Автомашины хөтлөгчийн төрөл 2WD Урд хоёр дугуйндаа хөтлөгчтэй. Автомашины хөтлөгчийн хамгийн энгийн төрөл юм. Бөмбөлгөн холбоосуудаас холбогдсон холбогч гарнуудад тулгуурлан хөдөлгүүрийн эрэлтийг 5н булаар дамжуулан дугуйнд хүргэнэ. Дээрх зурганд 2WD урдаа хөтлөгчтэй, хөдөлгүүрийн хөндлөн байрлал
2WD урдаа хөтлөгчтэй, хөдөлгүүрийн уртаашаа байрлал 2WD Хойд хоёр дугуйндаа хөтлөгчтэй. Хөдөлгүүрийн эргэлтийг кардан голоор дамжуулан дифференциал хувиарлагч руу хүргэж хойд дугуйнуудыг эргэлтэнд оруулна. 2WD хойд хөтлөгчтэй, хөдөлгүүрийн уртаашаа байрлал
Full time дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй Сүүлийн үеийн AWD буюу full time хөтлөгчтэй автомашинууд их боловсронгуй байдаг. Автомашины төв компьютерийн хяналтаар дөрвөн дугуйны барьцалтыг сайжруулж урд болон хойд, төв дифференциал хувиарлагч давхар ажиллаж байдаг. Автомашин хөдөлж тодорхой хэмжээний хурд авахад дөрвөн дугуйны хөтлөгчөөс салж хоёр дугуйны хөтлөгчид шилждэг. Зарим автомашин байнгын дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй байдаг.
4WD Дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй Хоёр дугуйндаа хөтлөгчтэй байрлалыг механик болон цахилгаан хүчний үйлчлэлээр дөрвөн дугуйгаар хөтлөх дамжуулалтанд хувиарлах боломжтой. Мостноос салгасан үед тухайн автомашинаас хамаарч урд хоёр дугуй эсвэл хойд хоёр дугуйг хөтлөдөг. 4н дугуйндаа хөтлөгчтэй, хөдөлгүүр хойно байрлал
4н дугуйндаа хөтлөгчтэй, хөдөлгүүр урдаа уртаашаа байрлал
|