Яг одоо манай сайтад: |
Total online: 1 Guests: 1 Users: 0 |
|
Шинийн 17
Харагчин могой өдөр
|
|
Main » 2013 » January » 18 » Land cruiser prado машины тухай
3:01 PM Land cruiser prado машины тухай |
Land cruiser prado машины тухай landcruiser prado 70 | Prado 70 загвар дөрвөлжин хийцтэй урд хойд тэнхлэгүүд нь чулактай байсан боловч дизайны хийцийн хувьд гэнэт огцом өөрчлөгдөн 90 загвар гарах болсон юм. 70 загвар нь Landcruiser II загварын стилл хийцийг авч байсан бол 90 загвар Hilux Surf загварын хийцрүү шилжсэн байна. Хөдөлгүүр нь 3 төрөл ба 2.7 литрийн бензин, 3.0 литрийн V6 бензин болон 3.0 литрийн турбо дизель хөдөлгүүртэй. Хамгийн их орж ирсэн нь 2.7 литрийн хөдөлгүүр ба энэ нь илүү практик ач холбогдолтой. | landcruiser prado 90 | Яагаад гэхээр засвар үйлчилгээ хийхэд хялбар, духны гинжтэй, бензин зарцуулалт боломжийн, хүйтэн асахдаа сайн зэрэг давуу талууд нөлөөлсөн. Дизель хөдөлгүүр нь өмнөх 70 үед байсан нилээн хүчтэй сайжруулсан бас туршигдсан хөдөлгүүр байсан боловч тоо цөөтэй юм. | landcruiser prado 120 | Гадна дизайн бол тухайн үедээ бас л онцгой байсан . Урд гупер дээр голдуу давхар хамгаалалттай нь илүү үзэмжтэй, ерөнхий кузов нь дээр боловч гишгүүр нь өндөр ханатай болохоор доор харагдуулдаг. Гэхдээ цаанаа бол рамын өндөртэй чацуу. Дугуй хооронд тийм ч хол биш, хойшоо урагшаа богино. Ер нь их зайтай болгох гээд кузовыг урагш нь шахсан юмуу гэмээр харагддаг. Хянах самбар нь босоодуу өндөр. Суудлын байдал бас өндөр. Рулийн дизайн тийм ч муу биш. | Landcruiser Prado 150 | Ихэвчлэн фуллтайм 4WD бөгөөд энгийн стандарт загварууд нь парттайм байдаг. Гэхдээ маш ховор юм. Замын хүнд нөхцөлд ашиглах бууруулсан дамжуулга буюу туслах хурдны хайрцагтай бөгөөд гар рычагаар залгагдана. L байрлалд төвийн дифференциал цоожлогч залгагдана. Амортизаторын ажиллагааг тохируулах боломжтой.Мөн урд доод өндгөн тулгуурыг ойр ойр шалгаж байх зөв. солихгүй удаан явснаас мултарч унах тал бий. Удаан ашиглалтын явцад хойд урд болон төвийн дифференциалуудад холхио үүсдэг ба эдгээр нь нийтдээ хүч авах тоормозлох үед мэдэгддэг болно. Шатахууны савыг арын доод хэсэгт байладаг ба ижил загвар болох Hilux Surf-д энэ зай хоосон эсвэл нөөц дугуй хийхээр байдаг.
|
|
Category: Авто машин үйлдвэрлэгчид |
Views: 2385 |
Added by: uugi
| Tags: Land cruiser prado машины тухай
| Rating: 0.0/0 |
|
|
|