Яг одоо манай сайтад: |
Total online: 1 Guests: 1 Users: 0 |
|
Шинийн 17
Харагчин могой өдөр
|
|
Main » Авто машин үйлдвэрлэгчид
Honda Fit машины тухай
|
GD1/2/3/4 (2001-2007 он) Гоёмсог авсаархан загвартай Honda Fit нь 2001 оны 6 сард Honda Logo-ийн дараагийн загвар болон гарч ирсэн. Нийт урт нь 3830 мм ба, өргөн нь 1675 мм, тэнхлэг хоорондын зай нь 2450 мм байдаг. 86 морины хүчин чадалтай 1.3 литрийн багтаамж бүхий шатахуун бага зарцуулдаг i-DSI хөдөлгүүртэй. Энэхүү хөдөлгүүртээ тохируулан CVT хурдны хайрцаг тавьсан. Бензиний сав нь машины төв хэсэгт байрладаг болсноор ачаа ачих боломж улам нэмэгдсэн. Америк болон Хятадад Японтой адилхан FIT нэртэйгээр худалдаалагддаг боловч европ, зүүн өмнөд ази, осеан, африк зэрэгт хонда Jazz нэртэйгээр худалдаалагддаг. |
|
|
| Хөдөлгүүр нь 1.3 литр болон 1.5 литр гэсэн сонголттой бөгөөд 2 свечатай i-DSI гэх систем бүхий, эсвэл клапангийн хугацаа тохируулах VTEC системтэй 2 төрлийн хөдөлгүүртэй. Хурдны хайрцаг нь CVT. 4 дугуйгаар мааждаг загвар байгаа. Тэр нь байнгын 4 биш хэрэгтэй үед тосон шахуургаар автоматаар залгагдаж салдаг учир бензин зарцуулалтад хэмнэллтэй. Хөдөлгүүр нь ангилалдаа хамгийн бага шатахуун зарцуулалтайд тооцогддог боловч манайд бол нэг дунджаар 10 аас дээш гарахгүй явчихнаа. |
| Тэнхлэгийн хоорон дахь зай хол тул дунд хэсгээрээ шүргэж магадгүй юм. Мөн бензиний савыг урд суудлын доор (ихэнх машин хойд суудлын доор ба хойноо байдаг) хийснээр багаажны хэсгийн зай нь доошоо гүн бөгөөд багтаамж сайтай болсон байгаа юм. Бензинд хэмнэлттэй гэдгээрээ залууст болон эмэгтэйчүүдэд тохиромжтой. Түүгээр хөдөө гадаа явна гэж бодохын хэрэггүй зүгээр л хотдоо унах хэрэгтэй. Ремень болон гинжин дамжуулагатай CVT кроп нь хүнд зүйлс ачсан үед эмзэг тул их юм ачихгүй байхыг хичээх хэрэгтэй. |
|
Honda HR-V машины тухай | Honda HR-V нь 3 болон 5 хаалгатай бензин бага иддэг. Урд шил нь нилээн налуу, богинохон хамар, урд хойдох нь богино саад туулах өнцөг ихтэй. Дотор салоны ерөнхий байдал нь Хондагийн загварууд нэг иймэрхүү байдагдаа гэдгийг санагдуулам бөгөөд их энгийн. Паарны удирдлага нь гараараа эргүүлдэг, жижиг дэлгэцтэй дижитал гэсэн 2 төрөл байдаг ба гар удирдлага нь илүү амар. Дижитал нь жижиг товчлууртайгаас гадна олон дамжиж байж сонгодог. Эхэн үедээ гадна толь тохируулагч нь урд хянах дээр рулийн баруун доод талд байсан бол сайжруулалтаар хаалганы удирдлагатай хамт байрлуулсан нь их аятайхан болсон юм. Суудлын өндөр нам хэвийн бөгөөд арын суудлын өвдөгний зай боломжийн. |
|
|
|
| Хөдөлгүүр нь 2 янз. Энгийн, VTEC системтэй гээд. Мэдээж VTEC нь илүү хүчтэй боловч VTEC систем ажилтал хаазлах тохиолдол байхгүй дээ. Хөдөлгүүр нь 90 оны эхэн үеийн трамблёртэй технологитой, свечанууд нь ил бөгөөд авахад хялбар байдаг. Хэт хүйтэнд бол асахдаа тийм ч сайн биш, тоосгон гаражид бол асчихна. Шатахуун зарцуулалт маш бага иднэ. Урд тэнхлэг нь 1 гартай хялбар бүтэцтэй. Урд хөтлөгчтэйн хойд тэнхлэг нь Di Dion гэх хамаарах хатуу холбоосон учраас их ачаанд алцайгаад байхааргүй байв. |
