Яг одоо манай сайтад: |
Total online: 1 Guests: 1 Users: 0 |
|
Шинийн 17
Харагчин могой өдөр
|
|
Main » 2013 » January » 21
Toyota Landcruiser машины тухай
| Landcruiser 80 (1989-1998он) 1989 онд Landcruiser 60-ыг шинэчлэн Landcruiser 80-г бүтээсэн. Хэлбэр хэмжээ нь илүү томорсон ба гол зах зээл нь америк, европ байсан. Өмнөх загвараасаа ялгарах хамгийн том өөрчлөлт нь хүчин чадлын өөрчлөлт бөгөөд Landcruiser 60 нь байнгын 4 дугуйгаараа хөтөлдөггүй байсан бол Landcruiser 80 нь 4 дугуй нь байнгын хөтлөгчтэй болсон. Гэхдээ STD болон GX загвар нь хойд 2 дугуйгаараa хөтөлөхөөр салгадаг байсан. Тэнхлэг нь пүрштэй чулак болсон. 8 хүний суудалтай вагон, 5 хүний суудалтай хагас ачааны гэсэн загвар байсан ба вагон нь бензин хөдөлгүүртэй, хагас ачааны загвар нь дизель хөдөлгүүртэй байсан. Landcruiser 80 нь дээд зэргийн спорт тэрэг юм. 5 хүний хагас ачааны Van аялал зугаалганд унах хүмүүс ч их байдаг. STD-д байхгүй байсан боловч GX–д крылоны хөмсөг хийж өгсөн. Мөн GX-ын сүүлийн үеийн загваруудад вагон, хагас ачааны аль аль нь дизель турбо хөдөлгүүртэй болсон. |
| Landcruiser 100 (1998-2007он) 1998 онд өмнөх хуучин загварыг сайжруулан бүтээсэн. 1999 оны 1 сард дээд зэргийн Lexus LX470 буюу Lexus худалдаанд гарсан. Гаднаасаа ялгарах онцлог нь Cignus 4 их гэрэлтэй, никель обoдтай ба вагон загварын хөдөлгүүр нь V хэлбэрийн 8 цилиндртэй DOHC 4.7 литрийн багтаамжтай бол, багааж нь том ачааны зориулалттай landcruiser нь 4.2 литрийн дизель турбо хөдөлгүүртэй байна. Ерөнхийдөө бух загварууд нь 4 араатай, автомат хурдны хайрцагтай боловч, ачааны зориулалттай landcruiser нь 5 араатай механик хурдны хайрцагтай байдаг. Бусад өрсөлдөгчид болох Nissan Patrol, Mitsubishi Pajero зэрэг машинаас зарагдсан тоогоороо тэргүүлсэн юм. 2002 оны 8 сард шинэчлэгдэн автомат 5 араатай болж, хөдөлгүүрийн хүчин чадал нэмэгдэн салон нь өөрчлөгдсөн байна. VX Limited G selection, VX Limited загваруудад стандартаар том хайлшин обoд тавьдаг болсон. Landcruiser 80 нь урд тэнхлэгтээ пүрш, 3 татуурга бүхий хамаарах тэнхлэгтэй /чулактай/ байсан бол Landcruiser 100 нь төмөр гол савааг мушгихад үүсэх буцах хүч (torsion bar) болон хос гарыг ашигладаг тэнхлэгтэй болсноор илүү ая тухтай болсон юм. Өмнө нь бөндгөр хэлбэртэй байсан жолооны механизм нь хэвтээ рулийн аппараттай болсноор урд дугуйны эвдрэл их хэмжээгээр буурч, замгүй газраар явах үеийн дугуй хий эргэхээс хамгаалах систем, хийн өргөгч тэнхлэгтэй болгосон. |
| Landcruiser 105 Гадны худалдан авагч тэр дундаа Австралийн хэрэглэгчдийн хүсэлтээр Landcruiser 80-ын урд тэнхлэгийг Landcruiser 100-д тавьж шинэ Landcruiser 105-г бүтээсэн байна. Голчлон НҮБ, Австралийн хэрэглэгчдэд зориулсан ба 5 араатай механик хурдны хайрцаг, бензин болон дизель цуваа 6 цилиндртэй хөдөлгүүртэй. |
