"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Friday
2024/03/29
9:49 PM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2012 » December » 21

Уулзвараар эргэхдээ



Уулзварт буцаж эргэхдээ манай зарим эмэгтэй жолооч нар багтаж эргэхгүй  байгаа харагддаг. Хөндлөнгөөс харах юм бол багтахаар харагдаад байдаг. Ихэнх авто машинууд 11 метрийн өргөнд чөлөөтэй эргэхээр. Анзаараад байхад багтаж эргэхгүй байгаа жолооч нар голдуу жолоогоо эргүүлээгүй зогсож байдаг. Ингэснээр ногоон гэрэл асах үед хөдлөнгөө жолоогоо эргүүлж эхэлэхэд машин аль хэдийн тойргийн хагасыг их тойргоор туулсан байдаг ба сүүлд тултал эргүүлсэн ч багтахгүй болдог юм.

Нөгөө талаар нарны зам мэтийн дундаа хашлагатай газар буцаж эргэхдээ тойрон гарах гэж байгаа хашлагын ирмэгийг  хойд дугуйнаас өнгөрөөсөн байх. Хойд дугуй хашлагын төгсгөлөөс өнгөрөөгүй байвал буцаж эргэх үед хашлага дээгүүр хойд дугуй давах, өндөр хашлагатай бол доод хэсгээр тулж мордон машинаа хонхойлгож гэмтээх аюултай.

1. Тиймээс улаан гэрэл дээр зогсож байхдаа юмуу машин өнгөрөөх гээд хүлээж байх үед  жолоогоо тултал эргүүлсэн байх хэрэгтэй.

turn_left

2. Зохицуулдаггүй уулзварт шууд эргэхээр бол аль болох маш хурдан жолоогоо тултал эргүүлэх хэрэгтэй. Хэрвээ таны машины тэнхлэг тохиргоо болон дугуйн хий хэвийн байвал буцаж эргэж дуусах үедээ жолоогоо жаахан сулруулбал руль аяндаа өөрөө буцаж эргэн авто машин тэгширч байвал тэнхлэгийн тохиргоо хэвийн гэсэн үг. Хэрвээ буцахгүй заавал гараараа буцаан эргүүлж байвал тэнхлэгийг бүхэлд нь тохируулах болсон байна гэсэн үг. Дээр нь бас өндгөн тулгуурууд элэгдэж дугуйн байрлал өөрчлөгдсөн байж болох юм.

3. Зохицуулдаггүй уулзварт эргэхээр бол өөдөөс ирж байгаа автомашиныг өнгөрөөж байж, эсвэл гэрэл дохиогоороо дохиж байгаад эргэвэл сандрахгүй, тайван эргэхэд тус болно.

4. Өвлийн нөхцөлд хойд хөтлөгчтэй автомашинаар эргэж байгаа нөхцөлд хаазаа тултал нь гишгэж болохгүйг анхаарах хэрэгтэй ингэсэн тохиолдолд автомашин бөгсөө шидэж таны автомашины удирдлага алдагдах аюултай юм. Мөн өгсүүр замын эргэлт зэрэгт мөс тогтдог тул  хойшоо хүч алдаж арын машинаа мөргөх аюултай тиймээс нам хаазтайгаар машинаа тогтоож байгаад хөдөлгөөнөө үргэлжлүүлбэл зохилтой. Эсрэгээр та хойно нь яваа бол урдах автомашинаас зайгаа барьж зогсоорой.

5. Хойноо хөтлөгчтэй автомашинаар өвлийн нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ огцом хааз өгч мөн огцом  руль мушгих тун аюултай. Энэ нь таны автомашин шарвах улмаар жолоодлого алдагдаж бусдын болоод өөрийн эд хөрөнгөнд хохирол учрах аюултай. Тиймээс та гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ яаралгүй тайвнаар боломжит нөхцөлийг хүлээнэ үү.

Category: Зөвлөгөө | Views: 1189 | Added by: uugi | Date: 2012/12/21 | Comments (0)

Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  December 2012  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024