"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Friday
2024/03/29
6:25 PM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2013 » January » 7 » Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортлохыг хориглоно
11:02 AM
Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортлохыг хориглоно

Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортлохыг хориглоно.

Замын түгжрэлийг багасгах үүднээс баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг улсын дугаарын хязгаарлалттай адилхан хотын төвийн замуудаар долоо хоногийн  ням гарагт замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана хэмээн яригдах болсон билээ. Энэ талаар Зам тээврийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Д.Батбаатараас тодрууллаа.


-Монгол Улсын тээврийн хэрэгслийн тухай хуульд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах талаар заасан тодорхой зүйл байдаг уу? 

- Монгол Улс зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэнэ гэсэн дүрмийн заалттай байдаг. Түүнээс баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн талаар нарийн заасан зүйл байдаггүй. Бүх дүрэм журам нь зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлд зориулагдсан байдаг. Ер нь зүүн, баруун  талдаа жолооны хүрдтэй машин холилдон явж байгаа орон Монголоос өөр байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. 

-Замын ачааллыг багасгах нэг хэлбэр нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гарагт замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар яригдаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач? 

-Зөвхөн зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах, баруун талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг явуулахгүй байх  ямар нөхцөл байна гэдгийг бид 2-3 сарын хугацаанд судалж үзсэн. Дэлхийн 190 гаруй орноос 56 орон нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй байна. Харин Америк, Австрали, Канад зэрэг өндөр хөгжилтэй орнууд буюу 133 орон зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй байна. Ер нь амралтын өдрүүдэд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг явуулах үгүйгээ мэдээж нийслэлийн иргэд санал асуулгаар өөрсдөө шийдэх ёстой. Тодорхой хэмжээний хязгаарлалт хийж болохыг үгүйсгэхгүй. Энэ асуудал дээр бид ард иргэдийн санал хүсэлтийг хүндэтгэж үзэх болно.  

-Энэ талаар ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Эхний ээлжинд бид энэ оноос баруун талдаа жолооны хүрдтэй машиныг импортоор оруулж ирэхийг хориглоно. Ер нь судалгаанаас харахад сүүлийн гурван жил 28 орчим мянга осол зөрчил гарсанаас 51.6 хувь нь баруун  талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслүүдээс болж гарсан байна. Тиймээс иргэд сүүлийн 5-10 жил унах тээврийн хэрэгсэл авахаар төлөвлөж байгаа бол зүүн  талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл авах хэрэгтэй байна. Одоогийн байдлаар хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгслийн 58 хувь зүүн  талдаа жолооны хүрдтэй, 42 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл байна. Тиймээс цаашдаа баруун талдаа жолооны хүрдтэй, насжилт өндөр тээврийн хэрэгслийн татварын тал дээр томоохон бодлого явуулах хэрэгтэй байгаа. 

-Эдгээр бодлогууд хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Бид Авто тээврийн хуулийн шинэчилсэн төслийг яамны хэмжээнд хэлцчихсэн байгаа. Мөн төрийн бус байгууллагуудаар хэлэлцүүлж байна. Ерөнхийдөө хаврын чуулганд төрөөс баримтлах авто тээврийн бодлого, хуулийн хэрэгжилтийг өргөн барина. Түүнчлэн чадвал энэ сардаа багтаад баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортлохыг хориглох төлөвлөгөөтэй байна. Мөн нийслэлийн Засаг даргатай хэрхэн ажиллах талаар Зам тээврийн яам хамтарсан санамж бичигт гарын үсэг зурсан байгаа.  

-Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг осол аваар их гаргадаг гэж ойлгож болох уу?

-Ер нь томоохон аваар биш юм гэхэд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл бага хэмжээний ослыг байнга гаргаж байдаг. Тухайлбал, жолооч заавал бүтэн гарч байж урд яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх болдог. Мөн гэрэл шилжүүлэлт нь өөр байдаг. Тодруулбал, жолоочийн талын гэрэл дандаа доор тусч байдаг. Харин баруун талын гэрэл нь хэт дээшээ босоо тусгалтай байдаг учир жолооны хүрд тэр талдаа байхаар ямар нэгэн тээврийн хэрэгсэлтэй зөрөх тохиолдолд гэрэл гялбах нөхцөл их байдаг зэрэг дутагдалтай тал их бий.

-Нэгэнт ороод ирчихсэн баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслүүдийг яах вэ?

-Одоо хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг эндээ насжилтыг нь дуусгана. Гэхдээ болж өгвөл уг тээврийн хэрэгслүүдийг орон нутаг руу шилжүүлэх ч юм уу ер нь л нийслэлдээ баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг аль болох цөөлнө.

-Машин импортлох эрхтэй хэчнээн компани байдаг юм бэ?

-Нийслэлийн хэмжээнд нийт аж ахуйн нэгжийн 19 хувь нь албан ёсны зөвшөөрөлтэй. Үлдсэн 81 хувь нь Пакистан гаралтай зургаан хүний гарт байдаг. Уг том сүлжээ нь 80 орчим зогсоолтой. Наанаас нь харахад монголчууд уг бизнесийг эрхэлж байгаа юм шиг харагддаг ч цаанаа бол хэдхэн гадаадын хүний гарт байдаг. Тиймээс гадны цөөхөн хэдэн хүнийг дэмжээд Монгол Улсыг аваар осол их гаргадаг хуучин машины цуглуулгатай болгох хэрэг байна уу гэдэг бас л бодох асуудал юм. Ер нь Монголд байгаа нийт тээврийн хэрэгслийн 70 хувь нь 10-аас дээш насжилттай байгаа. Дөнгөж 11 хувь нь 0-3 жилийн насжилттай байгаа.

Эх сурвалж: www.mminfo.mn

Category: Авто мэдээ | Views: 1371 | Added by: uugi | Tags: Баруун талдаа жолооны хүрдтэй тээвр | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  January 2013  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024