| Landcruiser 200 (2007оноос) 2007 оны 4 сард Landcruiser 200 буюу LX570 нь Нью-Йорк-д зохиогдсон автомашины үзэсгэлэн дээр анх дэлгэгдсэн ба тухайн оныхоо 9 сараас худалдаанд гарч эхэлсэн юм. Lexus LX570 нь автомат 6 араатай, V8 бензин хөдөлгүүртэй ба 2007 оны Toyota Tundra-тай адилхан 5.7 литрийн багтаамж бүхий хөдөлгүүртэй /2UR-FE/. Япондоо зарагддаг Landcruiser 200 нь өмнөх landcruiser 100-д хэрэглэж байсан 2UZ-FE хөдөлгүүрийг сайжруулан тавьсан бөгөөд автомат 5 араатай HID гэрэл болон шилэн люк тавигдаагүй. 2008 оны байдлаар дэлхийн 100 гаруй улсад худалдаалагдаж байна. 2009 оны 4 сард шинэчлэгдэн өмнө нь хэрэглэж байсан 2UZ-FE хөдөлгүүрийг халж Crown Majesta, lexus LS460 зэрэгтэй адилхан орчин үеийн хөдөлгүүр болох 1UR-г тавьсан. 318 морины хүчин чадалтай болж буурсан боловч тахир голын эргүүлэх хүч нь 46.9н.м болж нэмэгдсэн ба 6 араатай болж бензин зарцуулалт багассан. Ингэснээр 100-д 14 иддэг болсон байна. Хэрэглэгчдийн хүсэлтээр автомат шилэн люкыг суурилуулах боломжтой болсон. Харин энгийн хямд загваруудад Toyota FJ Cruiser-ийн V6 4 литрийн хөдөлгүүрийг тавьжээ. Мөн дизель хөдөлгүүртэй хувилбар бий бөгөөд V8 цилиндртэй болсон байна. Үүний шинэчлэгдсэн загвар нь ZX бөгөөд ZX нь 20 инчийн хайлшин обoдтай /LX570 тай адил/ , агаарын эсэргүүцлийг багасгахад зориулагдсан хэлбэртэй, автомат шилэн люктэй, гадаад үзэмж нь илүү спортлог болж ирсэн. Дотоод эд анги нь LX570 тай адилхан, ZX-ийн 4 дугуйгаараа хөтөлдөг систем болон туулах чадварыг илүү нэмэгдүүлж өгсөн. 2010 оны 7 сард Landcruiser-ийн 60 жилийн ойд зориулж хаалганы самбар, суудал нь арьсан сонголт нэмэгдэж, хойд багана дээрээ эмблемтэй болсон төдийгүй түлхүүргүй асaах электрон системтэй болсон. |
|
Hybrid машины тухай | Хайбрид машин гэдэг бол ерөнхийдөө хоёр болон түүнээс дээш тооны энергийн эх сурвалжаас хүч авч явдаг машиныг хэлнэ. Одоогоор дэлхийд Хайбрид машины дотроос Хайбрид Электрик Машин (HEV) хамгийн түгээмэл тархаад байгаа юм. Хайбрид Электрик машин нь Шатахуун (мөн түлш) болон электрон гэсэн 2 төрлийн хөдөлгүүр буюу мотортой. Цахилгаан мотор нь нэмэлт тусгай баттерэйгаар ажилладаг байна. | | Хэрхэн шатахуунд хэмнэлттэй, байгаль орчинд хор нөлөө багатай хэрнээ хүчин чадал, тав тух сайтай машин үйлдвэрлэх вэ гэдэг асуудал өнөө үед машин үйлдвэрлэгчдийн өмнө зайлшгүй тулгараад байгаа билээ. Мөн хот дотор машин хөдөлгүүрийнхээ хүчин чадлыг хэзээ ч бүрэн хэрэглэдэггүй. Харин бартаат зам, өгсүүр газар явахад маш хүчтэй хөдөлгүүр хэрэгтэй болдог. Гэтэл хүчтэй, том хөдөлгүүр маань шатахуун их хэрэглэхээс гадна байгаль орчинд хортой. |
Энэ бүх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Хайбрид машиныг зохион бүтээжээ. Хайбрид машин нь шатахуунд хэмнэлттэй, бага хэмжээний мотортой ч гэсэн хүч их шаардагдах газар нэмэлт электрон моторынхоо тусламжтайгаар хангалттай хүч гаргаж чаддаг байна. Мөн Хайбрид машин зогсох үед шатахуунаар ажилладаг мотор нь автоматаар унтарч, хурд багатай хотын замд явах үед зөвхөн цахилгаан мотороороо ажиллах зэрэг олон давуу талтай. Түүнээс гадна Хайбрид машин нь үүсгэсэн энергээ өөрөө дахин ашиглах журмаар ажилладаг тул ашигтай байж чаддаг байна.
