Жолооч та зорчигчийг аваар ослын үед урд талын хамгаалалтын дэр, хажуугийн хамгаалалтын дэр мөн дээврийн дотуурх зэрэг хамгаалалтын дэрнүүд хийлэгдэн задардаг. Хамгаалалтын дэрний задарч хийлэгдэх механизм нь 2 төрөл байна. Механик мэдрэгчтэй хамгаалалтын дэр нь жолооны хүрдний хэсэгт доргилтыг мэдрэх оньсон механизм суурьлуулсан байдаг. Ийм төрлийн хамгаалалтын дэртэй автомашины түгээмэл хувилбар нь GX-90 кузовтой марк 2, чейзер, креста зэрэг автомашинууд байна. Хэрэв та ийм төрлийн автомашинтай бол уур бухимдлаасаа болж жолооны хүрдийг хүчтэй дэлсэхэд хамгаалалтын дэр задарч таныг гэмтээх аюултай тул үүнийг анхаарах хэрэгтэй.
Цахилгаан мэдрэгчтэй хамгаалалтын дэр нь автомашины 4 буланд мөн автомашины төв хэсэгт доргилтын электрон мэдрэгчийг суурилуулсан байдаг. Хамгаалалтын дэрийг задлах хий нь баллонтой байхаас гадна сүүлийн үеийн автомашинуудад тэсрэх бодисоор тэсэлж, түүний халалтаас үүсэх агаарын тэлэлтээр дэр нь хийлэгдэн гарч ирдэг. Хамгаалалтын дэрний доторх хийний найрлагад хүнийг "шок"оос гарах тусгай бодис агуулагдсан байдаг.
Хамгаалалтын дэр нь 1 секундыг 300 хуваасны нэгтэй тэнцэх хугацаанд маш хурдан задардаг байна. |