаар явахыг хориглодог байсан. Метаг хийг \зарим үед намгийн хий гэдэг\ дотоод шаталтын хөдөлгүүрт хэрэглэж болно. Түүнийг хог хаягдлаас гарган авч болох бөгөөд байгалийн хийний нэмэлт болгож хэрэглэдэг. 
Устөрөгч 
Устөрөгчийг ус болон нүүрснээс гаргаж авч болох бөгөөд аливаа бохирдол үүсгэдэггүй түлш юм. Орчин үед суудлын автомашинд энэ түлшийг хязгаарлагдмал байдлаар хэрэглэх болсон. Гэхдээ устөрөгчийг өдөр тутмын хэрэглээ болгон автомашинд өргөн хэрэглээгүй байна. Шингэн устөрөгчийг -235 градуст хадгалах ёстой. Энэ нь их хүндрэлтэй. Хэдэн зуун кг жинтэй төмөр саванд хийж хадгалж болох юм. 
Цахилгаан эрчим хүч 
Цахилгаан автомашиныг хотын дотор хэрэглэж байгаа маш олон туршлага бий. Түүний хурд болон хөдөлгүүрийн чадлыг сайжруулж болох ч цэнэглээд явах нөөц хязгаарлагдмал байсаар байна. Эсвэл ихээхэн жинтэй зай хураагуурыг тээж явах хэрэгтэй. Цахилгааныг ус болон цөмийн эрчим хүчнээс эсвэл нүүрс шатааж гаргаж авдаг.  Цахилгаанаар явах автомашиныг гол төлөв богино зайд хот суурийн газрын доторх тээвэрт ашиглахад тохиромжтой бөгөөд зай хураагуурыг шөнө цэнэглэж хонож болно. Цахилгаан автомашин нь орчныг бохирдуулдаггүй сайн талтай тул цаашид хотын дотор эргэн хэрэглэх боломжтой. 


Category: Авто мэдлэг | Views: 1306 | Added by: uugi | Date: 2013/02/01 | Comments (0)

Машинаа удаан эдлэх арван зөвлөгөө

Шинэ машин авах гэж шаналж байснаас одоо барьж байгаа машиндаа цаг болон харьцангуй бага зардал гарган эдэлгээг нь уртасгах боломжууд: Өнөөгийн Улаанбаатарт А цэгээс Б цэг рүү машинаар очихын тулд нилээд эр зориг шаардагдах болжээ. Түүгээр ч барахгүй тэнгэрт тулсан шатахууны үнэ нь бидний зовж  олдог хэдэн төгрөгийн ихэнх хэсгийг нь залгиж орхидог билээ.

Бид машиныхаа хэрэглээний зардал болох шатахууны үнэ, засвар үйлчилгээний төлбөр, даатгалын зардал гэх мэт зардлуудыг удирдах эрх мэдэл байдаггүй ч машиндаа хэрхэн анхаарал тавихаас шалтгаалан хэрэглээг нь уртасгаж болдог. Хэдхэн жил болоод л машинаа солих шаардлага гаргаж байснаас байгаа машиныхаа хэдхэн зүйл дээр анхаарал тавин хэвээр нь байлгах 10 зөвлөгөөг танд хүргэж байна.

Агаар шүүгч

Ихэнх жолооч нар машиныхаа тос болон тосны шүүгчийг байнга сольж байх шаардлагатайг мэддэг. Гэвч бусад шингэн болон шүүлтүүрүүдийг ч байнга сольж байх хэрэгтэй. Жишээлбэл агаар шүүгчийг сольж байх нь таны машин шатахуун бага зарцуулах бөгөөд хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг уртасгадаг байна.

Хөргөх шингэн

Машины хөргөх системийг арчилж байх нь тос тосоолоо сольж байх шиг чухал юм. Хөргөх системийн гэмтэл нь хөдөлгүүрийг "хайлуулж” болох тул таны машинд маш том гэмтэл үүсгэж болох талтай. Урьдчилан сэргийлж хөргөлтийн системээ арчилж байх нь таны маш их мөнгийг хэмнэх боломжтой юм.

Дугуйны даралт

Дугуй нь машины хамгийн хайнга хаягдсан хэсэг юм. Ихэнх хүмүүс машины дугуйны даралтын байх хэмжээнд нь анхаарал тавьдаггүй нь машинд муугаар нөлөөлдөг гэдгийг мэддэггүйтэй холбоотой юм. Дугуйны даралт нь байх хэмжээнээсээ зөрвөл машины эвдрэл ихсэхээс гадна шатахуун ихээр зарцуулдаг байна. Гэхдээ хамгийн чухал нь аюулгүйн байдал юм.

