GDI хөдөлгүүр \gasoline direct injection\ Японы инженерүүд агаарын бохирдол, дэлхийн дулаарал зэргийг харгалзан үзэж байгаль орчинд ээлтэй технологи болох энэхүү GDI технологийг бүтээжээ.
GDI хөдөлгүүрийн форсунг нь шатах камер дотроо байрладаг. Өөрөөр хэлбэл поршин дээшилж хуйларсан агаарыг шахаж даралтанд оруулж буй агшинд форсунг нь шатахууныг тоосруулан цацаж өгдөг. Ингэснээр агаар нь шатахуунтай маш сайн холилдож өгдөг.
Өндөр даралтат шатахууны насостой GDIн хөдөлгүүр нь шатахууны шаталтын хэмжээг одоогоор байж болох хамгийн өндөр хэмжээнд хүргэж энгийн хөдөлгүүртэй харьцуулахад 10%иар илүү хүчтэй, утааны найрлага дахь CO- хэмжээ нь 20%иар бага ялгардаг ба шатахууныг 10-20% хэмнэж хэрэглэдэг технологи юм. 60 км\ц хурдтай явахад 13%ийн шатахуун хэмнэлт гаргасан нь батлагдсан байна.
|