"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Saturday
2024/05/04
9:01 AM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » Entries archive
Авто машины даатгалын компаниуд

Бодь даатгал

logo2Та болон таны гэр бүлийн гишүүд, хувийн жолооч /хамтран даатгуулагч гэж үзэх/ тээврийн хэрэгсэл жолоодох үедээ зам тэврийн осол гаргах эсвэл өртсөний улмаас таны автомашинд учрах хохирлыг бид төлнө.

Таны авто тээврийн хэрэгсэл зам тээврийн осол, байгалийн аюул осол, гарааш талбайд тавигдсан байх үеийн гэнэтийн ослын эрсдлүүдээс даатгагдаж, учирсан хохирлыг бид төлнө.

Практикал даатгал

logoТаны автотээврийн хэрэгслийг БҮХ ТӨРЛИЙН эрсдэлээс хамгаалах ба гэнэтийн аваар, ослын улмаас учирсан хохирлыг бид нөхөн төлнө.

Монгол даатгал

mongol_daatgal1Азгvй тохиолдлоор хэн нэгний машиныг мөргөхөд бид зөвхөн жолоочийн хариуцлагаа даатгуулаад өөрийн хайртай хvлгийг хамгаалалтад оруулалгvй vлдээсэн байдаг. Яагаад вэ? Энэ бол та дутуу дулимаг даатгуулсанаас vvдэлтэй. Та энэ vйлчилгээнд хамрагдсанаар хайртай хvлгээ ч өөрийгеө ч хамгаалалттай болгож ослын vед өөрт учрах болон хvнд учруулж болох хохирлыг нөхөн төлvvлэх даатгалын бvрэн хамгаалалтанд орж байна.

Номин даатгал

logo"Номин Даатгал" ХХК нь эд хөрөнгө, хариуцлага, амь нас, эрүүл мэнд, ашиг сонирхолын даатгал зэрэг бүх төрлийн даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг Монгол улсын тэргүүлэх даатгалын компаниудын нэг юм. Мэргэжлийн өндөр ур чадвар бүхий боловсон хүчинтэй баг ажиллаж байна. Тус компани нийт 40 гаpуй үндсэн ажилтантай, нийт 100 гаруй даатгалын төлөөлөгч ажилладаг. Компанийн удирдлага ажилтнуудынхаа мэдлэг, мэргэжил, боловсролд өндөр анхаарал тавьж, ажилладаг бөгөөд мэргэжилтнүүд төрөл бүрийн сургалтанд байнга хамрагддаг.

МИГ даатгал

mig-logoХөрөнгийн даатгалаар даатгуулагчийн хөрөнгийг гал болон бусад байгалийн эрсдэлүүдээс даатгана. Даатгуулагч хүсвэл өөр бусад эрсдэлүүдийг бидэнтэй ярилцан даатгалын гэрээ, гэрээт баталгаанд тусгаж болно. Даатгалын үнэлгээ нь тухай хөрөнгийн зах зээлийн үнийн дүн байна.

Category: Авто лавлах | Views: 2494 | Added by: uugi | Date: 2012/12/27 | Comments (0)

Авто машины импортонд ногдуулах татвар

  • Импортын суудлын автомашинд 3 төрлийн албан татвар ногдуулдаг.

 

  1. Гаалийн албан татвар. Гаалийн үнээс 5 хувь  
  2. Нэмэгдсэн  өртгийн албан татвар 10 хувь
  3. Онцгой албан татвар


3.Онцгой албан татварыг бодох нь:



Онцгой албан татварын хуулийн 6.3-т суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дээрх хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна гэсэн байна.

Онцгой албан татварын тухай хуулийн 7.1.5-д зааснаар хос тэжээлт (Toyota Prius, Toyota Harrier Hybrid, Toyota Crown Hybrid, Toyota Alphard Hybrid, Toyota Estima Hybrid, Honda Civic Hybrid зэрэг гэх мэт) автомашин онцгой албан татвараас чөлөөлөгддөг.



