"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Tuesday
2024/05/14
11:33 AM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » Зөвлөгөө
Автомат хурдны хайрцгийн шингэнийг нэмэх 
Хэвийн нөхцөлд 6аас 12 сар болоод хурдны хайрцгийн шингэний түвшинг шалгаж байх шаардлагатай. Ихэнх автомашин үйлдвэрлэгчид хөдөлгүүрийн тосыг солих бүртээ хурдны хайрцагны шингэний түвшинг шалгаж байхыг зөвлөдөг. Хэрэв чиргүүлтэй явдаг, даваа гүвээтэй замаар, эсвэл хотын түгжрэлтэй замд 30 градусаас дээш халуун нөхцөлд явдаг бол хурдны хайрцгийн шингэнийг 2 юмуу 3 сар болоод шалгаж байх хэрэгтэй. Хурдны хайрцгийн шингэн дундарсан бол явж болохгүй. Энэ нь томоохон гэмтэлд хүргэж болзошгүй. 
Дугуй "араа"тай үед гулсаж, мөн хөдөлгүүр хүйтэн автомашинаар өгсөж, гулсаж, уруудах үед хурдны хайрцаг араанд залгагдахгүй байх шинж тэмдэг илэрч байвал шингэний түвшинг шалгаж байх хэрэгтэй. 
Шингэний температурыг шалгахын өмнө хурдны хайрцгийг ашиглалтын хэвийн температуртай болтол халаах хэрэгтэй. Автомашинаа 15аас 25 км буюу 20 орчим минут явуулаад тэгш талбайд зогсоож ажлын тормосыг ажлуул. Хөдөлгүүрээ асаалттай байлган "араа" залгах хөшүүргийг бүх байрлалд шилжүүлэн залгаж үз. Дараа нь "Р" (park), эсвэл N (neutral) байрлалыг \эзэмшигчийн гарын авлагад бичснээр\ сонгоно. Зогсоолын тоормосыг татаж, хөдөлгүүрийг сул ажиллагааны горимоор үргэлжлүүлэн ажиллуулна. 
Хурдны хайрцагт шингэн нэмэх: 
1. Хурдны хайрцгийн шингэн халсан үед түүний түвшинг хэмжинэ. Шүүп нь шингэн нэмэх хоолойд хөдөлгүүрийн хажууд байрлана. Түүнийг хөдөлгүүрийн тосны шүүптэй андуурч болохгүй. Шүүпийг сугалахаасаа өмнө орчныг цэвэрлэ. 
2. Шингэний температур болон түвшинг шалгах шүүпээр шалгана. Шингэн халахдаа тэлнэ. Иймд гарын авлагыг сайтар уншиж, заалтын нарийвчлалыг тодорхойл. Шингэний температур хэвийнхээсээ бага үед шингэний түвшин багасах нь хэвийн үзэгдэл юм. 
3. Шаардлагатай бол шингэн нэм. Ингэхдээ нэг талдаа юүлүүртэй уян хоолой ашигла. Автомашины тухайн загварт үйлдвэрлэгчээс зөвлөмж болгосон шингэнийг л хэрэглэ. Шингэнийг бага багаар нэмж, түвшинг хэмжих хэрэгтэй. 
4. Цаас хуйлан юүлүр болгон ашиглаж шингэн нэмж болно. Энэ үед шингэн бохирдох болон устай холилдохоос болгоомжлох хэрэгтэй. 
Category: Зөвлөгөө | Views: 1435 | Added by: uugi | Date: 2013/01/23 | Comments (0)

Очлуурын техникийн байдлыг тодорхойлох 





Category: Зөвлөгөө | Views: 1304 | Added by: uugi | Date: 2013/01/23 | Comments (0)

Хүйтэнд хоноод аккумулятор царцсан үед асаах гэж оролдоход царцуу хөдөлгүүр хэт удаан эргэнэ, инжекторууд нь харин хэвийн өгөгдлөөрөө түлшээ цацна, энэ үед хөдөлгүүр удаан эргэсний улмаас цилиндрт даралт бага үүснэ, свеча олигтой ниргэлт өгч чадахгүйгээс баяжих процесс явагдана. Баяжина гэдэг чинь цилиндрт хэт их бензин ороод хүчилтөрөгчийн дутагдалын улмаас тэсрэхгүй свеча норох болно гэсэн үг. Хамгийн оновчтой арга бол дулаан гарашт аваачаад хэдэн цаг болгоод асаах л зүгээр. Манайхан яаж байна одоо бол шууд свеча тайлж аваал шатаагаал халаагаал, гал үмхүүлж тэслээл. Свеча олон дахин тайлна гэдэг чинь хөдөлгүүрийн дээд ангиа эвдэх магадлалтай. болж өгвөл дахин дахин свеча тайлах зайлсхийх нь зүйтэй. Энгийн свеча ойролцоогоор 25000-30000км орчим яваад шалгуулаад явах хэрэгтэй. Платинум, иридиум свеча бол 100000км (тохиргоо цэвэрлэгээ хийж болохгүй) хэрэглээтэй байдаг. Их хэмжээгээр баяжсаны дараа моторын шубээ татаад төвшин болоод үнэрийг нь шалгах хэрэгтэй. Төвшин хэт нэмэгдсэн бензин их хэмжээгээр үнэртэж байгаа бол тосоо солих хэрэгтэй, хэт их бензинтэй моторын тос бол тос биш угаагч гэсэн үг.