- Хурд авах үед цахилгаан мотор нь баттерэйнд хуримлагдсан энергээ ашиглан шатахуун мотортой хамт ажилладаг. - Харин хурдаа саах болон тоормослох үед электрон мотор нь цахилгаан үүсгүүрийн үүрэг гүйцэтгэж баттерэйгаа эргүүлэн цэнэглэдэг. - Машин явж байх үед шатахуун моторын ялгаруулсан энергээр баттерэй нь автоматаар цэнэглэгдэж байдаг. - Зогсох үед шатахуун мотор өөрөө унтарч, хөдлөх үед электрон мотор ажиллаж, харин илүү их хүч шаардагдах үед шатахуун мотор өөрөө ажиллаж эхэлдэг. - Тоёота Приус, Форд Эскэйп зэрэг зарим Хайбрид машин нь хурд багатай явах үед зөвхөн электрон мотороор ажилладаг нь түгжрэл ихтэй хотын замд нэн тохиромжтой байдаг байна.
Хайбрид машин нь шатахуун бага зарцуулдаг, байгаль орчинд хор нөлөө багатай байдгаараа хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж буй тул дэлхий дахинд өргөн хэрэглэх болжээ. Гэхдээ уулын замаас илүү хотын замд ашигтай байдгийг энд сануулах нь зүйтэй. Хотын замд байн байн зогсож, олон удаа тоормос гишгэдэг нь Хайбрид машины баттерэйг сайн цэнэглэж өгдөг. Гэхдээ бартаат замд шатахуун мотор байнга ажиллах хэрэгтэй байдгаас болж шатахуун хэмнэлт бага байдаг. Хайбрид машины сул тал бол сэлбэг болон засвар нь үнэтэй хэвээр байгаа явдал юм. Ихэнх засварыг зөвхөн мэргэжлийн хүмүүс л хийх боломжтой байдаг. Харин саяхны нэгэн таатай мэдээ бол Тоёота Моторс корпорациас Приус машиныхаа баттерэйг илүү хямд өртөгтэй болгох алхамуудыг хийж байгаа ажээ. Хайбрид машинуудын дотроос хамгийн их эрэлт хэрэгцээ, гүйлгээтэй байдаг нь Тоёота Приус бөгөөд Тоёота Моторс корпораци Хайбрид машин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байгаа юм байна. Тоёота Приус 2010 хэмээх хамгийн сүүлийн энэхүү загвар нь 2009 оны 1сард худалдаанд гарч эхэлсэн байна. Дэвшилтэд талуудаас нь дурдвал дээвэр нь нарны эрчим хүчийг хуримтлуулдаг тусгай хавтантай болжээ. Энэ хавтангийн хуримтлуулсан энергээр халуун нартай өдөр машин асаагүй байсан ч сэрүүцүүлэгч нь автоматаар ажилладаг байна. Ингэснээрээ шатахуунд бүр ч их хэмнэлттэй болсон ажээ.
|
|
|
|
|