Category: Авто лавлах | Views: 5399 | Added by: uugi | Date: 2012/12/27 | Comments (0)

Автомашины хөтлөгчийн төрөл
2WD Урд хоёр дугуйндаа хөтлөгчтэй. 
Автомашины хөтлөгчийн хамгийн энгийн төрөл юм. Бөмбөлгөн холбоосуудаас холбогдсон холбогч гарнуудад тулгуурлан хөдөлгүүрийн эрэлтийг 5н булаар дамжуулан дугуйнд хүргэнэ. 
Дээрх зурганд 2WD  урдаа хөтлөгчтэй, хөдөлгүүрийн хөндлөн байрлал

2WD урдаа хөтлөгчтэй, хөдөлгүүрийн уртаашаа байрлал
2WD Хойд хоёр дугуйндаа хөтлөгчтэй. 
Хөдөлгүүрийн эргэлтийг кардан голоор дамжуулан дифференциал хувиарлагч руу хүргэж хойд дугуйнуудыг эргэлтэнд оруулна. 
2WD хойд хөтлөгчтэй, хөдөлгүүрийн уртаашаа байрлал

Full time  дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй
Сүүлийн үеийн AWD буюу full time хөтлөгчтэй автомашинууд их боловсронгуй байдаг. Автомашины төв компьютерийн хяналтаар дөрвөн дугуйны барьцалтыг сайжруулж урд болон хойд, төв дифференциал хувиарлагч давхар ажиллаж байдаг. Автомашин хөдөлж тодорхой хэмжээний хурд авахад дөрвөн дугуйны хөтлөгчөөс салж хоёр дугуйны хөтлөгчид шилждэг. Зарим автомашин байнгын дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй байдаг. 

4WD Дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй
Хоёр дугуйндаа хөтлөгчтэй байрлалыг механик болон цахилгаан хүчний үйлчлэлээр дөрвөн дугуйгаар хөтлөх дамжуулалтанд хувиарлах боломжтой. Мостноос салгасан үед тухайн автомашинаас хамаарч урд хоёр дугуй эсвэл хойд хоёр дугуйг хөтлөдөг. 
4н дугуйндаа хөтлөгчтэй, хөдөлгүүр хойно байрлал 

4н дугуйндаа хөтлөгчтэй, хөдөлгүүр урдаа уртаашаа байрлал 



Category: Авто мэдлэг | Views: 1807 | Added by: uugi | Date: 2012/12/26 | Comments (0)

