"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Friday
2024/03/29
1:48 PM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2013 » February » 15
Тоормосны систем
Тоормосны гишгүүр дээр гишгэж, тоормосны төв аппаратан дахь тоормосны шингэнийг шахаж даралтанд
 оруулснаар тоормосны шингэн тусгай хоолойгоор дамжин гүйж 4н дугуй тус бүрийн хавчигч болон тэлэгч
 аппаратанд хуваарилагдана. 
Тоормосны шингэн хавчигч, тэлэгч аппаратуудаар дамжин накладыг дугуйн планзтай шахаж хавчих замаар
 тоормослох үйлдэл хийгддэг. 
Тоормосны систем нь шингэнээр \Тоормосны шингэн буюу гидравлик шингэн\ ажилладаг, даралтат хийгээр
 ажилладаг гэсэн хоёр төрөл байдаг. Суудлын автомашинд ихэвчлэн шингэнээр ажилладаг системийг өргөн  
 хэрэглэдэг. Том оврын хүнд даацын автомашинд даралтат хийн системийн тоормос суурилагдсан байдаг.
Тоормосны шингэн 
Тоормосны шингэн нь агшдаггүй шинж чанартай байдаг, түүний энэ шинж чанарыг ашиглан даралтын хүч үүсгэж 
тоормосны системд шингэнээр ашигладаг юм. Энэ шингэнийг гидравлик шингэн гэх ба буцлах температураас
 бага халуунд өтгөрөхгүйгээр, хүйтэнд тэсвэртэй байдлаар зохиогдсон байдаг. Хэрэв гидравлик шингэн буцалсан
 тохиолдолд физик химийн шинж чанараа алдаж агшиж эзлэхүүн нь багасдаг учраас тоормос барихгүй байх
 шалтгааны нэг болдог байна. Иймээс гидравлик шингэний стандартыг баримталдаг. Гидравлик шингэний нөөц
 сав нь Тоормосны төв аппаратны дээр байрладаг. Нөөц саван дээрх max ба  min тэмдэглэгээгээр шингэний
 түвшинг хянана. Тоормосны гишгүүрийг гишгэхэд гидравлик шингэний түвшин бага зэрэг унана. Хэрэв шингэий
 түвшин унахгүй байвал тоормосны төв аппаратын цлиндр бохирдож битүүрэлтэй байгаа гэсэн үг. 
Тоормосны хавчигч аппарат 
Хавчигч аппарат нь цлиндр дотор поршин буюу бүлүүрийг гидравлик шингэний даралтын хүчээр шахах замаар
 ажилладаг. Жолоочийн тоормосны гишгүүр дээр гишгэж байгаа хүч нь хавчигч аппаратын шахах хүчтэй харилцан
 хамааралтайгаар үйлчилж дугуйн эргэлдэх хөдөлгөөнийг аажмаар бууруулж автомашиныг зөөлөн зогсоодог.
 Тоормосны гишгүүрийг гишгэхээ болих үед гидравлик шингэний даралт багасч цлиндр доторх поршин буцсанаар
 планз наклад хоёр хөндийрөн дугуйнд эргэх боломж олгодог байна. 
Тоормосны хавчигч аппаратны ажиллагаа
Тэлэгч аппарат 
Тэлэгч аппарат нь автомашиныг илүү сайн зогсоодог учраас хойд дугуйнд ихэвчлэн тавьдаг байна. Мөн хүнд
 даацын автомашинуудын урд дугуйнд суурилагдсан байдаг. Хоёр бүлүүртэй цлиндр байх ба гидравлик шингэний
 хийн даралтын хүчээр хоёр бүлүүр гадагшаа чиглэлээр саран накладыг дугуйн планз руу шахаж тоормослох
 үйлдэл хийгддэг. 
Тоормосны гишгүүрийг чөлөөтэй байлгах үед гидравлик шингэний даралт багасч саран накладыг буцаах пүршээр
 өөр хооронд нь татаж дугуйн эргэх хөдөлгөөнийг чөлөөтэй байлгадаг байна. 
Зарим автомашинд тэлэгч аппарат нь зогсоолын тоормосны үүргийг давхар гүйцэтгэдэг. Сидан ангилалын
 автомашины хойд дугуйнд хавчигч аппараттай хамт суурилагдаж зогсоолын тоормосны үүргийг гүйцэтгэдэг
 байна. 
Тоормосны тэлэгч аппаратын ажиллагаа
Category: Авто мэдлэг | Views: 5070 | Added by: uugi | Date: 2013/02/15 | Comments (2)

 Жолооч та жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн бол 
Энэхүү үнэмлэхийг үрэгдүүлмсэн бол зохих лавлагаа иргэний бичиг баримтыг үндэслэн шалгалтгүйгээр нөхөн олгодог. 
Жолооны үнэмлэх авахад дараах материалыг  бүрдүүлнэ. 
Иргэд жолооны үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэх, эмнэлгийн үзлэгт хамрагдаж тэнцсэн эрүүл мэндийн хуудас, 
Өнгөт зураг: 2 хувь 
Үнэмлэхний 12.500 төгрөгийг банкинд тушаана. 
Хүлээн авагч банк: Төв төрийн сан, хүлээн авагч байгууллага замын цагдаагийн газар, дансны дугаар: 9000961826 

Жолооны үнэмлэхээ хүчингүй болгож зарлуулна. Зарлуулахад 2500 төгрөг банкинд тушаана. 
Хүлээн авагч банк: Төв төрийн сан, хүлээн авагч байгууллага занмын цагдаагийг газар, дансны дугаар: 9000961826 
Үнэмлэхний нэр, хүчингүй болгож зарлуулсан баримтаа замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын тасгийн үйлчилгээний заалны 03 дугаарын цонхонд авч ирнэ. Шалгалт авахгүйгээр нөхөн олгоно.
Category: Зөвлөгөө | Views: 7395 | Added by: uugi | Date: 2013/02/15 | Comments (4)

Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  February 2013  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024