Духны ремин Духны ремин нь тахир голын эргэлтийн хүчийг нударган гол руу дамжуулдаг дамжуулагч ремин юм. Автомашины 100000 км явалт тутамд духны реминыг сольж байй үйлдвэрлэгчээс тогтоосон заалт байдаг. Бартаа ихтэй болон өгсүүр замаар их явдаг автомашины хувьд замын нөхцөл байдлаас хамаарч 80.000аас 90.000 км ын явалт тутамд сольж байх шаардлагатай. Зарим автомашины духны ремин нь гинжин мөн араан дамжуургатай байдаг. Хэрэв духны реминыг заасан хугацаанд солиогүй тохиолдолд танд дараах бэрхшээлүүдийг үүсгэнэ. 1. Духны ремин сунах Элэгдэлтийн байдлаас болж духны ремин хагарч язран сунадаг. Ингэснээрээ тахир голын эргэлт нударган голын "эргэлтийн ээлж"тэй зөрж хөдөлгүүрийн хүч багасч, шатахуун зарцуулалт нэмэгддэг. 2. Дух "мөргөх" Элэгдэж муудсан духны ремин сунаж, язран улмаар тасардаг. Ингэж тасрахад тахир голын эргэж байхад нударган голын эргэлт зогссоноор оруулах болон гаргах сувгийн хавхлагуудыг поршин цохиж гэмтээх, поршин хагарах зэрэг хөдөлгүүрийн чухал эд ангиудад ноцтой гэмтэл учруулдаг.
|