|
Toyota wish машины тухай | Энэ загвар нь 2003 оноос эхэлж гарсан юм. Загварын хувьд ерөнхийдөө маш амжилттай болсон загвар төдийгүй хуучин автомашины тоо ихтэй гэсэн үг. Хол ойрын гэрлүүд тусдаа байгаа нь сайшаалтай. Ийм загварууд гэрэл сайтай байдаг. Нэг дор хол ойрын гэрэлтэй бол шилжүүлэх үед ойрын гэрэл унтардаг болохоор тэр. Хаалганы хувьд хэвлэмэл хаалга сонгосон байгаа нь шилний хүрээ резин зузаан болоход хүргэсэн. Гэхдээ хаалга гажихгүй байх сайн талтай юм. |
|
|
|
| Дунд баганыг хараар хийлгүйгээр их биеийн өнөгтэй адил болгосон нь дизайны шийдэл ба урд хэсэгт тусдаа кабинтай мэт харагдуулахаар хийсэн. Харин арын хаалганы баганыг хараар будаж өгсөн нь хойшоо урт мэт харагдуулна. Урд капот салхины шил нь бараг л нэг өнцгөөр налсан нь урдаас ирэх салхины эсэргүүцлийг багасгасан байна. Энэ байдал нь капот доторх зайг их багасгасан ба урд амартизатор солиход нилээн ажиллагаа орохоор болгожээ. Урд хамар харагддагүй учир зарим хувилбарт урд камер захиалгаар суурилуулах боломжтой ба удирдлагыг руль дээр хийсэн байдаг.
|
| Урд хөтлөгчтэй ба 4WD хөтлөгчтэй загвар бий. 4WD хөтлөгч нь байнгын боловч энгийн үед хойд дугуйнд дамжуулах хүчийг бараг дан урд хөтлөгчтэй юм шигээр маш багаар дамжуулдаг ба шаардлагатай үед энэ хүчийг нэмэгдүүлдэг компьютерийн удирдлагатай юм. Энэ нь шатахуун зарцуулалтад сайнаар нөлөөлдөг боловч зохицуулах компьютерийн ажиллагаа доголдсон үед солиход үнэтэй байж магадгүй л юм. Энэ систем RAV4, Highlander гэх мэт бусад загваруудад ч байдаг. Арлын дугаартаа ZNE14 гэсэн кодтой нь 4WD, ZNE10 нь урд хөтлөгчтэй 1.8 тай нь, АNE10, ANE11 нь D4 системтэй нь юм. |
| Урд тэнхлэг нь Premio, Camry-тай адил боловч урд хөтлөгчтэйн хойд тэнхлэг Prius, Vitz-ийн зарчимтай адил хагас хамааралтай тэнхлэгтэй байв. Иймд алцайх нь үгүй боловч пүрш нь шууд тэнхлэг дээрээ дарахгүй амартизаторын таваг, тэгээд амартизаторын бэхэлдэг боолт бүх арын ачааллыг хүлээн авдаг болохоор хэтрүүлэн ачихад тэр боолт нь хугарах эсвэл тахийх боломжтой. Харин 4WD нь хойноо дээд доод гартай тэнцүүлэгчтэй ба их ачаалсан үед алцайхаар юм. Урд талын гуперийн урд хормой бас л жаахан шүргэчихээр, хойноо бол гайгүй, голоороо бол ер нь л мордохоор юм билээ. Иймэрхүү асуудал бараг л бүх машинд байдаг. Тиймээс санаа зовоод байх хэрэггүй. Хот дотор болон засмал замаар орон нутагт явдаг ам бүл ихтэй айлд бол сайхан таарах машин. Гэхдээ багатаамж ихтэй гээд чихээд байвал ямарч машин эвдэрэх нь ойлгомжтой. Фамили гэгддэг загвар дотор бол хамгийн сайн сонголт болно. |
|
|
|
|
|
Хуанли |
« February 2025 » | Su | Mo | Tu | We | Th | Fr | Sa | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
|
|
|