"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Saturday
2024/04/20
3:09 AM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2013 » January » 22 » Хөлдсөн машины талаар
4:35 PM
Хөлдсөн машины талаар

Хүйтэнд хоноод аккумулятор царцсан үед асаах гэж оролдоход царцуу хөдөлгүүр хэт удаан эргэнэ, инжекторууд нь харин хэвийн өгөгдлөөрөө түлшээ цацна, энэ үед хөдөлгүүр удаан эргэсний улмаас цилиндрт даралт бага үүснэ, свеча олигтой ниргэлт өгч чадахгүйгээс баяжих процесс явагдана. Баяжина гэдэг чинь цилиндрт хэт их бензин ороод хүчилтөрөгчийн дутагдалын улмаас тэсрэхгүй свеча норох болно гэсэн үг. Хамгийн оновчтой арга бол дулаан гарашт аваачаад хэдэн цаг болгоод асаах л зүгээр. Манайхан яаж байна одоо бол шууд свеча тайлж аваал шатаагаал халаагаал, гал үмхүүлж тэслээл. Свеча олон дахин тайлна гэдэг чинь хөдөлгүүрийн дээд ангиа эвдэх магадлалтай. болж өгвөл дахин дахин свеча тайлах зайлсхийх нь зүйтэй. Энгийн свеча ойролцоогоор 25000-30000км орчим яваад шалгуулаад явах хэрэгтэй. Платинум, иридиум свеча бол 100000км (тохиргоо цэвэрлэгээ хийж болохгүй) хэрэглээтэй байдаг. Их хэмжээгээр баяжсаны дараа моторын шубээ татаад төвшин болоод үнэрийг нь шалгах хэрэгтэй. Төвшин хэт нэмэгдсэн бензин их хэмжээгээр үнэртэж байгаа бол тосоо солих хэрэгтэй, хэт их бензинтэй моторын тос бол тос биш угаагч гэсэн үг.

За тэгээд машины гиприйн систем бол нилээд эмзэг хэсэг. Хөлдсөн үед гидрийн шингэн маш их өтгөрсөн байна, хөдөлгүүрийг асаалаа гидрийн насос өөрийн хэвийн даралтаасаа 2-3 дахин их даралтыг өтгөрсөн гидрээр гаргана. ялангуяа өндөр даралтын шланг задрах магадлал маш өндөртэй. Хүйтэнд хөдөлгүүрээ халаасны дараа рулийн систем ажиллуулах нь зүгээр байдийм.

Тормозны систем хүйтэнд харьцангуй гэмтэл багатай боловч мастер цилиндр буюу тормозны дээд аппаратны нас ихэд богиносдог.

Иймээс хүйтэнд хөдөлгүүрийн асаахдаа нэг удаа дараад асахгүй бол цааш нь оролдоод хэрэггүй, маш сайн цэнэгтэй аккумулятор сольж тавьж асаагаад сайтар халтал нь нормальдуулах хэрэгтэй. Олон дахин хаз гишгэж авах нь төмөр зүлгүүрдэх үйлдэлтэй яаг ижилхэн байдаг,  моторын эргэлт нэмэх шаардлагатай бол жигд байлгах хэрэгтэй. (дараа энэ талаар сайн техник тайлбар хийнээ)

гал түлж мотор халаах үед сальник, жийрэгнүүдийг бол ер нь ажилгүй болгодог юм шүү. Хэсэг хугацааны дараа энд тэндээсээ бөөн тос гоожсон юм л болно.

Амортикарын хувьд бол ямар мотор халлаа гээд амортизатор халах биш, донсолгоо цохио багатай явахаас өөр аргагүй юм дөө.

Category: Зөвлөгөө | Views: 1335 | Added by: uugi | Tags: царцсан машин, машин хөлдвөл, машин хөлдөхөд | Rating: 0.0/0
Total comments: 1
1 Thalia  
0
Kewl you should come up with that. Exltelenc!

Name *:
Email *:
Code *:
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  January 2013  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024