"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Friday
2024/04/26
11:44 PM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2012 » December » 26 » Автомашин хэрхэн явдаг вэ?
11:57 AM
Автомашин хэрхэн явдаг вэ?
Автомашин хэрхэн явдаг вэ? 
Суудлын автомашиныг угсрахад дунджаар 15000 эд анги ордог бөгөөд тэдгээрийн 1500 нь түүнийг хөдөлгөхийн тулд харилцан үйлчилж, олонх нь 0,0001 мм-ийн нарийвчлал зөвшөөрөгдөх хэмжээгээр харилцан холбогддог. 
Ердийн резинээс авхуулаад цагаан алт \платинум\ болон өндөр чанарын ган хүртэл автомашинд хэрэглэгддэг. Автомашин хэрхэн ажилладаг буюу явдгийг ойлгож мэдэхэд тийм хэцүү биш. Эрэг боолт, жийргэвч, дамжуулах утас, гуурс гэх мэт 15000 эд ангийн ихэнх нь автомашины ажиллагаанд бага нөлөөтэй. Автомашиныг асаах, хөдөлгөх, зогсоох, залахад чухал үүрэгтэй цөөхөн эд анги бий. Автомашин хэрхэн ажилладагийг мэдэх нь түүнийг эвдэрсэн үед нь юу нь болохоо байсныг мэдэх, оношлох анхны алхам билээ. 
  1. Хөдөлгүүр  
Хөдөлгүүрт түлшний шаталтаас 2500 градусын орчим дулаан ялгарна. Энэхүү дулааны 20%иас хэтрэхгүй хэсэг нь л автомашиныг хөдөлгөхөд хэрэгцээтэй чадал болон хувирна. Үлдсэн хэсэг нь хөргөлтөнд алдагдах болон утаатай гадагшилна. Хөдөлгүүрт 150-200 хөдөлгөөнтэй эд анги бий. Тэдгээрийг хэт элэгдүүлэхгүйн тулд тосолж байх учиртай. 
     
     2. Хүч дамжуулах анги 
Ихэнх автомашинд хүч хөдөлгүүрээс хойд дугуйд хурдны хайрцаг, кардан гол, дифференциал хойд тэнхлэгээр дамжин очдог. Хүч дамжуулах ангийн хурдны хайрцагт хүнд дамжуулга байх бөгөөд тэр нь хөдлөх өгсөх буюу хурдлах үед шаардагдах харьцангуй их хүчийг бий болгоно. Харин хөнгөн дамжуулга нь хэмнэлтэй явахад буюу тэгш шулуун замаар хурдтай явахад хэрэгтэй. 

    3. Дугуй, резин дугуй, тоормос 
100000 орчим км яваад буюу ердийн нөхцөлд 5 орчим жил ашигласны дараа дугуй нь дунджаар 100 сая орчим эргэлдэж, 2 иж бүрдэл резин дугуйг элээнэ. Автомашин 100 км\цагийн хурдтай явж байгаад тоормослон зогсоход хагас литр усыг буцалгахад хангалттай дулаан ялгардаг. 

    4. Гүүшин 
Орчин үеийн автомашин нь пүрш буюу амортизатор бүхий гүүшинтэй. Тэдгээр нь автомашин явах үед минутанд хэдэн зуун удаа дээш доош хөдөлнө. Энэ нь замын тэгш бусаас үүсэх донсолгоог багасган хөдлөх, хурд авах, зогсох, эргэх үед жолооч зорчигчдын аюулгүй, тухтай байдлыг хангах үүрэгтэй. 

    5. Жолоо 
Нарийн хийцтэй жолооны механизмгүй бол жолооч 900-1800 кг жинтэй суудлын машиныг залахад дор хаяж 15 кг хүч гаргах шаардлагатай.  Харин жолооны механизм нь үүнийг 2,5 кг болтол бууруулан хөнгөвчилж өгдөг. 

    6. Цахилгаан систем  
12 вольтын аккумуляторын батерей нь хөдөлгүүрийг асаах, гэрэл, хөгжим, дуут дохио, салхины шил, сэнс болон бусад цахилгаан хэрэгслийг ажиллуулах эх үүсвэр болдог. 

    7. Их бие, кузов арал  
Олонх шинэ загварын автомашинд арал байхгүй. Түүнийг кузов орлоно. Дунджаар 40 м2 нимгэн төмөр нэг автомашинд орно. Үүний зарим нь 0,4 мм нимгэн. Автомашины их бие автомашин явах үед үүсэх чичиргээ, доргиог тэсэхээр бат бөх байх ёстой. 
Category: Авто мэдлэг | Views: 2920 | Added by: uugi | Tags: хүч дамжуулах анги, автомашины бүтэц, машин хэрхэн явдаг вэ, гүүшин, хөдөлгүүр, жолоо | Rating: 0.0/0
Total comments: 2
2 шооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооо.мн  
0
liutuedtr ipnjlb nuipn yhoi h bh h h h h mtyuiop[]1234567890-=qwertyuiop[]]]]]]]]]]]]]\asdfghjkl;''''''zxcvbnm,./

1 Diana  
0
Hot damn, lonkoig pretty useful buddy.

Name *:
Email *:
Code *:
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  December 2012  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024