Хянах самбарын анхааруулах гэрлүүд юуг илэрхийлдэг вэ? 
Анхааруулах гэрэл- Warning ligths
Доорх анхааруулах гэрлүүдийн аль нэг нь асвал та автомашиндаа шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэйг анхаарна уу?  
Энэ анхааруулах гэрэл зогсоолын тоормосыг бүрэн суллаагүй эсвэл тоормосны системд гарах алдаа, шингэн дундарсан зэрэг шалтгаанаар асдаг. 
Санамсаргүй байдлаас болж зогсоолын тоормосыг суллахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох нь аюултай зүйл юм. Зарим автомашинд энэ хэлбэрээр асна. 
Хөдөлгүүрийн температур хэт өндөр болоход асна. Энэ анхааруулах тэмдэг ассан тохиолдолд автомашиныг зогсоож хөдөлгүүрийг нэн даруй унтраах шаардлагатай. 
Хөдөлгүүрийн тосолгооны системийн тосны түвшин багасах мөн тосны даралтын хэмжээ хэт бага байгааг анхааруулж асна. 
Цахиощлгаан үүсгэх төхөөрөмж буюу генераторын ажиллагаа доголдож автомашины цахилгаан хэрэгсэл тэжээлээр доголдохыг анхааруулж асна. 
Хамгаалалтын дэрний ажиллагаа идэвхгүй болсонг анхааруулж асна.
хамгаалалтын бүс зүүгээгүйг анхааруулж асна. 
Хаалга дутуу, онгорхой эсвэл дутуу хаагдсаныг анхааруулж асна. 
check engine анхааруулах гэрэл нь автомашины удирдлагын системд ямар нэгэн доголдол гэмтэл байгааг жолоочид мэдээлж асдаг. 
Хөдөлгүүрийн хүч багассаныг анхааруулж асна. 
Тоормосны ABS системд электрон хянах хэсэг, хурдны тоологч гэх мэт ямар нэгэн гэмтэл гарсныг анхааруулж асна. 
Тоормосны ABS систем идэвхгүй болсныг анхааруулна. \автомашиныг ердийн тоормосны ажиллагаатайгаар цаашид жолоодож болно.\
Тоормосны наклад дуусч байгааг анхааруулж асна. Накладны цахилгаан мэдрэгчтэй машинд энэ анхааруулах гэрэл байна. 
Дугуйны даралтыг хянах системийн дугуйн хийний даралтыг 25% ихсэх болон багасах үед анхааруулж асна. Энэ системд ихэвчлэн тогтворжилтын хянах системтэй автомашинд тоноглогдсон байдаг. 
Дугуйны даралтыг хянах систем гадна орчны температураас хамаарч дугуйн хийний даралт багасах үеийг анхааруулж асна. 
Хүч дамжуулах анги болон механик, автомат кропны эвдрэл гэмтэл, алдаа зэргийг мэдээлж засна. 
Жолооны хүрдийг түгжээгүй байхыг анхааруулж асна. 
Автомашины хамгаалалтын системийн эвдрэлийг анхааруулж асна. Зарим машинд түлхүүр хэлбэртэй байдаг. 
Автомат кропны тосны температур хэт өндөр байгааг анхааруулж асна. 
Шатахууны банкны тагны битүүмж алдагдсаныг анхааруулж асна.
Эдгээр анхааруулах гэрэл ассан тохиолдолд шатахууны банкны тагийг зөв эргэдэж чангалсан эсэхийг шалгаарай. 
Хөдөлгүүрийн хөргөх систем хөргөлтийн шингэн бага байгаааг анхааруулж асна. 
Электрон коллекторын элэгдэл, гэмтлийг анхааруулж асна.
Дизель хөдөлгүүрийн халаагч ажиллаж байгааг илэрхийлж асна. 
Шатахууны нөөц багассныг анхааруулж асна. 
Шил арчигч шингэн дууссаныг анхааруулж асна. 
Духны ремин солих болсныг анхааруулж асна. 

Category: Зөвлөгөө | Views: 11040 | Added by: uugi | Date: 2012/12/26 | Comments (0)

GDI хөдөлгүүр 
\gasoline direct injection\
Японы инженерүүд агаарын бохирдол, дэлхийн дулаарал зэргийг харгалзан үзэж байгаль орчинд ээлтэй технологи болох энэхүү GDI технологийг бүтээжээ. 

 GDI хөдөлгүүрийн форсунг нь шатах камер дотроо байрладаг. Өөрөөр хэлбэл поршин дээшилж хуйларсан агаарыг шахаж даралтанд оруулж буй агшинд форсунг нь шатахууныг тоосруулан цацаж өгдөг. Ингэснээр агаар нь шатахуунтай маш сайн холилдож өгдөг. 

Өндөр даралтат шатахууны насостой  GDIн хөдөлгүүр нь шатахууны шаталтын хэмжээг одоогоор байж болох хамгийн өндөр хэмжээнд хүргэж энгийн хөдөлгүүртэй харьцуулахад 10%иар илүү хүчтэй, утааны найрлага дахь CO- хэмжээ нь 20%иар бага ялгардаг ба шатахууныг 10-20% хэмнэж хэрэглэдэг технологи юм.  60 км\ц хурдтай явахад 13%ийн шатахуун хэмнэлт гаргасан нь батлагдсан байна. 
Category: Зөвлөгөө | Views: 1507 | Added by: uugi | Date: 2012/12/26 | Comments (0)

« 1 2 ... 16 17 18 19 20 »
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  May 2024  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024