"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Saturday
2024/12/28
8:31 PM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2013 » February » 02
Моторын тос
Хөдөлгүүрийн найдвартай асаалт болон удаан эдэлгээг хангахын тулд тухайн хөдөлгүүрийн бүтэц, зуурамтгай чанараараа орчны температурт тохирсон хөдөлгүүрийн тосыг хэрэглэх шаардлагатай.
Тухайн авто машиныг үйлдвэрлэгчээс гаргасан зааварт ямар төрлийн тос хэрэглэхийг зааж өгсөн байдаг. Авто машинууд нь хөдөлгүүрийн бүтэц, моторын хүчин чадлаас хамаарч өөр өөр төрлийн тос хэрэглэнэ. Зуурамтгай чанар гэдэг нь тосны молекулын гадаргуунуудын дотоод үрэлтийн чанарыг илэрхийлж байгаа үзүүлэлт юм. Энэ чанар нь температур ихсэх тутам багасаж, багасах тутам ихэсдэг. 
Өндөр температуртай үед уурамтгай чанар хэт бага бол тосолгооны систем дахь харилцаж буй гадаргуунуудын тосны плёнкны бат бэх чанар ба систем дахь даралт шаардлагатай хэмжээнд хүрдэггүй. Харин өвлийн улиралд тосны зуурамтгай чанар хэт их бол стартер нь тахир голыг эргүүлж чадахгүйгээс хөдөлгүүрийг асаах боломжгүй ба асаасан тохиолдолд эхний хэдэн минутанд тосны дутагдалд орж тосолгооны системээр тос явахгүй гэсэн үг юм. Дээрхи нөхцөл байдлуудтай уялдаж хөдөлгүүрийн тосыг зуурамтгай чанараар нь:
  1. Өвлийн
  2. Зуны
  3. Бүх улирлын гэж ангилна
Өвлийн тос Зуурамтгай чанар багатай учир хүйтэнд асаалтыг хялбар болгодог боловч зуны улиралд хөдөлгүүрийн тосолгоог найдвартай хангаж чаддаггүй.
Зуны тос Зуурамтгай чанар өндөр учир хөдөлгүүрийг өндөр температурт найдвартай тосолдог боловч агаарын температур 0”С түүнээс доош үед хөдөлгүүрийн хүйтэн хаалтыг хангаж чаддаггүй.
Бүх улирлын тос Бага температурт зуурамтгай чанараараа өвлийнх шиг өндөр темпратурт зуны шинж чанарыг агуулсан тосыг хэлнэ. Тусгай нэмэлт хольц хийж өгсөнөөрөө хүйтэнд царцдаггүй, халуунд хэт шингэн болдогүй чанарыг бий болгосон онцлогтой.
Ашиглалтын шинж чанараар нь:
  1. Элэгдлийн эсрэг
  2. Хөдөлгүүрийг цэвэрлэх
  3. Исэлдэлтийн эсрэг
  4. Зэврэлтийн эсрэг
  5. Дулаан хадгалалт болон бусад шинж чанараар харьцуулж зэрэглэлийг тогтоодог.
Тосны төрлөөр нь : Тухайн тосны ашиглалтын шинж чанарыг сайжруулахад хэрэглэдэг хольцыг хийсэн үндсэн тосноос хамаарч:
  1. Минерал
  2. Синтетик
  3. Хагас синтетик гэж хуваадаг.
Минерал тос гэж нефтийг боловсруулах замаар гаргаж авсан тосыг хэлнэ Синтетик тос гэж синтезийн аргаар гаргаж авсан тосыг хэлнэ Гаргаж авдаг технологоос шалтгаалж минерал тос нь харьцангуй хямд боловч хэргэлэх температурын үйлчлэх хүрээ нь бага байдаг.
А- бензин хөдөлгүүртэй авто машинд зориулсан /A1-98 , A2-96 ба А3-98/ 
В –Дизель хөнгөн тэргэнд зориулсан / В1-98 , В2-98 , В3-98 , В4-98 / 
Е –Дизель ачааны тэргэнд зориулсан / Е1-96 Е2-96, Е3-96 Е4- 99 ба Е5-99 / Сүүлчийн хоёр тоо нь үйлдвэрлэсэн оныг заана.

