Автомашины гүүшингийн ажиллагаа Хуудсан нум нь хооронд нь боосон янз бүрийн урттай нимгэн утаснаас бүрддэг. Хамгийн урт хуудламжтаасны 2 талд гаргасан сэнжний тусламжтайгаар нумыг автомашины бүхээг, аралтай холбож өгнө. Нумны үзүүрийн нэг талын сэнжийг автомашины бүхээгтэй шууд боож өгдөг. Нөгөө үзүүрийг нь татуургаар дамжуулан холбодог. Гүүшин нь автомашиныг дотроос нь тулж явах, цохилтын хүчийг жолоочид дамжуулахгүй тусгаарлах, дугуй замын гадаргуу хоёрын харьцалтыг алдагдуулахгүй байх үүрэгтэй. Үүнийг чиглүүлэх, зөөллөх, унтраах элемент гүйцэтгэнэ. Зөөллөх элементүүд нь гадна хүчний үйлчлэлээр хэв гажилтанд орж, дараа нь буцаж хэвийн байдалдаа ордог. Гүүшингийн зөөллөх элементүүд нь ихэвчлэн автомашины бүхээг дугуй хоёрын хооронд байрладаг. Замын гадаргуугаас ирж байгаа цохилт зөөллөх элементийг хэв гажилтанд оруулдаг. Дараа нь хэв гажилтанд орсон элемент буцаж хэвийн байдалдаа орох зэргээр дээрх үйл ажиллагаа олон давтагдаж байдаг. Пүрш Пүрш нь дээд доод тавган дээр сууж автомашины бүхээг, дугуй хоёрыг холбож өгдөг. Дугуй дээш доош шилжихээс хамаарч пүрш нь агшиж сунадаг. Мушгиа гүүшин Энэ гүүшингийн мушгирах гол нь автомашины бүхээг дугуй хоёрыг хооронд нь шууд холбодог. Мушгиа гүүшин нь автомашинд дагуу, эсвэл хөндлөн байрлаж болдог. Амортизатор Орчин үед ашиглагдаж байгаа бүх төрлийн амортизаторуудын ажиллах зарчим нь ижил боловч тэдгээр нь хоорондоо шингэн нэвтрүүлэх нүх болон клапангуудын хэмжээ, тоо зэргээрээ ялгагдана. Иймд амортизаторуудыг ажиллах нөхцөлөөс нь хамааруулж дараах хэлбэрээр ангилна. Энгийн амортизаторыг хэт их ачаалалгүй, хэвийн нөхцөлд ашиглахад тохиромжтой. Амартизатор нь хамгаалах таг, шингэний цлиндр, жижиг диаметртай нүх эсвэл клапан бүхий поршен, шингэн зэргээс бүрддэг. Поршен хамгаалах таг зэрэг нь поршингийн гол дээр суудаг. Поршенгийн голыг автомашины бүхээгтэй, шингэний цлиндрийг гүүшингийн чиглүүлэх элемент эсвэл хагас голын гэртэй тус тус боосон байдаг. Поршен нь цлиндрийн дотор талыг дээд, доод гэсэн 2 хөндийд хуваадаг. Шингэн нөөцлөх хэсэг, шингэний доод хөндий хоёрыг хоёр талын ажиллагаатай клапан тусгаарлана. Автомашин донсолж дугуй дээш шилжих үед пүрш шахагдах бөгөөд шингэний цлиндр хамгаалах таг руу орж, амортизатор богинссоноор поршенг доош түлхэнэ. Поршен доош хөдлөх үед шингэн шахагдахгүй, харин доод хөндийгөөс дээд хөндий рүү шилжиж байраа солино. Урд үл хамаарах тэнхлэг Автомашины урд тэнхлэг ихэвчлэн үл хамаарах гүүшинтэй байдаг. Уг тэнхлэгийг үл хамаарах гэж нэрлэдэг. Ийм автомашины дугуйг тэнхлэгтэй татуургуудаар дамжуулан холбодог учир замын гадаргуугаас дамжих цохилт, хэлбэлзэл нь зөвхөн дугуйнд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл дугуйн дээш, доош шилжих хөдөлгөөн автомашиныг бүхэлд нь хазайлгах боломжгүй. Автомашины хамаарах тэнхлэгийг үл хамаарах тэнхлэгээр сольсон нь дараах 2 давуу талтай. Замын гадаргуугаас ачаалал зөвхөн дугуйд дамжих болсноор бүхээгт үүсэх хэлбэлзэл багасаж, улмаар автомашин илүү тав тухтай болно. Мөн дугуй, замын гадаргуу ямар байхаас үл хамаарч маш сайн залагддаг байх шаарддлагатай. Өндгөн тулгуурыг автомашинд тавьснаар дугуй баруун зүүн дээш доош бүх чиглэлд шилжих боломжтой болсон. Хойд гүүшин Автомашины хойд тэнхлэгт гүүшин тавьсан нь урд гүүшинтэй адил дугуй замын гадаргуу хоёрын харьцалтыг алдуулалгүй хадгалах, тээврийн хэрэгслийн зорчигчдыг тав тухтай байлгах зорилгтой. Мөн түүнчлэн хойд тэнхлэгийн гүүшинд дараах хүндрэлүүд гарч, түүнийг шийдэх шаардлага тавигддаг. Урд тэнхлэгийг ачаалах автомашины жин бараг тогтмол үл өөрчлөгдөж байдаг. Гэтэл хойд тэнхлэгт ачаалах жин зорчигч суух болон ачаа ачих зэргээр үргэлж хувьсаж байдаг. Хойд тэнхлэгийн зөөллөх элемент нь ачаалал ихсэх үед амархан хэв гажилтанд орохооргүй хатуу, ачаалал багасах үед тав тухтай байдлыг хангах үүднээс зөөлөн байх шаарлагатай. Дээрх шаардлагаас болоод зарим хүнд даацын автомашинд хийн гүүшинг ашигладаг.
|