Хөдөлгүүрийн тосолгооны систем
Хөдөлгүүрийн эд ангиудын хоорондох үрэлтийг багасгах зорилгоор тосолгооны систем нь хөдлөх хэсгүүдийн тосолгоог хийдэг. Тосолгоонй систем нь тосны сав, тосны насос, тосны шүүр ба тосолгооны сувгуудаас бүтнэ. Тосыг хөдөлгүүрийн доод хэсэг дэхь тосны саванд нөөцөлж насосоор тосолгооны суваг руу тодорхой хэмжээний даралтаар шахдаг. Тосолгооны суваг руу шахагдаж буй тосон дахь бусад жижиг биет болон тунадаст бохирдлыг тосны шүүрээр шүүдэг. Тосолгооны систем нь хөдөлгүүрийн эд ангиудыг тосолсны дараа тосны хөргөх хэсэг рүү орж хөрөөд дахин тосны сав руу орох гэсэн эргэлдэх давтамжаар хөдөлгүүрийг тосолдог.
Тосны (маслын) насос
Тосны насос нь тахир голд шууд нэмэлтээр хөтлөгдөн эргэлт авч хөдөлгүүрийн тосолгооны сувгууд руу тосыг даралттай шахдаг төхөөрөмж юм. Тосны насосын ажиллагаа нь араан роторт гэсэн хоёр хэлбэртэй байдаг.
Маслын хөргөгч
Хөдөлгүүрийг тосолж буй тосыг дахин ашиглахын өмнө түүний температурыг багасгаж хөргөдөг.
Тосны хөргөгч нь радиаторын урд байрлах жижиг загвар байх ба хөргөлтийн шингэн (тосол) дамжих хоолойнуудаар гүйж тосыг хөргөдөг байна.
Зарим автомашины тосны хөргөгч нь урд нүүрний хэсэгт байрлаж
агаарын урсгалаар хөргөх зохион байгуулалттай байдаг.
Маслын шүүр
Хөдөлгүүрийн хөдөлгөөнт хэсгүүдийн үрэлтээс үүсэн бий болсон металл ялтас, тунадас зэрэг тосон дахь элдэв бохирдлыг хөдөлгүүрийг тослох давтамжтайгаар эргэх тосноос цаасан шүүлтүүр бүхий шүүрийг ашиглан шүүж авдаг.
Тосны зууралдамхай чанар
Тосны зууралдамхай чанарыг тусгай тусгай температурт тосны урсгалын хувийг заадаг олон зэргүүд байдаг. Зууралдамхай чанар багатай шингэн тос нь хүйтэн, сэрүүн нөхцөлд зориулагдсан, өтгөн тос нь зууралдамхай чанар өндөр учир дулаан нөхцөлд тохиромжтой.
Сентитик тос
Сентитик тос нь хөдөлгүүрийн элэгдлийн эсрэг үйлчилгээтэй химийн бодисоор баяжуулсан өндөр темпе, атурт тослох чанараа алддаггүй, бага температурт хөдөлгүүрийн тосолгоог сайн хийдэг зэрэг олон давуу талтай байдаг. Энэ тос нь ердийн тосыг бодвол харьцангуй үнэтэй байдаг ч 15-20 мянган км тутамд сольдог тул байгаль орчинд ч харьцангуй ээлтэй бүтээгдхүүн юм.
Ашиглалтын зөвлөгөө:
Хөдөлгүүрийн тос болон маслын шүүрийг солилгүй удаасны улмаас тос дамжуулах сувгууд битүүрч, маслын насос элэгдэж муудснаар тосны даралт унах цаашлаад тосолгоо дутсан хөдөлгүүр маань маш их хэмжээний элэгдэлд ордог тул жоооч та цаг тухайд нь хөдөлгүүрийн тосоо сольж байхыг зөвлөж байна.