Автомат хурдны хайрцгийн шингэнийг нэмэх Хэвийн нөхцөлд 6аас 12 сар болоод хурдны хайрцгийн шингэний түвшинг шалгаж байх шаардлагатай. Ихэнх автомашин үйлдвэрлэгчид хөдөлгүүрийн тосыг солих бүртээ хурдны хайрцагны шингэний түвшинг шалгаж байхыг зөвлөдөг. Хэрэв чиргүүлтэй явдаг, даваа гүвээтэй замаар, эсвэл хотын түгжрэлтэй замд 30 градусаас дээш халуун нөхцөлд явдаг бол хурдны хайрцгийн шингэнийг 2 юмуу 3 сар болоод шалгаж байх хэрэгтэй. Хурдны хайрцгийн шингэн дундарсан бол явж болохгүй. Энэ нь томоохон гэмтэлд хүргэж болзошгүй. Дугуй "араа"тай үед гулсаж, мөн хөдөлгүүр хүйтэн автомашинаар өгсөж, гулсаж, уруудах үед хурдны хайрцаг араанд залгагдахгүй байх шинж тэмдэг илэрч байвал шингэний түвшинг шалгаж байх хэрэгтэй. Шингэний температурыг шалгахын өмнө хурдны хайрцгийг ашиглалтын хэвийн температуртай болтол халаах хэрэгтэй. Автомашинаа 15аас 25 км буюу 20 орчим минут явуулаад тэгш талбайд зогсоож ажлын тормосыг ажлуул. Хөдөлгүүрээ асаалттай байлган "араа" залгах хөшүүргийг бүх байрлалд шилжүүлэн залгаж үз. Дараа нь "Р" (park), эсвэл N (neutral) байрлалыг \эзэмшигчийн гарын авлагад бичснээр\ сонгоно. Зогсоолын тоормосыг татаж, хөдөлгүүрийг сул ажиллагааны горимоор үргэлжлүүлэн ажиллуулна. Хурдны хайрцагт шингэн нэмэх: 1. Хурдны хайрцгийн шингэн халсан үед түүний түвшинг хэмжинэ. Шүүп нь шингэн нэмэх хоолойд хөдөлгүүрийн хажууд байрлана. Түүнийг хөдөлгүүрийн тосны шүүптэй андуурч болохгүй. Шүүпийг сугалахаасаа өмнө орчныг цэвэрлэ. 2. Шингэний температур болон түвшинг шалгах шүүпээр шалгана. Шингэн халахдаа тэлнэ. Иймд гарын авлагыг сайтар уншиж, заалтын нарийвчлалыг тодорхойл. Шингэний температур хэвийнхээсээ бага үед шингэний түвшин багасах нь хэвийн үзэгдэл юм. 3. Шаардлагатай бол шингэн нэм. Ингэхдээ нэг талдаа юүлүүртэй уян хоолой ашигла. Автомашины тухайн загварт үйлдвэрлэгчээс зөвлөмж болгосон шингэнийг л хэрэглэ. Шингэнийг бага багаар нэмж, түвшинг хэмжих хэрэгтэй. 4. Цаас хуйлан юүлүр болгон ашиглаж шингэн нэмж болно. Энэ үед шингэн бохирдох болон устай холилдохоос болгоомжлох хэрэгтэй.
|