Яг одоо манай сайтад: |
Total online: 1 Guests: 1 Users: 0 |
|
Шинийн 17
Харагчин могой өдөр
|
|
Main » 2013 » January » 18 » Toyota wish машины тухай
3:21 PM Toyota wish машины тухай |
Toyota wish машины тухай | Энэ загвар нь 2003 оноос эхэлж гарсан юм. Загварын хувьд ерөнхийдөө маш амжилттай болсон загвар төдийгүй хуучин автомашины тоо ихтэй гэсэн үг. Хол ойрын гэрлүүд тусдаа байгаа нь сайшаалтай. Ийм загварууд гэрэл сайтай байдаг. Нэг дор хол ойрын гэрэлтэй бол шилжүүлэх үед ойрын гэрэл унтардаг болохоор тэр. Хаалганы хувьд хэвлэмэл хаалга сонгосон байгаа нь шилний хүрээ резин зузаан болоход хүргэсэн. Гэхдээ хаалга гажихгүй байх сайн талтай юм. |
|
|
|
| Дунд баганыг хараар хийлгүйгээр их биеийн өнөгтэй адил болгосон нь дизайны шийдэл ба урд хэсэгт тусдаа кабинтай мэт харагдуулахаар хийсэн. Харин арын хаалганы баганыг хараар будаж өгсөн нь хойшоо урт мэт харагдуулна. Урд капот салхины шил нь бараг л нэг өнцгөөр налсан нь урдаас ирэх салхины эсэргүүцлийг багасгасан байна. Энэ байдал нь капот доторх зайг их багасгасан ба урд амартизатор солиход нилээн ажиллагаа орохоор болгожээ. Урд хамар харагддагүй учир зарим хувилбарт урд камер захиалгаар суурилуулах боломжтой ба удирдлагыг руль дээр хийсэн байдаг.
|
| Урд хөтлөгчтэй ба 4WD хөтлөгчтэй загвар бий. 4WD хөтлөгч нь байнгын боловч энгийн үед хойд дугуйнд дамжуулах хүчийг бараг дан урд хөтлөгчтэй юм шигээр маш багаар дамжуулдаг ба шаардлагатай үед энэ хүчийг нэмэгдүүлдэг компьютерийн удирдлагатай юм. Энэ нь шатахуун зарцуулалтад сайнаар нөлөөлдөг боловч зохицуулах компьютерийн ажиллагаа доголдсон үед солиход үнэтэй байж магадгүй л юм. Энэ систем RAV4, Highlander гэх мэт бусад загваруудад ч байдаг. Арлын дугаартаа ZNE14 гэсэн кодтой нь 4WD, ZNE10 нь урд хөтлөгчтэй 1.8 тай нь, АNE10, ANE11 нь D4 системтэй нь юм. |
| Урд тэнхлэг нь Premio, Camry-тай адил боловч урд хөтлөгчтэйн хойд тэнхлэг Prius, Vitz-ийн зарчимтай адил хагас хамааралтай тэнхлэгтэй байв. Иймд алцайх нь үгүй боловч пүрш нь шууд тэнхлэг дээрээ дарахгүй амартизаторын таваг, тэгээд амартизаторын бэхэлдэг боолт бүх арын ачааллыг хүлээн авдаг болохоор хэтрүүлэн ачихад тэр боолт нь хугарах эсвэл тахийх боломжтой. Харин 4WD нь хойноо дээд доод гартай тэнцүүлэгчтэй ба их ачаалсан үед алцайхаар юм. Урд талын гуперийн урд хормой бас л жаахан шүргэчихээр, хойноо бол гайгүй, голоороо бол ер нь л мордохоор юм билээ. Иймэрхүү асуудал бараг л бүх машинд байдаг. Тиймээс санаа зовоод байх хэрэггүй. Хот дотор болон засмал замаар орон нутагт явдаг ам бүл ихтэй айлд бол сайхан таарах машин. Гэхдээ багатаамж ихтэй гээд чихээд байвал ямарч машин эвдэрэх нь ойлгомжтой. Фамили гэгддэг загвар дотор бол хамгийн сайн сонголт болно. |
|
|
Category: Авто машин үйлдвэрлэгчид |
Views: 1674 |
Added by: uugi
| Tags: Toyota wish машины тухай
| Rating: 5.0/1 |
|
|
|