"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Saturday
2024/12/28
9:02 PM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2013 » February » 06
Гоожилт шүүрэлтийг олох 3
Таны машинаас шүүрэх бодисууд
Шингэн
Антифриз: Уснаас арай өтгөн, гол төлөв ногоон, шар өнгөтэй, тунгалагдуу шингэн. Хөргөх шингэний сав буюу хүйтэн радиаторын дээд талаас дээж авч шинж байдлыг нь тодорхойлох хэрэгтэй. Хортой
"ATF" автомат хурдны хайрцгийн шингэн: Хөнгөн тос, голдуу улаан өнгөтэй, өвөрмөц үнэртэй. Шүүрсэн хэсгийг шүүдэнд наалдсан шингэнтэй харьцуулж тодорхойлно. Хортой, бага зэрэг шатамхай шинж чанартай. 
Аккумуляторын шингэн: Хүхрийн хүчил ба усны уусмал, өвөрмөц үнэртэй. Хувцас болон арьсанд хүрвэл түлэгдэлтээс хамгаалж усаар даруй угаа. Зэврүүлэх чанартай хортой. 
Тоормосны шингэн: Шар ногоон\DOT3\,  өнгөгүй \DOT4\, ягаан \DOT5\, бага зэрэг тосорхог шингэн. Гол төлөв мэдэгдэхүйц өвөрмөц үнэртэй. Үндсэн цлиндрийн саван дахь шингэнтэй харьцуулан шинж байдлыг тогтоож болно. Бага зэрэг шатамхай, хортой, будаг уусгах чанартай. 
Дизелийн түлш: Хөнгөн тосорхог, керосинтэй төстэй. Өвөрмөц үнэртэй. Автомашины түлш савны цэнэглэх хоолойн үнэрээр нь таньж болно. Хортой, шатамхай. 
Бензин: Шингэн өвөрмөц үнэртэй. Цэнэглэх хоолойноос үнэрээр нь таньж болно. Хортой, өндөр шатамхай, уур нь дэлбэрэх аюултай.
Механик хурдны хайрцгийн тос: Хүнд тос. Шинэ байхдаа цайвар хүрэн. Хэрэглэх явцад хар болно. Механик хүч хурдны хайрцаг, тэнхлэгүүд, ерөнхий дамжуулга, жолооны механизмыг тосолно. Хортой бага зэрэг шатамхай. 
Өтгөн тос: Бохирдол орсон үед бал адил хар өнгөтэй. Хортой бага зэрэг шатамхай. 
Жолооны хүчлүүрийн шингэн: Шингэн тос. Бохирдсон үедээ бараан өнгөтэй. Жолооны хүчлүүрийн насосны савнаас үнэрээр нь болон өнгөөр нь таньж болно. 
Шил арчигчийн шингэн: Угаах бодис бүхий усны уусмал. Хөлдөхөөс хамгаалсан модны спиртийн найрлагатай. Төрөл бүрийн өнгөтэй байж болно. Бага зэрэг гулсамтгай. Шатахгүй, хортой. 

Хий: 
Агаар: Резин дугуйд \зарим автомашины шил арчигчийн саванд \ 450 кРа хүртэл даралттай агаар байдаг. Агаар ихээр алдагдах нь чимээтэй, гэмтээх аюултай. Харин даралт багаар алдагдах нь аюулгүй. 
Утаа: Халуун, даралттай, өвөрмөц өнгөтэй. Гаргах системийн хоолойноос гарахдаа чимээ үүсгэнэ. Утаагаар амьсгалахаас зайлсхий. Нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг хорт бодис агуулах тул хортой. 
Сийрэгжилт: Агаар нь сийрэгжилтийн хоолойд сорогдон орно. Утааг дахин ашиглах системийн удирдлага, тоормосны хүчлүүр, клапан зэрэг нь сийрэгжилтээр ажилладаг. Сийрэгжилтийн шланг цоорч агаар орох үед исгэрэх чимээ сонсдоно. Аюул багатай. 


