Яг одоо манай сайтад: |
Total online: 1 Guests: 1 Users: 0 |
|
Шинийн 17
Харагчин могой өдөр
|
|
Main » 2013 » February » 01
Автомашины ерөнхий бүтэцАвтомашин нь ямарч хэлбэр дүрс, зориулалттайбайсан ерөнхийд нь хөдөлгүүр, шасси /арал анги/, тэвш бүхээг гэж гурав ангилж болно. | |
Шасси гэдэг нь /chassis-суурь хайрцаг гэсэн францүгнээс гаралтай/ хөдөлгүүрийн чадлыг хөтлөх дугуйнддамжуулж, эргэх хөдөлгөөнийг автомашины давшиххөдөлгөөнд хувирган зам дугуй хоёрын харилцанүйлчлэлийг гүйцэтгэн, автомашиныг удирдах цогц хэсэг юм. Шасси /арал анги/ нь автомашины бүтцийн үндэсбөгөөд гурван хэсгээс тогтоно. Хүч дамжуулах анги - явах анги - удирдах хэсэг Трансмиссия - ходовая часть - механизмы управления Хүч дамжуулах анги нь хөдөлгүүрийн эргүүлэххүчийг хөтлөх дугуйнд дамжуулж, энэхүү эргүүлэх хүчболон дугуйн эргэх хурд, чиглэлийг өөрчилдөг агрегатзангилаанаас бүрдэнэ. Хүч дамжуулгын үндсэн зангилаандавцуулах холбоо, хурдны хайрцаг, кардан, ерөнхийдамжуулга, дифференциал, хагас гол орно. Авцуулах холбоо нь хөдөлгүүрийн эргүүлэх хүчийгдамжуулах, хөдөлгүүрийг хүч дамжуулгаас түр зуур салгах,хөдөлгүүрийг дамжуулгатай аажим холбох үүрэгтэй юм. Хурдны хайрцаг бол хөдөлгүүрээс хөтлөх дугуйнддамжиж байгаа эргүүлэх хүчийг өөрчлөх, машиныг урагшхойш явуулах, хөдөлгүүр дамжуулга хоёрыг удаанхугацаагаар саланги байлгах үүргийг гүйцэтгэнэ. Хөдөлгүүр,авцуулах холбоо, хурдны хайрцаг гурав нь өөр хоорондоохөдөлгөөнгүй холбогдсон нэгдмэл хэсэг байдаг.
Кардан гол нь эргүүлэх хүчийг хурдны хайрцагаасхөтлөх дугуйнд өнцөгийн өөрчлөлт мөн хоорондын зайөөрчлөгдөх нөхцөлд дамжуулна. Ерөнхий дамжуулга нь кардан голоос ирэх эргүүлэх хүчийг хувьсган хөтлөх гол, дифференциалаар дамжууланхагас голд тогтмол өнцөгөөр өгнө. Дифференциал нь хөтлөх дугуйнуудыг өөр өөр хурдтай эргэх боломжтой болгодог. Хагас гол нь эргүүлэх хүчийг хөтлөх дугуйнд дамжуулна. Явах анги нь машины суурь хэсэг юм. Явах ангидарал, урд хойд тэнхлэг, нум, зөөллүүр, дугуй хамаарна. Ихэнхи суудал болон автобусанд бүхээг нь арлын үүргийггүйцэтгэнэ. Энэ тохиолдолд бүхээгийг даацат хэсэг гэнэ. Удирдах хэсэгт тоормосны систем, жолоонымеханизм хамаарна. Жолооны механизм нь жолооны хүрд,жолооны дамжуулга, гөнжүүрэг, татуургануудаас бүрдэжавтомашины эргэх тойрох хөдөлгөөнийг хангана.
