"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Monday
2024/04/29
7:31 AM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » Зөвлөгөө
Гоожилт шүүрэлтийг олох  \1 хэсэг\
Шүүрэлтийн эх үүсвэрийг олох
Таны машинаас гоожиж, шүүрч болох олон арван шингэн бий. Шингэний шүүрэлтийг зогсоохгүй бол томоохон эвдрэл гэмтэлд хүргэж болзошгүй. Зарим шүүрэлт, алдагдал нь хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлнө. 
1. Радиатор: Доод болон хажуу тал, бөглөө болон бүдүүн резин хоолойг шалгах. Антифризийн шүүрэлт 
2. Усны насос: Агааржуулалтын нүх жийргийг шалгах Антифризийн шүүрэлт 
3. Жолооны хүчлүүр: Насос:, шлангуудыг шалгах, Антифризийн шүүрэлт 
4. Жолооны механизм: Загасан татуургын сальник, эсвэл хэдрэг арааны үзүүрийн жийргийг шалгах. Жолооны механизмын тосны шүүрэлт 
5. Аккумуляторын батерей: Гэр хагарсан эсэх, бөглөөнүүд суларсан, хагарсан, гээгдсэн, элэгдсэн зэргийг шалгах. Аккумуляторын батерейн шингэний шүүрэлт 
6. Шил алчуур: Шингэний хоолой, насос болон савыг шалгах. Ус юм уу угаах шингэний шүүрэлт 
7. Тосны шүүр: Шүүрний болон суурийн бэхэлгээг шалгах, Хөдөлгүүрийн тосны шүүрэлт 
8. Түлшний насос, хоолойнууд: Бэхэлгээ, холбоос, шүүр, карбюраторыг шалгах. Түлшний шүүрэлт. Хөдөлгүүрийн тос механик насосны жийргээс шүүрч болзошгүй.
9. Тормосны үндсэн цлиндр: Бэхэлгээ, шахах шилбэ, тоормосны хүчлүүрийн сийрэгжилтийн хоолойн эргэн  тойрныг шалгах. Тоормосны шингэний шүүрэлт 
10. ТОсны тэвш: Тос юүлэх бөглөө, тэвшний жийрэг, таг, тахир голын сальникийг шалгах. Хөдөлгүүрийн тосны шүүрэлт 
11. Авцуулах холбоо эсвэл гидротрансформаторын гэр: Гэрний доод тал дахь хөдөлгүүрийн тосны толбыг, эсвэл хурдны хайрцгийн тосыг шалгах. Хөдөлгүүрийн тос болон хурдны хайрцгийн тосны шүүрэлт 
12. Air condition: Түүнийг ажиллуулж байхад зорчигчийн бүхээгний харалдаа доор ус тогтох. Усны туналт
13. Хурдны хайрцаг: Юүлэх бөглөө, тагны жийрэг буюу хажуугийн таглаа болон хойд сальникийг шалгах. Автомат болон механик хурдны хайрцгийн тосны шүүрэлт 
14. Хий гаргах систем: Ажилласан хийн алдагдалыг шалгах. Утааны гаралт
15. Амортизатор: Гадна талыг нь шалгах. Тос шүүрч байгаа амортизаторыг солих. Амортизаторын шингэний шүүрэлт
16. Тоормос. Тоормосны барабан, диск дээрх тос, хоолой болон бэхэлгээг шалгах. Дугуйн холхивчний тосыг шалгах, Тоормосны шингэний шүүрэлт 
17. Хойд дугуйн сальник. Хагас голын гэр болон ерөнхий дамжуулгын гэрний холбоосыг шалгах, Ерөнхий дамжуулгын тосны шүүрэлт
18. Ерөнхий дамжуулгын гэр: Юүлэх болон дүүргэх бөглөө, тагны жийргийг шалгах. Ерөнхий дамжуулгын тосны шүүрэлт. 
19. Түлшний сав: Юүлэх бөглөө, хоолойн бэхэлгээ зэргийг шалгах. Суларсан бэхэлгээг чангал. Жийргийг соль. Түлшний шүүрэлт. 
Category: Зөвлөгөө | Views: 2047 | Added by: uugi | Date: 2013/02/04 | Comments (0)

