Дугуй яагаад хагарав?
Тухайн автомашин өөрт нь тохирох хэмжээтэй дугуй, дугуйн даралтын хэмжээ зэргээс гадна дугуйн даац, хурдны хязгаар зэргийг тохируулж ашиглаагүй тохиолдолд дугуй маань амархан хагардаг гэдгийг анхаарч жолооч та дугуй худалдаж авахдаа түүний даац, хурдны хязгаар зэргийг үзэж байгаарай.
Автомашины хойд болон урд дугуйнуудын дараот яг байх ёстой хэмжээндээ байх хэрэгтэй. 1. Дугуйн хий сул байвал шатахуун зарцуулалт нэмэгдэж, дугуйн хээ гадна талаараа элэгддэг байна. 2. Дугуйны хий чанга байхад дугуйн хээ голоороо элэгддэг байна. Хий султай дугуйнд хадаас мэтийн зүйл ороход түүний хий хурдан гарч амархан шалчийдаг.
Олтой, хаймаргүй, хийний даралт хэвийн дугуй нь хадаас зэрэг зүйл орсон ч хийгээ шууд алдалгүй тодорхой хугацаанд барьж аажмаар хийгээ алддаг тул та дугуй засварын газар очих хангалттай хугацаатай байна.
|