Дугуйн хээ Дугуйн хээ нь цаг агаарын ямар ч нөхцөлд дугуйн хөтлөх болон тоормослох шинж чанарыг хадгалах үүрэгтэй. Хуурай гадаргуутай зам дээр ямарч хээгүй дугуй хамгийн сайн зохицдог. Замын гадаргуу дээрх ус нь дугуй зам хоёрын хооронд шаантаг хэлбэрийн давхарга үүсгэж автомашиныг усны мандал дээр гулгах цана шиг болгодог. Энэ үзэгдлийг усан гулсалт \шаантаг\ гэж нэрлэдэг. Үүнээс хамгаалж зуны дугуйнд хээ гаргадаг. Усан гулгалтаас зайлсхийхийн тулд хээний гүний хэмжээ 2ммээс бага болсон үед дугуйг шинээр солих шаардлагатай. Өвлийн дугуйны зуныхаас ялгагдах гол онцлог нь хээний хэлбэр байдаг. Мөн "M+S" тэмдэглэгээгээр нь уг дугуйг өвлийн зориулалттай гэж таньдаг. Өвлийн дугуй нь нойтон цас, шавар шавхайтай замаар явахад илүү тохиромжтой. Дугуйн хээний шинж чанараас хамаарч дугуйн ашиглалтанд өөрчлөлт гардаг. Дугйн резин зөөлөн байхад дугуйн хөтлөх чадвар илүү сайн, хатуу үед дугуйн хээний элэгдэл бага байдаг.
|