За тэгээд машины гиприйн систем бол нилээд эмзэг хэсэг. Хөлдсөн үед гидрийн шингэн маш их өтгөрсөн байна, хөдөлгүүрийг асаалаа гидрийн насос өөрийн хэвийн даралтаасаа 2-3 дахин их даралтыг өтгөрсөн гидрээр гаргана. ялангуяа өндөр даралтын шланг задрах магадлал маш өндөртэй. Хүйтэнд хөдөлгүүрээ халаасны дараа рулийн систем ажиллуулах нь зүгээр байдийм.

Тормозны систем хүйтэнд харьцангуй гэмтэл багатай боловч мастер цилиндр буюу тормозны дээд аппаратны нас ихэд богиносдог.

Иймээс хүйтэнд хөдөлгүүрийн асаахдаа нэг удаа дараад асахгүй бол цааш нь оролдоод хэрэггүй, маш сайн цэнэгтэй аккумулятор сольж тавьж асаагаад сайтар халтал нь нормальдуулах хэрэгтэй. Олон дахин хаз гишгэж авах нь төмөр зүлгүүрдэх үйлдэлтэй яаг ижилхэн байдаг,  моторын эргэлт нэмэх шаардлагатай бол жигд байлгах хэрэгтэй. (дараа энэ талаар сайн техник тайлбар хийнээ)

гал түлж мотор халаах үед сальник, жийрэгнүүдийг бол ер нь ажилгүй болгодог юм шүү. Хэсэг хугацааны дараа энд тэндээсээ бөөн тос гоожсон юм л болно.

Амортикарын хувьд бол ямар мотор халлаа гээд амортизатор халах биш, донсолгоо цохио багатай явахаас өөр аргагүй юм дөө.

Category: Зөвлөгөө | Views: 1344 | Added by: uugi | Date: 2013/01/22 | Comments (1)

Их гэрлийн тохиргоо 
Автомашины урд их гэрэл нь босоо болон хэвтээ чиглэлд гэрэлтүүлгийг тохируулах тохиргоотой байдаг. Ихэнх автомашинд тогтсон стандартаар их гэрлийн гэрэлтүүлгийн чиглэлийг тохируулдаг байна. Маш энгийн багажны тусламжтайгаар жолооч та өөрөө тохируулж болох энгийн үйлдэл юм. 
Их гэрлийг босоо чиглэлд дээш хэт өргөх болон их гэрлийн тохиргоо алдагдсанаар бороо, цастөй шөнийн цагаар автомашин жолоодоход гэрэл буцаж ойн жолоочид зам харагдахгүй болж жолоо барихад их хүндрэлтэй болдог. Иймээс их гэрлийн тусгалыг автомашины копут буюу их гэрлийн өндрийн түвшингээс дээш нь гаргахгүй байхаар тохируулах нь зүйтэй. 
Category: Зөвлөгөө | Views: 3983 | Added by: uugi | Date: 2013/01/22 | Comments (0)

Духны ремин 
Духны ремин нь тахир голын эргэлтийн хүчийг нударган гол руу дамжуулдаг дамжуулагч ремин юм. Автомашины 100000 км явалт тутамд духны реминыг сольж байй үйлдвэрлэгчээс тогтоосон заалт байдаг. Бартаа ихтэй болон өгсүүр замаар их явдаг автомашины хувьд замын нөхцөл байдлаас хамаарч 80.000аас 90.000 км ын явалт тутамд сольж байх шаардлагатай. Зарим автомашины духны ремин нь гинжин мөн араан дамжуургатай байдаг. 
Хэрэв духны реминыг заасан хугацаанд солиогүй тохиолдолд танд дараах бэрхшээлүүдийг үүсгэнэ. 
1. Духны ремин сунах 
Элэгдэлтийн байдлаас болж духны ремин хагарч язран сунадаг. Ингэснээрээ тахир голын эргэлт нударган голын "эргэлтийн ээлж"тэй зөрж хөдөлгүүрийн хүч багасч, шатахуун зарцуулалт нэмэгддэг. 
2. Дух "мөргөх"
Элэгдэж муудсан духны ремин сунаж, язран улмаар  тасардаг. Ингэж тасрахад тахир голын эргэж байхад нударган голын эргэлт зогссоноор оруулах болон гаргах сувгийн хавхлагуудыг поршин цохиж гэмтээх, поршин хагарах зэрэг хөдөлгүүрийн чухал эд ангиудад ноцтой гэмтэл учруулдаг. 

Category: Зөвлөгөө | Views: 1214 | Added by: uugi | Date: 2013/01/22 | Comments (1)

« 1 2 3 4 5 6 7 8 »
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  May 2024  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024