Playboy сэтгүүл 2013 оны Шилдэг загварыг гаргасан байна. Тэргүүн байрыг 2013 Порше 911 загвар эзэлжээ.
Хамгийн халуухан Роадстер загвараар Мерседес-Бенз SL500 загвар өөрийн хүчирхэг хүчин чадал, цул хөнгөн цагаан кузов, дээд зэргийн тав тух, сүүлийн үеийн технологи зэргээр шалгарсан бөгөөд түүнийг авахад танд $106,405 ам.доллар хэрэгтэй.
Харин Шилдэг SUV ангилалд Ланд Ровер Ренж Ровер загвар шалгарчээ. 4-р үеийн Ренж Ровер нь анхны цул хөнгөн цагаан бүтцийг ашигласан SUV болсон бөгөөд үүний туслалцаатай 320 кг гаруй хөнгөн болж чадсан юм. Түүнийг жолоодсоноор аялал зугаалга, амралтаар хол замд явахад компьютерийн туслалцаатай бүх дугуйн хөтлөгч системийг автоматаар тохируулах ажээ. Гадна дизайны хувьд дээд зэргийн байдлыг мэдрүүлэх элементтэй бөгөөд $83,500 ам.доллар төлснөөр өөрийн болгох боломжтой.
Спорт седан төрөлд БМВ М5 загвар тэргүүлсэн байна. Их гарын спорт седан бөгөөд хос турбо V8 хөдөлгүүрийг ашигласнаар 560 морины хүч гаргах боломжтой болсон юм. Ийм хүчирхэг эдийг ердөө л $92,095 ам.доллараар та өөрийн болгох боломжтой бөгөөд эр хүн бүрийн хүсдэг зүйлийг танд мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна
Тусгай байрын шагналыг Cadillac ATS загвар хүртсэн байна. Хэрвээ та Derek Hill-ийн оролцсон ЖМ-ийн сурталчилгааг үзсэн бол түүнийг авах хүсэл тань өөрийн эрхгүй төрөх болно.
Шилдэг Цахилгаан автомашины төрөлд Хонда Fit EV загвар шалгарчээ. Энэхүү өхөөрдөм, загварлаг бяцхан тэрэг нь хот/шулуун замд 2.86л/100км шатахуун зарцуулалтыг танд санал болгох бөгөөд цэнэглэхэд 3 цаг танаар шаардана. 2013 онд түүнийг хязгаарлагдмал тоогоор борлуулах тул та $37,415 ам.доллараа бэлдээд хүлээж байгаарай.
Америк Булчин төрөлд Chevrolet Camaro ZL1 болон Ford Shelby GT500 загвар шалгарсан байна. Камаро нь танд 580 м.х болон 752 Нм эргүүлэх хүчийг хурц ширүүн дизайны хамтаар санал болгож байгаа бол Форд компани 552 морины хүч болон 325 км/ц хурдлах боломжийг санал болгож байна. Дээрх 2 загвар нь 2 уулаа Америк улсын нэр хүндийг өөртөө шингээсэн загварууд билээ.