Category: Зөвлөгөө | Views: 1739 | Added by: uugi | Date: 2013/02/02 | Comments (0)

Автомашины өнгөний өөрчлөлт, хандлага

Автомашин хөлөглөгчдийн хувьд машины өнгөний сонголт маш чухал ач холбогдолтой асуудлын нэг. 

Тэгвэл автомашины өнгө, загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том компаниудын нэг болох PPG 2012 онд хэрэглэгчид ямар өнгөтөй машиныг хамгийн ихээр сонгосон талаарх статистикийг гаргажээ.  

Цагаан өнгө машины 2 дахь жилдээ хамгийн өргөн сонголт байж чаджээ. Нийт хэрэглэгчдийн 22% нь цагаан өнгийг сонгосноор энэ оны хамгийн нийтлэг машины өнгөөр тодорсон бөгөөд 2011 онд ч мөн ийм үр дүн гарч байжээ. Хэрэглэгчдийн 2-р сонголтоор мөнгөлөг өнгө (20%) тодорсон бол 3-р байранд хар (19%)өнгө, 4-р байранд саарал өнгө (12%) тус тус оржээ.  

Хойд Америкийн хэрэглэгчдийн өнгөний сонголтыг авч үзвэл мөн л тэргүүн байрт цагаан өнгө (21%) бичигдсэн бол дэд байрыг хар (19%), 3-р байранд мөнгөлөг (16%),  саарал (16%) тус тус эзэлжээ.

PPG нь Дэлхий даяар 20 гаруй салбар, 6 том өнгөний лаборатори бүхий энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том компаниудын нэг юм. PPG-ийн менежер Jane E.Harrington ярихдаа: "Өнгө бол бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хамгийн жижиг эд зүйлээс эхлээд гар утас,  цахилгаан хэрэгсэл, автомашин зэрэг үнэ бүхий томоохон хөрөнгийн загвар дизайныг тодорхойлдог хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь юм” гэжээ.  Мөн тэдний судалгаагаар хэрэглэгчид машиныхаа өнгийг сонгоход хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь дотоод интерьерийн өнгө байдаг гэдэг нь тогтоогджээ.  

Хэрвээ бид 30-40 жилийн өмнөх үеийг сөхөж харвал хэрэглэгчдийн тэргүүлэх сонголт нь улаан, шар, цэнхэр, ногоон гэх мэт хурц тод өнгөнүүд байж алиман ногоон өнгөтэй BMW, тэнгэрийн хөх өнгөтэй Land Cruiser FJ60, бэрсүүт жүржийн өнгөтэй Volvo 140 вандуйн ногоон Mercedes diesel wagon station зэрэг машинуудууд 70-80 оны хотын  гудамжийг чимж байсныг харж болно. Гэтэл яагаад өнөөдөр бид цагаан, хар, саарал өнгүүдийг сонирхох болов гэдэг асуулт сонирхол татаж байна.

