АНУ-ын "Terrafugia” компанийн зохион бүтээсэн "Transition” нисдэг машинд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгосон тухай ВВС уламжиллаа. Машинд туршилтын нислэгийн зөвшөөрөл олгосноос 12 сарын дараа ийнхүү агаарын замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл өгснөө Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газраас мэдэгджээ.
Дөрвөн дугуй, хоёр далавчтай, хоёр хүний суудалтай уг машин 500 метрийн өндөрт хөөрөх чадалтай бөгөөд 279 мянган ам.долларын үнэтэй аж. "Transition”-ыг зохион бүтээгчдийн ярьж буйгаар, Америкийн нислэгийн 5000 орчим талбай, агаарын зам дээр уг машинаар зорчиж болох аж. Үүний зэрэгцээ 100 гаруй хүн одоогийн байдлаар нисдэг машиныг захиалж, урьдчилгаа мөнгө төлсөн байна.