Яг одоо манай сайтад: |
Total online: 2 Guests: 2 Users: 0 |
|
Шинийн 17
Харагчин могой өдөр
|
|
Main » 2013 » January » 18 » Toyota prius 10 машины тухай
4:01 PM Toyota prius 10 машины тухай |
Toyota prius 10 машины тухай | Дэлхийн хамгийн анхны хос хөдөлгүүртэй суудлын машин бол Toyota компаний үйлдвэрлэсэн Prius юм. Анхны загвар нь 1997 оны 10 сард гарсан ба хөдөлгүүр нь 16-н калапантай, цуваа 4 цилиндртэй хос нударган голтой, 1,5 литрийн багтаамжтай 1NZ-FXE загвартай байжээ. Хос хөдөлгүүр гэдэг нь бензин хөдөлгүүрээс гадна цахилгаан хөдөлгүүртэй гэсэн үг юм. Ингээд 2000 онд нилээн том шинэчлэл явагдсан ба авсаархан шинэ батерейтай болсон төдийгүй, бензин хөдөлгүүрийн хүчин чадал 20%-иар, цахилгаан хөдөлгүүр 10%-иар тус тус нэмэгдсэн. | | Салон нь сэлүүхэн хөдлөхөд эвтэйхэн (тоёота коронатай харьцуулахад), бүх зүйл гарын дор, хянах самбар ба дэлгэц төвийн байрлалтай, чухал хэрэгцээтэй товчнууд нь жолоочид ойр байрласан тул эргономик сайтай. | | (1997-2003он) 1997 онд анх худалдаанд гарсан. Бага оврын седан бөгөөд өвөрмөц урд нүүр болон капоттай. Ийм загвар нь агаарын эсэргүүцлийг багасгах зорилготой. Сайжруулсан хайлшин ободтай. THS /Toyota Hybrid System/ буюу Aтокинсоны зарчимаар ажиллах дотоод шаталтын хөдөлгүүр болох 1NZ-FXE бензин хөдөлгүүр, мөн 1CM загварын тогтмол гүйдлийн цахилгаан хөдөлгүүрээс бүтсэн машин юм. 1СМ загварыг нь сайжруулан 2СМ болгосон байна. 100 км-т 3.5 л иддэг бөгөөд энэ нь бензин хөдөлгүүртэй машинд байж боломгүй бага тоо юм. Хянах дэлгэц нь урд хянах самбарын голд байрладгаараа салон нь өвөрмөц бөгөөд мөн 5.8 инчийн LCD дэлгэцтэй. Уг дэлгэцэн дээр замын зааварчилгаа, хөгжим, эйркoндишн /агааржуулагч/ зэргийн үзүүлэлтүүд гардаг. Гэвч моторын эргэлтийн хурд хэмжигч байдаггүй. | | 1998 оны 11 сард G selection, G selection-navigation хувилбарууд худалдаанд гарчээ. 1998 онд тухайн оныхоо шилдэг загвартай машинаар шалгарсан. 2000 онд дахин шинэчлэл хийгдэж 100км-т 3.4 литр бензин иддэг болсон ба тухайн оноосоо хойд америкт худалдаалагдаж эхэлсэн. 2001 онд S загварыг сайжруулан , DVD дуу хоолойн зааварчилгаатай систем болон автомат хурд баригч систем бүхий S premium 21 хувилбар худалдаанд гарсан бол 2002 оны 8 сард 100 км-т 3.2литр иддэг болгон сайжруулсан ба S navi-special, G navi special загварууд худалдаанд гарчээ. |
|
Category: Авто машин үйлдвэрлэгчид |
Views: 5902 |
Added by: uugi
| Tags: Toyota prius 10 машины тухай
| Rating: 3.4/9 |
|
|
|