"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Friday
2024/03/29
8:52 AM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2012 » December » 29 » Хөдөлгүүрийн тосолгооны систем
5:37 PM
Хөдөлгүүрийн тосолгооны систем
Хөдөлгүүрийн тосолгооны систем
Хөдөлгүүрийн эд ангиудын хоорондох үрэлтийг багасгах зорилгоор тосолгооны систем нь хөдлөх хэсгүүдийн тосолгоог хийдэг. Тосолгоонй систем нь тосны сав, тосны насос, тосны шүүр ба тосолгооны сувгуудаас бүтнэ. Тосыг хөдөлгүүрийн доод хэсэг дэхь тосны саванд нөөцөлж насосоор тосолгооны суваг руу тодорхой хэмжээний даралтаар шахдаг. Тосолгооны суваг руу шахагдаж буй тосон дахь бусад жижиг биет болон тунадаст бохирдлыг тосны шүүрээр шүүдэг. Тосолгооны систем нь хөдөлгүүрийн эд ангиудыг тосолсны дараа тосны хөргөх хэсэг рүү орж хөрөөд дахин тосны сав руу орох гэсэн эргэлдэх давтамжаар хөдөлгүүрийг тосолдог. 


Тосны (маслын) насос

Тосны насос нь тахир голд шууд нэмэлтээр хөтлөгдөн эргэлт авч хөдөлгүүрийн тосолгооны сувгууд руу тосыг даралттай шахдаг төхөөрөмж юм. Тосны насосын ажиллагаа нь араан роторт гэсэн хоёр хэлбэртэй байдаг. 


Маслын хөргөгч 
Хөдөлгүүрийг тосолж буй тосыг дахин ашиглахын өмнө түүний температурыг багасгаж хөргөдөг. 
Тосны хөргөгч нь радиаторын урд байрлах жижиг загвар байх ба хөргөлтийн шингэн (тосол) дамжих хоолойнуудаар гүйж тосыг хөргөдөг байна. 

Зарим автомашины тосны хөргөгч нь урд нүүрний хэсэгт байрлаж 
агаарын урсгалаар хөргөх зохион байгуулалттай байдаг. 

Маслын шүүр
Хөдөлгүүрийн хөдөлгөөнт хэсгүүдийн үрэлтээс үүсэн бий болсон металл ялтас, тунадас зэрэг тосон дахь элдэв бохирдлыг хөдөлгүүрийг тослох давтамжтайгаар эргэх тосноос цаасан шүүлтүүр бүхий шүүрийг ашиглан шүүж авдаг. 

Тосны зууралдамхай чанар 
Тосны зууралдамхай чанарыг тусгай тусгай температурт тосны урсгалын хувийг заадаг олон зэргүүд байдаг. Зууралдамхай чанар багатай шингэн тос нь хүйтэн, сэрүүн нөхцөлд зориулагдсан, өтгөн тос нь зууралдамхай чанар өндөр учир дулаан нөхцөлд тохиромжтой. 
Сентитик тос
Сентитик тос нь хөдөлгүүрийн элэгдлийн эсрэг үйлчилгээтэй химийн бодисоор баяжуулсан өндөр темпе, атурт тослох чанараа алддаггүй, бага температурт хөдөлгүүрийн тосолгоог сайн хийдэг зэрэг олон давуу талтай байдаг. Энэ тос нь ердийн тосыг бодвол харьцангуй үнэтэй байдаг ч 15-20  мянган км тутамд сольдог тул байгаль орчинд ч харьцангуй ээлтэй бүтээгдхүүн юм.

Ашиглалтын зөвлөгөө: 
Хөдөлгүүрийн тос болон маслын шүүрийг солилгүй удаасны улмаас тос дамжуулах сувгууд битүүрч, маслын насос элэгдэж  муудснаар тосны даралт унах цаашлаад тосолгоо дутсан хөдөлгүүр маань маш их хэмжээний элэгдэлд ордог тул жоооч та цаг тухайд нь хөдөлгүүрийн тосоо сольж байхыг зөвлөж байна. 


Category: Зөвлөгөө | Views: 3022 | Added by: uugi | Tags: сентитик тос, Хөдөлгүүрийн тосолгооны систем, маслын шүүр, тосны зууралдамхай чанар, маслын хөргөгч | Rating: 2.0/1
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  December 2012  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024