|
Автомашины гүүшингийн ажиллагаа Хуудсан нум нь хооронд нь боосон янз бүрийн урттай нимгэн утаснаас бүрддэг. Хамгийн урт хуудламжтаасны 2 талд гаргасан сэнжний тусламжтайгаар нумыг автомашины бүхээг, аралтай холбож өгнө. Нумны үзүүрийн нэг талын сэнжийг автомашины бүхээгтэй шууд боож өгдөг. Нөгөө үзүүрийг нь татуургаар дамжуулан холбодог. Гүүшин нь автомашиныг дотроос нь тулж явах, цохилтын хүчийг жолоочид дамжуулахгүй тусгаарлах, дугуй замын гадаргуу хоёрын харьцалтыг алдагдуулахгүй байх үүрэгтэй. Үүнийг чиглүүлэх, зөөллөх, унтраах элемент гүйцэтгэнэ. Зөөллөх элементүүд нь гадна хүчний үйлчлэлээр хэв гажилтанд орж, дараа нь буцаж хэвийн байдалдаа ордог. Гүүшингийн зөөллөх элементүүд нь ихэвчлэн автомашины бүхээг дугуй хоёрын хооронд байрладаг. Замын гадаргуугаас ирж байгаа цохилт зөөллөх элементийг хэв гажилтанд оруулдаг. Дараа нь хэв гажилтанд орсон элемент буцаж хэвийн байдалдаа орох зэргээр дээрх үйл ажиллагаа олон давтагдаж байдаг. Пүрш Пүрш нь дээд доод тавган дээр сууж автомашины бүхээг, дугуй хоёрыг холбож өгдөг. Дугуй дээш доош шилжихээс хамаарч пүрш нь агшиж сунадаг. Мушгиа гүүшин Энэ гүүшингийн мушгирах гол нь автомашины бүхээг дугуй хоёрыг хооронд нь шууд холбодог. Мушгиа гүүшин нь автомашинд дагуу, эсвэл хөндлөн байрлаж болдог. Амортизатор Орчин үед ашиглагдаж байгаа бүх төрлийн амортизаторуудын ажиллах зарчим нь ижил боловч тэдгээр нь хоорондоо шингэн нэвтрүүлэх нүх болон клапангуудын хэмжээ, тоо зэргээрээ ялгагдана. Иймд амортизаторуудыг ажиллах нөхцөлөөс нь хамааруулж дараах хэлбэрээр ангилна. Энгийн амортизаторыг хэт их ачаалалгүй, хэвийн нөхцөлд ашиглахад тохиромжтой. Амартизатор нь хамгаалах таг, шингэний цлиндр, жижиг диаметртай нүх эсвэл клапан бүхий поршен, шингэн зэргээс бүрддэг. Поршен хамгаалах таг зэрэг нь поршингийн гол дээр суудаг. Поршенгийн голыг автомашины бүхээгтэй, шингэний цлиндрийг гүүшингийн чиглүүлэх элемент эсвэл хагас голын гэртэй тус тус боосон байдаг. Поршен нь цлиндрийн дотор талыг дээд, доод гэсэн 2 хөндийд хуваадаг. Шингэн нөөцлөх хэсэг, шингэний доод хөндий хоёрыг хоёр талын ажиллагаатай клапан тусгаарлана. Автомашин донсолж дугуй дээш шилжих үед пүрш шахагдах бөгөөд шингэний цлиндр хамгаалах таг руу орж, амортизатор богинссоноор поршенг доош түлхэнэ. Поршен доош хөдлөх үед шингэн шахагдахгүй, харин доод хөндийгөөс дээд хөндий рүү шилжиж байраа солино. Урд үл хамаарах тэнхлэг Автомашины урд тэнхлэг ихэвчлэн үл хамаарах гүүшинтэй байдаг. Уг тэнхлэгийг үл хамаарах гэж нэрлэдэг. Ийм автомашины дугуйг тэнхлэгтэй татуургуудаар дамжуулан холбодог учир замын гадаргуугаас дамжих цохилт, хэлбэлзэл нь зөвхөн дугуйнд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл дугуйн дээш, доош шилжих хөдөлгөөн автомашиныг бүхэлд нь хазайлгах боломжгүй. Автомашины хамаарах тэнхлэгийг үл хамаарах тэнхлэгээр сольсон нь дараах 2 давуу талтай. Замын гадаргуугаас ачаалал зөвхөн дугуйд дамжих болсноор бүхээгт үүсэх хэлбэлзэл багасаж, улмаар автомашин илүү тав тухтай болно. Мөн дугуй, замын гадаргуу ямар байхаас үл хамаарч маш сайн залагддаг байх шаарддлагатай. Өндгөн тулгуурыг автомашинд тавьснаар дугуй баруун зүүн дээш доош бүх чиглэлд шилжих боломжтой болсон. Хойд гүүшин Автомашины хойд тэнхлэгт гүүшин тавьсан нь урд гүүшинтэй адил дугуй замын гадаргуу хоёрын харьцалтыг алдуулалгүй хадгалах, тээврийн хэрэгслийн зорчигчдыг тав тухтай байлгах зорилгтой. Мөн түүнчлэн хойд тэнхлэгийн гүүшинд дараах хүндрэлүүд гарч, түүнийг шийдэх шаардлага тавигддаг. Урд тэнхлэгийг ачаалах автомашины жин бараг тогтмол үл өөрчлөгдөж байдаг. Гэтэл хойд тэнхлэгт ачаалах жин зорчигч суух болон ачаа ачих зэргээр үргэлж хувьсаж байдаг. Хойд тэнхлэгийн зөөллөх элемент нь ачаалал ихсэх үед амархан хэв гажилтанд орохооргүй хатуу, ачаалал багасах үед тав тухтай байдлыг хангах үүднээс зөөлөн байх шаарлагатай. Дээрх шаардлагаас болоод зарим хүнд даацын автомашинд хийн гүүшинг ашигладаг.
