"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Tuesday
2024/04/16
9:47 PM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2013 » February » 6 » Гоожилт шүүрэлтийг олох 3
2:00 PM
Гоожилт шүүрэлтийг олох 3
Гоожилт шүүрэлтийг олох 3
Таны машинаас шүүрэх бодисууд
Шингэн
Антифриз: Уснаас арай өтгөн, гол төлөв ногоон, шар өнгөтэй, тунгалагдуу шингэн. Хөргөх шингэний сав буюу хүйтэн радиаторын дээд талаас дээж авч шинж байдлыг нь тодорхойлох хэрэгтэй. Хортой
"ATF" автомат хурдны хайрцгийн шингэн: Хөнгөн тос, голдуу улаан өнгөтэй, өвөрмөц үнэртэй. Шүүрсэн хэсгийг шүүдэнд наалдсан шингэнтэй харьцуулж тодорхойлно. Хортой, бага зэрэг шатамхай шинж чанартай. 
Аккумуляторын шингэн: Хүхрийн хүчил ба усны уусмал, өвөрмөц үнэртэй. Хувцас болон арьсанд хүрвэл түлэгдэлтээс хамгаалж усаар даруй угаа. Зэврүүлэх чанартай хортой. 
Тоормосны шингэн: Шар ногоон\DOT3\,  өнгөгүй \DOT4\, ягаан \DOT5\, бага зэрэг тосорхог шингэн. Гол төлөв мэдэгдэхүйц өвөрмөц үнэртэй. Үндсэн цлиндрийн саван дахь шингэнтэй харьцуулан шинж байдлыг тогтоож болно. Бага зэрэг шатамхай, хортой, будаг уусгах чанартай. 
Дизелийн түлш: Хөнгөн тосорхог, керосинтэй төстэй. Өвөрмөц үнэртэй. Автомашины түлш савны цэнэглэх хоолойн үнэрээр нь таньж болно. Хортой, шатамхай. 
Бензин: Шингэн өвөрмөц үнэртэй. Цэнэглэх хоолойноос үнэрээр нь таньж болно. Хортой, өндөр шатамхай, уур нь дэлбэрэх аюултай.
Механик хурдны хайрцгийн тос: Хүнд тос. Шинэ байхдаа цайвар хүрэн. Хэрэглэх явцад хар болно. Механик хүч хурдны хайрцаг, тэнхлэгүүд, ерөнхий дамжуулга, жолооны механизмыг тосолно. Хортой бага зэрэг шатамхай. 
Өтгөн тос: Бохирдол орсон үед бал адил хар өнгөтэй. Хортой бага зэрэг шатамхай. 
Жолооны хүчлүүрийн шингэн: Шингэн тос. Бохирдсон үедээ бараан өнгөтэй. Жолооны хүчлүүрийн насосны савнаас үнэрээр нь болон өнгөөр нь таньж болно. 
Шил арчигчийн шингэн: Угаах бодис бүхий усны уусмал. Хөлдөхөөс хамгаалсан модны спиртийн найрлагатай. Төрөл бүрийн өнгөтэй байж болно. Бага зэрэг гулсамтгай. Шатахгүй, хортой. 

Хий: 
Агаар: Резин дугуйд \зарим автомашины шил арчигчийн саванд \ 450 кРа хүртэл даралттай агаар байдаг. Агаар ихээр алдагдах нь чимээтэй, гэмтээх аюултай. Харин даралт багаар алдагдах нь аюулгүй. 
Утаа: Халуун, даралттай, өвөрмөц өнгөтэй. Гаргах системийн хоолойноос гарахдаа чимээ үүсгэнэ. Утаагаар амьсгалахаас зайлсхий. Нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг хорт бодис агуулах тул хортой. 
Сийрэгжилт: Агаар нь сийрэгжилтийн хоолойд сорогдон орно. Утааг дахин ашиглах системийн удирдлага, тоормосны хүчлүүр, клапан зэрэг нь сийрэгжилтээр ажилладаг. Сийрэгжилтийн шланг цоорч агаар орох үед исгэрэх чимээ сонсдоно. Аюул багатай. 


Category: Зөвлөгөө | Views: 1873 | Added by: uugi | Tags: Гоожилт шүүрэлтийг олох 3 | Rating: 0.0/0
Total comments: 1
1 Benjamin  
0
This inreudocts a pleasingly rational point of view.

Name *:
Email *:
Code *:
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  February 2013  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024