Хариулт нь орчин үеийн автомашины будаг үйлдвэрлэлийн технологитой холбоотой ажээ. Хэрвээ бид өмнөх үе рүүгээ эргэн харвал машинууд орчин үеийн машинуудад огтхон ч харагдахаа больсон хэт хурц тод өнгөөр будагддаг байлаа. Гэхдээ машиныг тийм гоёмсог өнгөөр будахын тулд хэрэглэдэг байсан акрилын будаг нь маш олон өнгөний сонголттой байсан ч ус, чийг, нарны гэрлийн хэт ягаан туяаны нөлөөнд амархан гэмтдэг байж. Түүгээр ч барахгүй түүнийг үйлдвэрлэх үйл ажиллагаа нь экологийн хувьд таагүй нөлөө үзүүлж эхэлсэн байна. Иймээс полтуретан дээр суурилсан автомашины будгийг хэрэглэж эхэлсэн нь акрилын будагнаас хэд дахин хямд төдийгүй гадаад орчны нөлөөлөлд автах нь бага байдаг байна. Мөн акрилын будагнаас илүү хурц гялалздаг. Гагцхүү түүний өнгөний сонголт нь хязгаартай. Хурц тод, олон янзын өнгө гаргахын тулд багагүй мөнгө зарах хэрэгтэй болдог байна. Иймээс л орчин үеийн машины өнгө нэгэн хэвийн уйтгартай, сонголт багатай болоод байгаа ажээ. Үйлдвэрлэгчид цөөн өнгөний сонголт бүхий машин үйлдвэрлэж байхад хэрэглэгчид эдгээрээс л сонгоно шүү дээ. 

Category: Авто мэдээ | Views: 1617 | Added by: uugi | Date: 2013/02/02 | Comments (0)

Японы хөдөлгүүрүүд хамгийн найдвартай гэсэн судалгаа гарчээ. 

Warranty Direct компани нийтдээ 36 төрлийн хөдөлгүүрийн  найдвартай байдалд судалгаа явуулж ,  жагсаалт гаргасан байна.

 Хамгийн найдвартай хөдөлгүүр үйлдвэрлэлийн арван үйлдвэрлэгч 

Байр

Марк

Эвдрэлийн хувь

Нэг эвдрэлд ноогдох машины тоо

1

Honda

0,29

344

2

Toyota

0,58

171

3

Mercedes-Benz

0,84

119

4

Volvo

0,90

111

5

Jaguar

0,98

103

6

Lexus

0,99

101

7

Fiat

1,17

85

8

Ford

1,25

80

9

Nissan

1,32

76

10

Land Rover

1,38

72

Хамгийн найдваргүй хөдөлгүүр үйлдвэрлэлийн арван үйлдвэрлэгч

Байр

Марк

Эвдрэлийн хувь

Нэг эвдрэлд ноогдох машины тоо

1

MG Rover

7,88

13

2

Audi

3,71

27

3

MINI

2,51

40

4

Saab

2,49

40

5

Opel/Vauxhall

2,46

41

6

Peugeot

2,26

44

7

BMW

2,20

45

8

Renault

2,13

46

9

Volkswagen

1,91

52

10

Mitsubishi

1,70

59

Category: Авто мэдээ | Views: 1202 | Added by: uugi | Date: 2013/02/02 | Comments (0)

Авто машины цахилгаан халаагуур
З.А.О-ын мэргэжилтнүүд ємнє байсан СЕВЕРС цахилгаан халаагуурыг шинэчлэн техникийн үзүүлэлтийг нэмэгдүүлж, ашиглалтын найдварт ажиллагааг болон аюулгүй байдлыг сайжруулжээ. 
Єнєєгийн байдлаар ОХУ-д СЕВЕРС М цахилгаан халаагуур нь ачааны болон суудлын автомашины аль алинд нь ч хэрэглэж болох цорын ганц халаагуур юм.

Энэ халаагуур нь 3 загвараар хийгдсэн.Үүнд:

СЕВЕРС М1 ( 1квт -1.5квт ) суудлын автомашины
СЕВЕРС М2 ( 2квт ) дунд оврын автомашины 
СЕВЕРС М3 ( 3квт ) ачааны автомашины зориулалтаар хийгдсэн байна.