|
Автомашины түлш | Альтернатив эрчим хүч Мэргэжилтнүүд газрын тосны бүтээгдхүүн ирэх 30-40 жилд улам бүр ховордож, цаашид шавхагдах учир автомашиныг ажиллуулах өөр түлшний эх үүсвэрийг эрэлхийлсээр байгаа юм. Ер нь олон төрлийн хий бий л дээ. Гэхдээ орчин үеийн дотоод шаталтат хөдөлгүүрийн хийцийг их өөрчлөхгүйгээр улам бүр ховордож байгаа газрын тосны бүтээгдхүүнийг орлох түлш хэрэглэх нь зардлын хувьд хамгийн хямд байна гэсэн тооцоо байдаг. Хамгийн боломжит түлшинд эрдсээс гарган авах түлш хэрэглэх нь зардлын хувьд хамгийн хямд байна гэсэн тооцоо байдаг. Хамгийн боломжит түлшинд эрдсээс гарган авах түлш, синтетик бензин, дизелийн түлш метилийн болон этилийн спирт, пропан хий, байгалийн хий, метан хий, устөрөгч зэргийг нэрлэж болох юм. Спирт Спиртийг бензинтэй хольж хэрэглэж болно. Түүнийг бензинд 10% орчим хэмжээтэй нэмж, хольж хэрэглэвэл ямар нэг гаж нөлөө байхгүй. Спирт нь бензиний хоёрны нэг юмуу гуравны хоёртой тэнцэх л эрчим хүчний агууламжтай тул түлшний хэмнэлт муудах тал бас бий. Хөдөлгүүрийг 100%ын спиртээр ажиллуулж ч болно. Ялангуяа уралдааны машинуудад ийм спирт хэрэглэдэг. Бензинээр ажилладаг хөдөлгүүрийг спиртээр ажиллуулахын тулд карбюраторын хийцийг өөрчлөх, агаар түлшний баян холимог хэрэглэхэд тохируулга хийх, асаалтын хугацааг өөрчлөх, мөн тэрчлэн шинэ поршин тавьж, шахалтын зэргийг нэмэгдүүлэх шаардлагатай. Шахалтын зэргийг нэмэгдүүлэхэд хөдөлгүүрийн хийцээс хамааран өртөг зардал нь өөр өөр байдаг. Бензинт хөдөлгүүрт хийцийн ийм өөрчлөлт хийсний дараа спиртэн түлшээр ажиллуулахад хөдөлгүүрийн чадал 20 орчим хувь нэмэгддэг. Энэхүү өсөлт нь холимогийн найрлага дахь спиртийн хувиас хамаараад бензин, спиртийн холимог хэрэглэхэд харьцангуй бага байдаг. Пропан ба байгалийн хий Өмнө нь үйлдвэрийн дотор ашигладаг автомашинд пропан хий болон байгалийн синтетик хийгээр ажилладаг хөдөлгүүрийг тавьдаг байсан. Харин өнөөдөр энгийн автомашин, түүнчлэн ачааны автомашиныг хүртэл пропанаар ажиллуулж байна. Пропан хийгээр суудлын автомашиныг ажиллуулахын тулд тэжээлийн системийг нь хэвээр байлган жолоочийн бүхээгт удирдлагын залгуур нэмж тавих шаардлагатай. Зарим оронд аюулгүй байдлын үүднээс пропан хийтэй автомашиынг гүүр, нүхэн гарцаар явахыг хориглодог байсан. Метаг хийг \зарим үед намгийн хий гэдэг\ дотоод шаталтын хөдөлгүүрт хэрэглэж болно. Түүнийг хог хаягдлаас гарган авч болох бөгөөд байгалийн хийний нэмэлт болгож хэрэглэдэг. Устөрөгч Устөрөгчийг ус болон нүүрснээс гаргаж авч болох бөгөөд аливаа бохирдол үүсгэдэггүй түлш юм. Орчин үед суудлын автомашинд энэ түлшийг хязгаарлагдмал байдлаар хэрэглэх болсон. Гэхдээ устөрөгчийг өдөр тутмын хэрэглээ болгон автомашинд өргөн хэрэглээгүй байна. Шингэн устөрөгчийг -235 градуст хадгалах ёстой. Энэ нь их хүндрэлтэй. Хэдэн зуун кг жинтэй төмөр саванд хийж хадгалж болох юм. Цахилгаан эрчим хүч Цахилгаан автомашиныг хотын дотор хэрэглэж байгаа маш олон туршлага бий. Түүний хурд болон хөдөлгүүрийн чадлыг сайжруулж болох ч цэнэглээд явах нөөц хязгаарлагдмал байсаар байна. Эсвэл ихээхэн жинтэй зай хураагуурыг тээж явах хэрэгтэй. Цахилгааныг ус болон цөмийн эрчим хүчнээс эсвэл нүүрс шатааж гаргаж авдаг. Цахилгаанаар явах автомашиныг гол төлөв богино зайд хот суурийн газрын доторх тээвэрт ашиглахад тохиромжтой бөгөөд зай хураагуурыг шөнө цэнэглэж хонож болно. Цахилгаан автомашин нь орчныг бохирдуулдаггүй сайн талтай тул цаашид хотын дотор эргэн хэрэглэх боломжтой. |
|
|
|
|
|