Резин дугуйн  тогтмол шалгалт 
\5-10 минут\
Сард нэг удаа дугуйнхаа хийн даралтыг шалгаж бай. Ингэхдээ нөөц дугуйнхыг мөн адил. Хий суларсан бол хээ түргэн элэгдэж, улмаар жолоодлогод нөлөөлнө. Мөн дугуйн аюулгүй тээх ачааллыг багасгаж шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлнэ. 
Автомашиныг жолоодож явахад дугуй халснаас хийн даралт нь бас нэмэгддэг. Хэрэв та дугуйг халсан үед даралтыг нь хэмжвэл заалт нь буруу гардаг. Иймд дугуйг хүйтэн үед даралтыг нь хэмжих хэрэгтэй. 
Мөн хээний элэгдэл жигд байгаа эсэхийг шалгаж бай. Жигд биш байх нь гүүшингийн ажиллагаатай холбоотой байдаг. 
Category: Зөвлөгөө | Views: 1791 | Added by: uugi | Date: 2013/02/04 | Comments (0)

Моторын тос
Хөдөлгүүрийн найдвартай асаалт болон удаан эдэлгээг хангахын тулд тухайн хөдөлгүүрийн бүтэц, зуурамтгай чанараараа орчны температурт тохирсон хөдөлгүүрийн тосыг хэрэглэх шаардлагатай.
Тухайн авто машиныг үйлдвэрлэгчээс гаргасан зааварт ямар төрлийн тос хэрэглэхийг зааж өгсөн байдаг. Авто машинууд нь хөдөлгүүрийн бүтэц, моторын хүчин чадлаас хамаарч өөр өөр төрлийн тос хэрэглэнэ. Зуурамтгай чанар гэдэг нь тосны молекулын гадаргуунуудын дотоод үрэлтийн чанарыг илэрхийлж байгаа үзүүлэлт юм. Энэ чанар нь температур ихсэх тутам багасаж, багасах тутам ихэсдэг. 
Өндөр температуртай үед уурамтгай чанар хэт бага бол тосолгооны систем дахь харилцаж буй гадаргуунуудын тосны плёнкны бат бэх чанар ба систем дахь даралт шаардлагатай хэмжээнд хүрдэггүй. Харин өвлийн улиралд тосны зуурамтгай чанар хэт их бол стартер нь тахир голыг эргүүлж чадахгүйгээс хөдөлгүүрийг асаах боломжгүй ба асаасан тохиолдолд эхний хэдэн минутанд тосны дутагдалд орж тосолгооны системээр тос явахгүй гэсэн үг юм. Дээрхи нөхцөл байдлуудтай уялдаж хөдөлгүүрийн тосыг зуурамтгай чанараар нь:
  1. Өвлийн
  2. Зуны
  3. Бүх улирлын гэж ангилна
Өвлийн тос Зуурамтгай чанар багатай учир хүйтэнд асаалтыг хялбар болгодог боловч зуны улиралд хөдөлгүүрийн тосолгоог найдвартай хангаж чаддаггүй.
Зуны тос Зуурамтгай чанар өндөр учир хөдөлгүүрийг өндөр температурт найдвартай тосолдог боловч агаарын температур 0”С түүнээс доош үед хөдөлгүүрийн хүйтэн хаалтыг хангаж чаддаггүй.
Бүх улирлын тос Бага температурт зуурамтгай чанараараа өвлийнх шиг өндөр темпратурт зуны шинж чанарыг агуулсан тосыг хэлнэ. Тусгай нэмэлт хольц хийж өгсөнөөрөө хүйтэнд царцдаггүй, халуунд хэт шингэн болдогүй чанарыг бий болгосон онцлогтой.
Ашиглалтын шинж чанараар нь:
  1. Элэгдлийн эсрэг
  2. Хөдөлгүүрийг цэвэрлэх
  3. Исэлдэлтийн эсрэг
  4. Зэврэлтийн эсрэг
  5. Дулаан хадгалалт болон бусад шинж чанараар харьцуулж зэрэглэлийг тогтоодог.
Тосны төрлөөр нь : Тухайн тосны ашиглалтын шинж чанарыг сайжруулахад хэрэглэдэг хольцыг хийсэн үндсэн тосноос хамаарч:
  1. Минерал
  2. Синтетик
  3. Хагас синтетик гэж хуваадаг.
Минерал тос гэж нефтийг боловсруулах замаар гаргаж авсан тосыг хэлнэ Синтетик тос гэж синтезийн аргаар гаргаж авсан тосыг хэлнэ Гаргаж авдаг технологоос шалтгаалж минерал тос нь харьцангуй хямд боловч хэргэлэх температурын үйлчлэх хүрээ нь бага байдаг.
А- бензин хөдөлгүүртэй авто машинд зориулсан /A1-98 , A2-96 ба А3-98/ 
В –Дизель хөнгөн тэргэнд зориулсан / В1-98 , В2-98 , В3-98 , В4-98 / 
Е –Дизель ачааны тэргэнд зориулсан / Е1-96 Е2-96, Е3-96 Е4- 99 ба Е5-99 / Сүүлчийн хоёр тоо нь үйлдвэрлэсэн оныг заана.