Оношилгоонд тогтмол оруулах

Та ямар нэгэн өөрийнхөө итгэдэг засварын газар эсвэл засварчныг олоод тэр нэг газартаа машинаа байнга үзүүлж байх нь танд ашигтай. Учир нь бид өвдөх болгондоо өөр өөр эмчид очиж үзүүлээд байдаггүй шүү дээ. Тийм болохоор нэг засварчнаар машинаа засуулж байх нь таны машиныг илүү сайн засаж байх болно.

Машиндаа шалгалт хийж байх

Та одооноос эхлэн машиндаа үе үе шалгалт хийж байхыг бид танд санал болгож байна. Машинаа тойруулан ажиглаж, дугуйны хий адил хэмжээтэй эсэх болон хамраа сөхөж резин хоолойнуудыг шалгах мөн бүх гэрлүүд ажиллаж буй эсэхийг шалгахад ердөө л 5 минут хүрэхгүй хугацаа зарцуулагдана. Энэ нь таны машинд гарж болох эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх нэг хэлбэр юм.

Хянах самбарын анхааруулах гэрэл

Хэрвээ машины тосны даралт, хөргөх систем эсвэл дугуйны даралтад ямар нэгэн асуудал гарахад хянах самбар дээр анхааруулах дохио өгдөг билээ. Гэвч ихэнх хүмүүс тэр дохионуудыг анзаардаггүй эсвэл анзаарсан ч анхаарал тавьдаггүй нь нотлогджээ. Тийм ч учраас машин үйлдвэрлэгчид хянах самбарын анхааруулах гэрлийг "тэнэгүүдийн” гэрэл гэж нэрлэсэн ба хүмүүст ямар нэгэн асуудал машинд гарсныг анхааруулах гэж хийжээ.

Хуваарь гаргах

Хэрвээ та анзаарсан бол таны машины заавар дээр Оношилгоонд оруулж байх хуваарь байдаг ч нэг засварчнаар машинаа засуулж байх давуу тал нь дараагийн ээлжид юу солиулах болсныг тэд мэдэж байдаг нь юм. Хэрвээ өөр өөр газар очиж машинаа янзлуулбал тэд юуг нь сольсон мөн ямар үйлчилгээ машинд хэрэгтэй болох талаар мэдэхгүй тул танд зөв зөвлөгөө өгч чадахгүйд хүрч болзошгүй.

Ухаалаг жолоодлого

Та машинаа яаж жолоодож байгаагаас шалтгаалан таны машин болон шатахуун тань хэр хурдан дуусах нь шалтгаалж байдаг. Огцом хурд авах эсвэл огцом зогсох зэрэг үйлдлүүд нь машин хэвийн хэмжээнээсээ илүү их шатахуун зарцуулаад ч барахгүй дугуй хурдан илэгдэх мөн хөдөлгүүр болон тормосын системд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Цэвэрхэн байдал

Машиныг шинээр нь харагдуулах бас нэг нөхцөл нь тогтмол угааж өнгөлж байхаар ч тогтохгүй дотор салоныг ч мөн цэвэрлэж байх шаардлагатай юм. Машиндаа үнэртүүлэгчгүйгээр цэвэрхэн үнэртэй байлгахад цаг гаргаж байхыг мөн хөлийн гишгүүрийн хивсийг тогтмол тоос сорогчоор цэвэрлэж байхыг зөвлөж байна. Хэрвээ машиндаа ямар нэгэн толбо гаргах зүйл асгавал тэр дор нь цэвэрлэж байх нь удааж байгаад арилгах гэж оролдсоноос хурдан арилдгийг мэдэхэд илүүдэхгүй.

Гадна арчилгаа
Хамгийн сүүлийн зөвлөгөө бол машинаа хадгалахдаа гражинд эсвэл тусгай хамгаалалтын бүрээсээр бүтээж байх юм. Гадаа нарны гэрэлд машиныг удаан байлгах нь гадаад өнгө төрхийг хурдан гандуулдаг бөгөөд бусад жижиг зурааснууд гарах нь элбэг байдаг.
Category: Зөвлөгөө | Views: 1156 | Added by: uugi | Date: 2013/01/26 | Comments (0)

