Яг одоо манай сайтад: |
Total online: 1 Guests: 1 Users: 0 |
|
Шинийн 17
Харагчин могой өдөр
|
|
Main » 2013 » January » 18 » Honda HR-V машины тухай
3:32 PM Honda HR-V машины тухай |
Honda HR-V машины тухай | Honda HR-V нь 3 болон 5 хаалгатай бензин бага иддэг. Урд шил нь нилээн налуу, богинохон хамар, урд хойдох нь богино саад туулах өнцөг ихтэй. Дотор салоны ерөнхий байдал нь Хондагийн загварууд нэг иймэрхүү байдагдаа гэдгийг санагдуулам бөгөөд их энгийн. Паарны удирдлага нь гараараа эргүүлдэг, жижиг дэлгэцтэй дижитал гэсэн 2 төрөл байдаг ба гар удирдлага нь илүү амар. Дижитал нь жижиг товчлууртайгаас гадна олон дамжиж байж сонгодог. Эхэн үедээ гадна толь тохируулагч нь урд хянах дээр рулийн баруун доод талд байсан бол сайжруулалтаар хаалганы удирдлагатай хамт байрлуулсан нь их аятайхан болсон юм. Суудлын өндөр нам хэвийн бөгөөд арын суудлын өвдөгний зай боломжийн. |
|
|
|
| Хөдөлгүүр нь 2 янз. Энгийн, VTEC системтэй гээд. Мэдээж VTEC нь илүү хүчтэй боловч VTEC систем ажилтал хаазлах тохиолдол байхгүй дээ. Хөдөлгүүр нь 90 оны эхэн үеийн трамблёртэй технологитой, свечанууд нь ил бөгөөд авахад хялбар байдаг. Хэт хүйтэнд бол асахдаа тийм ч сайн биш, тоосгон гаражид бол асчихна. Шатахуун зарцуулалт маш бага иднэ. Урд тэнхлэг нь 1 гартай хялбар бүтэцтэй. Урд хөтлөгчтэйн хойд тэнхлэг нь Di Dion гэх хамаарах хатуу холбоосон учраас их ачаанд алцайгаад байхааргүй байв. |
|
Category: Авто машин үйлдвэрлэгчид |
Views: 1711 |
Added by: uugi
| Tags: Honda HR-V машины тухай
| Rating: 0.0/0 |
|
|
|