Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гаригийн 08-22 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг хийх талаар санал асуулга явуулсан билээ. Уг санал асуулгыг Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан 2013 оны 1 дүгээр сарын 03-ны 12.00 цагаас эхлэн 30 цагийн хугацаанд олон нийтээс санал асуулга явуулсан юм. Санал асуулгыг санамсаргүй түүвэрлэлтээр сонгогдсон 18-50 насны 98 802 иргэн болон мессеж санал асуулга явуулсан байна.
Дээрхи санал асуулгад хамрагдсан хүмүүсийн 74,5 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гаригт замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг дэмжихгүй гэсэн хариулт өгсөн байна. Харин 4740 иргэн ийм зохицуулалт хийхийг дэмжиж саналаа өгчээ.