Халаагуурыг хєдєлгүүрийн хєргєлтийн системд нэмэж тоноглодог байна. Хєргєлтийн шингэн нь халаагуур руу орж хүйтнийг сэлгэж тэлснээр 70 хэм хүртэл хална. Ингэснээр цахилгаан халаагуур болон усны цамцаар хєргєлтийн шингэн нэвтрэх сэлэлтийг хангана.Хєдєлгүүр 80 хэм хїртэл халахад цахилгаан халаагуур єєрєє автоматаар унтарна.

Халаагуур нь доорхи бүтэц зохион байгуулалттай.

1.Оруулах хоолой нь хєргєлтийн шингэнийг халаагуурын хэсэгт орох боломжийг хангана.Ингэснээр ашиглалтын аюулгүй ажиллагааг хангаж єгнє. 
2.Бємбєлгєн хавхлага нь доорхи үүрэгтэй. 
-Халаагуурын сэлэлт болон хєдєлгүүрийн халаалтыг хангана. 
-Хэт халахаас хамгаална. 
3. Терморегулятор 
-Заагдсан хэмээс дээш халахаас сэргийлнэ. 
-Халаагуурыг хэт халахаас хамгаална. 
-Цахилгааныг хэмнэнэ. 
4. Унтраалга нь аваарын нєхцєлд хэрэглэгдэнэ. 
-Хєргєлтийн шингэн хэвийн хэмжээнд бус эсвэл огт байхгїй тохиолдолд 
-Терморегулятор ажиллахгүй болсон үед 
5. Юүлэх бєглєє нь хєргєлтийн шингэнийг юүлэх нэмэлт боломжоор хангана.

Цахилгаан халаагч Северс-М-г та автомашиндаа хэрэглэснээр:

-Хөдөлгүүрийг асааж халаах шаардлагагүйгээр цаг хугацаа хэмнэнэ 
-Түлш хэмнэнэ ( 1 улиралд 150л хүртэл түлш ) 
-Хөдөлгүүрийн элэгдлийг багасгана 
-Суурилуулж ажиллуулахад хялбар

-Туршилтаар уг цахилгаан халаагуур нь аюулгүй ажиллагааны хувьд бүрэн найдвартай гэдэг нь батлагджээ.
Category: Зөвлөгөө | Views: 3363 | Added by: uugi | Date: 2013/02/02 | Comments (2)

Хийцийн өөрчлөлт хийж хөдөлгүүр сольсон 
тээврийн хэрэгсэлд техникий хяналтын
 дүгнэлт гаргуулахад бүрдүүлэх бичиг баримт
 1.  Хийцийн өөрчлөлт хийж хөдөлгүүр сольсон тээврийн хэрэгсэлд техникийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг тус албанд гаргах.

Дараах байдлаар хүсэлт гаргах өргөдөлийг бичнэ

(Гараар хүсэлт гаргасан өргөдөлийг бичнэ)

Өргөдөлийн жишээ маягт


ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОНОШЛОГОО ХЯНАЛТ
ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ:
 
................... овогтой ..................... миний бие ..... улсын дугаар бүхий ......... маркийн тээврийн хэрэгслийн ..... дугаартай хөдөлгүүр нь техникийн шаардлага хангахгүй болсоныг ..... дугаартай хөдөлгүүрээр хийцийн өөрчлөлт хийж сольж тавиулсан болно. Иймд дээрхи тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаж байгаа эсхэд техникийн дүгнэлт гаргаж өгнө үү.
Хүсэлт гаргасан: ...................... /.................... /
Гэрийн хаяг :...............................................
утас: :...............................................
Огноо :.........../............/.............

2.  Хөдөлгүүр худалдсан болон худалдан авсан баримтууд.

3.  Эрх бүхий байгууллагаар тээврийн хэрэгслийн арал сольж тавьсан тодорхойлолт.

4.  Тээврийн хэрэгслийн гэчилгээний хуулбар.

эх сурвалж: http://www.teever.gov.mn/

Category: Авто лавлах | Views: 1610 | Added by: uugi | Date: 2013/02/02 | Comments (1)

Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  February 2013  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024