Category: Зөвлөгөө | Views: 1687 | Added by: uugi | Date: 2013/02/02 | Comments (0)

Авто машины цахилгаан халаагуур
З.А.О-ын мэргэжилтнүүд ємнє байсан СЕВЕРС цахилгаан халаагуурыг шинэчлэн техникийн үзүүлэлтийг нэмэгдүүлж, ашиглалтын найдварт ажиллагааг болон аюулгүй байдлыг сайжруулжээ. 
Єнєєгийн байдлаар ОХУ-д СЕВЕРС М цахилгаан халаагуур нь ачааны болон суудлын автомашины аль алинд нь ч хэрэглэж болох цорын ганц халаагуур юм.

Энэ халаагуур нь 3 загвараар хийгдсэн.Үүнд:

СЕВЕРС М1 ( 1квт -1.5квт ) суудлын автомашины
СЕВЕРС М2 ( 2квт ) дунд оврын автомашины 
СЕВЕРС М3 ( 3квт ) ачааны автомашины зориулалтаар хийгдсэн байна.

Халаагуурыг хєдєлгүүрийн хєргєлтийн системд нэмэж тоноглодог байна. Хєргєлтийн шингэн нь халаагуур руу орж хүйтнийг сэлгэж тэлснээр 70 хэм хүртэл хална. Ингэснээр цахилгаан халаагуур болон усны цамцаар хєргєлтийн шингэн нэвтрэх сэлэлтийг хангана.Хєдєлгүүр 80 хэм хїртэл халахад цахилгаан халаагуур єєрєє автоматаар унтарна.

Халаагуур нь доорхи бүтэц зохион байгуулалттай.

1.Оруулах хоолой нь хєргєлтийн шингэнийг халаагуурын хэсэгт орох боломжийг хангана.Ингэснээр ашиглалтын аюулгүй ажиллагааг хангаж єгнє. 
2.Бємбєлгєн хавхлага нь доорхи үүрэгтэй. 
-Халаагуурын сэлэлт болон хєдєлгүүрийн халаалтыг хангана. 
-Хэт халахаас хамгаална. 
3. Терморегулятор 
-Заагдсан хэмээс дээш халахаас сэргийлнэ. 
-Халаагуурыг хэт халахаас хамгаална. 
-Цахилгааныг хэмнэнэ. 
4. Унтраалга нь аваарын нєхцєлд хэрэглэгдэнэ. 
-Хєргєлтийн шингэн хэвийн хэмжээнд бус эсвэл огт байхгїй тохиолдолд 
-Терморегулятор ажиллахгүй болсон үед 
5. Юүлэх бєглєє нь хєргєлтийн шингэнийг юүлэх нэмэлт боломжоор хангана.

