"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Tuesday
2024/04/30
1:32 PM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2012 » December » 26 » Хянах самбарын анхааруулах гэрлүүд юуг илэрхийлдэг вэ?
2:14 PM
Хянах самбарын анхааруулах гэрлүүд юуг илэрхийлдэг вэ?
Хянах самбарын анхааруулах гэрлүүд юуг илэрхийлдэг вэ? 
Анхааруулах гэрэл- Warning ligths
Доорх анхааруулах гэрлүүдийн аль нэг нь асвал та автомашиндаа шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэйг анхаарна уу?  
Энэ анхааруулах гэрэл зогсоолын тоормосыг бүрэн суллаагүй эсвэл тоормосны системд гарах алдаа, шингэн дундарсан зэрэг шалтгаанаар асдаг. 
Санамсаргүй байдлаас болж зогсоолын тоормосыг суллахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох нь аюултай зүйл юм. Зарим автомашинд энэ хэлбэрээр асна. 
Хөдөлгүүрийн температур хэт өндөр болоход асна. Энэ анхааруулах тэмдэг ассан тохиолдолд автомашиныг зогсоож хөдөлгүүрийг нэн даруй унтраах шаардлагатай. 
Хөдөлгүүрийн тосолгооны системийн тосны түвшин багасах мөн тосны даралтын хэмжээ хэт бага байгааг анхааруулж асна. 
Цахиощлгаан үүсгэх төхөөрөмж буюу генераторын ажиллагаа доголдож автомашины цахилгаан хэрэгсэл тэжээлээр доголдохыг анхааруулж асна. 
Хамгаалалтын дэрний ажиллагаа идэвхгүй болсонг анхааруулж асна.
хамгаалалтын бүс зүүгээгүйг анхааруулж асна. 
Хаалга дутуу, онгорхой эсвэл дутуу хаагдсаныг анхааруулж асна. 
check engine анхааруулах гэрэл нь автомашины удирдлагын системд ямар нэгэн доголдол гэмтэл байгааг жолоочид мэдээлж асдаг. 
Хөдөлгүүрийн хүч багассаныг анхааруулж асна. 
Тоормосны ABS системд электрон хянах хэсэг, хурдны тоологч гэх мэт ямар нэгэн гэмтэл гарсныг анхааруулж асна. 
Тоормосны ABS систем идэвхгүй болсныг анхааруулна. \автомашиныг ердийн тоормосны ажиллагаатайгаар цаашид жолоодож болно.\
Тоормосны наклад дуусч байгааг анхааруулж асна. Накладны цахилгаан мэдрэгчтэй машинд энэ анхааруулах гэрэл байна. 
Дугуйны даралтыг хянах системийн дугуйн хийний даралтыг 25% ихсэх болон багасах үед анхааруулж асна. Энэ системд ихэвчлэн тогтворжилтын хянах системтэй автомашинд тоноглогдсон байдаг. 
Дугуйны даралтыг хянах систем гадна орчны температураас хамаарч дугуйн хийний даралт багасах үеийг анхааруулж асна. 
Хүч дамжуулах анги болон механик, автомат кропны эвдрэл гэмтэл, алдаа зэргийг мэдээлж засна. 
Жолооны хүрдийг түгжээгүй байхыг анхааруулж асна. 
Автомашины хамгаалалтын системийн эвдрэлийг анхааруулж асна. Зарим машинд түлхүүр хэлбэртэй байдаг. 
Автомат кропны тосны температур хэт өндөр байгааг анхааруулж асна. 
Шатахууны банкны тагны битүүмж алдагдсаныг анхааруулж асна.
Эдгээр анхааруулах гэрэл ассан тохиолдолд шатахууны банкны тагийг зөв эргэдэж чангалсан эсэхийг шалгаарай. 
Хөдөлгүүрийн хөргөх систем хөргөлтийн шингэн бага байгаааг анхааруулж асна. 
Электрон коллекторын элэгдэл, гэмтлийг анхааруулж асна.
Дизель хөдөлгүүрийн халаагч ажиллаж байгааг илэрхийлж асна. 
Шатахууны нөөц багассныг анхааруулж асна. 
Шил арчигч шингэн дууссаныг анхааруулж асна. 
Духны ремин солих болсныг анхааруулж асна. 

Category: Зөвлөгөө | Views: 11038 | Added by: uugi | Tags: GDI хөдөлгүүр | Rating: 3.0/9
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  December 2012  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024