Тоёота Моторс корпораци
Сакичи Тоёода
Ноён Сакичи Тоёода 1897 онд 30 насандаа өөрийн анхны компаниа " Toyota automatic loom works" нэртэйгээр нэхмэлийн суурь машин үйлдвэрлэхээр байгуулсан. Тэрээр маш чадварлаг зохион бүтээгч байсан тул японы эзэн хааны армийн цэргийн хэрэгцээг хангах үүднээс түүнийг дэмжиж ажилладаг байжээ. Английн нэхмэлийн машины загваруудад үндэслэн илүү өндөр бүтээмжтэй, хямд өртөгтэй нэхмэлийн машиныг бий болгохыг зорьж ажилласан тэрээр японд анхны Тоёода автомат ажиллагаатай нэхмэлийн суурь машиныг бүтээж чадсан. Түүний автомат нэхмэлийн машины үйлдвэрлэл дэлхийн бусад улс орнуудаар түгэн тархсан байдаг.
Анхны автомат ажиллагаатай нэхмэлийн суурь машин 1925 он
Toyoda нэхмэлийн машины үйлдвэр
Кийчиро Тоёода
Кийчиро эцгийнхээ автомат нэхмэлийн машины үйлдвэрлэлд инженерээр хэдэн жил ажиллажээ. Тэрээр 1929 онд автомашины үйлдвэрлэлийн талаар судалдж анхны бүрэн япон автомашин хийхээр шийдэж эцгийгээ ятгаж Тоёода автомат нэхмэлийн суурь машины лицензийг Pratt Bross д худалдасан хөрөнгөөр автомашин угсрах шугамыг 1933 онд байгуулж чаджээ. Тэр зах зээлд шинэ бүтээгдхүүн гаргахад туршлагатай байх ёстойг мэддэг инженер хүн байлаа. Маш шаргуу ажилласны дүнд 1934 онд анхны бүтээгдхүүн болох А төрлийн хөдөлгүүрээ бүтээж, 1935 онд А1 загварын суудлын автомашин бүтээжээ. Кийчиро японы анхны дотоодын үйлдвэрлэгч болж чадсан байна.
1936 онд анхны Тоёодагийн логог зохиож албан ёсны нэрийг авсан.
Toyoda AA загварын суудлын автомашины үйлдвэрлэлийн шугам 1936 он
Женерал моторс компанийн үйлдвэрлэл нэг сард 1300 автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байсан тэр үед Кийчиро нэг сард 2000 автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэл барихаар шийдсэн. Түүний шинэ үйлдвэр усан замаар бүтээгдхүүнээ тээвэрлэх шаардлагатай байсан тул далайд ойрхон байгуулах хэрэгтэй болсон. Ингээд тэр Нагоягийн зүүн хэсэгт газар худалдан авчээ.
Тоёота моторс компани 1937 онд албан ёсоор нийт 12 сая иений хөрөнгө оруулалтаар хэдэн мянган хүнийг ажлын байраар хангах "Тоёота Сити"н цогцолбор хотхон болох үйлдвэржилт, орон сууц, сургууль цэцэрлэг, эмнэлэг, цэнгэлдэх хүрээлэн зэрэг байгууламжуудыг барих бүтээн байгуулалтын эхлэлийг ажлыг тавьжээ.
Харамсалтай нь тэр цагт Манжуур дахь үйл явпал нь хятадтай хийх дайн болон хувирсан. Тоётоа моторс компани нь японы эзэн хааны армид зориулсан ачааны автомашин үйлдвэрлэх болсон.
1945 онд дайн дуусах үед Тоёотагийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд үлэмж их элэгдэж муудсан ба японы нийт төхөөрөмжүүд ч ихээхэн элэгдсэн байна.
АНУын автомашин үйлдвэрлэгчид дунд хэмжээтэй буюу том овортой машинуудыг үйлдвэрлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж байсныг бодолцон үзэж зах зээлийн өрсөлдөөнөөс сэргийлэх замаар суудлын жижиг автомашиныг голчлон үйлдвэрлэх чиглэл баримталсан.
1947 оны 9 сараас эхлэн Тоёотагийн жижиг загварын автомашинууд toyotapet нэрээр худалдаанд гарч байжээ. Энэ загварын анхных нь toyotapet SA, toyotapet SB, toyotapet Stout зэрэг хөнгөн ачааны тэргүүд, toyotapet Crown, toytapet Crown зэрэг суудлын автомашинуудыг үйлдвэрлэж байжээ.
Лого:
Анхандаа автомашинуудаа компанийн үндэслэгчийн гэр бүлийн нэр болох Тоёода нэрээр худалдаалж байжээ. 1936 оны 9 сард компани олон нийтийг хамарсан лого зохиох уралдааныг зарласан байна. Үүнд 27000 гаруй бүтээл ирсэнээс ялагчийн бүтээл нь тойрог дотор гурван япон катакана үсгээр Тоёода гэж бичсэн байв. Гэвч энэ гэр бүлийн хүргэн болох Рисабура Тоёода энэ нэрийг Тоётой болгох нь дуудах болон бичихэд амархан гэснийг зөвшөөрч 1937 оны 8 сард Тоёота болгон өөрчилсөн байна. Гурван элипсээр Т үсгийг дүрсэлсэн нь хэрэглэгчийн сэтгэл ханамж, бидний үүрэг, хэрэглэгчдийг төлөөлж бүтээгдхүүний чанарын үнэлэмжийг бэлэгддэг байна.