Цахилгаан халаагч Северс-М-г та автомашиндаа хэрэглэснээр:

-Хөдөлгүүрийг асааж халаах шаардлагагүйгээр цаг хугацаа хэмнэнэ 
-Түлш хэмнэнэ ( 1 улиралд 150л хүртэл түлш ) 
-Хөдөлгүүрийн элэгдлийг багасгана 
-Суурилуулж ажиллуулахад хялбар

-Туршилтаар уг цахилгаан халаагуур нь аюулгүй ажиллагааны хувьд бүрэн найдвартай гэдэг нь батлагджээ.
Category: Зөвлөгөө | Views: 3321 | Added by: uugi | Date: 2013/02/02 | Comments (2)

Машинаа удаан эдлэх арван зөвлөгөө

Шинэ машин авах гэж шаналж байснаас одоо барьж байгаа машиндаа цаг болон харьцангуй бага зардал гарган эдэлгээг нь уртасгах боломжууд: Өнөөгийн Улаанбаатарт А цэгээс Б цэг рүү машинаар очихын тулд нилээд эр зориг шаардагдах болжээ. Түүгээр ч барахгүй тэнгэрт тулсан шатахууны үнэ нь бидний зовж  олдог хэдэн төгрөгийн ихэнх хэсгийг нь залгиж орхидог билээ.

Бид машиныхаа хэрэглээний зардал болох шатахууны үнэ, засвар үйлчилгээний төлбөр, даатгалын зардал гэх мэт зардлуудыг удирдах эрх мэдэл байдаггүй ч машиндаа хэрхэн анхаарал тавихаас шалтгаалан хэрэглээг нь уртасгаж болдог. Хэдхэн жил болоод л машинаа солих шаардлага гаргаж байснаас байгаа машиныхаа хэдхэн зүйл дээр анхаарал тавин хэвээр нь байлгах 10 зөвлөгөөг танд хүргэж байна.

Агаар шүүгч

Ихэнх жолооч нар машиныхаа тос болон тосны шүүгчийг байнга сольж байх шаардлагатайг мэддэг. Гэвч бусад шингэн болон шүүлтүүрүүдийг ч байнга сольж байх хэрэгтэй. Жишээлбэл агаар шүүгчийг сольж байх нь таны машин шатахуун бага зарцуулах бөгөөд хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг уртасгадаг байна.

Хөргөх шингэн

Машины хөргөх системийг арчилж байх нь тос тосоолоо сольж байх шиг чухал юм. Хөргөх системийн гэмтэл нь хөдөлгүүрийг "хайлуулж” болох тул таны машинд маш том гэмтэл үүсгэж болох талтай. Урьдчилан сэргийлж хөргөлтийн системээ арчилж байх нь таны маш их мөнгийг хэмнэх боломжтой юм.

Дугуйны даралт

Дугуй нь машины хамгийн хайнга хаягдсан хэсэг юм. Ихэнх хүмүүс машины дугуйны даралтын байх хэмжээнд нь анхаарал тавьдаггүй нь машинд муугаар нөлөөлдөг гэдгийг мэддэггүйтэй холбоотой юм. Дугуйны даралт нь байх хэмжээнээсээ зөрвөл машины эвдрэл ихсэхээс гадна шатахуун ихээр зарцуулдаг байна. Гэхдээ хамгийн чухал нь аюулгүйн байдал юм.

Оношилгоонд тогтмол оруулах

Та ямар нэгэн өөрийнхөө итгэдэг засварын газар эсвэл засварчныг олоод тэр нэг газартаа машинаа байнга үзүүлж байх нь танд ашигтай. Учир нь бид өвдөх болгондоо өөр өөр эмчид очиж үзүүлээд байдаггүй шүү дээ. Тийм болохоор нэг засварчнаар машинаа засуулж байх нь таны машиныг илүү сайн засаж байх болно.

