Резин дугуйн хийц Өмнө нь зөвхөн энгийн буюу диагноль хийцтэй дугуйг автомашинд ашигладаг байсан. Ийм төрлийн дугуйны каркас нь гадуураа резинээр бүрхүүлтэй кордон давхаргуудаас бүрдэнэ. Энгийн буюу диагноль дугуй Радиал дугуй Өнөөдөр автомашинд радиал хийцтэй дугуйг өргөнөөр ашиглах болсон. Хэдийгээр радиал дугуйн үйлдвэрлэлийн зардал энгийн дугуйтай харьцуулахад их боловч түүний ашиглалтын болоод хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шинж чанар илүү сайн байдаг. Радиал болон энгийн дугуйг нэг тэнхлэгт тавихыг хориглодог. Учир нь радиал болон энгийн хийцтэй дугуйнуудын хөтлөх чадвар, халалт, элэгдлийн эрчим зэрэг нь өөр өөр учир ашиглалтын явцад хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах магадлал өндөр байдаг. Кордны сүлжээний чиглэл нь дугуйн дагуу (эргэлтийн чиглэлийн дагуух тэнхлэгийг дагуу гэж нэрлэдэг) тэнхлэгтэй 900 өнцөг үүсгэдэг учраас уг дугуйг радиал гэж нэрлэдэг. Радиал болон энгийн дугуйн ялгаа
|