Автомашины термостат эвдэрсэнийг хэрхэн мэдэх вэ?
Бид автомашины хөдөлгүүрийн нэгэн хэсэг болох термостатын тухай мэддэг боловч эвдэрсэн хойно л чухлыг нь мэдэрдэг.
Термостат нь: хөргөлтийн шингэний урсгалыг тохируулагч хавхлагаас бүтдэг. Түлшний шаталтаас үүсэх асар их дулааныг  хөргөх зориулалтын шингэн /ус, антифриз, тосол / даралтын хүчээр хөргөлтын радиатор руу очоод хүйтэн агаарын урсгалаар хөрдөг. 
Хөргөлтийн шингэн нь тодорхой хэмийн халуун хүртэл хөдөлгүүр дотор битүү халах бөгөөд радиаторруу очдоггүй.Тодорхой хэм хүртэл халахад термостат нээгдэж халсан шингэн радиатор болон дотор салонд байх халаалтын жижиг радиаторт очиж сэнсний үлээлтийн хүчээр зорчигчийн салоныг халаадаг. Термостат нээгдтэл салонд  дулаан очдоггүй бөгөөд хүйтэн бүсэд амьдардаг бидэнд хүндхэн байдаг билээ.
Термостат нь их энгийн бүтэцтэй байдаг. Термостатын нэг төгсгөлийн үзүүрт дулаанд мэдрэмтгий бөмбөлөг байх бөгөөд тодорхой температурт хүрээд тэлэх үед нимгэн төмөр  ялтасыг түлхэж  хавхлаг онгойсноор хөргөлтийн шингэн радиаторт очиж хөрдөг.
Термостатын үндсэн эвдрэл бол дутуу онгойх буюу гацах байдаг.  Хэрвээ таны хөдөлгүүр  дулаан хэмжигч датчиктай бол термостат эвдэрсэн тохиолдолд өндөр даралтыг заадаг. Хэмжигчгүй бол радиатораас уур гарах ба дотор салон руу халуунаар үлээхгүй болдог.
Зарим тохилдолд хөргөлтийн шингэн багасвал мөн дээрхийн адил шинж тэмдэг илэрдэг. Иймээс шингэнээ нэмэж үзээд адил байвал термостатаа солих шаардлагатай. Сүүлийн үеийн термостатууд нь халалтаас болж мотор цохихоос сэргийлж нээлттэй хэвээрээ гацаж эвдэрдэг болсон.   Эрс тэс уур амьсгалтай манай нөхцөлд термостат таны хөдөлгүүрийн үнэнч туслагч бөгөөд түүнд анхаарлаа хандуулах нь маш чухал гэдгийг байнга санаж байгаарай. Жолооч нар зарим тохиолдолд автомашины мэдлэг дутмагаасаа болоод термостатаа холбоотой асуудал гарахад буруу шийдвэр гарган бүр дордуулах тохиолдол байдаг тул жишээ болгон доорх бичил зөвлөгөөг хүргэж байна. 
Термостат авч хаях тухай.
Термостатаа гацсан байна гээд авч хаяхдаа үнэхээр гацсан эсэхийг нь эхлээд шалгасан нь дээр гэж бодож байна. Тийм учраас термостат шалгах тухай энгийн арга зааж өгье. Жижиг төмөр саванд ус хийгээд термостатаа хийчихээд буцалгаж үздэг. Термометр дүрж үзвэл бүр сайн. Хэдэн градуст онгойж байна гэдгийг харах хэрэгтэй. Хэрэв буцлахынхаа өмнөхөн онгойж байвал зүгээр гэсэн үг. Зарим термостат дээр хэдэн градуст онгойхыг нь биччихсэн байдаг. Хэрэв термостат чинь ажилгүй болсон байвал авч хаяхаасаа илүү шинээр сольсон нь дээр. Авч хаялаа гэхэд бас учир бий. Миний олж сонссоноор зарим моторынх авч хаялаа гээд ус халах нь зогсохгүй. Термостат  хаалттай байна гэдэг нь хөргөх шингэнийг радиатороор сэлгүүлэхгүй богино эргэлтээр эргүүлж байна гэсэн үг. Ус халаад теомостат онгойнгуут юу болдог вэ, гэхээр миний харсан зарим машиныхаар бол нөгөө богино эргэлтийн нүхийг бүрэн хаагаад бүтэн эргүүлж байх шиг байдаг. Хэрэв та термостатаа авч хаячихаад хоосон буцаагаад боочихвол богино эргэлт, урт эргэлтийн нүх нь аль аль нь онгорхой үлдэж сайн хөргөхгүй байх үндэс бүрдэнэ гэж бодсон. Гэхдээ энэ нь мотор болгонд ижил биш юм шиг санагдсан. Термостат нь хаана яаж байрласан гээд хоолойнуудын бүтцээс хамаараад өөр өөр байдаг. Бүр болохоо байгаад дан урт эргэлтээр байнга эргүүлэе гэж бодоод байгаа бол эвдэрсэн термостатаа задлаад хаалтыг нь авч хаяад үзүүрт байдаг зүйлээрээ богино эргэлтийн нүхийг үргэлж хаалттай байхаар тохируулж буцаагаад тавьж болно. Тиймээс юуны өмнө өөрийнхөө моторыг юунаас болоод халаад байгааг юуны өмнө заавал тогтоож байж дараагийн арга хэмжээгээ аваарай гэж зөвлөе.

Category: Зөвлөгөө | Views: 1347 | Added by: uugi | Date: 2013/01/25 | Comments (0)

« 1 2 3 4 5 6 ... 19 20 »
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  May 2024  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024