Category: Зөвлөгөө | Views: 1935 | Added by: uugi | Date: 2013/02/06 | Comments (1)

Гоожилт, шүүрэлтийг олох 2
Сонгомол буюу урдаа хөдөлгүүртэй хойноо хөтлөх тэнхлэгтэй хийцээс ялгаатай автомашины шингэн, тосны шүүрэлт нь ижилхэн механик хэсгүүдээс гарах боловч тэдгээр нь тухайн автомашинд өөр өөр байрлалтай байж болно. Бага зэрэг шүүрэлтийг бэхэлгээг нь чангалах юм уу хоолой, жийрэг зэргийг сольж засах боломжтой. Гэхдээ хөдөлгүүрийн хөндийгөөс тэдгээрийг сайтар ажиглаж, асуудлыг шийдэх нь дээр юм. Түгээмэл тохиолдох шүүрэлт, гоожилтыг доор дараалуулан жагсаав. Үүнд: 
  1. Радиатор түүний хоолой: Антифриз
  2. Хөргөлтийн шингэний сав: Антифриз
  3. Усны насос: Антифриз
  4. Клапангийн таг: Хөдөлгүүрийн тос
  5. Клапан: хөдөлгүүрийн тос
  6. Тоормосны шингэний сав: Тоормосны шингэн 
  7. Тоормосны резин хоолойнууд: Тоормосны шингэн 
  8. Дискен тоормос: Тоормосны шингэн
  9. Барабант тоормосны цлиндр: Тоормосны шингэн 
  10. Тосны тэвшний жийрэг: Хөдөлгүүрийн тос
  11. Хөдөлгүүрийн блокны ус юүлэх бөглөө: Антифриз
  12. Тахир голын сальник, гинжний таг: Хөдөлгүүрийн тос
  13. Тэнхлэгүүд \гадна талын универсаль нугас\: Өтгөн тос
  14. жолооны хүчлүүрийн насос: Жолооны хүчлүүрийн шингэн 
  15. Жолооны хүчлүүрийн шланг: Жолооны хүчлүүрийн шингэн
  16. Тосны шүүр: Хөдөлгүүрийн тос
  17. Эрчлүүирийн гэр, түүний доод таг: Хөдөлгүүрийн тос буюу механик хурдны хайрцгийн тос
  18. Утаа гаргах систем: Ажилласан хий
  19. Хойд дугуйн жийрэг: Ерөнхий дамжуулгын тос, эсвэл өтгөн тос. 
  20. Ерөнхий дамжуулгын гэр: Ерөнхий дамжуулгын тос
  21. Тэнхлэгүүд \дотор талын универсаль нугас\: механик хурдны хайрцгийн тос
  22. Амортизатор: Амортизаторын шингэн
  23. Хурдны хайрцгийн шингэн: механик хурдны хайрцгийн тос
  24. Тоормосны үндсэн цлиндр: Тоормосны шингэн 
  25. Тоормосны хүчлүүрийн оруулах клапан: Тоормосны шингэн
  26. Авцуулах холбооны шингэнт дамжуулга: Тоормосны шингэн 
  27. Түлшний насос: Дизелийн түлш эсвэл бензин
  28. Түлш дамжуулах хоолой, бэхэлгээнүүд: Түлш
  29. Түлшний шүүр: Түлш 
  30. Карбюратор, инжектор: бензин
  31. Дизель түлшний систем: Дизелийн түлш
  32. Жолооны механизм: Жолооны механизмын тос
  33. Аккумулятор батерей: Аккумуляторын батерейн шингэн 
  34. Шил алчуур: Угаах шингэн 
  35. Айр кондишн: Ус
Category: Зөвлөгөө | Views: 2507 | Added by: uugi | Date: 2013/02/06 | Comments (1)

Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  February 2013  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024