Машиндаа шалгалт хийж байх

Та одооноос эхлэн машиндаа үе үе шалгалт хийж байхыг бид танд санал болгож байна. Машинаа тойруулан ажиглаж, дугуйны хий адил хэмжээтэй эсэх болон хамраа сөхөж резин хоолойнуудыг шалгах мөн бүх гэрлүүд ажиллаж буй эсэхийг шалгахад ердөө л 5 минут хүрэхгүй хугацаа зарцуулагдана. Энэ нь таны машинд гарж болох эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх нэг хэлбэр юм.

Хянах самбарын анхааруулах гэрэл

Хэрвээ машины тосны даралт, хөргөх систем эсвэл дугуйны даралтад ямар нэгэн асуудал гарахад хянах самбар дээр анхааруулах дохио өгдөг билээ. Гэвч ихэнх хүмүүс тэр дохионуудыг анзаардаггүй эсвэл анзаарсан ч анхаарал тавьдаггүй нь нотлогджээ. Тийм ч учраас машин үйлдвэрлэгчид хянах самбарын анхааруулах гэрлийг "тэнэгүүдийн” гэрэл гэж нэрлэсэн ба хүмүүст ямар нэгэн асуудал машинд гарсныг анхааруулах гэж хийжээ.

Хуваарь гаргах

Хэрвээ та анзаарсан бол таны машины заавар дээр Оношилгоонд оруулж байх хуваарь байдаг ч нэг засварчнаар машинаа засуулж байх давуу тал нь дараагийн ээлжид юу солиулах болсныг тэд мэдэж байдаг нь юм. Хэрвээ өөр өөр газар очиж машинаа янзлуулбал тэд юуг нь сольсон мөн ямар үйлчилгээ машинд хэрэгтэй болох талаар мэдэхгүй тул танд зөв зөвлөгөө өгч чадахгүйд хүрч болзошгүй.

Ухаалаг жолоодлого

Та машинаа яаж жолоодож байгаагаас шалтгаалан таны машин болон шатахуун тань хэр хурдан дуусах нь шалтгаалж байдаг. Огцом хурд авах эсвэл огцом зогсох зэрэг үйлдлүүд нь машин хэвийн хэмжээнээсээ илүү их шатахуун зарцуулаад ч барахгүй дугуй хурдан илэгдэх мөн хөдөлгүүр болон тормосын системд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Цэвэрхэн байдал

Машиныг шинээр нь харагдуулах бас нэг нөхцөл нь тогтмол угааж өнгөлж байхаар ч тогтохгүй дотор салоныг ч мөн цэвэрлэж байх шаардлагатай юм. Машиндаа үнэртүүлэгчгүйгээр цэвэрхэн үнэртэй байлгахад цаг гаргаж байхыг мөн хөлийн гишгүүрийн хивсийг тогтмол тоос сорогчоор цэвэрлэж байхыг зөвлөж байна. Хэрвээ машиндаа ямар нэгэн толбо гаргах зүйл асгавал тэр дор нь цэвэрлэж байх нь удааж байгаад арилгах гэж оролдсоноос хурдан арилдгийг мэдэхэд илүүдэхгүй.

Гадна арчилгаа
Хамгийн сүүлийн зөвлөгөө бол машинаа хадгалахдаа гражинд эсвэл тусгай хамгаалалтын бүрээсээр бүтээж байх юм. Гадаа нарны гэрэлд машиныг удаан байлгах нь гадаад өнгө төрхийг хурдан гандуулдаг бөгөөд бусад жижиг зурааснууд гарах нь элбэг байдаг.
Category: Зөвлөгөө | Views: 1156 | Added by: uugi | Date: 2013/01/26 | Comments (0)

« 1 2 3 4 ... 7 8 »
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  April 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024